Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2024/00040/И |
Дугаар | 157/ШШ2024/00065 |
Огноо | 2024-04-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2024/00065
2024 04 04 157/ШШ2024/00065
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч А.*******т холбогдох “2,930,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Б сум ... дүгээр ... тоотод оршин суух, ************* регистрийн дугаартай, Б овогт Ц-гийн Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.******* нь 2020 оны 6-р сард хувь хүний өр өгнө гэж хэлээд 5,000,000 төгрөгийн цалингийн зээл авхуулсан болно. Ингэхдээ 7 сарын сүүлээр өгнө гэж хэлсэн болно. Тухайн үед 4,930,000 төгрөгийг Хаан банк *************** ******* ******* гэх хүний дансанд 2020 оны 6-дугаар сарын 19-ны өдөр шилжүүлсэн болно. Үүнээс хойш 2 сая төгрөгийг 4 жилийн хугацаанд цувуулж авсан болно.Тухайн үед хэлсэн ёсоороо үлдэгдэл мөнгөө өгөөгүй өнөөдөрийг хүрсэн тул А.*******аас үлдэгдэл мөнгө болох 2,930,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Г сум ... дугаар багт оршин суух, ******************* регистрийн дугаартай Б овогт А-ийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.*******гийн нэхэмжилсэн 2,930,000 төгрөгийг А.******* миний бие 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд миний эн хүсэлтийг харгалзан үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч А.*******т холбогдуулан 2,930,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч А.******* нь 2,930,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******д төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, Ц.*******гийн Хаан банкин дахь депозит дансны хуулга, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,930,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,930,000 (хоёр сая есөн зуун гучин мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,830 төгрөгөөс тавин хувь 30,915 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 32,035 (30,915 төгрөг дээр илүү төлсөн 1,120 төгрөг нэмсэн) төгрөг, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамж 30,915 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжилсэн 2,930,000 (хоёр сая есөн зуун гучин мянга) төгрөгийг хариуцагч А.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,830 төгрөгөөс тавин хувь 30,915 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 32,035 (30,915 төгрөг дээр илүү төлсөн 1,120 төгрөг нэмсэн) төгрөг, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамж 30,915 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР