| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилын Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 197/2026/0282/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/269 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 25.3.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч П.Шижиртуяа /Чингэлтэй дүүргийн прокурорын газар/,
Шүүгдэгч В.Ш*******, түүний өмгөөлөгч Б.Бадамгарав,
Шүүгдэгч Б.З*******, түүний өмгөөлөгч С.Энхзул нарыг оролцу тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б******* овогт В*******ын Ш*******, Б******* овогт Б*******ын З******* нарт холбогдох эрүүгийн 2511020340090 дугаартай 2 хавтас хэргийг хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт В*******ын Ш******* /РД:*******/,
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, лаборант мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ялын биелэлт 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дууссан Б******* овогт Б*******ын З******* /РД:/,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч В.Ш******* нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох “ хэмээх “ сударыг бусдад 1.300.000 төгрөгөөр худалдаж завшсан, мөн 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, тоотод байрлах гэртээ түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох , хэмээх сударыг хадгалж завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.З******* нь өөрийн охин насанд хүрээгүй З.Хтай бүлэглэж, 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох “ хэмээх” 1 багц 128 хуудас бүхий судар”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1 боомтоор хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч В.Ш******* нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох “ хэмээх “ сударыг бусдад 1.300.000 төгрөгөөр худалдаж завшсан гэмт хэргийг, мөн 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, тоотод байрлах гэртээ түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох , хэмээх сударыг хадгалж завшсан,
Шүүгдэгч Б.З******* нь өөрийн охин насанд хүрээгүй З.Хтай бүлэглэж, 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох “ хэмээх” 1 багц 128 хуудас бүхий судар”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1 боомтоор хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 14-19/-р тал,
Сүхбаатар дүүргийн 33 дугаар хороо, тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 30-44/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мы өгсөн мэдүүлэг /1хх-ийн 66-74/-р тал,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 46-58/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Шын өгсөн мэдүүлэг /1хх-ийн 76-77/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Эийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 80-81/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Лгийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 84-85/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Бийн өгсөн мэдүүлэг,
Соёлын Өвийн үндэсний төв соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлийн дугаартай дүгнэлт /1хх-ийн 145-153/-р тал,
Соёлын Өвийн үндэсний төв соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлийн дугаартай дүгнэлт /1хх-ийн 165-181/-р тал зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч В.Ш******* нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох “ хэмээх “ сударыг бусдад 1.300.000 төгрөгөөр худалдсан, мөн өөрийн гэртээ түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох , хэмээх сударыг хадгалж завшсан,
Шүүгдэгч Б.З******* нь өөрийн охин насанд хүрээгүй З.Хтай бүлэглэж түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох “ хэмээх” 1 багц 128 хуудас бүхий судар”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1 боомтоор хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч В.Ш*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Б.З*******г Эрүүгийн хуулийн ерөн.хий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Ш*******, Б.З******* нар нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М нь нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч В.Ш*******, Б.З******* нарын үйлдлээс улмаас бодит хохирол учраагүй байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй ба харин шүүгдэгч В.Ш*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,300,000 төгрөгийг түүний хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.З*******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 төгрөгөөр, шүүгдэгч В.Ш*******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох санал нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.З*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд , шүүгдэгч В.Ш*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, харин “ хэмээх” судар, мөн , хэмээх сударыг тус тус Соёлын өвийн үндэсний төвд хадгалуулах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б******* овогт В*******ын Ш*******г үргэлжилсэн үйлдлээр “Соёлын биет өвийг завшсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн , 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б******* овогт Б*******ын З*******г түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ш*******д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/-н төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З*******д 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,000,000 /арван долоон сая/-н төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ш*******д оногдуулсан 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд,
Шүүгдэгч Б.З*******д оногдуулсан 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17,000,000 /арван долоон сая/-н төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ш*******, Б.З******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Ш*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “Рашааны зүрхэн найман гишүүн нууц увдисын эрдмийн үндэсний нэмлэгийн арга эвэршээлийн халууны энэлгээг арилгагч гавар цаг бусын үхлийн цалмыг таслах илд хэмээх” судар, мөн “”, хэмээх сударыг тус тус Соёлын өвийн үндэсний төвд хадгалуулахаар шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч В.Ш*******, Б.З******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Ш*******, Б.З******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН