| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00006/и |
| Дугаар | 133/ШШ2024/00135 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 133/ШШ2024/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***158 тоот, ****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****-ын газарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ****-ийн хооронд үүссэн маргаанд
*** аймгийн *** боомтын дэргэд байрлах экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.З, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: *** аймгий *** боомтындэргэд байрлах экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: **** нь *** ХХК-тай 2018 оноос эхлэн “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулан *** уурхайгаас олборлон баяжуулсан төмрийн хүдрийг уурхайн амны нөхцөл (EXW нөхцөл)-өөр худалдан авахаар тохиролцсон байдаг. Энэхүү гэрээний хүрээнд “***” ХХК-тай “Тээвэрлэлт гүйцэтгэх урт хугацааны гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр **** компани худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалыг *** аймгийн *** сумын *** уурхайгаас Монгол Улсын хилийн *** боомт дахь гаалийн хяналтын бүс хүртэлх (экспортын) тээврийг “***” ХХК-иар хариуцуулан гүйцэтгүүлж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хоёр гэрээний дагуу 2018 оноос эхлэн *** аймгийн *** сумын нутагт байрлах “****” ХХК-ийн уурхайн амнаас төмрийн хүдрийн баяжмалыг худалдан авч, өөрийн гэрээт тээвэрлэгч “***” ХХК-иар тээвэрлүүлэн БНХАУ-ын тогтоосон цэгт хүлээн авдаг байсан. 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу Ковид-19-ийн нөлөөнөөс шалтгаалан Хил, гааль хорио цээр тогтоож, бид худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалаа хилээр гаргаж чадахгүй байсны улмаас *** боомт дахь “***” ХХК-ийн эзэмшлийн гаалийн хяналтын талбайд төмрийн хүдрийн овоолго үүсгэн хуримтлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн байдаг.
Ингээд 2022 оны 07 дугаар сард *** боомтын үйл ажиллагаа нээгдэж төмрийн хүдрийн баяжмалын экспортын тээврийг гүйцэтгүүлж байтал Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаар захирамжийн дагуу ****-ын газраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 181/ШЗ2022/11157 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-р *** аймгий *** боомтындэргэд байрлах тээвэрлэгч болох “***” ХХК-ийн талбай дахь манай компанийн эзэмшил, өмчлөлийн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг үндэслэлгүйгээр битүүмжилсэн байдаг. ****-ийн нэгэнт худалдаад авсан буюу “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу манай компанийн өмчлөлд шилжсэн хөрөнгийг битүүмжилж байгаа нь бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, бусдын өмч хөрөнгөд халдсан, хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Иймд ****-ын газраас *** аймгий *** боомтындэргэд байрлах гэрээт тээвэрлэгч буюу “***” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь манай компанийн өмчлөлийн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг эс хүлээн зөвшөөрч байх тул тус хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилснийг чөлөөлж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн тайлбар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар *** аймаг, *** боомтын дэргэд байрлах хариуцагч “****” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн 178,669,161,353 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр захирамжилсан. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газын Сүхбаатар дүүргийн 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11159-240 тоот шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар ирүүлсэн бөгөөд шүүгчийн захирамж болон уг даалгаварт заагдсан газар, орон байрлал буюу *** аймгий *** боомтындэргэд байрлах “****” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 тоот тогтоолоор битүүмжилж, хадгалалт, хамгаалалтыг шийдвэрлэж, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
Мөн хариуцагч “****” ХХК болон нэхэмжлэгч *** банк нарын хооронд байгуулсан 2013 оноос 2020 оны хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн нэмэлт гэрээ, барьцааны гэрээ, зээлийн барьцааны нэмэлт гэрээнүүдэд “****” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, хүдрийн баяжмалын борлуулалтын орлого, дансны орлого зэргийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь дээрх гэрээнүүдээр тогтоогдож байна.
