Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2024/00042/И |
Дугаар | 157/ШШ2024/00070 |
Огноо | 2024-04-10 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 157/ШШ2024/00070
2024 04 10 157/ШШ2024/00070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Б сум ... дугаар баг ... дугаар байрны ... тоотод оршин суух, *************** регистрийн дугаартай Д овогт Д-н *******гийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Д.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Би Н.*******тэй 2011 онд танилцаж, гэр бүл болоод *******, *******, ******* гээд 3 хүүхэдтэй болсон. Бид гэр бүлээрээ Улаанбаатар хотод амьдарч байсан. Би 2020 эрүүгээр шийтгүүлээд явсан. Тэгээд хүүхдүүд ээж дээрээ үлдсэн. Тэгсэн том хүүхэд *******ыг Бор-Өндөр рүү таксинд суулгаж явуулсан. Тэрнээс хойш *******тэй холбоо бариагүй. Цаашид юу болсон талаар мэдэхгүй. Манай хоёр бага хүүхдийг хараагүй ээж дээрээ үлдээсэн байсан. Тэгээд ээж нь харж чадахгүй, хүүхдүүдийг ирж ав гэж хэлсэн байсан. Тэгээд манай эгч ******* очиж хүүхдүүдийг авсан байсан. Би хорих ангид 1 жил байгаад гарч ирсэн. Хүүхдүүд Бор-Өндөрт байсан болохоор шууд наашаа ирсэн. Би *******тэй 2020 оноос хойш холбоогүй байгаа. Одоо хүүхдүүдийн мөнгө, асрамж асуудалд ороод байна. *******ийг эрэн сурвалжилж гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. *******тэй холбоо барих боломжгүй байна. *******, ******* нарын төрсний гэрчилгээ ээжид нь байгаа. Мөн бичиг баримтууд *******д байгаа. Иймд шүүхийн журмаар эрэн сурвалжилж олж өгнө үү.” гэжээ.
Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2023 онд эхнэр, хүүхэд хадам ээжийн хамт амьдардаг байсан. Тэгээд би хэрэгт холбогдоод 461-р хорих ангид 1 жилийн хорих ял эдэлсэн. Хорихоос суллагдаж гараад ирэхэд манай эхнэр хүүхдүүдээ ээж дээрээ орхиод яваад өгсөн байсан. Тийм учраас Н.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү. Бид хоёр 2012 оны 02 дугаар сарын 14-нд гэр бүл болсон. Бид хоёр 10 гаран жил хамт амьдарсан. ... Би гурван хүүхдийнхээ тэтгэмжийг шийдвэрлүүлэх гэж байгаа юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.******* нь Н.*******тэй 2011 онд танилцаж, хамтран амьдарсан ба тэдний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Ж.*******, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Ж.*******, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүү Ж.******* нар нь төрсөн байна.
Хүсэлт гаргагч нь Н.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргаж гэр бүлийн холбогдолтой маргаанаа шүүхээр хянан шийдвэрлүүлэх гэсэн боловч тус маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийн оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.
Иймд хүсэлт гаргагч Д.*******гийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Н.*******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******тэй холбоо барих утасны дугаар 99349944.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ***************** регистрийн дугаартай У овогт Н-ын О-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Н.*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР