Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ШЦТ/45

 

   2026       03          31                               2026/ШЦТ/45                     

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч А.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж... овогт Э-ын О-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: М... Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Х... аймгийн Б... суманд төрсөн, ... настай, э.эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ..., ... хүүхдийн хамт, Х... аймаг Б... сум ... дүгээр баг Н... гудамжны 926 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж... овогт Э-ын О... /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д... аймгийн З... дэх Г... газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор- 1 гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ өөрийн гар тээшинд 7,62х39 мм-ийн хэмжээтэй, малгайн хэсэгтээ "711 90” гэсэн тэмдэглэгээтэй 1990 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Климовскийн сумны үйлдвэрт цэргийн /байлдааны/ зориулалттай үйлдвэрлэсэн, хошууны бүтэц нь ган зүрхэвчтэй 1 ширхэг сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2026 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Д... аймгийн З.. дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор- 1 гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ өөрийн гар тээшинд 7,62х39 мм-ийн хэмжээтэй, малгайн хэсэгтээ "711 90” гэсэн тэмдэглэгээтэй 1990 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Климовскийн сумны үйлдвэрт цэргийн /байлдааны/ зориулалттай үйлдвэрлэсэн, хошууны бүтэц нь ган зүрхэвчтэй 1 ширхэг сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2026  оны 02 сарын 23-ны өдрийн 262000035 дугаар Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол хх-ийн 01-02/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 сарын 26-ны өдрийн ЕГ0126/441 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжилгээний лабораторийн сорилтын дүн, шинжээчийн объект /хх-ийн 15-21/, гэрч П.О-ийн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Т.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч Э.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 32-33/ шүүгдэгч Э.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан байлдааны галт зэвсгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Э.О нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.О-д ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн байлдааны зориулалттай Зөвлөлтийн Холбооны Улсад үйлдвэрлэсэн галт зэвсгийн 1 ширхэг сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлж шийдвэрлэв.     

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж... овогт Э-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар байлдааны галт зэвсгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э-ын О-ийг ... /.../ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... /.../ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан торгох ялыг ... жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн байлдааны зориулалттай 1990 онд Зөвлөлтийн Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн галт зэвсгийн 1 ширхэг сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  бусдад төлөх хохирол төлбөргүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.Б