Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02151

 

 

 

 

 

 

 

                 2024           04            22

                                    184/ШШ2024/02151

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 8-р хороо, зүүн баян цагаан 9 гудамж 333 тоот хаягт оршин суух Дарьсүрэн тойн овогт Дамдинсүрэнгийн Тогтохжаргал /ЧБ70060515/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 8-р хороо, зүүн баян цагаан 9 гудамж 333 тоот хаягт оршин суух Жарантайн овогт Сангийн Янжмаа /ХП69110906/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /5368138/-т холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийг үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, албадан дуудлага худалдаа зохион байгуулсан өдрөөс хойш 2 жил 8 сарын дараа буюу 2021 оны 12 сарын 27-ны өдөр 48,900,000 төгрөгийг Ж.Энхбаяраар дансандаа тушаалгасан хууль бус ажиллагааг хүчингүй болгож, 2022 оны 01 сарын 27-ны өдөр, 2019 оны 4 сарын 25-ны өдөр тус тус бусдын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нарын өмчлөлд үл хөдлөхийг шилжүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвалыг суулцуулан, нэхэмжлэгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Алтангадас нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид 2014.01.22-ны өдөр Жуниор Натур Инвемтмент ББСБ ХХК-иас сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 30 сая төгрөг зээлсэн ... Д.Тогтохжаргал миний биеийн эрүүл мэндийн байдал муудсаны улмаас зээлийн үүргээ биелүүлж чадахгүй хугацаа алдсан бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.03-ны өдрийн №2396 дугаар захирамжаар Д.Тогтохжаргал, С.Янжмаа бидний зүгээс нийт 45,391,268 төгрөг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиолцож, эвлэрлийг баталсан. Шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг шийдвэр газраас явуулж, бидний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ-ын айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан. ... гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019.04.12-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийг ноцтой зөрчсөн. Дуудлага худалдаа явуулахдаа хууль бусаар дуудлага худалдаа дэнчин тавиагүй хүнийг дуудлага худалдааны оролцогчоор бүртгэсэн, оролцуулсан, дуудлага худалдааны ялагчаар тодруулсан, бусдад худалдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж улмаар үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд хууль бусаар шилжүүлсэнд гомдолтой байна.

Тодруулбал шийдвэр гүйцэтгэх газраас 2019.04.12-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдаанд бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар Ж.Энхбаяр гэж хүн дэнчин тавьж оролцон, дуудлага худалдааны ялагч болж 48,900,000 төгрөгөөр худалдан авсан талаар мэдэгдсэн. Гэтэл Ж.Энхбаяр нь 2019.04.16-ны өдөр 4,700,000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд Энхбаяраас ялагчийн мөнгө, дэнчин гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, 2019.04.25-ны өдөр 44,300,000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд худалдан авалтын үлдэгдэл Ж.Энхбаяр 1-27 ЧД ТЕГ 2 айл 19 тоот гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.

Хариуцагч нь 2019.04.11-ний өдрийн 14:00 цагаас 17.30 минутын хооронд дуудлага худалдааны дэнчинг хуульд заасан хэмжээнд тухайлан заасан кассад тушааж, баримтын нэг хувийг авсан мөн дуудлага худалдаанд оролцох хүсэлт, эрх, үүрэгтэй танилцсан баримтыг бүрдүүлсэн иргэний оролцогчоор бүртгэх үүрэгтэй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-т заасны дагаа дэнчин төлсөн оролцогчийг албадан дуудлага худалдаанд оролцуулах үүрэгтэй. Гэтэл Ж.Энхбаяр нь дуудлага худалдааны дэнчин хүлээн авах хугацаа буюу 2019.04.11-ний өдрөөс даруй 5 өдрийн хойно 4,700,000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд дэнчин гэсэн утгаар шилжүүлсэн байна. Ж.Энхбаяр нь 2019.04.12-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааны оролцогч биш. Хуульд заасан шаардлага хангаагүй хүнийг дуудлага худалдааны оролцогчоор бүртгэсэн, дуудлага худалдаанд оролцуулсан, дуудлага худалдааны ялагчаар тодруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчин төгөлдөр бус. Тиймээс дуудлага худалдааны ялагч бус хүнд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн хүчин төгөлдөр бус юм. ... 2019.05.07-ны өдөр хариуцагчаас Ж.Энхбаярын дансанд 49,000,000 төгрөгийг АДХ-ны дэнчин буцаав гэсэн гүйлгээний утгатайгаар буцаасан байдаг. Харин 2021.12.21-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин Ж.Энхбаяртай холбогдон 48,300,000 төгрөгийг дансандаа ТЕГ 20 айл 19 тоот Ж.Энхбаяр ялагч гэсэн гүйлгээний утгатайгаар тушаалгасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч С.Янжмааг өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд нэг ч удаа дуудаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулж байгаагүй ба оролцож байсан талаар баримт, тэмдэглэл огт байхгүй. 2022.02.18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг битүүмжлэн, хураасан үл хөдлөх хөрөнгөө буцаан авах хүсэлтэй байгаа талаар хандахад шийдвэр гүйцэтгэгчээс төлбөрийн үлдэгдэл 21,557,758 төгрөг байгаа талаар мэдэгдэл гардуулсан. Үүний дагуу бид 2022.02.19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022.02.20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022.02.21-ний өдөр 6,557,758 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушааж, төлбөрийг бүрэн төлж барагдуулан гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон. Гэтэл бидний үл хөдлөх хөрөнгийг Ж.Энхбаярт шилжүүлсэн гэх хариуг өгч, бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байх тул бид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонгод 2022.01.17-ны өдөр гомдол гаргахад боломжгүй гэсэн хариуг өгсөн. Би 2022.01.31-ний өдөр дахин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.Дашдаваад хандан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо гаргахад 2022.03.15-ны өдөр мөн боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн ... Нэхэмжлэгч 2022.06.06-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор буюу 30 хоногийн дотор хөрөнгийг үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ биелүүлээгүй. Бидний өмчлөлийн хөрөнгийг хурааснаас хойш 36 дахь өдөр буюу 2019.02.15-ны өдөр хуульд заасан хугацаа 6 хоногоор хэтэрсний дараа үнэлсэн үнэлгээг Д.Тогтохжаргал надад мэдэгдсэн, харин С.Янжмаад мэдэгдээгүй, мэдэгдэх ажиллагааг баталгаажуулах шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл хуулийн 55.1-д заасныг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан ... шүүгчийн захирамжийн дагуу төлбөрт хураагдсан орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн байхад захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн дараа 2019.05.07-ны өдөр Ж.Энхбаярын дансанд 49,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, захирамжийг зөрчсөн ... харин бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн түдгэлзсэн байхад төлбөрөө тасралтгүй төлж байсан бөгөөд тодруулбал 2017 онд 1,009,000 төгрөг, 2018 онд 2,875,000 төгрөг, 2019 онд 660,000 төгрөг, 2020 онд 10,340,510 төгрөг, 2021 онд 6,300,000 төгрөг, 2022 онд 21,557,758 төгрөг тус тус төлж төлбөрийг бүрэн барагдуулж, дуусгавар болгосон. Бидний зүгээс төлбөрийг бүрэн барагдуулсан байхад хууль бусаар бидний өмчлөлийн хөрөнгийг бусдад үндэслэлгүйгээр шилжүүлж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсанд гомдолтой байна ... Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д заасан үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийг үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчиж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, албадан дуудлага худалдаа зохион байгуулсан өдрөөс хойш 2 жил 9 сар 15 хоногийн дараа буюу 2022.01.27-ны өдөр 48,300,000 төгрөгийг Ж.Энхбаярын дансандаа тушаалгасан хууль бус ажиллагаа ... 2019.04.25-ны өдөр, 2022.01.27-ны өдөр тус тус бусдын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Д.Тогтохжаргал, С.Янжмаа бидний өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан хугацаа зөрчсөн буюу үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор үл хөдлөх хөрөнгийг үнэлж талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтлөх ёстой гэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгуулах тухай, 2. Албадан дуудлага худалдааг зохион байгуулснаас хойш 2 жил 9 сар 15 хоногийн дараа 48,900,000 иргэн Ж.Энхбаяраар шийдвэр гүйцэтгэл өөрийн дансанд тушаасан гэх ажиллагаа нь хууль бус учраас хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гуравдугаарт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болон 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тус нэхэмжлэгч талын эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, дөрөвдүгээрт Жуниор Натур Инвестмэнт ББСБ ХХК-д олгохоор гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын захирамжийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч талд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж захиран зарцуулах эрхийг сэргээлгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн 4 шаардлагыг дэмжиж байна” гэв.

Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүсгэж төлбөр төлөгч нарын өмчлөлийн, төлбөр авагч Жуниор Натур Инвестмент ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1-р хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй, 18.6 м.кв, 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, хуульд зааснаар үнэлгээ тогтоолгож, албадан дуудлага худалдаанд 2019.04.12-ны өдөр оруулахад дуудлага худалдааны оролцогч Ж.Энхбаяр 48,900,000 төгрөгийг үнийн санал гарган ялагчаар тодорсон ... албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70.1-т заасны дагуу 2019.03.28-ны өдөр нийтэд зарлан мэдээлж 2019.04.12-ны өдөр зохион байгуулсан бөгөөд албадан дуудлага худалдааны ялагч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын кассад дэнчингийн мөнгийг 2019.04.11-ний өдөр тушаасан. Албадан дуудлага худалдааны ялагч Ж.Энхбаяр нь зөрүү 44,300,000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 2019.04.25-ны өдөр тушааснаар хөрөнгийн өмчлөх эрхтэй болсон тул өмчлөх эрхийг 2019.04.27-ны өдөр шилжүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч үндэслэлгүй гэж үзэж байна. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч 4 шаардлага гаргасан. Эхний шаардлага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш хөрөнгийг үнэлэхтэй холбоотой талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох асуудлыг нэхэмжлэгч нар нь 2019 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж тогтоолгох нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 02229 дугаартай шийдвэрээр тус нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал нь шийдвэрлэгдсэн. Үүнд холбогдуулан нэхэмжлэгч нар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Давж заалдах журмаар гомдол гаргасан. 1856 дугаартай шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзсэн. 2021 оны 09 дугаар сарын 29-ний өдөр мөн нэхэмжлэгч нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дагуу 00612 дугаартай тогтоолоор мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн байна гэж үзэж эцэслэн шийдвэрлэгдсэн. Өмнө нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж гаргаж ирж байгаа учраас үүнийг гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь нэгэнт тогтоогдсон буюу илэрхий үйл баримт байвал түүнийг дахин нотлохгүйг заасны дагуу гэрээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас хөрөнгийг үнэлсэнтэй холбоотой асуудлаар өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасны дагуу өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолтой учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт албадан дуудлага худалдааг зохион байгуулснаас хойш 2 жил 8 сарын дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 48,000,000 төгрөгийг дансандаа тушаалгасан гэх хууль бус шаардлагын хувьд өмнөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгохтой холбоотойгоор нэхэмжлэгч нар гомдол гаргаж 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Гуравдугаарт 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тус бусдын өмчлөлд байсан эд хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлэх тогтоол гарсан. Тус тогтоолыг өмчлөгч нарт мэдэгдсэн. Нэхэмжлэгч нар үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсэж, тус шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2021 оны 09 сард түдгэлзүүлэхийг сэргээж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилсэн. Ямар хуулийн шаардлагыг хүчингүй болгох гэж байгаа нь тодорхойгүй гэж харж байна. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын хувьд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх үйл баримт явагдаж байна. Гуравдагч этгээд Ж.Энхбаярын хувьд 48,900,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаасан. Үүний 24,000,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд талууд эвлэрсэн. Ж.Энхбаяр нь нэхэмжлэгч нарын өр төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушаасан гэх баримт хэрэгт авагдсан байдаг. Нэхэмжлэгч нарын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэдэг нь үндэслэлгүй байна. Гуравдагч этгээдийн дуудлага худалдааны ялагч болсон мөнгөөр банк бус санхүүгийн байгууллагын өр төлбөрийг төлж барагдуулсан. Гуравдагч этгээдийн хувьд хуульд заасны дагуу дуудлага худалдаанд оролцож ялагч болсон. Төлбөр төлсөнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагын үүсэх үр дагаврын тухайд гуравдагч этгээд Ж.Энхбаяр нь дуудлага худалдаанд оролцож төлбөрийг төлсөн гэх асуудал ойлгомжгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар явагдсан тул гуравдагч этгээд хууль ёсны өмчлөгч мөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Нэхэмжлэгч 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хуульчилсан. Мөн 4 дэх шаардлагын хувьд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авах эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа учраас улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хууль зүйн зөрчил гаргасан гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлсон эсэх байна. тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчсөн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болсон. Дараалсан үе шаттай гэвэл бие даасан ажиллагаа байна. Цаад санаа нь хөрөнгийг үнэлэхдээ хуульд заасан байдлаар үнэлээгүй байна. Төлөөлөгч хэлэхдээ өмнөх шүүх хуралдаанд дурдагдсан хэлэлцэгдсэн. Нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байдаг. Дээд шүүх хүлээн авахаас татгалзсан байна. ийм тогтоолоор битүүмжилж дугаар тогтоолоор хураан авдаг. Дээрх хураагдсан эд хөрөнгө нь үнийн саналаа илэрхийлэх саналаа өгсөн. 50 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 55 байна. Үнэлсэн үнэлгээ нь хууль зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. Надад хууль ёсны дагуу мэдэгдээгүй гэсэн асуудал яригдаж байна. 14,3-т зааснаар хүргүүлсэн байна. Гомдол гаргах эрх нь дууссан Хэд хэдэн асуудлаар дахин гомдол гаргах юм. Албадан дуудлага худалдаа зохион байгуулснаас хойш хууль бус шаардлагыг хүчингүй болгуулах зөв тодорхойлсон эсэх дээр эргэлзээ үүсэж байна. Ямар нэг байдлаар гомдол санал гаргаагүй. Дуудлага худалдааны оролцогч нь шийдвэр гүйцэтгэх байгууллага байна. дуудлага худалдаанд зарлагдсан этгээд нь гомдол гаргаагүй байна. Би Энхбаяр байлаа гэхэд дуудлага худалдааны ялагч болсон. Гүйцэтгэх баримт бичгийн эрх байна. Тусгайлан нарийвчлан зохицуулсан. Шүүхийн ажиллагаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энхбаяр болоод тухайн дуудлага худалдаанд оролцсон этгээд боломж байхгүй. Хуульд олгосон хугацаанд дуудлага худалдаанд ялсан ялагч төлбөр төлөх үүрэгтэй болсон. Өмчлөл яаж нэг этгээдээс нөгөө этгээд рүү шилждэг талаар тодорхойлох ёстой. 4 дүгээр шаардлагад нэхэмжлэгч нарын захиран зарцуулах эрхийг сэргээх гэж байна. Хэрвээ Энхбаярын нэр дээр байгаа хөрөнгийг буцаан шилжүүлэх бол хүчин төгөлдөр байх болно.Шүүх өнөөдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд буцаан шилжүүл гэхэд Энхбаяртай байгуулсан  гэрээ юу болох вэ 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Нэхэмжлэгчид нэхэмжлэл гаргах эр байгаа эсэх асуудал байна. Би нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэж тодорхойлно. Ажиллагааны явцад гомдол гаргах эрх байсан боловч гомдлоо гаргаагүй. Тул хариуцагчийн үйлдэл зөв байсан талаар дүгнэлт хийх боломжгүй. 2 дугаар асуудлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. 3 дугаарт гол маргааны хувьд зөрчигдсөн эсэх асуудлаар ярих хэрэгтэй. Дуудлага худалдаагаар борлогдсон хөрөнгө байна. Тогтоосон хугацаанд шилжүүлэгддэг. 14 хоногийн дотор танилцуулах үүргээ биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах шалган шийдвэрлэх байна. Хэрэгждэг процессын ажиллагаа байна. 4 жилийн дараа яригдах юм. Дуудлага худалдааны ялагч болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байна. Дахин энэ асуудлаар гомдол гаргах эрх байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Нэг, хоёрдугаар шаардлагыг өмнөх шүүх дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангах боломжгүй байна” гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт:  иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хорооны засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.03-ны өдрийн 184/ШЗ2017/02396 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2022.03.04-ний өдрийн №09/531 дугаар гомдолд хариу өгөх тухай албан бичиг, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Төрийн банкны дансны харилцагчийн хуулга, орлогын мэдүүлэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.01-ний өдрийн №1856 дугаар магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 5/133 дугаартай тушаалын хуулбар,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, материал: Үүнд: хэргийн 82-136 дугаар тал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн №101/ШШ2020/00273 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2021.10.25-ны өдрийн №101/ГХ2021/01407 дугаар гүйцэтгэх хуудас, 2021.10.25-ны өдрийн №101/ШЗ2021/18110 дугаар албадан гүйцэтгэх хуудас, мөнгөн гүйлгээний журнал, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.02-ны өдрийн №136/ГХ2020/00442 дугаар гүйцэтгэх хуудас, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримт    

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ж.Энхбаярын гаргасан хүсэлт, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.04.25-ны өдрийн №19/4-27 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай, 2022.01.05-ны өдрийн №22/01 дугаар Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2022.01.27-ны өдрийн №1-219/1777 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, мөнгөн гүйлгээний журнал, шийдвэр гүйцэтгэх газарт Ж.Энхбаярын гаргасан хүсэлт, албадан дуудлага худалдааны мэдээлэл, 2022.06.03-ны өдрийн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.30-ны өдрийн 184/ШЗ2019/04945 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.03.16-ны өдрийн №22-03/222 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоол, Улсын дээд шүүхийн 2020.09.29-ний өдрийн №001/ХТ2020/00612 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.01-ний өдрийн №1856 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 184/ШШ2019/02229 дугаар шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.12.08-ны өдрийн 4-219/25414 тоот албан бичиг түүнд хавсаргасан 17 хуудас баримт, Мөнгөн гүйлгээний журналын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04-219/6474 дугаартай албан бичиг түүнд хавсаргасан 8 хуудас материал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/3807 дугаартай албан бичиг түүнд хавсаргасан 30 хуудас материал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/166 дугаартай тушаалын хуулбар, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолын хуулбар.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш нэг сарын дотор хөрөнгийг үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчиж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа зохион байгуулсан өдрөөс хойш 2 жил 9 сар 15 хоногийн дараа буюу 2022.01.27-ны өдөр 48,300,000 төгрөгийг Ж.Энхбаярын дансандаа тушаалгасан хууль бус ажиллагаа, 2019.04.25-ны өдөр, 2022.01.27-ны өдөр тус тус бусдын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт холбогдох шаардлага болон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, шүүхийн шийдвэр, талуудын шүүхэд гаргасан тайлбараар зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