Тодруулбал *** аймгийн ***дахь гаалийн боомтоор 2022 оны 8-11 дүгээр сарын хооронд *** ХХК нь 144,985,014,287 төгрөгийн үнэлгээ бүхий хүдрийн баяжмалыг экспортод гаргасан болох нь Гаалийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01-9/3338 тоот албан бичгээр тогтоогдсон, уг газарт *** ХХК нь ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг тухайн газар нутагт явуулж байгааг нотолж байна. Шийдвэр гүйцэтгэгч шүүгчийн захирамжид заагдсан байршилд байгаа хүдрийн баяжмалыг битүүмжлэх ажиллагааг хуулиар хүлээсэн үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж гаргахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хэлсэнчлэн тэр гэрээнүүдийг бол үндэслэж байж 1 дүгээрт энэ захирамж гарсан байна. 2 дугаарт үнэхээр эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байвал тухайн захирамж дээр 10 хоногийн дотор гомдол гаргах эрхийг нь дурдаад өгчихсөн байгаа. Гэтэл 2022 оны 08 сарын 29-нд гарсан захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу даалгавар гүйцэтгэх ажиллагаа нь 09 дүгээр сард даалгавар нь бичигдээд 10 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэгдсэн байдаг. Яригдаад байгаа энэ гэрээ нь өөрөө *** банкны барьцааны зүйл нь батлагдаж байна. Мөн ****-ын газар нь тухайн ажиллагаа явуулах газар байршлыг өөрөө тогтоодог байгууллага биш. ***газрын 19 дүгээр тойргийн битүүмжилсэн ажиллагаа нь өөрөө хууль бус юм гээд ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргах эрх нь байгаа. Хавтаст хэрэгт тийм нотлох баримтууд харагдахгүй байна. Мөн энэ хөрөнгийг битүүмжлээд өгөөч гэхээр шүүгч шууд захирамж гаргадаггүй байх. Тухайн хүсэлт нь үндэслэлтэй эсэхийг сайн нягталж байж захирамж гаргадаг байх гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхэд *** банкны нэхэмжлэлтэй *** ХХК-д холбогдох иргэний хэрэг маргаан хянан шийдвэрлэх явцдаа *** банкны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1-д заасны дагуу *** ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгө болох *** аймгий *** боомтындэргэд байрлах төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх хүсэлт гаргасныг үндэслээд шүүхээс бол 69-ийн захирамж гарсан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №181/Ш32022/11159 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 178,669,161,353 төгрөгийн хэмжээнд *** аймгийн, *** боомтын дэргэд байрлах хариуцагч ***ХХК-н талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэх арга хэмжээ авсан байгаа. *** ХХК нь *** банктай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №ЗГ/252-н тоот Зээлийн гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/252-01-н тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-үүдийг байгуулан 62,400,000,000.00 (жаран хоёр тэрбум дөрвөн зуун сая) төгрөгийн зээл авсан. Мөн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ/102-н тоот Зээлийн гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/102-02-н тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-үүдийг байгуулан 46,328,000,000.00 (дөчин зургаан тэрбум гурван зуун хорин найман сая) төгрөгийн зээл авч, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №ТЗБ/252/1-н тоот Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ТЗБ/252/2-н тоот Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ-ээр *** ХХК-ийн эзэмшлийн, МҮ-017626 дугаартай, *** аймаг, ** сум, *** нэртэй газарт байрлах 236.42 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, *** ХХК-ийн эзэмшлийн, МУ-017627 дугаартай, *** аймаг, ** сум, ** нэртэй газарт байрлах 301.43 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тоног төхөөрөмж, тухайн талбайгаас олборлосон ашигт малтмал, борлуулалтын орлогын хамт зээлдүүлэгч болох *** банканд барьцаалуулсан байгаа юм. Дээрх ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлого нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ТЗБ/252/2-н тоот Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь барьцаалах барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №ТЗБ/252/1-н тоот Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь барьцаалах барьцааны гэрээ баталгаажсан барьцааны зүйл юм. Түүнчлэн, *** аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй дээр дурдсан маргаантай яг ижилхэн нэхэмжлэлийн агуулга бүхий маргааныг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, “***” ХХК- ийн нэхэмжлэлтэй ****-ын газарт холбогдох *** аймгий *** боомтын дэргэд байрлах “***” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх агуулга бүхий иргэний маргааныг *** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШЗ2023/00114 дугаартай шийдвэр, *** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215/МА2023/00114 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2023/00168 дугаартай тогтоолоор тус тус хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Тухайн 3 шатны шүүхийн шийдвэрийг тодруулбал 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 111/59 дугаартай захирамжаар *** ХХК-ийн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн нийт үнийн дүн 178 тэрбум төгрөгөөр битүүмжлэх захирамж гаргасан. Тухайн захирамжийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байгаа. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1-д заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ***газарт даалгавар хүргүүлсэн. *** аймгий *** боомтындэргэдэх төмрийн хүдрийн овоолгыг гэж нэрлэн заасан болох нь тогтоогдож байгаа. Хариуцагч ***газар нь 111/59 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжид *** аймгий *** боомтындэргэдэх төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэхээр байршлыг нэрлэн заасны дагуу энэхүү ажиллагааг гүйцэтгэсэн. Тухайн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.1-д заасантай нийцэж байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.1-д төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, гүйлгээнд оруулах эрх хязгаарласнаас бусад хөрөнгөөс бол төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд бол тухайн хөрөнгө нь хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгааг үл хамаарна гэж хуульд заачихсан байгаа. Ийм учраас бол шийдвэр гүйцэтгэх байгууллагын даалгавраар явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчин төгөлдөр хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дэх хэсэг шүүгч дараах тохиолдолд захирамж гаргана, мөн хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр шүүхийн тогтоол шүүгчийн захирамжид байгаа гэж заасны дагуу “***”-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль эрх зүйн үндэслэл бүрдсэн байна. Мөн нэхэмжлэгч *** компанийн нэхэмжлэлтэй хариуцагч ***газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага бол *** банкны зээлийн барьцаа хөрөнгөтэй холбоотой. *** банкны нэхэмжлэлтэй иргэний маргаан бол Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхэд хэлэлцэж байх явцдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээр 69-ийн захирамж гаргуулсан хөрөнгө болохоор тодорхой байна. Иймд нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өнөөдрийн хуралдаан дээр хариуцагч ***газрын тайлбарыг дэмжих байр суурьтайгаар оролцож байна гэв.
5. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
***,
-*** компанийн байгууллагын гэрчилгээний орчуулга,
-2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай Урт хугацаат тээврийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/214 дугаартай “***гаалийн хяналтын бүсийн хугацааг сунгах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-****-ын газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-2022 оны 10 дугаар сарын 06, 10 дугаар сарын 07-ны өдрүүдийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбарууд,
-Битүүмжилсэн, барьцаалсан, хураасан эд хөрөнгийн хадгалалтын гэрээний хуулбар,
-*** ХХК-ийн захирлын ***газарт гаргасан баталгааны хуулбар,
-*** аймаг дахь *** боомтын дэргэд байрлах хариуцагч *** ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн 178,669,161,353.60 төгрөгийн хэмжээнд оногдох хэсгийг битүүмжилсэн байдал гэх 2 хуудас тайлбар бүхий гэрэл зургийн хуулбар,
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан 2020 оны 4-р улирал, 2021 оны 4-р улирал,
-2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээний хуулбар,
-“***” ХК-ийн хувьцааны гэрчилгээ,
-2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ,
-MVG-AK-20200203 гэрээний нэмэлт №5 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл,
-MVG-AK-20200203 гэрээний нэмэлт №6 2022 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл,
6. Хариуцагч ****-ынгазраас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаартай шийдвэр,
-*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215/МА2023/00014 дугаартай магадлал,
-Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2023/00168 дугаартай тогтоол.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №ТЗБ/252/1 дугаартай Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээний хуулбар,
-2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ТЗБ/252/2 дугаартай Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээний хуулбар,
8. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээний Гаалийн ерөнхий газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч **** нь ***газарт холбогдуулан *** аймгий *** боомтындэргэд байрлах экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд “…Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар *** аймаг, *** боомтын дэргэд байрлах хариуцагч “****” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн 178,669,161,353 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр захирамжилсан. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газын Сүхбаатар дүүргийн 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11159-240 тоот шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар ирүүлсэн бөгөөд шүүгчийн захирамж болон уг даалгаварт заагдсан газар, орон байрлал буюу *** аймгий *** боомтындэргэд байрлах “****” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 тоот тогтоолоор битүүмжилж, хадгалалт, хамгаалалтыг шийдвэрлэж, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Мөн хариуцагч “****” ХХК болон нэхэмжлэгч *** банк нарын хооронд байгуулсан 2013 оноос 2020 оны хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн нэмэлт гэрээ, барьцааны гэрээ, зээлийн барьцааны нэмэлт гэрээнүүдэд “****” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, хүдрийн баяжмалын борлуулалтын орлого, дансны орлого зэргийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь дээрх гэрээнүүдээр тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэгч шүүгчийн захирамжид заагдсан байршилд байгаа хүдрийн баяжмалыг битүүмжлэх ажиллагааг хуулиар хүлээсэн үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “***” ХХК ***-ийн нэхэмжлэлтэй ****-ын газарт холбогдох *** аймгий *** боомтындэргэд байрлах “***” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх агуулга бүхий иргэний маргааныг *** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаартай шийдвэр, *** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215/МА2023/00114 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2023/00168 дугаартай тогтоолоор тус тус хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дэх хэсэг шүүгч дараах тохиолдолд захирамж гаргана, мөн хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасны дагуу “***”-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль эрх зүйн үндэслэл бүрдсэн байна” гэж тайлбарлаж маргажээ.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заажээ.
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаартай шийдвэрээр “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****-ынгазарт холбогдох *** аймгий *** боомтындэргэд байрлах “***” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215/МА2023/00014 дугаартай магадлал анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00114 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2023/00168 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215/МА2023/00014 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
*** ХХК, ***-ийн хооронд байгуулсан 2020 ны 02 дугаар сарын 03-ны өдрийн MVG-AK-20200203 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн MVG-AK-20210322 дугаартай Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээнүүдийн 4.1-д Өмчлөх эрх болон эрсдэл шилжих “Бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах нөхцөл нь EXW байна. Энэхүү гэрээний зорилгын үүднээс баяжуулах үйлдвэрээс гарч буй бүх бүтээгдэхүүнийг EXW-ийн дагуу зарагдсан бүтээгдэхүүн гэж үзнэ” гэж хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжих талаар гэрээнд заажээ.
Тухайлбал хэрэгт цугларсан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн MVG-AK-20200203 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн MVG-AK-20210322 дугаартай Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээнүүд, MVG-AK-20200203 гэрээний 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх нэмэлт зэргээр *** ХХК, **** нь хамтран ажиллаж байсан болох тогтоогдож байна.
Дээрх “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****-ынгазарт холбогдох *** аймгий *** боомтындэргэд байрлах “***” ХХК-ийн экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг урьд шийдвэрлэсэн нь “*** ” компанийн ****-ын газарт холбогдуулан *** аймгий *** боомтындэргэд байрлах экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг чөлөөлүүлэхээр шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлахгүй юм.
Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн ****-ийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль эрх зүйн үндэслэл бүрдсэн байна” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...*** ХХК, хоёрын хооронд хийгдсэн гэрээ өөрөө *** ХХК-ийн уурхайн амнаас тээвэрлэгч болох ***компани ачилт хийсэн тохиолдолд шууд манай компанийн өмчлөлийн худалдан авсан хүдрийн баяжмал болж байгаа. Тээвэрлэгч “***” ХХК нь *** уурхайгаас *** боомт 168 километр тээвэрлээд ковидын улмаас хил гааль хаалттай учраас өөрсдийн эзэмшлийн гаалийн хяналтын талбай дээр овоолго үүсгэчихсэн байсан. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ***газраас холбогдох албан тушаалтнууд нь ирээд битүүмжлэх ажиллагаа хийсэн. Битүүмжлэх ажиллагааны гол үндэслэл нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн захирамж байгаа. Энэ шүүгчийн захирамж дээр *** боомт дахь **** компанийн гаалийн хяналтын талбай дахь баяжмалыг битүүмжил гэсэн захирамж гарсан. Ийм захирамж гарсан байхад шийдвэр гүйцэтгэх газраас ирээд манай тээвэрлэгч болох ***компанийн гаалийн хяналтын талбай дахь ****-ийн өмчлөлийн хүдрийн баяжмалыг битүүмжилсэн нь өөрөө хууль бус гэж үзэж байгаа....” гэж тайлбарлажээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** “…Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар *** аймаг, *** боомтын дэргэд байрлах хариуцагч “****” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн 178,669,161,353 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр захирамжилсан. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газын Сүхбаатар дүүргийн 240 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11159-240 тоот шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар ирүүлсэн бөгөөд шүүгчийн захирамж болон уг даалгаварт заагдсан газар, орон байрлал буюу *** аймгий *** боомтындэргэд байрлах “****” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 тоот тогтоолоор битүүмжилж, хадгалалт, хамгаалалтыг шийдвэрлэж, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн.” гэж тайлбарлаж татгалзжээ.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж, 122 дугаар зүйлийн 122.5-т ...энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заажээ.
