Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 349

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Чинзориг, иргэдийн төлөөлөгч М.Осорханд, улсын яллагч Д.Ганчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч У.Бт, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.15 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бд холбогдох 2017 2501 0583 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, 1983 оны  дүгээр сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, хүргэн ах, хүүхдүүдийнх нь хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Монелын  тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, 1998 оны  дугаар сарын -ний өдрийн Баянзүрх дүүргийн Шүүхийн 104 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан, 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Шүүхийн 546 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах, 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Шүүхийн 315 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн Шүүхийн 203 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлэн тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Уын Б, /РД:/

           

          Хэргийн товч агуулга:

          У.Баярбат нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны орцонд Г.Энхтуяаг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн, мөн шунахай сэдэлтээр, хохирогч Г.Энхтуяагийн эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдэх хэргийг үйлдэх явцдаа, хохирогчийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоолойг нь ороолтоор нь боож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: Нарантуул зах тараад явж байхад хохирогч эмэгтэй миний ханцуйнаас зуураад авсан. Тэр эмэгтэй нилээн халамцуу байсан. Би “эгчээ яаж байнаа” гэтэл “эгчийн дүү зам цэвэрлэдэг үү” гэж надаас асуухаар нь би амыг нь дагуулаад “тийм” гэж хариулсан. Тэгтэл нөгөө эгч “архины мөнгө байна уу?” гэж асуухаар нь өөртөө аваад явж байсан “Өргөө” нэртэй 200 гр хэмжээтэй архиа гаргаж ирсэн. Гэтэл нөгөө эгч миний гаргаж ирсэн архийг хараад ахиад пиво авчихаач гэхээр нь өөрт үлдсэн байсан мөнгөөрөө 1 шил “Нийслэл” пиво автал нөгөө эгч хоёулаа дүүгийн орцонд ороод уучихъя гэхээр нь би тэр эгчийг дагаад Жуковын урд талын 5-аас 6 давхар өндөртэй байрнуудын хамгийн урд талын хөндлөн байрны хамгийн зүүн талын орцонд орсон.  Орцонд ороод нэг давхарт, паарны хажууд зогсож байгаад архиа ууж байтал 1 залуу буугаад ирсэн. Гэтэл манай дүү байна гээд нөгөө авсан пивоо тэр залууд өгсөн. Бид 3 уугаад зогсож байтал гаднаас ахин нэг залуу орж ирсэн. Тэр гаднаас орж ирсэн залууг миний хамгийн бага дүү гэж байсан. Гаднаас орж ирдэг залуу пивоноос бага зэрэг уусан. Тэгээд тэр 2 залууг орцонд үлдээгээд нөгөө эгч бид 2 гадагшаа гарсан. Гараад явж байтал “чамд ахиад мөнгө байна уу?” гэхээр нь “надад 100 грамм архи авах л мөнгө” байна гээд 100 грамм хэмжээтэй “Ерөөл” архи авсан. Уучихаар дулаахан орц байна уу? гэхээр нь Кино үйлдвэрийн өөдөөс харсан, 30 дугаар сургуулийн зүүн урд буланд байдаг 13 давхар байранд очсон. Тэгээд хохирогч утсаар яриад халаасандаа хийхээр нь би утсыг нь авах гээд ороолтоор нь хоолойг нь боосон. Би “ усанд яваад ирье” гэхэд тэр эгч толгой дохих шиг болохор нь гараад явсан. Тэгээд дэлгүүрээс усаа аваад буцаад ороод иртэл хохирогч байхгүй байсан. Би зүүж явсан цагаан өнгийн ороолтоор нь хоолойг нь боогоод ухаан алдаад унахаар нь цүнхнээс нь 2 сим ордог төмөр гар утас, хар өнгийн бал, ягаан өнгийн асаагуур зэргийг аваад дараа нь тэр эгчийг хүчиндсэн. Би бэлгэвч хэрэглээгүй 1 удаа хурьцал үйлдсэн. Би тэр хүнийг Энхтуяа гэдэг гэж мэдээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлж чадахгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбаяр мэдүүлэхдээ: Бид маш их гомдолтой байна. Эгч маань 80 нас гарсан эмээгээ түшиж тулж явсан. Оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Эгч маань 25-аас 31 насны 2 хүүхэдтэй. Нөхөр нь нас барсан байсан. Баримтаар гарсан оршуулгын зардал болох 4.186.350 төгрөгийг нэхэмжилж байна. Би үнэхээр их гомдолтой байгаа учир сэтгэл санааны хохирлоо хүртэл нэхэмжилж байгаа. Энэ хүнийг хуулийн дагуу шийтгэж өгнө үү гэв.

