Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00153

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00153

Дундговь аймаг

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******* овогт************** /РД:/-ыг 1980 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, 1985 оны 07 сарын 01 өдрөөс 1985 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын 6 дугаар трестэд тоосгочин, ажилчинаар, 1985 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт засварчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ*******