Нэхэмжлэгч *** компани нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх ба ****-ын газрын явуулсан ажиллагааны талаар гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч *** компани нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-т заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийн дагуу явуулсан ****-ынгазрын ажиллагааны талаарх гомдлыг тус шүүхэд гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар *** аймаг, *** боомтын дэргэд байрлах хариуцагч *** ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн /178,669,161,353 төгрөг/-ийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсугай гэжээ.
Үйл баримтын тухайд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар *** аймаг, *** боомтын дэргэд байрлах хариуцагч “****” ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг нэхэмжлэлийн үнийн дүн 178,669,161,353 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээг авсан. ****-ынгазар нь шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар захирамжийг биелүүлж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор *** аймгийн ***боомтод байрлах төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг 178,669,161,353 төгрөг оногдох хэсгийг битүүмжилсэн болох нь зохигч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаар байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болохоор заасан тул ****-ынгазар нь Сүхбаатарын дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийн болон ирүүлсэн даалгаврын дагуу заасан ажиллагааг явуулжээ.
Дээрх захирамжид *** боомтын дэргэд байрлах *** ХХК-ийн талбай дахь төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжлэхээр заасан байна.
Харин *** аймаг дахь Шүүх шийдвэр гүйцэтгэх газрын битүүмжилсэн *** аймгийн ***боомтод байрлах төмрийн хүдрийн баяжмалын овоолго нь *** ХХК-ийн өмч мөн эсэх, тухайн төмрийн хүдрийн баяжмалын овоолгын өмчлөх эрх *** компани ***-д шилжсэн байсан эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж,
Мөн хуулийн 111.2-д дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ:
111.2.1.-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр;
111.2.2-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар;
111.2.3.-д эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар гэж тус тус заажээ.
*** ХХК, *** компанийн хооронд байгуулсан 2020 ны 02 дугаар сарын 03-ны өдрийн MVG-AK-20200203 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн MVG-AK-20210322 дугаартай Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээнүүдийн 4.1-д Өмчлөх эрх болон эрсдэл шилжих “Бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах нөхцөл нь EXW байна. Энэхүү гэрээний зорилгын үүднээс баяжуулах үйлдвэрээс гарч буй бүх бүтээгдэхүүнийг EXW-ийн дагуу зарагдсан бүтээгдэхүүн гэж үзнэ” гэж, MVG-AK-20200203 гэрээний 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх нэмэлт №5-ийн 10-ийн А-д EXW-ийн Таяннуур нөхцөл: EXW нөхцөл гэдгийг-Инкотермс 2010 гэж ойлгож тайлбарлана гэж хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжих талаар гэрээнд заасан байна.
“Инкотермс 2010” /“Бүх төрлийн тээвэрт ашиглагддаг нөхцөлүүд”/-д EXW-Ex Works (named place) буюу EXW-үйлдвэрээс (нэрлэсэн газар ) -нөхцөлөөр худалдагч /экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг худалдагчийн “нэрлэсэн газарт” худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгнө. Худалдагчийн нэрлэсэн газар нь худалдагчийн зөвшөөрсөн газар байх бөгөөд түүний агуулах, үйлдвэрийн газрын аль нэг байж болно гэж тодорхойлжээ. Энэ нөхцөлийн дагуу худалдагчийн үүрэг маш бага, худалдан авагчийн үүрэг маш их байх бөгөөд тухайлбал:
-худалдагчийн хувьд 1.3.Тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ хэлэлцээр: а/ худалдагч нь худалдан авагчид ачаа барааг тээвэрлэж хүлээлгэх ямар ч үүрэггүй. Өөрөөр хэлбэл тээврийн гэрээ байгуулахгүй..., 1.4 Нийлүүлэлт: Худалдагч ачаа барааг тохиролцсон нэрлэсэн нийлүүлэх газарт тээврийн хэрэгсэлд ачаалаагүй байдлаар гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид шилжүүлнэ...,
-Худалдан авагчийн хувьд 2.3. тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ, хэлэлцээр: а/Тээврийн гэрээ: Худалдан авагч нь худалдагчаар ачаа барааг тээвэрлүүлэх үүрэггүй. Өөрөөр хэлбэл тээврийн гэрээг өөрөө байгуулж, тээврийн зардлыг хариуцна. 2.4. Нийлүүлэлтийг хүлээн авах: Худалдааны гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн газраас барааны нийлүүлэлтийг хүлээн авах үүрэгтэй, 2.5 Эрсдэл шилжих: Худалдааны гэрээгээр тохиролцсон хугацаанд, нэрлэсэн газраас ачаа барааг хүлээн авсан үеэс эхлэн ачаа барааны алдагдал, эвдрэл гэмтлийн аливаа эрсдэлийг бүрэн хариуцна... гэж тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл *** ХХК, *** компанийн хооронд байгуулсан 2020 ны 02 дугаар сарын 03-ны өдрийн MVG-AK-20200203 дугаартай Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ болон MVG-AK-20200203 гэрээний 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх нэмэлт №5-д “EXW-ийн Таяннуур нөхцөл:…” гэж зааснаас үзэхэд “****” ХХК-ийн үйлдвэрлэсэн төмрийн хүдрийн баяжмал нь тус компанийн нэрлэсэн газар буюу ***-ын уурхайн амнаас гарснаар *** компани ***-ийн өмчлөлд шилжих буюу уурхайн амнаас худалдан авах нөхцөл гэж ойлгохоор байна.
****-ын газрын шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн баяжмал нь *** компанийн өмчлөлд шилжсэн байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…***компани нь *** ХХК-тай 2018 оноос эхлэн “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулан *** уурхайгаас олборлон баяжуулсан төмрийн хүдрийг уурхайн амны нөхцөл (EXW нөхцөл)-өөр худалдан авахаар тохиролцсон байдаг. Энэхүү гэрээний хүрээнд *** ХХК-тай “Тээвэрлэлт гүйцэтгэх урт хугацааны гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр *** компани худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалыг *** аймгийн *** сумын *** уурхайгаас Монгол Улсын хилийн *** боомт дахь гаалийн хяналтын бүс хүртэлх (экспортын) тээврийг “***” ХХК-иар хариуцуулан гүйцэтгүүлж ажиллаж байсан. 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу Ковид-19-ийн нөлөөнөөс шалтгаалан Хил, гааль хорио цээр тогтоож, бид худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалаа хилээр гаргаж чадахгүй байсны улмаас *** боомт дахь “***” ХХК-ийн эзэмшлийн гаалийн хяналтын талбайд төмрийн хүдрийн овоолго үүсгэн хуримтлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн байдаг” гэх тайлбар болон *** ХХК, *** компани *** талуудын хооронд байгуулсан 2020 ны 02 дугаар сарын 03-ны өдрийн MVG-AK-20200203 дугаартай Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээний 4.1-д Өмчлөх эрх болон эрсдэл шилжих “Бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах нөхцөл нь EXW байна. Энэхүү гэрээний зорилгын үүднээс баяжуулах үйлдвэрээс гарч буй бүх бүтээгдэхүүнийг EXW-ийн дагуу зарагдсан бүтээгдэхүүн гэж үзнэ” гэж, MVG-AK-20200203 гэрээний 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх нэмэлт №5-ийн 10-ийн А-д EXW-ийн Таяннуур нөхцөл: EXW нөхцөл гэдгийг-Инкотермс 2010 гэж ойлгож тайлбарлана гэж, MVG-AK-20200203 гэрээний 2022 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл нэмэлт №6 зэргээр тогтоогдож байна.
Талууд *** уурхайгаас олборлон баяжуулсан төмрийн хүдрийг уурхайн амны нөхцөл (EXW нөхцөл)-өөр худалдан авахаар тохиролцсоноор худалдагч “****” ХХК нь төмрийн хүдрийн баяжмалыг уурхайгаас гаргаснаар түүний өмчлөх эрх дуусгавар болж, худалдан авагч тал болох *** компани ***-д өмчлөх эрх үүсэх бөгөөд тухайн баяжмалыг хүлээн авах, тээвэрлэх бүх эрсдэл худалдан авагчид шилжсэн байна.