            Сэжигтэн У.Бмөрдөн байцаалтад өгсөн: “…Нарантуул зах тараад 18 цаг өнгөрч байхад хамгийн сүүлийн машиныг гаргачихаад Жуковын буудал дээр очтол цагаан өнгийн хүрэм, цагаан өнгийн ороолттой, хар өмдтэй, 40 нилээн гарсан насны болов уу гэмээр эмэгтэй миний ханцуйнаас зуураад авсан. Тэр эмэгтэй нилээн халамцуу байсан. Би “эгчээ яаж байнаа” гэтэл “эгчийн дүү зам цэвэрлэдэг үү” гэж надаас асуухаар нь би амыг нь дагуулаад “тийм” гэж хариулсан. Тэгтэл нөгөө эгч “архины мөнгө байна уу?” гэж асуухаар нь өөртөө аваад явж байсан “Өргөө” нэртэй 200 гр хэмжээтэй архиа гаргаж ирсэн. Гэтэл нөгөө эгч миний гаргаж ирсэн архийг хараад ахиад пиво авчихаач гэхээр нь өөрт үлдсэн байсан 4500 төгрөгнөөс 1500 төгрөгөөр 1 шил “Нийслэл” пиво автал нөгөө эгч хоёулаа дүүгийн орцонд ороод уучихъя гэхээр нь би тэр эгчийг дагаад Жуковын урд талын 5-6 давхар өндөртэй байрнуудын хамгийн урд талын хөндлөн байрны хамгийн зүүн талын орцонд орсон, орц кодтой байсан ч гэсэн тэр эгч кодыг хийгээд орсон. Орцонд ороод нэг давхарт, паарны хажууд зогсож байгаад архиа ууж байтал 1 залуу буугаад ирсэн. Гэтэл манай дүү байна гээд нөгөө авсан пивоо тэр залууд өгсөн. Бид 3 уугаад зогсож байтал гаднаас ахин нэг залуу орж ирсэн. Тэр гаднаас орж ирсэн залууг миний хамгийн бага дүү гэж байсан. Гаднаас орж ирдэг залуу пивоноос бага зэрэг уусан. Тэгээд тэр 2 залууг орцонд үлдээгээд нөгөө эгч бид 2 гадагшаа гарсан. Гараад явж байтал “чамд ахиад мөнгө байна уу?” гэхээр нь “надад 100 грамм архи авах л мөнгө” байна гээд 100 грамм хэмжээтэй “Ерөөл” архи авсан. Уучихаар дулаахан орц байна уу? гэхээр нь Кино үйлдвэрийн өөдөөс харсан, 30 дугаар сургуулийн зүүн урд буланд байдаг 13 давхар байранд очсон. Орцноос  хүн гарахад нь хаалганд ундааны сав хавчуулж байгаад орц руу орсон. Лифтээр 7 давхарт гараад шатруу нь эргээд доошоо бууж 6-7 давхрын гол хэсэгт нөгөө авсан архиа уусан. Архиа уусны дараа би өөрийнхөө өмсөж явсан куртикийг дороо дэвсээд бид 2 хамт хэвтсэн, Тэгээд өмднийх нь товчийг