2.1 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.03-ны өдрийн 184/ШЗ2017/02396 дугаар захирамжаар хариуцагч Л.Тогтохжаргал, С.Янжмаа нараас зээлийн гэрээний үүрэг 45,376,268 төгрөг гаргуулж Жуниор Натур Инвестмент ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.21-ний өдрийн 184/ГХ2017/00478 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017.08.21-ний өдрийн №17271191 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.

2.2 Шийдвэр гүйцэтгэгчийн 2017.12.20-ны өдрийн №17271191/04 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Тагнуулын ерөнхий газрын 20 байр 19 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжилж, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн №17271191/06 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн хөрөнгийг хураан авч, уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг нэхэмжлэгчид шилжүүлжээ.

2.3 Талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2019.01.29-ний өдрийн №50 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилсны дагуу шинжээч Мөнх-Оргил трейд ХХК орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 66,200,000 төгрөг болохыг тодорхойлсон, шийдвэр гүйцэтгэгчийн 2019.03.26-ны өдрийн №4/27 дугаар тогтоолын дагуу явагдсан анхны албадан дуудлага худалдаагаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Тагнуулын ерөнхий газрын 20 байр 19 тоот хаягт байршилтай, Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй орон сууцыг гуравдагч этгээд Ж.Энхбаяр 48,900,000 төгрөгөөр худалдан авсан байна.

3. Нэхэмжлэгч нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Тагнуулын ерөнхий газрын 20 байр 19 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019.04.12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, уг орон сууцыг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 184/ШШ2019/02229 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.01-ний өдрийн №1856 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.09.29-ний өдрийн №001/ХТ2020/00612 тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тодруулбал нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019.01.29-ний өдрийн 50 дугаар тогтоолын дагуу хийгдсэн шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний талаар болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.03.26-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор хөрөнгө худалдах анхны албадан дуудлага худалдаа явуулсан үйл ажиллагааны талаар урьд нь нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчээс өмнө гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар дахин нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Тогтохжаргал, С.Янжмаа нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийг үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчиж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Нэхэмжлэгчээс урьд нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019.04.12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үйл ажиллагааг тус тус хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон. Гэхдээ тухайн нэхэмжлэлийн дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийн 2019.03.26-ны өдрийн 4/27 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн эсэх, албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх үйл баримтын хүрээнд дүгнэлт хийсэн байна. Тиймээс албадан дуудлага худалдаанаас хойших шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахтай холбоотой нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх, цаашлаад нэхэмжлэгч нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасан Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасныг зөрчөөгүй гэж үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна, мөн хуулийн 71.12-т Дуудлага худалдааны ялагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг энэ хуулийн 71.10-т заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгоно гэж хуульчилсан.

