| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 1905021271665 |
| Дугаар | 2026/ШЦТ/637 |
| Огноо | 2026-03-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/637
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Б.Энхбат,
хохирогч Ж.*****,
хохирогч Ж.*****, А.***** нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Д.Цэндсүрэн, А.Энхгэрэл, С.Ганзул, Н.Оюунболд,
хохирогч Г.*****ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,
иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбаатар,
шүүгдэгч Х.*****, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ж.Очирхуяг, Д.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*****т холбогдох эрүүгийн 1905021271665 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын *****-ны өдөр ***** аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*****” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт ***** дүүргийн ***** хороо, ***** хэсэг, ***** хотхон ***** байрны ***** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ***** дүүргийн ***** хороо ***** гудамж амины орон сууц ***** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***** овогт ***** (РД:*****),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.***** нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
...Манай "*****" ХХК 2014 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш дотоодын болон гадаадын барилгын арматурыг худалдан борлуулдаг, борлуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан компани... Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бугатын улсын үйлдвэрийн Баавгайн үйлдвэрийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "*****" гэдэг компаниас төмрийг нь авч, тонн тутамд үйлдвэрийн үнээр аваад зах зээлд нийлүүлж зардаг борлуулагч байсан... ***** гэдэг компанитай манай "*****" гэдэг компани гэрээ байгуулаад огтоосоо төмөр зарахгүй, нэг ширхэг ч төмөргүй байж байгаад ганцхан эдний компанитай гэрээ байгуулангуутаа залилчихсан асуудал биш... Манай компанитай 4,5 тэрбумын гэрээ байгуулаад бүх төмрөө аваад явчихсан компаниуд ч байдаг... ***** гэж компанийн гүйцэтгэх захирал ***** гэх хүнтэй гэрээ байгуулсан байдаг. ***** гэх хүн энэ хэрэгт ямар нэгэн байдлаар огт мэдүүлэг өгөөгүй байдаг... Энэ гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байсан гэрээ. Ямар нэгэн халхавчилсан гэрээ биш, хуулийн хүчин төгөлдөр иргэний эрх зүйн харилцаа. Худалдан авах бараа материалыг худалдах худалдан авах гэрээний хүрээнд бүрэн хэрэгжээд явж байсан гэрээ... ***** гэх компани 53 сая төгрөг төлж авах ёстой хэр нь 20 сая төгрөгийг нь төлчхөөд 33 сая төгрөгөө өөрсдөө төлөөгүй... Мөнгөө шилжүүлэнгүүт танай төмрийг чинь нийлүүлээд явуулчихъя гэдэг байр суурийг хэлсэн... ***** гэх компаниас хүмүүс ирж уулзаж байсан. Манай бартерын хаусыг буцаагаад өгчих гэхээр нь 2 дахь төмөр нийлүүлчихсэн, манай нийлүүлсэн төмрийн мөнгийг өгчих гэж хэлсэн... Амины орон сууц нь газрын гэрчилгээтэй ирэх ёстой. Тэрүүгээрээ орон сууцнаас ялгарна. Газар нь өөр хүний нэр дээр байхад дээр нь барьсан байшинг газрын эзэн нураах эрхтэй. Залилах гэж байгаа хүн тийм гэрээ хийх үү. Яагаад гэвэл би өөрөө 100 сая төгрөгийн төмөр ачууллаа гэхэд 33 сая төгрөгийн төмрөө өгөөд байгаа учраас надад ямар нэгэн барьцаа хэрэгтэй. Тэгээд дутуу баригдсан хаусны ордерыг урьдчилж шилжүүлж авсан байдаг. Үнэхээр залилах гэж байсан бол би газрыг нь үлдээхгүй байсан. Энэ хоёр компанийн хооронд гэрээний хүлээгдсэн мөнгөний үр дүнд жоохон үл ойлголцол үүсээд цаашаа яваагүй болохоос биш манайх төмрөө нийлүүлээд явах бүрэн боломжтой байсан...
...Би 2013 оноос эхлээд Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн ойролцоо дэнж дээр 36 метр квадрат 2 өрөө цех түрээслээд ангилсан мах өөх булчирхай, яс үснээс нь салгаад хүнсний скочинд ороогоод, граммлаад бэлтгэдэг байсан. Нөхөртэйгөө ганцхан амьжиргаа цагаантай 36м2 цехээс 2 хөргөгчтэй 5 гулуузаар эхэлж байсан юм. 2013 оноос цехээ бид нар нэг жил ажиллуулаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Эрдэнэ толгой гэх газарт 615м2 том цехтэй болсон... Баганат өргөөгийн дахин төлөвлөлт болоод байшин баригдчихсан. Эмээлт буюу одоо зүүн талд нь мал махны төвлөрсөн цэгээс бид нар үйлдвэр, объект байна уу гэж хайж үзсэн юм. Тэгсэн чинь Эмээлт чинь өөрөө яг нөгөө тухайн үедээ дандаа Хятад хөрөнгө оруулагч нарын маш их хэмжээний мөнгө орж ирээд хөрөнгө оруулалт хийчихсэн, үнэтэй том хэмжээтэй объектууд байдаг юм байна лээ. Маш их мал махны төвлөрөл бий болсон бүс нутагт бид нар очоод үйл ажиллагаа явуулаад хэзээ сайжрах, сайн болох нь үнэхээр тодорхойгүй. Тийм учраас тийшээ яваагүй... Ингээд ерөнхийдөө зар хараад байж байсан... 2017 оны 7 дугаар сарын эхээр үнэгүй.мн сайт дээр *****ад мал махны зориулалттай мах, малын бой махны зурагтай зар байна гээд над руу хэлсэн. Тэгээд 1 тэрбумаар зарна гээд зар тавьчихсан байна гээд 9191-тэй дугаартай ***** гэх хүний утасны дугаарыг тавьчихсан байдаг. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын эхээр ***** гэх хүнтэй үнэгүй.мн гэдэг сайт дээрээс зар хараад утсаар ярьж байсан юм... Маргааш нь нөгөө ах буцааж залгаад 5 дугаар сургуулийн хажууд байна та нар зарын дагуу ярьсан залуучууд мөн биз дээ, ирээд надтай уулзах боломжтой юу гэж хэлж байсан... Тухайн үед тэр хүн дандаа хуулбар бичиг баримт үзүүлж байсан. Хуулбар бичиг баримтын ар тал дээр яалт ч үгүй гүйцэтгэх захирал ***** гэж байсан... Очиж үзэхэд тэр объект 4-5 жил хүний гар хүрээгүй орхигдсон болов уу гэмээр дүр зурагтай дээвэр нь хууларчихсан, цонх шил нь хагарчихсан, улаан тоосгон үүдний хэсгийн байшинг нь нэг талаасаа борооны усанд урсаад нураад уначихсан дүр зурагтай байсан. Яваад ороход бүх юм нь ингээд таг зогсчихсон, ямар ч тог байхгүй байсан... Тэр үйлдвэр маш их хэмжээний засвар хийгдэхээр хуучирсан барилга байсан болохоор бид нар үзчихээд л явчихсан... Тэр үйлдвэрийг үзээд явж байх үед манай үйлдвэр ажилласан хэвээрээ л байсан. ***** ах дүү нар худалдаад авах юм бол ёстой та нарт ашигтай гээд ярьж байсан... Монгол мөнгөөр 1 тэрбум 500 саяд та нарт зарна гэж хэлж байсан... Би ***** гэх ах руу ярьсан ах аа би 08 дугаар сарын 24-ны өдөр товлосон хагалгаагаар төрөх юм тэрнээс өмнө хэрвээ гэрээ хийхээрээ хийгээд, манай нөхөр бид 2-т 700 сая төгрөг бэлэн байгаа, энэ мөнгөө өгөөд гэрээ юмаа хийе гэж хэлж байсан. Намайг тэр эмнэлэгт хэвтсэн хойгуур тэр ***** гэж хүн *****, ***** гэх хүнийг манай нөхөр лүү холбож өгсөн байгаа юм... Тэгээд энэ хүмүүс 2017 оны 08 дугаар сард манай нөхөртэй уулзаад эмнэлгээс гараад ирсэн чинь энэ үйлдвэр дахиад өөр эзэн гараад ирсэн гэж байсан... Манай нөхөр ***** ***** гэх 2-ыг бүр шүтчихсэн бид нарыг зүгээр худалдаж ав, миний дүү нар та 2-ыг бол ёстой Монголын номер нэг үйлдвэр болгоно, Монголын махны салбарын магнатууд болгоно гэж байна. Өөрсдөө орос хэлтэй, орост сурч байсан юм байна, орос руу зуучилж өгнө гэж байна, мэргэжлийн хяналтын газрын дарга нарыг таньдаг юм байна 2 сайхан ахтай болчихсон сууж байсан. Эмнэлгээс гараад ирсэн чинь 2 ах нь гэрээгээ хийгээд мөнгө төгрөгөө өгч авалцаад явъя гэсэн чинь ***** гэх хүн бид нарт мэдэгдэхгүйгээр наад ***** гэж хүнд мөнгө өгч болохгүй шүү гэж хэлсэн гэж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө ***** гэдэг хүн нь мөнгө өгч байгаагаа ***** гэж хүнд мэдэгдэж болохгүй шүү гэж хэлсэн гэж байгаа юм... 09 дүгээр сарын 03-нд эмнэлгээс гараад харьж явсан чинь манай нөхрийн утас ерөөсөө завсаргүй дуугараад байсан... Энэ ах харин мөнгө хэрэг болчхоод гээд залгаад байгаа юм. Яаралтай 150 сая төгрөг өг гээд над руу залгаад байгаа юм гэсэн... Манай нөхөр энэ *****аа ахад тусалчихъя л даа, гэрийнх нь гадаа хүмүүс алах гээд ирчихсэн байна гэж байна шүү дээ, мөнгө өгчихье л дөө гээд байсан... ***** гэж хүн ахын дүү энэ 150 сая төгрөгийг аваад үйлдвэрийн хашаа руу ор, *****, ***** нар юу ч мэдэхгүй, би энэ үйлдвэрийн эзэн, би хаалгыг чинь онгойлгоод өгье, ороод шууд засвараа хийгээд, ажлаа ингэ тэг гээд л мөнгө нэхээд байсан. Тэгээд бид нар арга буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр намайг гуйсаар байгаад энэ хүмүүстэй ямар нэгэн гэрээ хийгээгүй байхдаа ***** гэдэг хүнд 30 сая төгрөг өгөхөөр Хаан банк дээр очоод данснаасаа авч байсан... Тэгээд манай нөхөр ***** гэдэг хүнтэй гэрээ байгуулаад мөнгөө өгч байсан юм... А.***** гэдэг хүн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөг аваад алга болчихсон. ***** ах руу ярихад А.***** гадагшаа явчихсан, тамга, гэрчилгээ А.*****т байдаг гэж хэлээд гэрээгээ байгуулаагүй явж байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сараас эхлээд л энэ хүмүүст итгээд явж байгаа юм. Бид нар энэ хүмүүсийн хэлсэн үгэнд итгээд өөрсдийнхөө мөнгөөр засвар хийсэн... Тэр засварыг 1 жил 2 сарын туршид хийсэн. 8 төрлийн маш том хэмжээний засвар хийсэн... ***** ах засвар хийж байгааг өөрөө хараад ямар гоё болчихсон юм бэ гэж хараад тэрнийхээ дагуу өөрөө баталгааны хуудас бичиж өгч байсан... Бид нар засвар хийсэн мөнгөө буцаагаад авъя гэсэн ч шилжүүлж өгөөгүй.... Миний мөнгөөр засвар үйлчилгээ хийгдээд сайжирсны дараа 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулагдсан юм... Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр над дээр өөрийнхөө орчуулагч болон өмгөөлөгчийн хамт ирж уулзаад чиний 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ хийж авсан гээд байгаа үйлдвэрийг бид нарт 2014 онд гэрээ хийгээд 1 тэрбумаар зарна гээд бид нар 100% мөнгийг нь авсан хэр нь бид нарт шилжүүлж өгөхгүй байна гэж хэлсэн... Би юу ч мэдээгүй байхад энэ хүмүүс үйлдвэрийг бусдад зарчихсан юм байна лээ... Бид нар өнөөдөр энэ үйлдвэрийг худалдаж аваад сайжруулаад, экспортод бараа бүтээгдэхүүн гаргаад Хятад руу, Орос руу экспорт хийж байсан... Энэ махны үйлдвэр гэдэг зүйлийг худалдаж аваад засвар сайжруулалт хийгээд өнөөдрийг хүртэл болгох гээд маш их хичээсэн... Энэ махны үйлдвэрийг бид нар ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүний залилах, мэхлэх гэж аваагүй. 2011 онд ашиглалтад оруулж байсан үеийнхээ зургийг өгсөн юм шиг байгаа юм. Одоо тоног төхөөрөмжтэй болчихсон, бүр иж бүрэн дулааны аргаар мах боловсруулж гаргах технологийн бүхий л тоног төхөөрөмжүүд бүгдээрээ байж байгаа. Ганцхан гүн хөлдөөгч буюу -38 градус хүртэл л хөлдөөдөг ганцхан гүн хөлдөөгчийг л аваачаад суурилуулахад 180 сая төгрөг болж байгаа юм. Тэгэхэд чи ямар засвар хийсэн юм, чи ямар хөрөнгө оруулалт хийсэн юм гэж ярьдаг, ингэж бас болохгүй байх гэж бодож байна... Анх хурал болоход мөнгөө авъя гэж байсан хүмүүс тийм тийм тоног төхөөрөмж авсан гээд хэлэнгүүт үйлдвэрээ авъя болчихсон. Засварыг нь хийчихсэн байна. Одоо эндээс үйлдвэрээ авсан нь дээр юм байна, энийг шоронд явуулаад үйлдвэр авчихвал бид нар хожчих юм байна гэсэн тактиктай явж байх шиг байна лээ. Миний хувьд энэ махны үйлдвэрийг аваад коронагийн үргэлжлэх хугацаа үргэлжлээд явж байхад би 2023 онд шүүхээр ороод таслагдаад л буцаад л өнөөдрийг хүрсэн. Энэ дунд чинь ажил бизнесүүд зогссон, коронагийн дараах сэргэлт болох үеэр буцаж сэргэж амжаагүй байна. Тэгээд л энэ үлдэгдэл мөнгийг өгч чадаагүй. Манай нөхрийн итгэлийг олтлоо хандаж байсан хүмүүс гэнэт л танихгүй хүмүүс шиг болсон... Хуулийн хүчин төгөлдөр иргэний эрх зүйн харилцаа мөнөөсөө мөн. Энэ үйлдвэрийг ямар нэгэн байдлаар залилах гэж аваагүй. Бид нар ажил бизнес хийж, үйл ажиллагаагаа өргөжүүлж зах зээл дээр нэр хүндтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал санаачилгатай, мөрөөдөлтэйгөөр энэ үйлдвэрийг худалдаж авах шийдвэрийг гаргасан... Махны чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан уу гэвэл явуулж байсан... Өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл, өр төлбөрийг төлж амжихгүй байгаа нөхцөл шалтгаан ганцхан надаас шалтгаалаагүй юм. Энэ цар тахал, энэ нийгэм эдийн засгийн байдал бүх зүйлээс шалтгаалсан гэдгийг хэлмээр байна..." гэв.
