Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0504

 

2023 06 06 128/ШШ2023/0504

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******ийн гомдолтой, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******од холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.Б******* нь Нийслэлийн Прокурор Н.А*******ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А******* 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр дүгнэлт ирүүлсэн байх ба Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******од холбогдуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Г.И*******ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад заасны дагуу арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай, 2 дахь заалтад Оногдуулсан шийтгэлийн арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд...төлж биелүүлэхийг даалгасугай... гэж тус тус өөрчлүүлэх ... шаардлага бүхий гомдол гаргажээ.

2.Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* гомдлын хувийг гардан авч, улмаар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн бичгээр ирүүлсэн тайлбартаа Миний бие Б.Б******* нь Нийслэлийн Прокурор Н.А*******ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан байна.

3.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: 21 дүгээр зүйлийн 21.1.1.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Г.И*******ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад заасны дагуу арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай, 2 дахь заалтад Оногдуулсан шийтгэлийн арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд...төлж биелүүлэхийг даалгасугай... гэж тус тус өөрчлүүлэх ... гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад Хуульд заасан үүргээ тээвэрлэгч биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу Т.И*******т арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулах нь хууль ёсны байх шаардлагад нийцэхийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******ээс Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******од холбогдуулан гаргасан ...Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах гомдлын шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.УРАНГУА