7. *** компани *** /захиалагч/, *** ХХК /тээвэрлэгч/ талуудын хооронд байгуулсан Урт хугацаат тээврийн гэрээ-нд “Захиалагч тал *** аймгийн *** сумын нутаг дахь *** уурхайн талбайгаас БНХАУ-ын Хами мужийн Баликон дүүрэгт байрлах Лаоемиао боомт хүртэлх тээвэрлэлтийн үйлчилгээ авах”, 1. ...Бүтээгдэхүүн гэж захиалагчийн энэхүү гэрээний хугацаанд худалдан авсан Таян нуурын уурхайгаас гаралтай Монголын төмрийн баяжмалыг хэлнэ, захиалагч гэдэг нь бүтээгдэхүүний эрх бүхий худалдан авагчийг хэлнэ гэж, 4.1-д “…тээвэрлэгч нь энэхүү гэрээг байгуулснаар ***-ын уурхайн ачих цэгээс тогтоосон хугацаанд бүтээгдэхүүнийг ачиж, нэрлэсэн цэгт аливаа хоцрогдолгүйгээр хүргэх үүрэгтэй” гэж заажээ.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь … ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл тээвэрлэгч ачааг тогтоосон газарт хүргэх үүрэгтэй бөгөөд ачааг тээвэрлэх явцад гаалийн бүрдүүлэлт болон бусад хүчин зүйлийн улмаас тогтоосон газарт хүргэж өгөх боломжгүй болж, ачааг өөрийн эзэмшилд байлгаж байсан нь түүнийг тухайн ачааг эзэмших, өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй.
Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/214 дугаартай “***” гаалийн хяналтын бүсийн хугацааг сунгах тухай” тушаалаар “…*** аймаг, *** боомтод байрлах экспортын ашигт малтмал ачиж, буулгах зориулалттай “***” /код 317006/ гаалийн хяналтын бүсийн хугацааг дуусгавар болсон өдрөөс хойш гурван жилийн хугацаагаар сунгасугай” гэх тушаалаар “***” ХХК нь *** аймаг, *** боомтод байрлах экспортын ашигт малтмал ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүс эзэмшдэг болох нь тогтоогдож байх бөгөөд *** Лимитэд компани ***-ийн *** ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах, санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу уурхайнаас амнаас худалдаж авсан хүдрийн баяжмалыг “***” ХХК нь *** компанитай байгуулсан Урт хугацаат тээврийн гэрээ-ний дагуу тээвэрлэж “***” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд овоолго үүсгэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
8. Иймд ****-ынгазрын үйл ажиллагаагаар *** аймгий *** боомтындэргэд байрлах экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрт битүүмжилснийг хүчингүй болгож чөлөөлж, ****-ынгазрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “…Энэ компаниуд бүхэлдээ нэг толгойтой, нэг эзэнтэй компаниуд байгаа юм” тайлбарлаж байх бөгөөд уг тайлбар нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх таамаглалд үндэслэж нэг толгойтой компани гэж дүгнэх боломжгүй юм.
*** компани *** нь *** арлуудад үйл ажиллагаагаа явуулдаг компанийн болох нь хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн “*** арлуудын байгууллагын тухай хуульд заасанд шаардлагуудыг хангасан тул *** арлуудын аж ахуйн нэгжийн хэрэг эрхлэх газрын улсын бүртгэгч 2011 оны 02 сарын 22-нд албан ёсоор *** арлуудад үйл ажиллагаагаа эрхлэх эрхийг олгов” гэх *** дугаартай байгууллагын гэрчилгээгээр тогтоогдож байна.
10. Энэхүү шүүхийн шийдвэр нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийг зөв хэрэгжүүлэн *** ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****-ынгазраас 70,200 төгрөгийг гаргуулан *** компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан ****-ын газрын үйл ажиллагаагаар *** аймгий *** боомтын дэргэд байрлах экспортын ашигт малтмал ачиж буулгах талбай дахь төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг гуравдагч этгээдийн төлбөрийн битүүмжлэлээс чөлөөлж, ****-ынгазрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Энэхүү шүүхийн шийдвэр нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/11159 дугаартай шүүгчийн захирамжийг зөв хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****-ын газраас 70,200 төгрөгийг гаргуулан *** компанид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