хохирогч Ж.***** шүүхийн хэлэлцүүлэгт: "...Миний хувьд ***** ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч байгаа. Би өөрийн найз Нямдаваа овогтой *****тай 2009 онд ***** дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2,000мкв талбай бүхий үйлдвэрийн барилга байгууламжийг мах нядлах, боловсруулах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах зориулалтаар барьсан. Барьж байх явцад Хүнс хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж байсан төсөл тавигдаад Европын холбооны Итали улсын тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр авч суурилуулсан байдаг. ***** бид хоёр 2011-2013 оны хооронд үйл ажиллагаа явуулж байгаад өөрсдөө ажиллуулж чадахгүй байсан учраас худалдан борлуулахаар болсон. Тухайн үед захирлаар ажиллаж байсан ***** гэх хүнээр зараа тавиулж байсан. ***** ***** гэх хүн авъя гэж байна гэсэн. Тэгээд *****тай уулзаад 2013 оны 12 дугаар сард гэрээгээ хийгээд *****т 1 тэрбум төгрөгөөр зарахаар болж, гэрээ хийх үедээ 200 сая төгрөг аваад улирал тутам 200 сая төгрөг өгөөд нийт 5 удаа хувааж авахаар болсон. ***** хувьцааныхаа 50 хувийг шилжүүлчих төсөлд хамрагдах гэсэн юм гэж хэлсэн. 50 хувийг урьдчилан шилжүүлж авсан байдаг. Нийт 400 сая төгрөгийг ***** бид хоёр авсан. ***** үйл ажиллагаа явуулж байгаад дараагийн төлөлт болсон чинь мөнгө төгрөгөө өгөхгүй байсан. Шүлхий гараад мөнгөө өгч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд буцаая гэсэн чинь маргаан үүссэн. *****т 50 хувиа шилжүүлсэн боловч ***** 40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөө шилжүүлсэн байсан. Хувьцааны зөрүү гараад маргаан болж байсан. Тэгээд шүүхэд хандсан. Ингэсээр байгаад 2017 он болсон. Нийлээд цааш нь заръя гэж тохирсон. Зарахаар тохирсон гэхдээ хувь дээрээ бол маргалдаж байсан. ***** тухайн үед захирлаар ажиллаж байсан. 7 сард над руу яриад үйлдвэр сонирхож байгаа гэр бүлийн хоёр хүн байна гэж хэлсэн. Тэгээд би үйлдвэрээ үзүүлчих, үнэн нь 750,000 доллар шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь машин сольж унасан мөнгөтэй хоёр хүн байна гэж хэлсэн. ***** 1,8 тэрбум гэж хэлсэн чинь үнийг нь буулгаач ээ гэсэн гэхээр нь би уулзъя гэж хэлсэн. Хамгийн анх ***** оффисын 905 тоотод очиж уулзахад ***** эхлээд байсан. Анх уулзахад ***** байгаагүй. ***** бас байсан. Эхний байдлаар үнээ хэлэхэд засвар хийх хэрэгтэй юм байна лээ гэж хэлсэн. Засвар хийх гэж байгаа юм бол үнээ буулгаад 1,5 тэрбум гэж тохирсон. 700 сая төгрөг нь бэлэн байгаа гэсэн. Тал нь бэлэн, тал нь үл хөдлөхөөрөө байгаа гэж хэлсэн. Үлдэгдлийг нь энэ үйлдвэрийг чинь барьцаанд тавиад өгнө гэсэн чинь тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Өөрсдөө зээлээ аваад өгөх юм бол бид нар шилжүүлж өгье гэж хэлсэн. ***** гэх залуутай уулзъя гэсэн чинь *****т 30 сая төгрөг гуйгаад байхаар нь өгсөн гэсэн. Хоёр хувьцаа эзэмшигчийн нэгэнд нь мэдэгдэхгүйгээр мөнгө өгч болохгүй гэж би хэлсэн. Махны улирал эхэлчихлээ, бид нар ороод юмаа хийж байя гэсэн. 2017 оны 09 сард анх үйлдвэр рүү оруулсан. Тэр үед ***** өөрийн найз *****ыг хамт байлгасан. Дараа жил нь хажуугаар нь явахад гадна талыг нь шавардсан байсан. Эд нар юм хийж байгаа юм байна гэж би харж байсан. Үйлдвэр талд байсан оффисын өрөөний шалыг сольсон байсан. Сендвичэн хаалтууд хийсэн байсан. Хонгилыг эмульсдэж засвар хийсэн байсан. Он гараад явж байсан чинь Хосоо манай ажил дээр ирснээ бид нар завсраа хийсэн баталгаа бичээд өгчих гэхээр нь гарын үсэг зурж өгсөн. Зарснаас хойш маргаан гарсан. Гэрээ хийхээсээ татгалзъя гэж хэлсэн. Анх үйлдвэрт ороход нь өөрт байсан баримт бичгүүдээ өгсөн. Мөнгө төгрөгөө яах юм бэ гэсэн чинь *****тай өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Тодорхой ярилцалгүй хэсэг хугацаа өнгөрсөн. 2018 оны 05 дугаар сард бид нар танай үйлдвэрийг авахаар болсон гэсэн. ***** ахыг үйлдвэрээс гаргаж өгөөч гэсэн. 05 дугаар сард би өөрөө очоод *****ын өрөөний цоожийг эвдээд хүлээлгэж өгсөн. Тэр нь одоог хүртэл байдаг. Тэрнээс хойш тэр үйлдвэрт манай талаас ямар нэгэн хяналт тавиагүй. *****т надад мөнгө хэрэг болоод байна аа, надад 10 сая төгрөг өгчхөөч ээ гэж хэлсэн. Надад мөнгө байхгүй гэхээр нь барьцаанд өгсөн грашаа барьцаанд тавиач өгчих гэж хэлсэн. Тэгээд 5 сая төгрөг өгөхөөр болсон. Наадмын үеэр ***** над руу залгаад ***** ирсэн байна гэж хэлсэн. Банкны зээл нь бүтэхээр бол шилжүүлье гэж хэлсэн. Шилжүүлээд өгчих юм бол тэр дор нь зээл аваад мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Эргэлтийн хөрөнгө босгож өгнө гэж хэлээгүй. Гэрээ хийнгүүтээ өгнө гэж хэлсэн. Хурлын протокол дутуу байна гэж хэлээд компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. ***** үнэнээ хэлсэн. Хоёр дахь уулзалт дээр нь бид нар очсон. Үйлдвэрээ шилжүүлснээс хойш мөнгө өгөх ёстой байсан боловч өгөөгүй. 06 дугаар сарын 28-ны өдөр грашаа шилжүүлж 5 сая төгрөг авсан. Нийт 51,000,000 төгрөг өгсөн. Байцаагчийн хажууд бас мөнгө өгсөн. Өөр мөнгө аваагүй. Нийт 111,000,000 төгрөг болж байна. Үйлдвэрээ авчихсан юм чинь грашаа авъя гэсэн чинь өгөөгүй. Улсын бүртгэл дээр очиход ***** ББСБ-ын нэр дээр байна гэсэн. Хоёр грашаа арай гэж авсан. Болохгүй хүмүүс байна гэж бодоод тэрний дараа бид хоёр цагдаад хандсан. Намайг дуудахаар нь мөнгө өгөх гэж байгаа юм байна гээд очсон чинь хугацаа сунгая гэж хэлсэн. Цагдаад хандсан цагаас хойш 8-9 жилдээ явж байна. Мэдүүлгүүдийг нь харахад үнэн бодит байдлыг гуйвуулж байна. Зарна гэсэн зүйлийг баталгаа гэж бичиж өгсөн болохоос өөр утгаар бичиж өгөөгүй. Махны чиглэлээр алибаба сайтад бүтээгдэхүүн зарах гэж байна гэж хэлсэн. 2018 оны 06 дугаар сард эдний аялал жуулчлалын компаниар үйлчлүүлээд манжуур явсан. Намайг залилаад өндөр үнээр балгас зарсан гэж яриад байдаг. Боломжийн гэж бодоод гэрээ хийе гэж ярьсан хүн. Уулзаад л шууд хувь хүний маргаантай байгаа талаараа хэлсэн. Хоймор оффис орсон байхад нь арай гэж цаг авч уулзсан. Би ББСБ-ын захирлыг дагуулж очсон. Дарханы объектуудаа үзүүлсэн чинь барьцааны шаардлага хангахгүй юм байна гэж хэлээд татгалзсан. Дулаалга хийгээд гонх барьж байсан. Үйлдвэр сэндвич дээвэртэй байсан одоог хүртэл хэвээрээ байна лээ. Хар лакаар битүүлснийг би хүлээн зөвшөөрнө. Огт засвар хийгээгүй гэж ерөөсөө хэлэхгүй. Яг юу хийсэн бэ гэхэд бүгдийг нь шинжээч дүгнэхдээ барилгын хийцээр үнэллээ гэж хэлээд дүгнэлт гаргасан байсан... " гэв.
Эрүүгийн 1905021271665 дугаартай хэргээс:
Улсын яллагч: худалдагч А.*****, Ж.*****, худалдан авагч Х.***** нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “*****” ХХК-ийг 1,500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 179-181 дэх тал), “*****” ХХК -ийн контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгын үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 61-75 дах тал), “*****” ХХК-д мал төхөөрөх, мах боловсруулах итгэмжлэл олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/168 дугаартай тушаал, тус үйлдвэрт шалгалт хийсэн мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлтийн хуулбар (4 дүгээр хавтаст хэргийн 57-75 дахь тал), ***** ХХК-аас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн албан бичиг, хавсралт материалууд (2 дугаар хавтаст хэргийн 115-145 дах тал), гэрч Д.*****ийн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 155-156 дах тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7/10976 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал), Х.*****ийн нэр дээр болон түүний компанийн нэр дээр бүртгэлтэй дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 147-250 дахь тал), Х.***** нь иргэн Д.*****аас мөнгө зээлж авсан талаар гараар бичсэн баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 231-235 дахь тал), гэрч Э.*****ын мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 158-159 дэх тал), Х.*****ийн нэр дээр болон түүний компанийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал), Гаалийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 22, 2020 оны 05 дугаар сарын 29, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрүүдийн албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 42-44 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал), 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд махан бүтээгдэхүүнийг гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон аж ахуйн нэгжүүдийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 173-181 дэх тал), Х.*****, Б.***** болон Б.***** нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ (6 дугаар хавтаст хэргийн 154-164 дэх тал), гэрч Б.*****гийн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал), Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 518 дугаартай албан бичиг (6 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал), Гаалийн ерөнхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг (6 дугаар хавтаст хэргийн 68 дахь тал), гэрч Т.*****ы мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 23-24 дахь тал), гэрч Д.*****гийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал), Ө.*****гээс Х.*****т өгсөн мөнгөний тооцоо, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 96-107 дахь тал),
хохирогч Ж.*****, А.***** нарын өмгөөлөгч нар: нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дахь тал), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал), 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрлүүд (1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дахь тал), “*****” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дахь тал), мах боловсруулах үйлдвэрийн танилцуулга (1 дүгээр хавтаст хэргийн 39-43 дахь тал), “*****” ХХК-ийн Мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалт (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал), 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт (1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал), 1/1218864, 1/1218865 дугаартай барьцаалбар, (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал), Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал), эвлэрлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал), “*****” ХХК-ийн контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгын үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 61-75 дахь тал), А.*****ыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал), А.*****ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал), Ж.*****г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Ж.*****г иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 89-91 дэх тал), А.*****ын гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-104 дэх тал), гэрч Б.*****ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь тал), гэрч Б.*****ын дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 108-110 дахь тал), Х.*****ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111-113 дахь тал), Х.*****ийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-117 дахь тал), гэрч Н.*****ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал), гэрч Н.*****ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дахь тал), “*****” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал), “*****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 136 дахь тал), “*****” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал), компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дэх тал), иргэний мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал), гэрч Д.*****ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 70-71 дэх тал), гэрч Ё.*****гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 72-75 дахь тал), 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал), 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал), тооцооны үлдэгдлийн баталгаа (2 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал), гэрч Г.*****ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 80-81 дэх тал), гэрч С.*****ийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал), гэрч Ц.*****гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 97-98 дахь тал), гэрч Н.*****ийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал), гэрч Т.*****ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал), гэрч Ө.*****гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал), гэрч Д.*****ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал), гэрч Б.*****гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 112-113 дахь тал), “*****”-ын хувьцаа эзэмшигчийн шийдвэр (2 дугаар хавтаст хэргийн 120-121 дэх тал), Х.*****ийн Хаан банкны ***** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 149-166 дахь тал), Х.*****ийн Хаан банкны ***** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 171-206 дахь тал), “*****”-ын Хаан банкны ***** тоот депозит дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 207-216 дахь тал), “*****” ХХК-ийн Хаан банкны ***** тоот депозит дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 217 дахь тал), Х.*****ийн Голомт банкны ***** тоот дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал), мөрдөгчийн санал (3 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал), Гаалийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-2/2030 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 42 дахь тал), Гаалийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03-2/1434 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7/8918 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал), “*****”-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 66-73 дахь тал), шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БГ1-20-351 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 79-104 дэх тал), хохирогч Ж.*****гийн дахин өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 130-132 дахь тал), “*****” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (3 дугаар хавтаст хэргийн 142-143 дахь тал), гэрч Э.*****ын мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 154-155 дахь тал), гэрч Д.*****ы мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 157-158 дахь тал), 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл (3 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал), Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27ж1-2/7537 дугаартай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/112 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 165-166 дахь тал), Гаалийн ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 169-171 дэх тал), Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27ж1-2/7536 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал), Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/607 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 190 дэх тал), 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг хүлээлцсэн баримт (4 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх тал), Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/168 дугаартай тушаал (4 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал), бүтээгдэхүүний экспортын тухай бүртгэл (4 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал), Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал), “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаар гомдол (4 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь тал), Х.*****ээс А.*****, Ж.***** нарт төлсөн төлбөрийн жагсаалт (4 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал), гэрч З.*****ийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал), “*****” ХХК-д олгосон итгэмжлэл (6 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал), эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал), ***** дүүрэг дэх махны үйлдвэрт хийсэн засвар арчилгааны жагсаалт үнэ, үнэлгээ (6 дугаар хавтаст хэргийн 219-225 дахь тал), хохирогч А.*****аас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж ирүүлсэн дансны хуулга, тооцоо (7 дугаар хавтаст хэргийн 33-62 дахь тал), хохирогч Ж.*****гээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж ирүүлсэн дансны хуулга, тооцоо (7 дугаар хавтаст хэргийн 63-65 дахь тал), төлбөр барагдуулах тухай гэрээ (8 дугаар хавтаст хэргийн 136-139 дэх тал), *****, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/611 дугаартай албан бичиг, түүний хавсралт (10 дугаар хавтаст хэргийн 22-26 дахь тал), хохирогч *****-с авсан мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал), гэрээ (10 дугаар хавтаст хэргийн 67-68 дахь тал), Х.*****ээс А.*****ын Хаан банкны ***** тоот дансанд 30,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ***** тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн талаар төлбөрийн жагсаалт (11 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал), Х.*****т холбогдох эрүүгийн хэргийн хохирлын тооцоо (11 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал), А.*****ын Худалдаа хөгжлийн банкны ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (11 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал), А.*****ын Хаан банкны ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (11 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал), А.*****ын Хаан банкны ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (11 дүгээр хавтаст хэргийн 77-79 дэх тал), А.*****ын Хаан банкны ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (11 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ***** дугаартай шийдвэр, нэр бүхий Хятад иргэдээс “*****” ХХК-д гаргасан хүсэлт, шаардлага,
хохирогч Г.*****ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан гомдол (5 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал), 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал), зээлийн гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал), 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал), зээлийн гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 162 дахь тал), Б.*****гийн иргэний үнэмлэхний лавлагаа (5 дугаар хавтаст хэргийн 163 дахь тал), Хаан банкны тодорхойлолт (5 дугаар хавтаст хэргийн 219 дэх тал), Х.*****ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 241-242 дахь тал), Х.*****ийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан тайлбар (5 дугаар хавтаст хэргийн 243-245 дахь тал), Г.*****оос Ц.*****д олгосон итгэмжлэл (5 дугаар хавтаст хэргийн 176-177 дахь тал), гэрч Б.*****ын мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал), гэрч Б.*****ын мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал), гэрч Б.*****гийн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 25-27 дахь тал), 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 56-57 дахь тал), Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 518 дугаартай албан бичиг (6 дугаар хавтаст хэргийн 64 дахь тал), Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 27ж1-2/1078 дугаартай албан бичиг (6 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал), Гаалийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-2/588 дугаартай албан бичиг (6 дугаар хавтаст хэргийн 68 дахь тал),
иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбаатар: мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2461, 2462, 2463 дугаартай прокурорын зөвшөөрөл (1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дахь тал), “*****” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 33-38 дахь тал), “*****” ХХК-ийн контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгын үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 61-75 дахь тал), “*****” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал), хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 158-174 дэх тал), гэрч Ё.*****гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 72-75 дахь тал), 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал), “*****” ХХК-ийн зээл болон хүүний тооцоолол (2 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал), гэрч Я.*****, С.*****, Г.*****, Б.*****, Л.***** нарын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 82-92 дахь тал), Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 27ж1-2/2094 дугаартай албан бичиг, “*****” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352/01 дугаартай албан бичиг, түүний хавсралт (2 дугаар хавтаст хэргийн 114-145 дахь тал), “*****”-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 79-109 дэх тал), прокурорын шийдвэр мэдэгдэх хуудас (6 дугаар хавтаст хэргийн 189-197 дахь тал), төлбөр барагдуулах гэрээ (8 дугаар хавтаст хэргийн 136-138 дахь тал), ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоол (8 дугаар хавтаст хэргийн 210-228 дахь тал), ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 802 дугаартай Шүүхийн шийдвэрийг залруулах тухай шүүгчийн захирамж (8 дугаар хавтаст хэргийн 235-236 дахь тал), “*****” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/328 дугаартай Төлбөр барагдуулах тухай албан бичиг (9 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал), Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай магадлал (9 дүгээр хавтаст хэргийн 93-114 дэх тал), Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаартай тогтоол (9 дүгээр хавтаст хэргийн 200-202 дахь тал), ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 664 дугаартай шүүгчийн захирамж (9 дүгээр хавтаст хэргийн 248 дахь тал), ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамж (10 дугаар хавтаст хэргийн 13-16 дахь тал),
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн: Ж.*****, А.***** нарын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал), “*****” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 32-35 дахь тал), компанийн эрх шилжүүлэх гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал), мах боловсруулах үйлдвэрийн танилцуулга (1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал), Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ***** дугаартай магадлал (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал), Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2018/001357 дугаартай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал), эвлэрлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал), 2012 оны “*****” ХХК-ийн контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгын үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал), Хаан банкны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал), “*****” ХХК-ийн дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал), А.*****ыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал), А.*****ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал), хохирогч А.*****ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал), хохирогч Ж.*****гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал), Ж.*****гийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал), А.*****ын гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал), гэрч гэрч Б.*****ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал), гэрч Б.*****ын дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал), Х.*****ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал), Х.*****ийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал), гэрч Н.*****ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь тал), гэрч Н.*****ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал), “*****” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал), “*****” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал), “*****” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол (1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал), хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал), “*****” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 193 дахь тал), “*****” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол (1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал), бэлэглэлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 195 дахь тал), компанийн эрх шилжүүлэх гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 197 дахь тал), *****” ХХК-ийн дүрэм (1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх тал), *****” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал), гэрч Д.*****ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал), гэрч Ё.*****гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал), гэрч Т.*****ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 102 дахь тал), “*****”-ын хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр (2 дугаар хавтаст хэргийн 120 дахь тал), дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 223 дахь тал), “*****”-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал), шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын БГ1-20-351 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал), Х.*****ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 126 дахь тал), хохирогч Ж.*****гийн дахин өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал), хохирогч А.*****ын дахин өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал), гүйлгээний баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 143-146 дахь тал), гэрч Д.*****ын мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал), гэрч Э.*****ын мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал), Гаалийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03-2/4265 дугаартай албан бичгийн хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 170-171 дэх тал), хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал), Архивын ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/158 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 195-196 дахь тал), “*****” ХХК-ийн бараа материалын тооцоо (3 дугаар хавтаст хэргийн 232 дахь тал), барилгын арматур төмөр худалдах худалдан авах гэрээ (4 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал), “*****” ХХК-ийн төлбөр тооцооны баримтууд (4 дүгээр хавтаст хэргийн 102-107 дахь тал), (4 дүгээр хавтаст хэргийн 102-107 дахь тал), “*****” ХХК-ийн тооцооны баримт (4 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал), гэрч Т.*****ы мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал), гэрч Д.*****гийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал), гэрч З.*****ийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал), хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал), хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал), хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн санал (5 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал), хариу мэдэгдэх баримт (5 дугаар хавтаст хэргийн 140 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал), баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 165-166 дахь тал), барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал), “***** групп” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (5 дугаар хавтаст хэргийн 171 дэх тал), Г.*****оос Ц.*****д олгосон итгэмжлэл (5 дугаар хавтаст хэргийн 176 дахь тал), “***** групп” ХХК-ийн дүрэм (5 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал), тооцооны баримт (5 дугаар хавтаст хэргийн 182 дахь тал), барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 183 дахь тал), “*****” ХХК-ийн албан бичгүүд (5 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал), арматур нийлүүлэлтийн тооцоо нийлсэн акт (5 дугаар хавтаст хэргийн 194-200 дахь тал), бартерд бодогдсон хаусны зураг (5 дугаар хавтаст хэргийн 202 дахь тал), Хаан банкны дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 219-222 дахь тал), Г.*****ийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 223 дахь тал), Г.*****ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (5 дугаар хавтаст хэргийн 225 дахь тал), хохирогч Г.*****ийн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал), хохирогч Г.*****ийн дахин өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал), Г.*****ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 237 дахь тал), Х.*****ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал), гэрч *****гийн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал), гэрч Б.*****ын мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал), гэрч Ц.*****гийн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал), шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал), “Итгэл эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан (6 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал), хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай мөрдөгчийн санал (6 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал), Ж.*****гийн баталгаа гаргасан баримт (6 дугаар хавтаст хэргийн 103, 106 дахь тал), шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал), Х.*****ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 165 дахь тал), яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал), “*****” ХХК-ийн махны үйлдвэрийг анх үзэх үеийн фото зургууд (6 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал), “*****” ХХК-ийн махны үйлдвэрийг худалдаж аваад завсар хийж, ажиллах боломжтой болгоход зарцуулсан мөнгөний тооцоо (6 дугаар хавтаст хэргийн 218 дахь тал), бэлэн мөнгөний гүйлгээний тайлан (8 дугаар хавтаст хэргийн 14-59 дэх тал), Б.*****ын ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан баримт (8 дугаар хавтаст хэргийн 69-73 дахь тал), ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (8 дугаар хавтаст хэргийн 146 дахь тал), Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаартай тогтоол (9 дүгээр хавтаст хэргийн 189-203 дахь тал), 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2366 дугаартай шүүгчийн захирамж, БНХАУ-ын иргэдээс Х.*****т ирүүлсэн баримтууд, шүүхийн шийдвэр, БНХАУ-ын иргэдтэй А.*****ын байгуулсан гэрээ, мөнгө хүлээн авсан баримтууд, БНХАУ-ын иргэдийн гаргасан гомдлын дагуу Ж.*****, А.*****, Н.***** нарын ***** дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг: А.*****, Ж.***** нарын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал), 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, “*****” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 33-36 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал), Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал), “*****” ХХК-ийн контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгын үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 61-75 дахь тал), хохирогч А.*****ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86-88 дахь тал), хохирогч Ж.*****гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92-95 дахь тал), Ж.*****гийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал), Ж.*****гийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-101 дэх тал), А.*****ын гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-104 дэх тал), гэрч Б.*****ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь тал), гэрч Б.*****ын дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 108-110 дахь тал), Х.*****ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111-113 дахь тал), (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал), Х.*****ийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал), гэрч Н.*****ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дахь тал), гэрч Д.*****ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 70-71 дэх тал), гэрч Ё.*****гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 72-75 дахь тал), гэрч Д.*****ын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 102 дахь тал), шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 79-109 дэх тал), Х.*****ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 123-129 дэх тал), хохирогч Ж.*****гийн дахин өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 132-133 дахь тал), хохирогч А.*****ын дахин өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал), гэрч Э.*****ийн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 141-142 дахь тал), 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, депозит дансны хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 47-51 дэх тал), 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн баримт (4 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал), Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/168 дугаартай тушаал (4 дүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал), “*****”-ын бүтээгдэхүүний экспортын тухай баримт (4 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал), Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн улсын байцаагчийн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*****ийн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 221-224 дэх тал), хохирогч Ц.*****гийн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 247-250 дахь тал), үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 155-156 дахь тал), барьцааны гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 157-158 дахь тал), зээлийн гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 159-160 дахь тал), үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал), барилгын арматур төмөр худалдах худалдан авах гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 167-199 дэх тал), Х.*****ийн гэрчээр өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 239-245 дахь тал), гэрч Ц.*****гийн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал), гэрч *****гийн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал), шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал), “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (6 дугаар хавтаст хэргийн 32-51 дэх тал), хохирогч Ж.*****ийн дахин өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал), худалдаж авахаас өмнөх барилгын зураг (6 дугаар хавтаст хэргийн 102 дахь тал), “*****” ХХК-д олгосон итгэмжлэл (6 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал), Х.*****ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 165-166 дахь тал), “*****” ХХК-ийн махны үйлдвэрийг анх үзэх үеийн фото зургууд (6 дугаар хавтаст хэргийн 207-217 дахь тал), “*****” ХХК-ийн махны үйлдвэрийг худалдаж аваад завсар хийж, ажиллах боломжтой болгоход зарцуулсан мөнгөний тооцоо (6 дугаар хавтаст хэргийн 218-225 дахь тал), “*****” ХХК-ийн махны үйлдвэрийг худалдаж аваад бүрэн засвар хийж, ажиллах боломжтой болгож Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөл олгосон үеийн бодит зураг (6 дугаар хавтаст хэргийн 226-237 дахь тал), “*****” махан бүтээгдэхүүний үйлдвэр төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан (7 дугаар хавтаст хэргийн 142-185 дахь тал), үйлдвэрийн барилгын данс бүртгэлийн үнэлгээ 896,040,900 төгрөг болохыг харуулсан татварын бүртгэл (7 дугаар хавтаст хэргийн 186-189 дэх тал), Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт (7 дугаар хавтаст хэргийн 190 дэх тал), 2016 онд хийж байсан бүтээгдэхүүний зураг (7 дугаар хавтаст хэргийн 191-192 дахь тал), “*****” ХХК-ийн 2014-2017 оны татварын өрийн нэхэмжлэх (7 дугаар хавтаст хэргийн 193-195 дахь тал), 2019 онд хийлгэсэн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрийн зураг (7 дугаар хавтаст хэргийн 196-209 дэх тал), гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, сертификат (7 дугаар хавтаст хэргийн 210 дахь тал), байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн ажил гүйцэтгэх гэрээ (7 дугаар хавтаст хэргийн 213-214 дэх тал), газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ (7 дугаар хавтаст хэргийн 215-218 дахь тал), Хаан банкны тодорхойлолт (7 дугаар хавтаст хэргийн 219 дэх тал), Голомт банкны тодорхойлолт (7 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал), Богд банкны харилцагчийн дансны хуулга (7 дугаар хавтаст хэргийн 221 дэх тал), 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Эрээн хотын “*****” компанитай байгуулсан худалдааны гэрээ (7 дугаар хавтаст хэргийн 222 дахь тал), 2016 онд арматур борлуулж байсныг нотлох НӨАТ-ын баримтууд (7 дугаар хавтаст хэргийн 225 дахь тал), төлбөрийн баримт (7 дугаар хавтаст хэргийн 226-229 дэх тал), хамтран ажиллах гэрээ (7 дугаар хавтаст хэргийн 230-232 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (7 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал), Х.*****ээс Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан гомдол (6 дугаар хавтаст хэргийн 108-114 дэх тал), Улсын прокурорын ерөнхий газарт гаргасан гомдол (6 дугаар хавтаст хэргийн 139-142 дахь тал), ***** дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд гаргасан нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлт (8 дугаар хавтаст хэргийн 126-128 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 1905021271665 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маргаж, түүний өмгөөлөгч нар нь хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай оролцсон бол хохирогч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөр нэхэмжилж, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Х.***** нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*****” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.*****, А.***** нараас ***** дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2011 метр квадрат талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, 12.699 метр квадрат талбайтай газрыг компанийн хамт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,500,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1,597,118,064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
-хохирогч Г.*****од өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717,240,000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна гэж хуурч Г.*****ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянгол ам 7 дугаар хэсэг гудамж ***** тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэ бүхий 154,4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, мөн 75,107,889 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111,471,480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, мөн Г.*****ийн уг амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281,275,809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
-“*****” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах экспортолно гэж Ө.*****д ойлгуулж түүгээр дамжуулан ***** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***** групп” ХХК-ийн захирал Ж.*****ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, болит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.*****гээр дамжуулан Ж.*****ээс 75,000,000 төгрөгийг авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдлоо.
1. Шүүгдэгч Х.***** нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*****” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.*****, А.***** нараас ***** дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2011 метр квадрат талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, 12.699 метр квадрат талбайтай газрыг компанийн хамт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,500,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1,597,118,064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:
хохирогч Ж.*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2009 онд өөрийн найз *****тай хамтарч ***** дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р гудамжны 12 тоотод 1,2 га хэмжээтэй талбайд 2000 метр квадрат хэмжээтэй, доороо зоорийн 1 давхар, 2 давхар махны зориулалтаар ашиглах иж бүрэн тоноглол бүхий байгууламжийг барьж байгуулсан юм. Тухайн үедээ уг барилгыг байрыг ашиглаж байгаад ***** гэх хүнд 1 тэрбум төгрөгөөр худалдахаар тохирсон. Тэгээд анх гэрээ хийгдээд явснаас хойш 400 сая төгрөгийг ***** бид хоёр аваад байж байтал ***** гэнэт алга болчихсон. Тэгээд судлаад үзтэл А.***** нь гадаад улс руу явчихсан байж байгаад эргэж ирэхээр нь иргэний хэргийн шүүхэд хандаад бид нар хоорондоо эвлэрэхээр тохиролцоод тус обьектыг 1.5 тэрбумаар бусдад худалдахаар болсон. Тэгээд би ***** гэх зуучлагч хүнд өөрийн объектыг зарж борлуулахаар захисан, тэгтэл ***** нь надад ***** гэх хүнийг олж өгсөн. Тухайн үедээ тэр хүнтэй уулзалдаад 1,5 тэрбум төгрөгөөр зарахаар болоод гэрээ хийхэд урьдчилгаа болгож 90 сая төгрөг 10 хоногийн дотор өгнө, харин үлдэгдэл мөнгийг нь 2018 оны 12 сарын 25-ны өдрийн дотор банканд барьцаанд тавиад зээл аваад өгнө, тэгээд мөнгө хүрэлцэхгүй бол үлдэгдлийг 2019 оны 03 сарын 15-ны өдөр өгнө гэж ярилцаж тохиролцоод гэрээ хийсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр надтай ирж уулзалдаад хугацаа хойшлуулах шаардлагатай байгаа талаар надад хэлээд би хугацааг зөвлөлдөж байгаад 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан... Х.***** нь 2017 оноос хойш үйлдвэрт байнгын үйл ажиллагаа явуулж байгаа... Гэрээ хийснээс 7 хоногийн дотор 90.000.000 төгрөгийг бид нарт өгөөд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийт мөнгийг өгнө, хэрвээ үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй тохиолдолд 2019 оны 03 дугаар сарын 15-ны дотор өр төлбөрийг төлж барагдуулж дуусгана гэж хэлсэн. Тухайн хүмүүс надад үйлдвэрийг авахаас өмнө 5.000.000 төгрөг, авсны дараа 40.000.000 төгрөг, цагдаад өргөдөл гаргаснаас хойш 60.000.000 төгрөгийг өгсөн... Тухайн үед Х.*****ийг Б.***** гэх миний 10 жилийн ангийн хүүхэд надад танилцуулж байсан юм тэгээд би үйлдвэрийг 1.800.000.000 төгрөгөөр зарна гэх үнийн саналыг ***** дамжуулж хэлэхэд тэдгээр хүмүүс 1.500.000.000 төгрөгөөр худалдаж авъя харин 300.000.000 төгрөгт засвар оруулах шаардлагатай юм байна гэж тохиролцоод тэр үед үйлдвэрийн бичиг баримтын хувьцаа эзэмшигч нь А.***** байж таараад би хайсаар байгаад А.*****ыг олоод үйлдвэрийг зарахаар боллоо тийм учраас хоёулаа явж цуг уулзалдах хэрэгтэй байна гэж хэлээд Баянгол дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** плаза дэлгүүрийн 9 давхрын ***** тоот өрөөнд Х.*****, Б.***** нартай уулзалдаж энэ наймааг анх ярилцаж тохиролцсон юм. Гэрээ хийгдэхээс өмнө урьдчилгаа мөнгө ямар нэгэн байдлаар аваагүй. Харин 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нэр дээрх 2 ширхэг грашийг захиран зарцуулах эрхтэйгээр нотариатын гэрээг хийж Х.*****т хийж өгөөд 5,000,000 төгрөгийг зээлж аваад түүнийгээ бол гэрээ хийгдсэн учраас үйлдвэрийн төлбөрт суутгасан юм, түүний дараа 2018 оны 11 сарын 07-ны өдөр дансаар 10.000.000 төгрөг, 2018 оны 11 сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг дансаар, 2018 оны 12 сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг дансаар түүний дараа 2019 оны 01 сарын 02-ны өдөр 6.000.000 төгрөг дансаар тус тус авсан харин цагдаад хандсаны дараа 2019 оны 08 сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг бэлнээр, 2019 оны 09 сард 50.000.000 төгрөгийг дансаар тус тус авсан. Х.***** нь анх ярихдаа бол надад 700.0 сая орчим төгрөг надад бэлэн байна харин үлдсэн мөнгийг бол би үйлдвэрийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад банкинд барьцаанд тавиад үлдэгдэл мөнгийг нь шууд өгнө гэж хэлж байсан юм тэгэхээр нь би тухайн үедээ ингэж болохгүй гэдэг зүйлийг яриад хэсэг хугацаанд явсан боловч 2018 оны 09 сард над дээр ирээд одоо үйлдвэрийг барьцаанд тавихад бүх зүйл болчихсон байгаа тийм учраас та 2 нэрээ над руу шилжүүлээд өгчих 7 хоногийн дотор үйлдвэрийн төлбөрт надад 90.000.000 төгрөг 2018 оны 12 сард багтааж өгөх ёстой мөнгөний 70 орчим хувийг төлнө хэрвээ төлбөрийг бүрэн төлж дуусгаж чадахгүй бол 2019 оны 03 сарын 15-ны өдөр эцсийн байдлаар төлж дуусгана гэж ярилцаж тохиролцоод гэрээ хийсэн. Гэрээн дээр бол энэ бүгдийг тусгасан байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92-95 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 132-133 дугаар тал),
хохирогч А.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 сарын 27-ны өдөр үйлдвэрийн бүрэн эрхийг Х.*****т шилжүүлсэн юм. Тухайн үедээ Х.***** бид нараас үйлдвэрийг аваад банкны барьцаанд тавиад 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуусахад бүх төлбөр мөнгийг хийхээр тохиролцсон боловч та нар энэ хугацаандаа амжиж төлж чадахгүй гэдгийг нь хэлээд гэрээгээ 2019 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээ хийснээс хойш 100 сая төгрөг өгөөд надад нэмж өгөөгүй... Тэгээд үлдэгдэл мөнгөө авъя гэж хэлэхээр ойлголоо гэж хэлчхээд алга болоод байсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86-88 дахь тал),
гэрч Н.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2009 онд ***** гэх өөрийн найзтайгаа нийлээд “*****” ХХК-ийг анх барьж байгуулсан юм... 2018 оны 09 сарын 26-ны өдөр тус үйлдвэрийг худалдах, худалдан авах гэрээгээр 1,5 тэрбум төгрөгөөр бусад руу шилжүүлсэн юм. Тэгээд Х.***** нь компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлж авч байж хөрөнгө оруулалт татна, тийм учраас бүтнээр нь шилжүүлж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу гэрээ хийгээд эцсийн байдлаар 2019 оны 03 сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг ямар нэгэн үлдэгдэлгүйгээр төлж дуусгахаар тохиролцсон юм... Х.***** нь БНХАУ-аас хөрөнгө оруулалт авна, мөн банкнаас зээл аваад төлчихнө, эсвэл би өөрөө үүнийг бусад бизнесээр төлж барагдуулах боломжтой гэж хэлдэг байсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дахь тал),
гэрч Б.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 сард *****, *****, *****, өмгөөлөгч бид нар бүгдээрээ нийлж уулзалдаад компанийг худалдаж, худалдан авах гэрээ хэрхэн хийх талаар ярихад 1,8 тэрбум төгрөгөөр үнэлж байгаа гэж хэлэхээр нь би дээр дурдсан эвдрэлүүд байгаа, эдгээр эвдрэлүүдийг 300 орчим сая төгрөгт шийдвэрлэх боломжтой, тийм учраас үнийг 1,5 тэрбум төгрөг болгоё гэж тохиролцсон... Би зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөгийг өгтөл ***** гэх хүн утсаа аваад яриад байсан боловч надтай ирж уулзахгүй байсан... 2017 оны 12 сард 20 хоног орчим ажиллаад цааш ажиллах боломжгүй болоод зогссон, тэр үедээ 1 зоорийг ашиглалтад оруулаад мах хадгалсан. ...2017 оны 12 сараас 2018 оны 01 сарыг хүртэл үйл ажиллагаа явуулсан... 2018 оны 10 сараас 2019 оны 01 сарын дунд хүртэл ажиллаад дахин зогсолт хийгээд дахин засвар хийгээд 2019 оны 08 сараас одоог хүртэл үйл ажиллагаа явагдаж байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-110 дахь тал),
худалдагч А.*****, Ж.*****, худалдан авагч Х.***** нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “*****” ХХК-г 1.500.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 179-181 дэх тал),
***** дүүрэгт байрлах “*****” ХХК-ийн махны үйлдвэрийн барилгыг 1,362,186,564 төгрөгөөр, газрыг 234,931,500 төгрөгөөр, нийт 1,597,118,064 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БГ1-20-351 дугаартай үнэлгээний дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 79-109 дэх тал),
гэрч Ё.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “*****” ХХК-иас албан ёсоор “*****” ХХК-ийн захирал Х.***** нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулж түүнээс хойш 1,000,000,000 төгрөг хүртэлх зээлийг нэг сарын 2,39 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд тухайн үед манай байгууллагаас зээлийг олгосон графикийг харахад 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн гүйлгээгээр 1,300,000,000 төгрөгийг олгосон байна... Гэтэл нь уг хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 110,844,555 төгрөгийг хүүний төлөлт байдлаар хийснээс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй... Тухайн байгууллагын зээл хүссэн шийдвэрийг үндэслээд миний бие нь өөрөө Х.*****ийн хамт дүүргийн нутаг дэвсгэрт байрлах махны үйлдвэр дээр очиж танилцаад барьцаа хөрөнгөн дээр үндэслээд зээл олгосон юм... Тухайн үед намайг очиход нэлээдгүй олон хүн үйлдвэрт мах боловсруулаад үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байсан... Тухайн зээлийн сарын хүүний төлөлт байхгүй, мөн зээлийн нийт үнийн дүн өсөөд байсан учраас нэмэлт барьцаа шаардахад ямар нэгэн барьцаалах хөрөнгө байхгүй гэж яригдсан учраас тус компанийн 60 хувийг шилжүүлж авахаар болсон... Х.*****ийн надад ярьснаар мах, махан бүтээгдэхүүнээ бэлтгээд өөрсдийнхөө зооринд хадгалчихсан байгаа, тухайн мах, махан бүтээгдэхүүн нь ойролцоогоор 2-3 тэрбум төгрөгийн үнэ бүхий гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 72-75 дахь тал),