2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар орон сууцыг 48,900,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар төлбөр төлөгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарт хуульд заасан журмаар танилцуулж, мэдэгдсэн болох нь 2019.04.19-ний өдрийн №4/9697 дугаар мэдэгдэл, 2019.04.14-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр, дуудлага худалдааны ялагч Ж.Энхбаяр нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дэнчин 4,700,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуудлага худалдааны үнэ 44,300,000 төгрөгийг тус тус шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаасан нь бэлэн мөнгөний баримт, мөнгөн гүйлгээний журнал болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар мэдэгдлийг төлбөр төлөгч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж хөрөнгийн өмчлөгч хэвээр үлдэх хуульд заасан эрхийг хангасан боловч энэ хугацаанд төлбөр төлөгч нар төлбөрийг бүрэн төлөөгүй, харин дуудлага худалдааны ялагчаас хуульд заасан хугацаанд дэнчин болон дуудлага худалдааны ялагчийн мөнгөө тушаажээ.

Тиймээс төлбөр төлөгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдааны ялагч Ж.Энхбаярт шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19/4-27 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, шийдвэр хууль зөрчөөгүй. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрийг нэхэмжлэгч нарт мэдэгдэж, султган чөлөөлөх талаар мэдэгдэж байсан талаар хэрэгт шийдвэр гүйцэтгэгчийн 2021.05.20-ны өдрийн 4-219/8854, 4-219/8855 дугаар, 2021.12.10-ны өдрийн 4-219/24639, 2021.12.10-ны өдрийн 4-219/24637, 4-219/24638 дугаар мэдэгдэл, 2021.07.23, 2021.12.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нар руу тэдгээрийн шийдвэр гүйцэтгэгчид тэмдэглүүлсэн оршин суугаа хаяг, ажлын газрын хаягаар /Дорноговь аймаг Сайншанд сум 7-р баг 129-28 тоот, 99174835, Цагдаагийн ерөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газарт чиглэлийн ахлах байцаагч Д.Тогтохжаргал танд. 99174835 гм/ баталгаат шуудангаар хүргүүлж байсан зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрийн талаар нэхэмжлэгч нар мэдсэн боловч тухайн ажиллагаатай холбоотой гомдлыг хуульд заасан журмын дагуу гаргаагүй, ийнхүү хугацаа хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна.

5. Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т заасан Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж заасан бөгөөд дуудлага худалдааны ялагч худалдан авсан зүйлийн үнийг бүрэн төлсөн, өмчлөх эрхийг шилжүүлэх шийдвэрт гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг сэргээж, өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлж, гэрчилгээ олгох тухай 2022.01.27-ны өдрийн №1-219/1777 дугаар албан бичгийг улсын бүртгэлийн байгууллагад явуулсан нь хууль зөрчөөгүй.

