| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2017/0422/э |
| Дугаар | 333 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч С.Уянга, хохирогч Б.Пагамдулам, шүүгдэгч Д.Алтантуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Алтантуулд холбогдох эрүүгийн 2017 2501 1264 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын харьяат, 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 1, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг Рашаантад оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 41 дүгээр байрны 3 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайж овогтой Даваадэндэвийн Алтантуул. /РД: ИГ95032020/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.Алтантуул нь давтан үйлдлээр буюу 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Пагмадуламыг өөртэй нь уулзсангүй гэж, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 21-2 тоотод найзуудаараа утсаар яриуллаа гэдгээр шалтаглан тус тус зодож хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Алтантуул мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 12 цагийн үед найзаараа би найзынхаа нэрийг барьж Пагамдуламыг дуудуулсан. Пагамдулам гарч ирээд машинд суусан. Машинд суухад нь би үснээс нь зулгааж, зодсон. Өдөр нь намайг уулзъя гэхэд уулзаагүй болохоор нь орой дуудаж зодсон. Би бага зэрэг л согтуу байсан. 27-ны өдөр Сарнайгаас хувцсаа авах гэж очиход Сарнай гэртээ байгаагүй харин Пагамдулам байсан. Миний орой нь уусан юм гараагүй байсан юм. Өмнөх өдөр нь Намуунаа над руу залгаад “...чи муу хаана байна” гэж залгасан болохоор Намуунаатайгаа яриулаадах гэж хэлээд утсыг нь авч гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Пагамдулам мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сарнай, Алтантуултай хамт гэрээс нь гарч яваад Чингис зочид буудлын уулзвар дээрээс салсан. Сарнай Чулуун-Овоо явлаа гээд явсан. Манай дүү надтай уулзахаар хүүхдээ тэврээд хүрээд ирсэн. Бид хоёр Халдвартын буудал дээр байх цайны газар орж ярьж суусан юм. Гэтэл Алтантуул залгахаар нь “би найз нь уулзаж чадахгүй, Сарнай надаас салаад явсан” гэж хэлсэн. Орой дүүгээсээ салаад харих болоход манай найзын нэрээр яриад намайг дөхүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд машинд суухад надтай уулзахгүй ямар их зугтдаг юм гэж уурлаад зодсон. Маргааш нь Намуунаатайгаа яриул гээд утас шүүрээд зугтаахаар нь би араас нь гарсан. Миний үснээс зулгааж, шороон дээр чирж, ямар их найз нөхөдтэй юм, ална шүү гэж хэлээд зодсон. Нэг найз нь орж ирээд Алтантуулыг салгасан. Алтантуул намайг зодсон хоёр өдөр хоёуланд нь согтуу байсан. Би хохирол төлбөрөө барагдуулж авсан. Гомдолгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Пагамдуламын өгсөн: “ ... Ингээд бид хоёр 13-ын тэнд уулзахаар болоод би түүнийг хүлээгээд байж байсан чинь нэг машинаас дуудахаар нь би тэр машинд суусан чинь манай найз Соёл-Эрдэнэ биш харин Алтантуул байж байсан. Тэгтэл Алтантуул шууд намайг үсдэж аваад “чи яасан надтай уулздаггүй зугатаагаад байдаг юм” гээд үсдэж аваад зодож эхэлсэн. Ингэж явсаар байгаад “Натур” худалдааны төвийн тэнд намайг буулгаад гражын дунд оруулж байгаад зодсон. /хх-15/ Тухайн өдөр Алтантуул нь намайг надтай уулзаагүй зугатаасан гэсэн шалтгаанаар миний нүүрэнд гутлаараа ойролцоогоор 10-н удаа дэвссэн. Мөн үсдэж чирсэн. ...Тэгээд байж байтал 13 цагийн үед Алтантуул ганцаараа Сарнайгийнд орж ирсэн. Тэгээд намайг “чи яасан олон найз нөхөдтэй юм, найз нөхдөөрөө яриулдаг чиний утсаар чинь найз руу чинь ярьж ална” гээд орон дээр дэрний хажууд байсан миний гар утсыг шүүрч аваад гэрээс гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад гарнаас нь утсаа авах гэтэл намайг шууд үсдээд унагааж газраар чирсэн. ...” /хх-15-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхтулгын өгсөн: “...Алтантуул шууд Пагамдуламыг үсдээд машинаас буулгаад ирсэн. Би тэр үед бие засч байсан. Зоригоо тэр хоёрыг очиж салгасан. ...Алтантуул Пагамдуламыг үсдэж байхдаа баруун гараараа 4-өөс 6-н удаа цохьсон. Зодож байхдаа “чи ямар овоо юм бэ” гээд зодоод байсан. Мөн Пагамдуламыг газарт унасан байхад Алтантуул нүүр лүү нь хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн...” /хх-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Зоригтын өгсөн: “...Цээгий бид хоёр бие засах гээд гражны ардуур ороод шээгээд зогсож байхад Алтантуул нөгөө Пагма гэх эмэгтэйг машинаас үсдэж буулгахад Пагма нь “яая л даа” гэж орилохыг сонссон. Тэр үед Мөнхтулга бид хоёр шээж байсан учраас очиж чадаагүй. ... Би шээж дуусаад очоод Алтантуулыг салгасан. Тэгээд эргэж хараад тамхи асаах гээд байж байхад Алтантуул нөгөө эмэгтэйн нүүр лүү 2-оос 3-н удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Мөнхтулга очиж Алтантуулыг араас нь тэврээд болиулсан...” /хх-33/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4450 дугаар:
1. Б.Пагмадуламын биед зүүн дээд зовхи, уруул, завж, зүүн сарвуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн хацар, шанаа, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, баруун бугалга, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-36/ гэх дүгнэлт,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх52/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх51, 53-54/, нэхэмжлэх зүйлгүй гэх хохирогчийн өргөдөл зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Алтантуул нь давтан үйлдлээр буюу 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Пагмадуламыг өөртэй нь уулзсангүй гэж, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 21-2 тоотод найзуудаараа утсаар яриуллаа гэдгээр шалтаглан түүнийг зодож зүүн дээд зовхи, уруул, завж, зүүн сарвуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн хацар, шанаа, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, баруун бугалга, сарвуунд зулгаралт буюу хөнгөн гэмтлийг учруулж догшин авирлаж, танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Д.Алтунтуулыг давтан үйлдээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Пагамдулам хохирол төлбөр бүрэн барагдсан, гомдол санал байхгүй гэсэн өргөдөл болон мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Д.Алтантуулын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг согтуурсан үедээ давтан үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Харин хохирогчийн гомдол саналгүй гэсэн тайлбар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж, түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Алтантуул цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.