“*****” ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ё.*****д шилжүүлсэн мэдээллийг бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал),
гэрч С.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны ***** тоот дансанд 2018 оны 10 сарын 04-ний өдөр орсон 40,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 12-ны өдөр орсон 18,000,000 төгрөг, 2019 оны 03 сарын 27-ны өдөр орсон 5.000.000 төгрөгийн тухайд Х.***** нь мөнгө хэрэг болоод надаас зээлээд буцаагаад түүнийгээ эргүүлж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 95-96 дахь тал),
гэрч Н.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны тоот дансанд 2018 оны 10 сарын 15-ны өдөр орсон 130,000,000 төгрөгийн тухайд Х. нь надад байр авч өгнө гэж хэлээд надаас 150,000,000 төгрөг аваад, дээрээс нь нэмээд арматур борлуулж өг гэсэн утгатай санал тавьсан юм. Тэгээд тэр хүнтэй тохиролцсоны дагуу би арматурыг борлуулж өгөхөөр болсон боловч Х.***** нь арматураа тухайн байгууллагад нийлүүлж чадаагүй учраас надаас авсан мөнгийг буцаан өгч байгаа хэлбэр юм... Ерөнхийдөө Х.***** нь намайг залилаад би цагдаад хандаж байж өөрийн мөнгө болон байрыг буцааж олж авсан юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал),
гэрч Ж.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дансанд 2018 оны 11 сарын 02-ны өдөр “*****" гэх утгаар орсон 15 сая төгрөгийн тухайд би т арматурын 700 орчим сая төгрөгийн захиалга олж өгөөд түүнээс надад 20 сая төгрөг өгөхөөс 15 сая төгрөг өгсөн юм... ***** дүүргийн ***** хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоот 4 давхар 364,7 метр квадрат хэмжээтэй хаусыг Х.*****т зарсан... Одоо 690 сая төгрөгийн үлдэгдэл байгаа, одоо бүүр гар утсаа авахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 142-143 дахь тал),
гэрч Г.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.*****т үлдэгдэл мөнгөө төлөөч гэж хэлтэл “манай байгууллага Хятад руу мах боловсруулж гаргачихсан байгаа, махны мөнгө Хятадаас ороод ирсэн үед үлдэгдэл төлбөрийг төлж дуусгана, ямар нэгэн санаа зовоод байх зүйл байхгүй, харин нэмээд тус Хоймор оффисын 208, 209, 210 тоот өрөөнүүдийг худалдаж авмаар байна” гэж хэлээд урьдчилгаа мөнгө болгож 2019 оны 03 сарын 16-ны өдөр 15 сая төгрөгийг дансаар шилжүүлж, тус тоот өрөөнүүдэд байгууллагынхаа үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тэгээд түүнээс хойш ямар нэгэн төлөлтгүй явсаар байсан тул 2020 оны 01 сард 208 тоот өрөөг, 2020 оны 05 сард 209 тоот өрөөг, 2020 оны 08 сард 210 тоот өрөөг суллуулж авсан. Одоогийн байдлаар гэх хүн манай байгууллагад 244,500,934 төгрөгийн өглөгтэй байгаа...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал),
гэрч Б.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны 5622120746 тоот дансанд 2019 оны 09 сарын 07-ны өдөр орж ирсэн 71,600,000 төгрөгийн тухайд 2019 оны 06 сарын орчим Х.***** нь надаас 2018 онд үйлдвэрлэгдсэн Лексус-570 загварын шаргал өнгөтэй автомашиныг нэр шилжүүлэлгүй зогсоох байдлаар барьцаалж 65,000,000 төгрөгийг зээлж авсан юм. Түүний хүү болон алданги тооцож уг мөнгийг миний данс руу шилжүүлж машинаа авч байсан юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 112-113 дахь тал),
гэрч Э.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаан банкны ***** тоот данс нь манай байгууллагын данс... “*****” ХХК нь манай байгууллагаас хэд хэдэн удаа арматур төмөр худалдаж авсан... Манай байгууллага нь “*****” гэж нэртэй, эзэмшигч нь БНХАУ-ын иргэн гэх хүн байгаа...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 145 дахь тал),
гэрч Т.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 сар орчмоос 2019 оны 04 сарыг хүртэл хугацаанд би ийн махны үйлдвэрт гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан... Х.*****тэй Хятад иргэд гэрээ хийж, тэдгээр хүмүүс 25 тонн мах бэлтгэж боловсруулаад ачаад явсан, гэхдээ яг ямар компаниар дамжуулж тус махыг хилээр гаргасан талаар мэдэхгүй. Мөн намайг эсрэг талынх нь үйлдвэрт ажиллаж байх үед Х.***** 2018 оны 12 дугаар сард 11 тонн мах бэлтгэчихсэн байсан бөгөөд намайг Хятад руу мах экспортонд гаргах гэж байх үед хамт квотондоо оруулаад ачаад өгөөч гэж хэлэхээр нь квотондоо багтааж махыг нь ачиж өгсөн. Би “*****” ХХК-ийн нэрээр нийт 25 тонн мах гаргасан бөгөөд үүнээс 11 тонн махыг бол ийн үйлдвэр бэлтгээд мөнгөө авсан... Тус үйлдвэрээс мөнгө гаргуулж 80 орчим сая төгрөгөөр тоног төхөөрөмж, гадна болон дотор засалд зарцуулсан, хөргөлтийн систем ерөнхийдөө ажиллахгүй байсан, гэхдээ засварласан..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 101-103 дахь тал),
хохирогч А.*****аас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд гаргаж ирүүлсэн дансны хуулга, тооцоо (7 дугаар хавтаст хэргийн 33-62 дахь тал),
хохирогч Ж.*****гээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд гаргаж ирүүлсэн дансны хуулга, тооцоо (7 дугаар хавтаст хэргийн 63-65 дахь тал),
шүүгдэгч Х.*****ээс ***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтууд (7 дугаар хавтаст хэргийн 141-235 дахь тал),
өмгөөлөгч Л.Намнансүрэн гаргаж ирүүлсэн нотлох баримтууд (8 дугаар хавтаст хэргийн 13-59 дэх тал),
төлбөр барагдуулах гэрээ (8 дугаар хавтаст хэргийн 136-139 дэх тал),
хохирогч А.*****аас хэрэгт хавсаргуулахаар гаргаж ирүүлсэн төлбөрийн материал, дансны хуулга (10 дугаар хавтаст хэргийн 58-87 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Х.***** нь хохирогч Г.*****од өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717,240,000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна гэж итгэл төрүүлэн хуурч, Г.*****ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ***** хороо Баянгол ам ***** гудамж ***** тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэ бүхий 154,4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, мөн 75,107,889 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111,471,480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, уг амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281,275,809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:
хохирогч Г.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 сард Чингис хаан банкин дээр явж байгаад Х.*****тэй танилцаж, надад ярихдаа манайх мах экспортолдог гэж танилцуулаад яриа өрнөж эхэлсэн. Тэгэхэд “манайх арматур төмөр нийлүүлж болно” гэхээр нь хэчнээн тонныг нийлүүлэх үү гэхэд “5-10 мянган тонныг оруулж ирж нийлүүлж чадна, харин бартераар солилцох журмаар үнийн дүнгийн 30-40 хувьд оролцуулна” гэж тохироод салсан. Дараа нь өөрсдийн ажилтан нараа ***** оффист байрлах ийн компанид очиж гэрээ байгуулсан. Тэр гэрээн дээр 420 тонн арматур төмөр авахаар тусгасан, үнийн дүнгийн 67 хувийг бэлнээр өгөөд, үлдэгдэл 33 хувьд нь бартер оролцуулж үнийн дүнгээс хасуулахаар тохиролцон хаусаа өгье гэсэн. Тэгээд ажил эхлэх үеэр эхний ээлжинд 40 тонн төмөр авах захиалга өгөөд үүний 67 хувьд ойролцоогоор 48 сая төгрөгийг *****ын компанийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа арматур төмрөө хүлээн авсан бөгөөд 14 хоногийн дараа дараагийн захилга өгч 25 сая төгрөгийг мөн дээрх компанийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш манайх огт арматур төмөр хүлээж аваагүй. рүү ярихад “Хятадад байна, би урдаас захиалчихсан байгаа, ирэхээр нь өгнөө, хүлээж бай” гэхээр нь итгээд хүлээхэд ирээгүй. Ингээд манайх өөр газраас арматур авсан... Одоо түүнээс хаусаа буцааж авъя гэхээр өөр хүнд зарчихсан байсан...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 230-231 дэх тал),
“*****” ХХК болон “***** групп” ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 167-170 дахь тал),
хохирогч Г.*****оос Ц.*****д 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэл (5 дугаар хавтаст хэргийн 176 дахь тал),
“*****” ХХК-ийн дүрэм (5 дугаар хавтаст хэргийн 177-181 дэх тал),
гэрч Ц.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 онд “*****” ХХК-д менежер албан тушаал хашиж байхад ерөнхий захирал нь гэх хүнтэй өөрийн албан өрөөндөө уулзалт хийсэн... Бугат хотын арматур гээд Хятадаас оруулж ирдэг худалдаачидтай уулзаж бөөнөөр нь арматур авч, авах газарт нь нийлүүлдэг байсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал),
гэрч *****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “*****” ХХК-ийг 2013 онд байгуулсан бөгөөд манай компани гадаад худалдаа, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Х.***** нь 2019 онд надтай ирж уулзаж байсан бөгөөд тухайн үедээ надаас арматур төмөр худалдаж авсан... Би Х.*****ийг таньж мэдэхгүй учраас зээл өгөх боломжгүй гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 3-5 дахь тал),
гэрч Б.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын дундуур манай эхнэр Х.***** нь төмрийн худалдан авах гэрээ байгуулаад 33 хувийн бартерд нь 236,689,200 төгрөгийн үнээр бодож хаус авсан... 2020 оны 11 дүгээр сард тухайн хаусын газрын гэрчилгээ шилжиж ирээгүй байсан шалтгаанаар манай компанид татварын өр үүсэх гээд байсан учраас Тэмүүлэн гэх ажил хэргийн холбоотой залуугийн нэр дээр хаусын эрхийг шилжүүлж өгсөн... ***** дүүрэгт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байгаа... ” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал),
гэрч Б.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны сүүлээр санагдаж байна, ***** дүүргийн 8 шарга худалдааны төвийн гадна ганцаараа ирж уулзаад мөнгө зээлээч гэхээр нь 120,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай нотариатын газарт очиж зээлийн гэрээ байгуулаад бэлнээр өгсөн. Тэгээд дараа нь би мөнгөө нэхэхэд өгөхгүй болохоор нь очиж уулзахад “надад нэг хаус байгаа, дүүргийн хороо Найрамдал зуслан явах замд байгаа" гэхээр нь уг хаусны гэрчилгээг ***** гэх нөхрийнх нь нэр дээрээс шилжүүлэн авсан. Миний хувьд *****ээс авах ёстой байсан 120,000,000 төгрөгт бодож авсан... Одоо хаус нь ***** гэх манай талийгаач найз охин М.*****ын дүүгийн нэр дээр байгаа байх гэж бодож байна. Миний хувьд 2018 оноос эхлэн эгчээс 100 гаруй сая төгрөгийг зээлж байсан мөнгөндөө бодож уг хаусыг дүү *****ийн нэр дээр шилжүүлэн өгсөн... Энэ хаус ямар нэгэн маргаантай гэдэг талаар огт мэдээгүй...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 25-27 дахь тал),
Сонгинохайрхан дүүргийн хороо ***** /18192/ ***** тоотод байрлах 154,4 метр квадрат амины орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Б.*****д худалдсан гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал),
Сонгинохайрхан дүүргийн хороо ***** /18192/ 7 дугаар хэсэг тоотод байрлах 154,4 метр квадрат амины орон сууцыг 317,639,400 төгрөгөөр үнэлсэн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 164/01 дугаартай үнэлгээний дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 30-51 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
3. “*****” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах экспортолно гэж Ө.*****д ойлгуулж түүгээр дамжуулан ***** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***** групп” ХХК-ийн захирал Ж.*****ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.*****гээр дамжуулан Ж.*****ээс 75,000,000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:
хохирогч Ж.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04, 05 дугаар сард шиг санаж байна, над руу ирж уулзаад мах чанаж боловсруулж өгнө гээд эхлээд гэрээ хийсэн ба ажлын дунд явж байхад махаа чануулж дуусаад илүү гарсан мөнгөө авъя гэхэд өгөөгүй юм. Тэгээд нь “Хятад руу мах экспортолж гаргах квот байна, 8 машин квот байгаа” гэж хэлэхээр нь түүнээс тодорхой хувийг нь авахаар тохиролцоод урьдчилгаа болгож 75,000,000 төгрөгийг өгсөн чинь одоо болтол квотгүй, миний мөнгийг мөн өгөхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.*****тэй 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 75 тонн адууны мах гаргахаар гэрээ хийсэн... Ө.*****гийн ***** дугаартай Хаан банкны данс руу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 75,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Ө.***** нь манай захирал Х.*****тэй тохиролцохдоо тухайн мах гаргах квот нь “*****” ХХК-ийн нэр дээр гэрээгээр гаргахаар тохиролцсон... Ө.***** нь нийт 98,434,452 төгрөгийн тооцоотой байгаа юм. Өмнө хийсэн гэрээгээр буюу үйлдвэрийн үлдэгдэл тооцоо 18,434,452 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн 75 тонн адууны мах квотын урьдчилгаа гэж 75,000,000 төгрөг, тээврийн зардалд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн... Нэг ч төгрөг буцаан төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 247-248 дахь тал),
