Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2024/00066/И |
Дугаар | 157/ШШ2024/00074 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 157/ШШ2024/00074
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ******* банк бус санхүүгийн байгууллага (цаашид ББСБ гэх)” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.*******эд холбогдох “4,336,578.94 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Зээлдэгч П.******* нь манай компанитай 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр L36100323 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч П.*******-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас:
2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7809685271 дугаартай зээлийн дансны дугаартай, 379,100.00 /гурван зуун далан есөн мянга нэг зуун төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *************** банкны тоот дансанд;
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 7100167021 дугаартай зээлийн дансны дугаартай, 3,110,000.00 /гурван сая нэг зуун арван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ************* банкны тоот дансанд;
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 7800788138 дугаартай зээлийн дансны дугаартай, 110,000.00 /нэг зуун арван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр *************** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар "Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх" үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2023 оны 10 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 379,100.00 /гурван зуун далан есөн мянга нэг зуун төгрөг /
- Шимтгэл: 7,582.00 /долоон мянга таван зуун наян хоёр төгрөг/
- Үндсэн хүү: 82,446.46 /наян хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг дөчин зургаан мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 13,124.14 /арван гурван мянга нэг зуун хорин дөрвөн төгрөг арван дөрвөн мөнгө /
- Нийт: 482,252.60 /дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун тавин хоёр төгрөг жаран мөнгө /
2. 2023 оны 10 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 3,110,000.00 /гурван сая нэг зуун арван мянган төгрөг/
- Шимтгэл: 31,100.00 /гучин нэгэн мянга нэг зуун төгрөг/
- Үндсэн хүү: 544,769.75 /таван зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жаран есөн төгрөг далан таван мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 20,830.45 /хорин мянга найман зуун гучин төгрөг дөчин таван мөнгө /
- Нийт: 3,706,700.20 /гурван сая долоон зуун зургаан мянга долоон зуун төгрөг хорин мөнгө /
3. 2023 оны 10 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 110,000.00 /нэг зуун арван мянган төгрөг /
- Шимтгэл: 2,200.00 /хоёр мянга хоёр зуун төгрөг/
- Үндсэн хүү: 24,085.48 /хорин дөрвөн мянга наян таван төгрөг дөчин найман мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 3,840.66 /гурван мянга найман зуун дөчин төгрөг жаран зургаан мөнгө /
- Нийт: 140,126.14 /нэг зуун дөчин мянга нэг зуун хорин зургаан төгрөг арван дөрвөн мөнгө /
4. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.
Иймд хариуцагч П.*******ээс нийт 4,336,578.94 /дөрвөн сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун далан найман төгрөг ерөн дөрвөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Б сум ... дугаар баг ... тоотод оршин суух, ****************** регистрийн дугаартай Б овогт П-н ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “******* хэтэвтч ББСБ” ХХК-аас 4,336,578.94 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг төлөхөд маргах зүйлгүй. Сар бүр 400,000 төгрөгөөр төлж барагдуулна. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч П.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,336,578.94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч П.******* нь 4,336,578.94 төгрөгийг “******* ******* ББСБ” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн L36100323 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,336,578.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,336,578.94 (дөрвөн сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун далан найм бүхэл зууны ерэн дөрөв) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,336.26 төгрөгийн тавин хувь 44,668.13 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 44,668.13 төгрөгийг, хариуцагч П.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 44,668.13 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,336,578.94 (дөрвөн сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун далан найм бүхэл зууны ерэн дөрөв) төгрөгийг хариуцагч П.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,336.26 төгрөгийн тавин хувь 44,668.13 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 44,668.13 төгрөгийг, хариуцагч П.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 44,668.13 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР