Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2026/ШЦТ/40

 

2026       03          16                                    2026/ШЦТ/40   

                   

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч А.Х

Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б... овогт Б-ийн Ө-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: М... Улсын иргэн, 19... оны 0.. дугаар сарын ...-ны өдөр Д... аймгийн С... суманд төрсөн, ... настай, э..эгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа жолооч ажилтай, ам бүл .., эхнэр, ... хүүхдийн хамт, У... хот, Х... дүүрэг, ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б... овогт Б-ийн Ө... /РД: ..../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Д... аймгийн З... дэх Г... газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ өөрийн гар тээшинд 7,62х39 мм-ийн хэмжээтэй 1978 онд Зөвлөлт Холбоот Улсын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт цэргийн /байлдааны/ зориулалттай үйлдвэрлэсэн, хошууны бүтэц нь ган зүрхэвчтэй 1 ширхэг сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ө 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Д...аймгийн З...эх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ өөрийн гар тээшинд 7,62х39 мм-ийн хэмжээтэй 1978 онд Зөвлөлт Холбоот Улсын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт цэргийн /байлдааны/ зориулалттай үйлдвэрлэсэн, хошууны бүтэц нь ган зүрхэвчтэй 1 ширхэг сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 06/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 сарын 03-ны өдрийн ЕГ0126/537 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжилгээний лабораторийн сорилтын дүн /хх-ийн 15-20/, гэрч Ц.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 25-26/, шүүгдэгч Б.Ө-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39/, 20... оны 12 сарын 17-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-56/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан байлдааны галт зэвсгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Ө-т ... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ... төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7,62х39 мм-ийн хэмжээтэй 1978 онд Зөвлөлт Холбоот Улсын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт цэргийн /байлдааны/ зориулалттай үйлдвэрлэсэн, хошууны бүтэц нь ган зүрхэвчтэй 1 ширхэг сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлж шийдвэрлэв.     

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б... овогт Б-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар байлдааны галт зэвсгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б-ийн Ө-ыг ... /.../ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .... /.../ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7,62х39 мм-ийн хэмжээтэй 1978 онд Зөвлөлт Холбоот Улсын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт цэргийн /байлдааны/ зориулалттай үйлдвэрлэсэн, хошууны бүтэц нь ган зүрхэвчтэй 1 ширхэг сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.Б