гэрч Ө.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сараас эхэлж дүүрэгт байрлах “*****” ХХК-ийн захирал Х.*****тэй ***** гэдэг өөрийн танилаараа танилцаж ямааны мах бэлдүүлсэн. Би мах бэлдүүлж явж байхад надад захирал Х.***** нь “манай компани Хөдөө аж ахуйн яамнаас 8 машин мах Хятад улс руу гаргах эрх авчихлаа. Чи надад хүн олж чадах уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “надад таньдаг хүн байгаа, асуугаад хариу хэлье” гэж хэлсэн. Үүний дагуу танил Ж.***** /*****ийн захирал/-тэй холбогдсон. Ж.***** ах зөвшөөрсөн. Ж.***** ах мах гаргуулахаар болоод урьдчилгаа мөнгө болох 75 сая төгрөгийг миний данс руу шилжүүлсэн... Х.***** эгч одоо дараа долоо хоногт гарлаа гэж хэлсээр байгаад өдийг хүрсэн... Ө.*****гийн “...Би Х.*****т адууны махны квот гаргуулахаар урьдчилгаа 50,000,000 төгрөг шилжүүлээд үлдэгдлийг нь хэд хоногийн дараа 5,000,000, 20,000,000 төгрөгөөр хувааж шилжүүлсэн юм... Х.***** мөнгө өгөхгүй байгаа учраас би “*****" ХХК-д мөнгө төлж чадахгүй байна... Ерөнхийдөө надаас адууны махны квот асуусан ба тэр үед Х.***** нь надад байгаа гэж хэлж таараад би Ж.*****эд чамтай гэрээ хийнэ гэж хэлээд надтай гэрээ хийсэн юм... Би Х.*****т нийт 303,690,000 төгрөгийг өгсөн... Тус мөнгөний 127,000,000 төгрөг бол Х.*****т мах бэлдүүлсний төлбөр угаасаа өгөх ёстой мөнгө юм. Тэгээд үүнээс 98,000,000 төгрөг нь “*****” ХХК-ийн захирал Ж.*****эд очих ёстой, мөн 48,000,000 төгрөгийг Б.*****т өгөх ёстой ба үүнийг бол би өөрөө өрийг дарсан, үлдэгдэл мөнгө 36,000,000 төгрөг бол миний мөнгө байгаа юм... “*****” ХХК-ийн захирал Ж.*****эд өгөх 23,000,000 төгрөг бол надаар мах бэлдүүлж байгаад одоо болилоо гэж хэлээд гэрээгээ цуцлаад тал мөнгөө буцааж авмаар байна гэж хэлсэн мөнгийг надаас нэмж нэхээд байгаа юм, гэтэл миний хувьд мөнгийг нь гэрээний дагуу аваад бусад наймаандаа оруулсан учраас өгч чадахгүй байгаа асуудал байж таарсан юм. Харин 75,000,000 төгрөг бол хавтаст хэрэг дотор яригдаж байгаа мөнгө юм... Х.*****т ерөнхийдөө 8 автомашины квот байгаа гэж яригдсан бөгөөд энэ бол 200 тонн бэлтгэж чанасан мах гэж ойлгож болох ба 1 автомашин нь 25 тонн болдог юм. Ерөнхийдөө 25 тонн махаа килограммд бодоод 1 килограмм махыг бол 5-6 юаниар квотоо үнэлдэг юм. Тэгэхээр бид нар махаа бэлдэхээс гадна квот худалдаж авч байна гэж ойлгож болно... Би 50,000,000 төгрөгийг ***** дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны зүүн талаар ордог хэсгийн талд зам дээр машинтай явж байхдаа мобайл банкаар Х.***** рүү шилжүүлсэн. Түүний дараа ***** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин Хүүхдийн хорих руу эргэдэг хэсэг дээр байдаг КFС хоолны газрын хажуу талын АТМ дээрээс 5,000,000 төгрөгийг Х.т бэлнээр авч өгөөд түүний дараа тэр даруй тэндээсээ хэдэн минутын дараа 20,000,000 төгрөгийг Х.*****ийн төрсөн эхийн данс руу шилжүүлсэн юм. Дансны хуулганаас харахад бол 11 минутын дараа шилжүүлсэн нь харагдаж байна...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал),
гэрч Д.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны тоот дансанд 2019 оны 11 сарын 25-ны өдөр н 50,000,000 төгрөгийн тухайд би тухайн үед Х.***** захиралтай компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тухайн үед манай байгууллага нь Турк улс руу аяллын чиглэлээр 250 хүний багтаамжтай чартер нислэг захиалсан байсан ба уг 50,000,000 төгрөгийг бол Х.***** миний данс руу хийлгүүлсэн юм. Учир нь данс нь татварын өр болон нийгмийн даатгалын шимтгэлийн улмаас хаагдчихсан байж таараад Х.***** “данс хаагдсан учраас чиний данс руу хийгээд чи уг мөнгийг “*****” ТӨХК-ны данс руу хийчих” гэж хэлсэн учраас уг мөнгийг нь өмнө нь цугласан байсан 20,000,000 төгрөгтэй нийлүүлээд нийт 70,000,000 төгрөгийг “*****” ТӨХК-ийн данс руу шилжүүлсэн юм... Би тус компанид 2019 оны 02 сараас 2020 оны 06 сарыг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан гэхдээ миний хувьд зөвхөн данс тооцоог хариуцдаг байсан юм... Ерөнхийдөө ашиг олох гэхээсээ илүү алдагдалтай ажилласан байсан юм, учир нь тус чартер нислэг нь 400,000,000 орчим төгрөг болсон ба үүнээс ихэнх хүмүүс нь бол Х.*****ийн бартер үйлчилгээний хүмүүс, зээлээр явсан хүмүүс, мөн суудал дүүрэхгүй байсан учраас зөвхөн тийз зарж аяллаа хасаж тооцсон хүмүүс зэргээр тус аяллаас алдагдалтай ажилласан, энэ нь тус компанийг тухайн жилдээ тэр чигт нь алдагдалд оруулчихсан юм... Ерөнхийдөө 2020 оны 03 сараас эхлээд цалингаа өгөлгүй сүүлдээ 2020 оны 06 сарын 30-ны өдөр би албан ёсоор өргөдлөө өгч ажлаасаа гарсан юм. Ерөнхийдөө цалин өгөхгүй бол хэн ч амьдарч чадахгүй шүү дээ... Х.***** нь орлогоо хүртэл нууцалдаг байсан ба надаар тайлан гаргуулахдаа бол дансны хуулгаа ашиглуулдаг байсан...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал),
гэрч З.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны тоот дансанд 2019 оны 10 сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2019 оны 11 сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2019 оны 11 сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2019 оны 12 сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус орсон. Би тухайн үед Х.***** захиралтай “*****”, “*****” ХХК-уудын нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тухайн үед манай 2 компани нь Нийгмийн даатгал, Татвар, Банканд их хэмжээний өртэй байсан учраас манай компанийн болон захирлын хувийн дансанд барилт хийгдсэн байсан учраас миний дансаар мөнгө аваад тухайн мөнгийг бол ерөнхийдөө ажилчдын цалингийн зардал, ашиглалтын зардал, Х.ийн жижиг өглөгүүд зэрэг зарцуулагдсан... Би тус компанид 2018 оны 04 сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Ерөнхийдөө Х.***** захирал нь 2019 оны 12 сарын сүүлээс 2020 оны 02 сарын 28-ны өдийг хүртэл хугацааны цалинг өгөөгүй учраас ажлаасаа гарсан юм... Ерөнхийдөө үйл ажиллагаа нь ямар учраас доголдоод байдаг талаар мэдэхгүй, миний харж байгаагаар махаа татаад борлуулдаг боловч өөр компанийн зардалд мөнгөө ашиглаад байдгаас болоод үйл ажиллагаа нь доголддог байх, мөн хүнээс мөнгөө авч чадахгүй гэх зүйлс яриад байдаг юм, гэхдээ энэ бол худлаа байх гэж бодож байна... Ерөнхийдөө энд тэндээс авсан зээлийнхээ хүүнд маш их мөнгө төлсөн учраас ашигтай ажилласан гэж хэлэхэд бол хэцүү, гэхдээ бол 2019 онд 357,634,600 төгрөгийн борлуулалт хийсэн ба үүнээс 13,000,000 орчим төгрөгт мах худалдаж авсан өөр баримт гэхээр зүйл бол байхгүй байсан юм, үүнийг бол би татварын санд тайлагнаж оруулсан байгаа юм. Яг энэ жилдээ Хятад руу мах нийлүүлсэн гэж яригддаг боловч тийм санхүүгийн баримт, тайлан, нотолгоо бол огт байдаггүй, харин хүний махыг янзалж өгөөд тэр хүн нь харин үйлчилгээний зардал бид нарт өгдөг байсан юм. Ерөнхийдөө бусдын махыг боловсруулж өгсний орлого бол 357,634,600 төгрөг юм... Ерөнхийдөө энэ хүн /Х.*****/ бол төлбөрөөс төлбөрийн мөнгө төлж явсаар байгаад алдагдалд орсон, энэ нь бүх компанийн санхүүгийн тайлангаар харагдана, мөн ажилчдынхаа цалинг ч гэсэн өгдөггүй одоо бол ямар ч ажилтангүй болчихсон байгаа юм, одоог хүртэл надад цалингийн төлбөр төлөх дутуу байгаа юм...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал),
Ө.*****, Ц.***** нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Экспортын квот ашиглах, ашиглуулах тухай гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 58 дахь тал),
Ө.*****гийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ***** дугаартай дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 87-94 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж,
мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хуульчилсан.
Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Х.***** нь хохирогч Ж.*****, А.***** нараас “үйлдвэрийг банкны барьцаанд тавьж бонд босгон худалдан авах мөнгийг гаргаж өгнө, түүний тулд нэр дээрээ шилжүүлсэн байх шаардлагатай” гэж “*****” ХХК-г үйлдвэрийн хамт “Худалдах, худалдан авах тухай” гэрээгээр шилжүүлэн авсны дараа “*****” ХХК-иас 1,300,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус компанийг барьцаалсан буюу хохирогч нарын төлбөрийг төлөх боломжтой байсан боловч төлөхгүйгээр тухайн компанийг барьцаалан авсан хөрөнгийг хувьдаа ашигласнаар түүний хохирогч Ж.*****, А.***** нарыг залилсан гэмт хэргийн үйлдэл,
хохирогч Г.*****од өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг гэж итгүүлэн, түүнд 717,240,000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна гэж хуурч, арматур төмөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 75,107,889 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111,471,480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, Г.*****ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо ***** гудамж ***** тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэ бүхий 154,4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгснөөр хохирогч Г.*****ийг залилсан гэмт хэргийн үйлдэл,
хохирогч Ж.*****эд Ө.*****гээр дамжуулан мах махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах экспортолно гэж ойлгуулж, ***** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***** групп” ХХК-ийн захирал Ж.*****ээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.*****гээр дамжуулан 75,000,000 төгрөгийг шилжүүлэн авснаар хохирогч Ж.*****ийг залилсан үйлдэл тус тус төгссөн байна.
Шүүгдэгч Х.*****ийн дээрх 3 удаагийн үйлдэлд прокуророос үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж хангагдана.
хохирогч Ж.*****, А.***** нараас 2017 оны 07 сараас “*****” ХХК-г үйлдвэрийн хамт худалдаж авна гэж хуурч, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “үйлдвэрийг банкны барьцаанд тавьж бонд босгон худалдан авах мөнгийг гаргаж өгнө, түүний тулд нэр дээрээ шилжүүлсэн байх шаардлагатай” гэж “*****” ХХК-г үйлдвэрийн хамт “Худалдах, худалдан авах тухай” гэрээгээр шилжүүлэн авсан авсны дараа “*****” ХХК-иас 1,300,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус компанийг барьцаалсан буюу хохирогч нарын төлбөрийг төлөх боломжтой байсан боловч, төлөхгүйгээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан,
хохирогч Г.*****од өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717,240,000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна гэж итгэл төрүүлэн хуурч 75,107,889 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111,471,480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, Г.*****ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо ***** гудамж ***** тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэ бүхий 154,4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281,275,809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
“*****” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу адууны мах экспортолно гэж Ө.*****д ойлгуулж түүгээр дамжуулан ***** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***** групп” ХХК-ийн захирал Ж.*****ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.*****гээр дамжуулан Ж.*****ээс 75,000,000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүд нь залилах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан ба шүүгдэгч нь хохирогч Ж.*****, А.***** нарт 1,597,118,064 төгрөгийн, хохирогч Г.*****од 281,275,809 төгрөгийн, хохирогч Ж.*****эд 75,000,000 хохирол тус тус учруулсан байх тул их хэмжээний хохирол учруулсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.*****ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хохирол, хор уршиг учруулсан байх тул шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.***** нь хохирогч Ж.*****, А.*****, Г.*****, Ж.***** нарыг залилсан үйлдэл нь тодорхой цаг хугацаанд үргэлжилж, төгссөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.*****ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “…Ж.*****, А.***** нартай тохиролцож худалдан авсан боловч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдалд зарын дагуу холбогдон уулзсаныг урьдын харилцаа гэж үзэхгүй, төлбөрийг бүрэн төлөлгүй гэсэн нь төлбөрийг төлсөн байгаа нь гэмт хэрэг биш гэсэн байдлаар хэсэгчлэн дүгнэсэн нь үндэслэлгүй, халхавчилсан гэж үзээд байгаа гэрээ нь цаг хугацааны хувьд дараа нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан, гэрээг байгуулахаас өмнө үйлдвэрийг хүлээн авч, завсар үйлчилгээ хийж, эзэмшилдээ байлгасан үйлдэлд дүгнэлт хийхгүйгээр гэрээгээр халхавчилсан гэж дүгнэх нь бодит байдалд нийцэхгүй, ...арматур төмөр худалдах худалдан авах гэрээг “*****” ХХК, “*****” ХХК нар хоорондоо байгуулсан атал Г.***** нь “*****” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй, гэрээнд заасан төлбөрийн нөхцөлийг биелүүлээгүй нь арматур төмрийг нийлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон... Ж.***** нь Х.*****ийг танихгүй бөгөөд анх Ө.*****д залилуулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан атал Ө.***** нь гэрчээр мэдүүлэг өгч, Х.*****ийг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй… хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэж тус тус дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Тодруулбал, хохирогч Ж.*****, А.***** нар нь зар байршуулсны дагуу Х.***** нь 2017 онд холбогдсон бөгөөд тус объектыг худалдаж авна гэж итгүүлж, тус обьектод үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь хохирогч Ж.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.***** нь 2017 оноос хойш үйлдвэрт байнгын үйл ажиллагаа явуулж байгаа... Гэрээ хийснээс 7 хоногийн дотор 90.000.000 төгрөгийг бид нарт өгөөд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийт мөнгийг өгнө, хэрвээ үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй тохиолдолд 2019 оны 03 дугаар сарын 15-ны дотор өр төлбөрийг төлж барагдуулж дуусгана гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92-95 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 132-133 дугаар тал), гэрч Б.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 сард *****, *****, *****, өмгөөлөгч бид нар бүгдээрээ нийлж уулзалдаад компанийг худалдаж, худалдан авах гэрээ хэрхэн хийх талаар ярихад 1,8 тэрбум төгрөгөөр үнэлж байгаа гэж хэлэхээр нь би дээр дурдсан эвдрэлүүд байгаа, эдгээр эвдрэлүүдийг 300 орчим сая төгрөгт шийдвэрлэх боломжтой, тийм учраас үнийг 1,5 тэрбум төгрөг болгоё гэж тохиролцсон... 2017 оны 12 сард 20 хоног орчим ажиллаад цааш ажиллах боломжгүй болоод зогссон, тэр үедээ 1 зоорийг ашиглалтад оруулаад мах хадгалсан. ...2017 оны 12 сараас 2018 оны 01 сарыг хүртэл үйл ажиллагаа явуулсан... 2018 оны 10 сараас 2019 оны 01 сарын дунд хүртэл ажиллаад дахин зогсолт хийгээд дахин засвар хийгээд 2019 оны 08 сараас одоог хүртэл үйл ажиллагаа явагдаж байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-110 дахь тал)-ээр давхар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдах гол шинж нь халхавч болсон гэрээ, хэлцлийг байгуулахдаа хуурч мэхлэх, итгэл эвдэх арга хэрэглэсэн, гэрээний нөгөө тал болох хохирогч уг гэрээ, хэлцлийг анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй нөхцөлд байгуулсан бол залилах гэмт хэрэг гэж үздэг нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт юм.
Хохирогч Г.***** /РД: *****/ нь “*****” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч мөн болох нь тус компанийн дүрмээр (5 дугаар хавтаст хэргийн 177-181 дэх тал) нотлогдож байна.
Мөн хохирогч Г.***** нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо ***** гудамж ***** тоотод байрлах 317,639,400 төгрөгийн үнэлгээ бүхий 154,4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг, барилгын арматур төмөр худалдах худалдан авах гэрээний үнийн дүнгийн төлбөрийн нөхцөлийн дагуу 33 хувийн бартерт тооцохоор харилцан тохиролцсон байтал шүүгдэгч Х.***** нь арматур төмрийг нийлүүлээгүйн дээр бартерын амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, анхнаасаа хууль, гэрээнд заасан эд хөрөнгийг нийлүүлэхгүй, үнэ болон хөлсийг зохих журмаар төлөхгүй байх гэсэн субъектив санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгч Х.*****ийн хохирогч Ж.*****, А.*****, Г.***** нарыг залилсан үйлдлийг гэрээгээр халхавчилж гэж гэмт хэргийн обьектив шинж буюу үйлдлийн аргыг дүгнэсэн нь үндэслэлтэй.
Хуурч мэхлэх гэдэг нь үгээр болон үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын харилцан итгэлцэлд үндэслэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын нэг хэлбэр болно.
Худалдах-худалдан авах, түрээслэх, эд хөрөнгө хөлслөх гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг нь анхнаасаа хууль, гэрээнд заасан эд хөрөнгийг нийлүүлэхгүй, үнэ болон хөлсийг зохих журмаар төлөхгүй байх гэсэн субъектив санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн байдаг төдийгүй төлбөрийг төлөх боломжтой атлаа зориуд дутуу төлсөн зэрэг хэлбэрээр илэрнэ.
Тодруулбал, шүүгдэгч Х.*****ийн гэрээнд заасны дагуу хохирогч Ж.*****, А.***** нарт төлбөрийг төлөх боломжтой атлаа хуурч зориуд дутуу төлсөн, урьдын танил хохирогч Г.*****од эд хөрөнгийг нийлүүлэхгүй хуурч, тус тус эд хөрөнгийг шилжүүлэн авсан, хохирогч Ж.*****тэй шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээд болох Ө.*****г дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогч Ж.*****ийн эд хөрөнгийг дам байдлаар дамжуулан авсан үйлдлүүд нь “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.
Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эд хөрөнгөнд учирсан шууд үр дагавраар тодорхойлдог. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.
Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтоох үүрэгтэй.
Эрүүгийн 1905021271665 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.*****, А.***** нарт 1,597,118,064 төгрөгийн үнэ бүхий улсын бүртгэлийн ***** дугаартай ***** дүүрэг, ***** дүгээр хороо, уурхайчин/*****/, ***** тоот хаягт байрлах 2011,2 метр квадрат талбайтай үйлдвэрлэл, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***** нэгж талбарын дугаартай 12,699 метр квадрат газар эзэмших эрх, “*****” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх, хохирогч Г.*****од 281,275,809 төгрөгийн, хохирогч Ж.*****эд 75,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Х.*****ээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулахаас өмнө хохирогч Ж.*****д 5,000,000 төгрөгийг, А.*****т 30,000,0000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.
Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*****ээс улсын бүртгэлийн ***** дугаартай ***** дүүрэг, ***** дүгээр хороо, уурхайчин/*****/, ***** тоот хаягт байрлах 2011,2 метр квадрат талбайтай үйлдвэрлэл, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 18668297908286 нэгж талбарын дугаартай 12,699 метр квадрат газар эзэмших эрх, “*****” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг тус тус жинхэнэ эзэмшигч хохирогч Ж.*****, А.***** нарт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.*****ээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө Ж.*****д шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг, А.*****т шилжүүлсэн 30,000,0000 төгрөгийг тус тус Ж.*****, А.***** нараас гаргуулж, Х.*****т олгох нь зүйтэй.
Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш шүүгдэгч Х.*****ээс Ж.*****д шилжүүлсэн 106,000,000 төгрөг, А.*****т шилжүүлсэн 110,900,000 төгрөгийг тус тус, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “*****” ХХК-ийн үйлдвэр болон оффисын, мөн газрын төрд буюу улсад төлөх татвар, хураамжийн төлбөрт тооцуулахаар Ж.*****, А.***** нарт үлдээж, энэ үнийн дүнгээс илүү гарсан тохиолдолд шүүгдэгч Х.***** нь Ж.*****, А.***** нараас нэхэмжлэх, дутуу гарсан тохиолдолд Ж.*****, А.***** нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хамт холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Х.*****ээс жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээв.
Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ё.***** нь Х.*****ээс “*****” ХХК-ийн 60 хувийг шилжүүлэн авсныг иргэний нэхэмжлэгч Ё.*****гээс албадан гаргуулж, жинхэнэ эзэмшигч Ж.*****, А.***** нарт олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ё.*****гийн өмгөөлөгчөөс “*****” ХХК-ийн 60 хувийг шилжүүлэн авснаа хэвээр үлдээх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Ё.***** нь иргэний нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар тодорхой тогтоож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгч Х.*****ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Х.***** нь хохирогч Г.*****оос 317,639,400 төгрөгийн үнэ бүхий амины орон сууц, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд 75,107,889 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, түүнд 111,471,480 төгрөгийн арматур төмрийг хүлээлгэн өгсөн, мөн 109,072,197 төгрөгийн хохирол төлсөн байх тул үлдэгдэл 172,203,612 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*****ээс 172,203,612 (нэг зуун далан хоёр сая хоёр зуун гурван мянга зургаан зуун арван хоёр) төгрөгийг гаргуулж хохирогч Г.*****од олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.*****ээс тус “*****” ХХК-ийн оффис, үйлдвэрт хийсэн засварын төлбөрөө нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич Ж.*****, А.***** нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хохирогч “*****” ХХК-ийн захирал Ж.***** нь хохирлын мөнгөө Ө.*****гээс авсан талаар тэмдэглэл хэрэгт авагдсан тул шүүгдэгч Х.***** нь хохирогч Ж.*****эд төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин Ө.***** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон бөгөөд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.*****, түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн шүүх хуралдаанд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан” хүсэлтийг шүүх хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Х.*****ээс хохирогч Г.*****од 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар банкны гүйлгээний баримтыг гаргаж өгсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.*****ээс Г.*****од төлөх 172,203,612 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасаж, 167,203,612 төгрөгийг гаргуулж хохирогч Г.*****од олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.*****ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.*****т “…5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах…”, хохирогч Ж.*****, А.***** нарын өмгөөлөгч нараас: “…улсын яллагчийн саналыг дэмжиж байна, шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй…”, хохирогч Г.*****ийн өмгөөлөгч Т.Баярцэцэгээс: “…улсын яллагч болон хохирогч Ж.*****, А.***** нарын өмгөөлөгч нартай санал нэг байна…”, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгээс: “…хохирол төлөх боломжоор хангаж торгох ял оногдуулж өгнө үү…”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.*****ээс: “…Л.Намнансүрэн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна, торгох ял оногдуулах боломжтой…”, хохирогч Ж.*****гээс: “…хорих ял оногдуулах саналыг дэмжиж байна, шүүгдэгчийн гэм бурууг ухамсарлуулах нь зүйтэй…” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Х.*****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, түүний хэр хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.*****ийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 237 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 3,555,000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 36,455,000 төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Х.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор Х.*****, Б.***** болон “*****” ХХК, “*****” ХХК, “*****” ХХК, “*****” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй арилжааны банкуудад бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг зогсоосон прокурорын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 514 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, ***** дүүргийн 4 дүгээр хороо, ***** гудамж ***** тоот хаягт байрлалтай үл хөдлөх бүртгэлийн ***** дугаартай хувийн сууц, ***** аймгийн ***** сумын ***** дугаар баг, ***** гудамжны ***** тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн ***** дугаартай хурлын заал, үл хөдлөх бүртгэлийн ***** дугаартай спорт заал, үл хөдлөх бүртгэлийн ***** дугаартай оффис, үл хөдлөх бүртгэлийн ***** дугаартай зоорийн давхар, үл хөдлөх бүртгэлийн ***** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х.*****ийн “*****” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ***** хороо ***** дугаар хороолол ***** дугаартай барилгын ***** тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн ***** дугаартай оффис зэргийг тус тус битүүмжилснийг хэвээр үлдээж, хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Дээрх прокурорын тогтоолыг хүчингүй болгоогүй байхад Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд гарсан байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
1. Шүүгдэгч ***** овогт *****ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.*****т 40,000 (дөчин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 (дөчин сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*****ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 237 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 3,555,000 (гурван сая таван зуун тавин таван мянга) төгрөгийг торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг 36,445,000 (гучин зургаан сая дөрвөн зуун дөчин таван мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*****т оногдуулсан 36,445 (гучин зургаан мянга дөрвөн зуун дөчин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 36,445,000 (гучин зургаан сая дөрвөн зуун дөчин тав мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.***** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.*****ээс улсын бүртгэлийн ***** дугаартай ***** дүүрэг ***** дүгээр хороо, уурхайчин /*****/, ***** тоот хаягт байрлах 2011,2 метр квадрат талбайтай үйлдвэрлэл, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***** нэгж талбарын дугаартай 12,699 метр квадрат газар эзэмших эрх, “*****” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг тус тус хохирогч Ж.*****, А.***** нарт олгох,
-шүүгдэгч Х.*****ээс хохирогч Г.*****од 5,000,000 (таван сая) төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч Х.*****ээс 167,203,612 (нэг зуун жаран долоон сая хоёр зуун гурван мянга зургаан зуун арван хоёр) төгрөгийг гаргуулж хохирогч Г.*****од олгох,
-иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ё.*****д Х.*****ээс “*****” ХХК-ийн 60 (жар) хувийг шилжүүлснийг иргэний нэхэмжлэгч Ё.*****гээс албадан гаргуулж, жинхэнэ эзэмшигч болох Ж.*****, А.***** нарт олгох,
-иргэний нэхэмжлэгч Ё.***** нь иргэний нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар тодорхой тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгч Х.*****ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,
-шүүгдэгч Х.*****ээс тус “*****” ХХК-ийн оффис, үйлдвэрт хийсэн засварын төлбөрөө холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ж.*****, А.***** нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,
-шүүгдэгч Х.*****ээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө Ж.*****д шилжүүлсэн 5,000,000 (таван сая) төгрөгийг, А.*****т шилжүүлсэн 30,000,000 (гучин сая) төгрөгийг тус тус Ж.*****, А.***** нараас гаргуулж, Х.*****т олгох,
-цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш шүүгдэгч Х.*****ээс Ж.*****д шилжүүлсэн 106,000,000 (нэг зуун зургаан сая) төгрөг, А.*****т шилжүүлсэн 110,900,000 (нэг зуун арван сая есөн зуун мянга) төгрөгийг тус тус, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “*****” ХХК-ийн үйлдвэр болон оффисын, мөн газрын төрд буюу улсад төлөх татвар, хураамжийн төлбөрт тооцуулахаар Ж.*****, А.***** нарт үлдээж, энэ үнийн дүнгээс илүү гарсан тохиолдолд шүүгдэгч Х.***** нь Ж.*****, А.***** нараас нэхэмжлэх, дутуу гарсан тохиолдолд Ж.*****, А.***** нар нь шүүгдэгч Х.*****ээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хамт холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Х.*****, Б.***** болон “*****” ХХК, “*****” ХХК, “*****” ХХК, “*****” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг зогсоосон прокурорын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 514 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор ***** аймгийн ***** сумын ***** дугаар баг, ***** гудамжны ***** тоот хаягт байрлалтай үл хөдлөх бүртгэлийн ***** дугаартай хурлын заал, Ү-2003015996 дугаартай спорт заал, ****** дугаартай оффис, ***** дугаартай зоорийн давхар, ***** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х.*****ийн нэр дээр бүртгэлтэй ***** дүүргийн **** дүгээр хороо ***** гудамж ***** тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн ***** дугаартай хувийн сууц болон “*****” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ***** дүгээр хороо ***** гудамж **** дугаартай барилгын ***** тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн ****** дугаартай оффис зэргийг тус тус битүүмжилснийг хэвээр үлдээж, хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