тайлах гэтэл дургүйцсэн. Тэгэхээр нь зүүж явсан цагаан өнгийн ороолтоор нь хоолойг нь боогоод ухаан алдаад унахаар нь цүнхнээс нь 2 сим ордог төмөр гар утас, хар өнгийн бал, ягаан өнгийн асаагуур зэргийг аваад дараа нь тэр эгчийг хүчиндсэн. Би  бэлгэвч хэрэглээгүй 1 удаа хурьцал үйлдсэн. Тэгээд би тэр эгчийг алгадаж байгаад сэрээсэн. Тэгээд би “усанд яваад ирье” гэхэд “..за” гээд толгой дохиж хэлсэн. Тэгээд би тэр эгчийг орхиод гарсан. Би усанд явна гэж гараад бараг 2 цаг хэртэй явж байгаад буцаад иртэл нөгөө эгч байхгүй байсан. Надад цаг байдаггүй учраас цагийн баримжаа байхгүй байна. Нилээн орой болсон байсан. Би хүзүүнээс нь боосон ороолтоо салгаж аваагүй. Тэгээд би тэр орцонд хоночихоод өглөө нь Нарантуул захру угарч ажлаа хийсэн. Би тэр хүнийг үхсэн гэдгийг мэдээгүй. Тэр эгч өөрийгөө Туул гэж надад танилцуулсан. Би өөрийгөө Болдоо гэж нэрээ худлаа хэлсэн. Тэр эгчээс авсан гар утсаа маргааш нь 15 дугаар байрны жижүүр эгчид 12.000 төгрөгөөр зараад 10.000 төгрөгийг нь аваад 2000 төгрөгийг нь дараа авахаар ярилцаад салсан. …өнөөдөр Нарантуул зах дээр машин арчиж байтал цагдаагийн хүмүүс ирж намайг барьж авсан. …баригдах үед надад нөгөө эгчээс авсан бал, асаагуур явж байсан. …орцонд бид хоёроос өөр хүн байгаагүй. …Би тэр хүнийг Энхтуяа гэдэг гэж мэдээгүй. Одоо мэдэж авлаа. Нас барсан талаар нь ч мэдээгүй. Орхиод л гарсан. …Орооолтоо хүзүүндээ ороочихсон байсан. Тэгэхээр нь би ороолтных нь 2 үзүүрээс бариад татаж боосон. Тэр Энхтуяа гэх эгч дээшээ хараад хэвтсэн. Би тэр эгч рүү хажуу талаараа хараад тэврээд хэвтсэн байсан. Тэгээд би босч ирээд өвдөглөж сууж байгаад ороолтоор нь боосон. …Би нэг их согтоогүй байсан, тэр Энхтуяа гэх эгч нилээн согтуу байсан. Надтай тааралдахдаа л нилээн согтуу байсан. Дээрээс нь архи нэмж уусан. …Миний гол зорилго утсыг нь авъя гэсэн бодолтой байсан. Тэгээд ухаан алдчихаар нь хүчиндчихсэн. …хохирогчийг өнөөдөр баригдаж ирээд нас барсаныг нь мэдлээ. …Боолтын улмаас нас барсан л гэж бодож байна. /1хх-223-224/, 

