Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Г.Гантогтох,                 улсын яллагч Ч.Батбаяр, хохирогч Г.Уртнасан, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Дэнсмаад холбогдох эрүүгийн 2017 2501 0804 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Харчин овгийн Бадарчийн Д, 1972 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо Мандал 5 дугаар гудамж 100 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1. /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.Д нь иргэн Э.Бямбацогтод мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч мэхлэн залилж өөрийн 5753493683 дугаарын дансаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооноос 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 740.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 430.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 140.000 төгрөг, нийт 1.310.000 төгрөгийг залилж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.    

Шүүхийн  хэлэлцүүлэгт  хохирогч  Г.Уртнасан мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд хэлсэн зүйлс таарч байна. Одоо үлдэгдэл 100.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Уртнасан мэдүүлэхдээ: “...Анх манай нөхөр Бямбацогт нь таксинд явж байгаад л тэр хүн мэргэшсэн жолооны үнэмлэх гаргадаг гээд танилцсан гэж байсан. Би бол огт танихгүй. Анх 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах авто тээврийн газарт 140.000  төгрөгийг манай нөхөр Дэнсмаад өгөхөд би хамт явсан, тэгэхэд л анх харсан. Манай нөхөр Бямбацогт нь Д гэж хүнтэй танилцаад хамт ажилладаг доорхи хүмүүстээ мэргэшсэн жолооны үнэмлэх гаргуулна гэж яриад Батхуягаас 360.000 төгрөг, Энхтүвшингээс 280.000 төгрөг, Мөнхдэлгэрээс 430.000 төгрөг, Бямбацогт өөрөөсөө 140.000 төгрөгийг гаргаж, Дэ-йн 5753493683 дугаарын дансруу 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Цайз захын хажууд машинтай явж байгаад мобайлаар 16 цаг 24 минутад 740.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 18 цаг 6 минутад Мөнхдэлгэрийн эхнэр Болормаа нь Д-ийн данс руу нь 430.000 төгрөг Зүүнхараагаас шилжүүлсэн. Дансаар нийт 1.170.000 төгрөг, бэлнээр 140.000 төгрөг Д-д өгсөн. Дэнсмаад өгсөн нийт 1.310.000  төгрөгийг нөхрийнхөө хамт ажилладаг Батхуяг, Энхтүвшин, Мөнхдэлгэр нарт төлж хохиролгүй болгосон. Одоо нөхөр бид хоёр дээрхи 1.310.000 төгрөгийг Д-д залилуулж хохироод байна. Д одоогийн байдлаар нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байна. Утсаар ярихаар “...төлнө, төлнө өнөө маргааш” гэсээр байгаад огт төлөөгүй.” гэх мэдүүлэг /хх-63/,

                   Мөрдөн байцаалтад гэрч Э.Бямбацогтын: “ ...Би таксинд явж байгаад 2016 оны 9 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна. Тэр өдөр Дэнсмаа гэж энэ эгч өдөржингөө 60 км явж тооцоо хийж танилцаж байсан. Тэгж явахдаа тэр өөрийгөө жолооны үнэмлэх гаргаж өгдөг, хажуугаар нь баар ажиллуулдаг гээд баарныхаа гадаа хүргүүлж байсан. Буухдаа надад утасныхаа 88095785 дугаарыг өгч байсан. Түүнээс хойш 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өглөө мэргэшсэн жолооны үнэмлэх гаргуулах шалгалт өгөх гэхэд 2010 онд жолооч болсон гээд болохгүй байсан. Тэгэхээр нь Д гэдэг нөгөө эгч рүү залгаж ярьсан. Тэгэхэд Д  нь “...мэргэшсэн жолооны үнэмлэх 7-оос 14 хоногт гаргаж өгнө, нэг жолооны үнэмлэх гаргахад 280.000 төгрөг гэж байсан. Тэгэхэд Мөнхдэлгэр Е ангилал, мэргэшсэн үнэмлэх гаргуулна гэж 430.000 төгрөг, би өөрөө мэргэшсэн үнэмлэх гаргуулна гээд 280.000 төгрөг гэхээр нь 240.000 төгрөг, Батхуяг мэргэшсэн үнэмлэх С, Е гаргуулна гээд 360.000 төгрөг, Энхтүвшин С, Е гаргуулна гээд 280.000 төгрөг нийт 1.310.000  төгрөг Дэнсмаад өгсөн. Энэ мөнгөний 140.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Авто тээврийн газар дээр уулзаж машин дотор 140.000 төгрөг бэлнээр, данс руу нь үлдсэн мөнгийг шилжүүлсэн. Түүнээс “үнэмлэх гаргаж байна уу, яаж байна” гээд утсаар нь холбогдож асуухад эхлээд “...өгсөн өнөө маргааш гарна” гэж байгаад сүүлдээ утсаа авахаа байгаад мессежээр “ажил явдал гарчихлаа”, “бие өвдөж ухаангүй эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлж байна” гэж мессеж бичиж байсан. Утас руу нь залгахаар утсаа авахаа байсан…” гэх мэдүүлэг /хх-64/,

              Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/, Б.Дэнсмаагийн хохирол төлөх талаар гаргасан тайлбар /хх-75/ зэргийг шинжлэн судлав.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх  нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.   

              Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д  нь иргэн Э.Бямбацогтод мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч мэхлэн залилж өөрийн 5753493683 дугаарын дансаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооноос 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 740.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 430.000 төгрөг шилжүүлж, 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 140.000 төгрөг, нийт 1.310.000 төгрөг залилж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.

Учир нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрч байх тул гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь хүний эрхийг хангахад чиглэсэн Монгол улсын хууль болон Олон улсын гэрээ конвенцид нийцнэ гэж шүүх үзэв.

            Иймд шүүгдэгч Б.Д  нь бусдын эд хөрөнгийг хуурч бусдыг төөрөгдөлд оруулж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Уртнасан өгсөн: …Анх 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах авто тээврийн газарт 140.000  төгрөг манай нөхөр Д-д өгөхөд би хамт явсан, Манай нөхөр Бямбацогт нь Д  гэж хүнд өөрийн хамт ажилладаг хүмүүст мэргэшсэн жолооны үнэмлэх гаргуулна гэж яриад Батхуягаас 360.000 төгрөг, Энхтүвшингээс 280.000 төгрөг, Мөнхдэлгэрээс 430.000 төгрөг, Бямбацогт өөрөөсөө 140.000 төгрөгийг гаргаж, Д-ийн 5753493683 дугаарын дансруу 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Цайз захын хажууд машинтай явж байгаад мобайлаар 16 цаг 24 минутад 740.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 18 цаг 6 минутад Мөнхдэлгэрийн эхнэр Болормаа нь Д-ийн данс руу нь 430.000 төгрөг Зүүнхараагаас шилжүүлсэн. Дансаар нийт 1.170.000 төгрөг, бэлнээр 140.000 төгрөг Дэнсмаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-63/,

                   Мөрдөн байцаалтад гэрч Э.Бямбацогтын: “…Тэгэхэд Д нь “мэргэшсэн жолооны үнэмлэх 7-оос 14 хоногт гаргаж өгнө, нэг жолооны үнэмлэх гаргахад 280.000 төгрөг гэж байсан, …нийт 1.310.000  төгрөгийг Дэнсмаад өгсөн. Энэ мөнгөний 140.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Авто тээврийн газар дээр уулзаж машин дотор 140.000 төгрөг бэлнээр, данс руу нь үлдсэн мөнгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 64/, 

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Д-ийн “...ууг нь танидаг хүнээрээ гаргаад өгөх гэж байсан. Би жолооны үнэмлэх гаргах эрх бүхий хүн биш байж хүмүүсээс мөнгө авсан нь буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, хаан банкны дансны хуулга /хх-12-13/, хохирол төлөх талаар гаргасан тайлбар /хх75/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Д-г бусдын эд хөрөнгийг хуурч, төөрөгдөлд оруулж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Уртнасан “...1.210.000 төгрөгийг буцаан авсан. Одоо үлдэгдэл 100.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэнд шүүгдэгч Б.Д-г 100.000 төгрөгийн төлбөртэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Д-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хохирлоо бүрэн төлж барагдуулаагүйг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

          Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад 100.000 төгрөг төлөх төлбөртэй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлын үлдэх 100.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан ялаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж дүгнэв.