Төлбөр төлөгчөөс үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасантай холбогдуулж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.30-ны өдрийн 184/ШЗ2019/04945 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн. Үүнтэй холбогдуулж дуудлага худалдааны ялагчийн мөнгийг Ж.Энхбаярын хүсэлтээр 2019.05.07-ны өдөр дуудлага худалдааны ялагч буюу гуравдагч этгээдэд 49,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.30-ны өдрийн 184/ШЗ2019/04945 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн хууль зүйн үйлчлэл зогссонтой холбоотойгоор Ж.Энхбаярын гаргасан хүсэлтийн дагуу дуудлага худалдааны ялагчийн мөнгө болох 49,000,000 төгрөгийг 2021.12.21-ний өдөр дахин шийдвэр гүйцэтгэх газрын дансанд хүлээн авсан нь хэрэгт баримтаар авагдсан Хас банк болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх боловч энэ нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, цаашлаад өмчлөх эрх шилжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Харин нэхэмжлэгч нар 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс 21-ний өдрүүдэд 21,557,758 төгрөгийг байрны үлдэгдэл төлбөр гэсэн утгаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн гэж шүүх хуралдаанд тайлбарладаг боловч гуравдагч этгээд Ж.Энхбаяр дуудлага худалдааны ялагчийн мөнгө 49,000,000 төгрөгийг 2021.12.21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушааж, түүний тушаасан мөнгөнөөс нэхэмжлэгч нарын Жуниор натур инвестмент ББСБ-д шүүхийн шийдвэрээр олгох ёстой төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 24,404,758 төгрөгийг шилжүүлж, төлбөр төлөгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарын Жуниор натур инвестмент ББСБ-д шүүхийн шийдвэрээр төлбөл зохих 45,391,268 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар Жуниор натур инвестмент ББСБ-д үлдэгдэл төлбөрийг төлөхөөс өмнө гуравдагч этгээд Ж.Энхбаярын дуудлага худалдааны ялагчийн мөнгө 49,000,000 төгрөгийг 2021.12.21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаасан мөнгөнөөс 24,404,758 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Жуниор натур инвестмент ББСБ-д нэхэмжлэгч нарын өмнөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжүүлж, нэхэмжлэгч нарын Жуниор натур инвестмент ББСБ-д шүүхийн шийдвэрээр төлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч нар нь Д.Батбилэгийн нэхэмжлэлтэй Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.03-ны өдрийн 322 дугаар захирамжаар 20,208,975 төгрөгийн төлбөрөөс үлдэгдэл 7,404,975 төгрөгийг төлөөгүй, Хас банкны нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр 53,768,907 төгрөгийн төлбөрөөс төлөгдөөгүй буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр авагч Д.Батбилэгийн болон Хас банканд төлөх нийт 61,173,882 төгрөгийн төлбөр төлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байна. Нэхэмжлэгч нар Жуниор натур инвестмент ББСБ-д 45,391,268 төгрөгийн төлбөрийг гуравдагч этгээд Ж.Энхбаярын дуудлага худалдааны төлбөрийн мөнгө болох 24,404,758 төгрөгөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Жуниор натур инвестмент ББСБ-д шилжүүлж, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа 21,557,758 төгрөгийг шилжүүлсэн нь одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төвлөрсөн бөгөөд дараагийн төлбөр авагч болох Д.Батбилэгийн болон Хас банкинд төлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн түдгэлзсэн хугацаанд төлбөр төлөгчийн цалин орлогоос суутгал хийж, 2019.10.25-ны өдрөөс 2021.08.24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 17,307,510 төгрөг, 2022.02.19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022.02.20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022.02.21-ний өдөр 6,557,758 төгрөг төлүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн буюу зөвхөн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул төлбөр төлөхтэй холбоотой бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй ч нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг жич гаргах эрхтэй.

6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19/4-27 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолын 3 дахь заалтад албадан дуудлага худалдааны ялагч Ж.Энхбаярт гэж бичих ёстой байсныг Хасбанканд... гэж /1х-30х/ бичсэн тогтоолыг шүүхэд хуулбар хувиар гаргасныг дахин нотлох баримтын шаардлага хангуулан өгөхдөө Ж.Энхбаяр /2х-179х/ болгож зассан, мөн Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтад уг тогтоолын 2 дахь хавтаст хэргийн 179 дүгээр хуудсанд....Ж.Энхбаяр хувийг хүлээн авлаа 2022.02.08-нд... гэсэн тэмдэглэгээ байхгүй байсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/166 тоот тушаалаар баталсан Маягт №27 тогтоолын маягтын доод хэсэгт танилцсан гэсэн хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч, дуудлага худалдааны ялагч нар танилцуулах хэсэг байхад хэрэгт авагдсан тогтоолд танилцуулсан тэмдэглэгээг хийлгээгүй, танилцсан хэсгийг дарсан, тогтоолыг нэхэмжлэгч нар болох төлбөр төлөгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарт танилцуулаагүй тул гомдолтой гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал шүүхэд хандаж гаргасан.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19/4-27 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолын 3 дахь заалтад албадан дуудлага худалдааны ялагч Ж.Энхбаярт гэж бичих ёстой байсныг Хасбанканд... гэж буруу бичсэн байсныг уг тогтоолыг үйлдсэн дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулуунаар засуулж Ж.Энхбаяр болгож шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн талаар тайлбарладаг бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргасан эрх зүйн актын техникийн шинжтэй алдааг захиргааны журмаар засаж залруулах эрхийг хэрэгжүүлсэн нь нотлох баримтыг хууль зөрчиж шүүхэд гаргасан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч талаас 2 дугаар хавтаст хэргийн 179 дүгээр хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 16 хуудсанд байгаа 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19/4-27 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолын баримтыг нотлох баримтаас хасуулах тайлбар нь үндэслэлгүй гэж шүүх үзсэн ба нэхэмжлэгч тал хүсэлтийн шатанд нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ нэхэмжлэгч нарын өмгөөлөгч тайлбартаа дурдсан болно. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/166 тоот тушаалаар баталсан Маягт №27 тогтоолын маягтын доод хэсэгт танилцсан гэсэн хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч, дуудлага худалдааны ялагч нар танилцуулах хэсэг гуравдагч этгээд буюу албадан дуудлага худалдааны ялагч Ж.Энхбаярт танилцуулж, тэрээр гарын үсэг, огноог зурсан байна. Харин төлбөр төлөгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарт танилцуулах ажиллагааг мэдэгдлийг тогтоолын хамт төлбөр төлөгч нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид тэмдэглүүлсэн баталгаат шуудангийн оршин суух, ажлын газрын хаягаар явуулсан, холбогдох утсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дуудах ажиллагаа явуулж байсан зэрэг хэрэгт авагдсан баримт болон  хариуцагчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19/4-27 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг төлбөр төлөгч нарт танилцуулсан гэж үзнэ.