 

          Гэрч Я.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…би хураалгасан гар утсыг 2017 оны 2 дугаар сарын 15-ны орой үл таних 30 орчим насны гадуураа шаргалдуу өнгийн, бичиггүй хантааз өмсчихсөн, доогуураа хар өнгийн өмдтэй залуугаас 10.000 төгрөгөөр худалдаж авсан. … 21 цаг өнгөрч байхад уг залуу ирээд “гар утас авах уу” гэсэн. Тэгэхээр нь нөхрөөсөө асуусан чинь “өглөө бол” гэсэн. Тэгээд өглөө нь мөнгийг нь өгсөн, тэгсэн чинь  тэр залуу “би танай орцны подвальд ороод унтчихъя” гэхээр нь зөвшөөрөөд унтуулсан. “Өглөө 7 цагт гараарай” гэж тэр залууд хэлсэн. …” гэх мэдүүлэг /1хх-126/,

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын 428 тоот

“        1. У.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. У.Баярбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна,

          2. У.Б нь гэмт үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. У.Баярбат нь өөрийнхөө үйлдлийг ухамсартайгаар удирдах чадвартай байсан байна,

          3.У.Бын сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна,

          4. У.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. У.Баярбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна,

          5. У.Б нь сэтгэцийн хувьд болсон үйл явдлыг бодитоор тусган авч өөрийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт,

 

          Сэжигтэн У.Бас хохирогчид байсан гэх ягаан өнгийн асаагуур, хар өнгийн бал зэргийг хураан авсан талаархи баримтууд /1хх-42-43/, гэрч Я.Баярмаагаас хохирогч Г.Энхтуяагийн барьж байсан гэх гар утсыг хураан авсан талаархи баримтууд /1хх-40-41/,

         

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 422 дугаар

          “1.Талийгаачийн цогцост хүзүүнд амьддаа үүсгэгдсэн дарагдлын ором, эрүүнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хагас зөөлөн материалаар хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна,

          2.8. Талийгаач нь дээрхи гэмтлүүдийг босоо, хэвтээ, суугаа аль ч байрлалд авах боломжтой,

          3. Талийгаач нь механик амьсгал бүтэлт, боолтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ,

          4. Талийгаачийн цогцост баруун уушигны доод дэлбэнгийн хатгалгаа өвчин тогтоогдсон ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй,

          5. Талийгаач нь В / lll / бүлгийн цустай байна. Талийгаач нь 45-50 орчим настай боломжтой,

          6. Талийгаачийн цогцост 04 цаг 20 минутанд хийсэн гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг орчим болсон байжээ,

          7. Талийгаачийн цусанд 3,3 промилли, шээсэнд 3,5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна,

          9.10. Талийгаачийн анус, үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн илрээгүй,

          Жич: 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр тогтоол ирүүлэхэд талийгаачийн нэр хаяг тодорхойгүй байсан бөгөөд шинжилгээ хийгдсэний дараа Гончигдорж овогтой Ч.Энхтуяа гэж тодорчээ.” гэх дүгнэлт / 1хх-129-130/,

          Хэрэг учралын газарт болон цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ-15-37/, ял шалгах хуудас /1хх 228/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

 

          Баянзүрх дүүргийн прокурорыг газраас У.Б нь шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдэх хэргийг үйлдэх явцдаа, хохирогчийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоолойг нь ороолтоор нь боож санаатай алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.15 дахь хэсэгт зааснаар, мөн бусдыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч У.Быг шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдэх хэргийг үйлдэх явцдаа, хохирогчийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоолойг нь ороолтоор нь боож санаатай алсан, мөн бусдыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.15 дахь хэсэг, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч У.Б нь Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Шүүхийн 104 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар түүнд 3 жилийн хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан, Баянзүрх дүүргийн Шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 546 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаатай баривчлах, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 315 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаатай баривчлах, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 203 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлэн тэнсэн суллагдаж шийтгүүлж байсан болох нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-228/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-241-250/ зэргээр нотлогдож байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй “ гэж заасны дагуу 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнийг ялгүйд тооцох үндэстэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбаяр нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд 4.186.350 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  шүүгдэгч У.Баярбат нь гэм хорын хохиролыг барагдуулаагүй байна. /2хх-51-63/

Шүүхээс шүүгдэгч У.Бд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөөгүйг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхбаяр нь “...Би оршуулгын зардалд 4.186.350 төгрөг нэхэмжилж байна. ....Мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэж тайлбар гаргасан бөгөөд тэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.3 дахь хэсэгт зааснаар сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч У.Б нь 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 133 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бал 1 ширхэг, ягаан өнгийн асаагуур 1  ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шийдвэрлэж цагаан саарал өнгийн хүзүүний ороолт 1 ширхэг, хөр саарал өнгийн “nokia” гар утас 1 ширхэг зэргийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож шийдвэрлэж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.