| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилын Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 197/2026/0323/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/328 |
| Огноо | 2026-02-25 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Б.Мөнгөншагай /Чингэлтэй дүүргийн прокурорын газар/,
Шүүгдэгч Б.У******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х******* овогт Б*******ын У*******т холбогдох эрүүгийн 2511023800137 дугаартай 1 хавтас хэргийг хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 33 дугаар хороо, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х******* овогт Б*******ын У******* /РД:*******/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.У******* нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хороо, Мэргэжлийн нягтлан бодогчдын институтын урд замд зам хөндлөн гарахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйл дэх “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр мопедтой зорчин явсан иргэн М.Ү*******г мөргөж унаган түүний эрүүл мэндэд биед ууцны 4-р нугалмын их бие, зүүн талын арын эврийн хугарал, дух, баруун нүдний гадна буланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун тохойд цус хуралт, зулгаралт, баруун өгзөгт цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.У******* нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хороо, Мэргэжлийн нягтлан бодогчдын институтын урд замд зам хөндлөн гарахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйл дэх “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр мопедтой зорчин явсан иргэн М.Ү*******г мөргөж унаган түүний эрүүл мэндэд биед ууцны 4-р нугалмын их бие, зүүн талын арын эврийн хугарал, дух, баруун нүдний гадна буланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун тохойд цус хуралт, зулгаралт, баруун өгзөгт цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан хэргийн үйл баримт нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Ү*******гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-79/-р тал,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 93-95/-р тал,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 73-74/-р тал,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 69-71/-р тал,
Мөрдөгчөөс тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/-р тал,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн”ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/-р тал зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.У*******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.У******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан байна.
Хохирогч М.Ү*******гийн “...миний бие Б.У*******тай эвлэрч одоо бидний дунд ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 133/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр тус тус заасан байна.
Шүүгдэгч Б.У*******ыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ.
Шүүгдэгч Б.У******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, тохи*******лын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* овогт Б*******ын У******* “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Б.У******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У*******аас 173.000 /нэг зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохи************** шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН