Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/061

 

Ө.*******, Д.*******, Д.*******, Б. нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч нарын өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Ө.*******, Д.*******, Д.*******, Б. нарт холбогдох эрүүгийн 2014004730178 дугаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, 

2. Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, рэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,

3. Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, 2016 оны 01 дүгээр сарын 15-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг 61.1, 61.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 

4. Монгол улсын иргэн, овогт ын , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

Ө.******* нь Д.*******, Д.*******, Б. нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж

Д.******* нь Ө.*******, Д.*******, Б. нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж,

Д.******* нь Д.*******, Ө.*******, Б. нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж,

Б. нь Ө.*******, Д.*******, Д.******* нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05- наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940.000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ө.*******, Д.*******, Д.*******, Б. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******ы *******, ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн *******, овогт ын нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн *******, овогт ын нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Ө.*******, Д.*******, Д.*******, Б. нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, Ө.*******, Д.*******, Д.*******, Б. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 болон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичиж байна. Үндэслэл:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар.... Д.*******, Д.*******, Ө.*******, Б. нарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэсэн үндэслэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна гэж үзнэ.

Учир нь: 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” гэж:

5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан байх бөгөөд

Мөн хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэж,

7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ........ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/    гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох тухай заалт нь тус хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэгт хамаарахаар байхад тус хуулийн 7.1-т орсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсгийг өршөөлийн хуульд хамааруулан хэрэгсэхгүй болгож Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлана гэж заасан 5.1 дүгээр зүйлд зааснаас бусад гэмт хэрэг гэж хуульчилсан нь хамаарахгүй байх тул Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Б., Ө.*******, Д.*******, Д.******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940.000 төгрөгийн учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн *******, овогт ын нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус буруу хэрэглэжээ.

Анхан шатны шүүх нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох тухай заалт нь тус хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэгт хамаарахаар байхад тус хуулийн 7.1-т заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэргийг өршөөн өршөөн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэргүүдийг жагсаасан бөгөөд тус хуулийн 7.1 дүгээр зүйлд “... Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилсан байх тул анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.*******, Д.*******, Д.*******, Б. нарт холбогдох эрүүгийн 2014004730178 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ө.*******, Д.*******, Д.*******, Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