Шийдвэр гүйцэтгэх хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, эсхүл түүнээс татгалзах, эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэх, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзэхэд төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгчийн дуудсанаар хүрэлцэн ирэх болон оршин суух хаяг, холбогдох утсыг тэмдэглүүлж, өөрчлөгдсөн бол нэн даруй мэдэгдэх, холбогдох утсаар байнга харилцан холбоотой байх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд идэвхтэй байр суурьтай оролцох нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж буй хуулийн зарчимтай нягт холбоотой төлбөр төлөгчийн үүрэг гэдгийг дурдах нь зүйтэй байна.

7. Гуравдагч этгээд Ж.Энхбаяр нь албадан дуудлага худалдааны ялагч болж Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт заасан албадан дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн тул тухайн зүйлийн өмчлөгч болсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нар албадан дуудлага худалдааны үнийг төлөөгүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасантай нийцэж, гуравдагч этгээд Ж.Энхбаяр нь хуульд зааснаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно” гэж зааснаар Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгч мөн болох нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй, 954235 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож тогтоогдож байна.

8. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар албадан дуудлага худалдааны дагуу хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхдээ хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарын гаргасан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох албадан дуудлага худалдаа зохион байгуулсан өдрөөс хойш 2 жил 9 сар 15 хоногийн дараа буюу 2022.01.27-ны өдөр 48,300,000 төгрөгийг Ж.Энхбаяраар дансандаа тушаалгасан хууль бус ажиллагаа, 2019.04.25-ны өдөр, 2022.01.27-ны өдөр тус тус бусдын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийг шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ”, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно”, 63 дугаар зүйлийн 63.1.6 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийг үнийг тодорхойлох”-оор заасан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө гэж заасан. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид мөнгө төлөөгүй тухайлбал нэхэмжлэлийн 4 дэх шаардлага болох Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6 дахь хэсэгт зааснаар үлд хөдлөх эд хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төлөөгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гуравдагч этгээд албадан дуудлага худалдаагаар уг орон сууцыг 48,900,000 төгрөгөөр худалдан авсан баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байна /3х-35х/. Нэхэмжлэгч нар хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлөөс гаргуулахтай холбоотой нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийг 48,900,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 402,450 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх байжээ.

Тиймээс нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгч нараас 402,450 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 301 дугаар зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тогтохжаргал, С.Янжмаа нарын гаргасан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох албадан дуудлага худалдаа зохион байгуулсан өдрөөс хойш 2 жил 9 сар 15 хоногийн дараа буюу 2022.01.27-ны өдөр 48,300,000 төгрөгийг Ж.Энхбаяраар дансандаа тушаалгасан хууль бус ажиллагаа, 2019.04.25-ны өдөр, 2022.01.27-ны өдөр тус тус бусдын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул Ү-2202006167 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах 18,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Тогтохжаргал, С.Янжмаа нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийг үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчиж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгож, нэхэмжлэгч нараас 402,450 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.АРИУНБОЛД