Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00154

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00154

Дундговь аймаг

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******* овогт************** /РД:/-ыг 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд худгийн моторчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дундговь аймгийн Хулд сумын 2-р багийн мал тооллогын бүртгэлд Д.Бямбацогт нэрээр бүртгэгдсэн 1993-2000, 2002-2004 оны бүртгэлийн эзэмшигч нь Б.Бямбацогт болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ*******