Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/05522

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/05522

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байх ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч Г., Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал албан тушаалтай МУ-ын иргэн З. нь 25,000,000 төгрөгийн зээл олгох хүсэлтийг ******* ******* ******* ХХК болон иргэн З. нар нь 2021\11 тоот Зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээний 1.1-т заасны дагуу ******* ******* ******* ХХК нь 25,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай сарын 1.5 хувийн хүүтэйгээр олгосон. 2021 оны 11 дүгээр сарын 04 ны өдөр ******* ******* ******* ХХК нь өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн данснаас З.ын нэрлэсэн данс болох Н. Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн данс руу шилжүүлсэн. Гэтэл З. нь Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 20 сар өнгөрч байхад үндсэн зээл, зээлийн хүүг огт төлөөгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Талууд зээлийн гэрээгээр зээлийн хүүг гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлнө гэж тохиролцсон. Гэвч зээлийн төлбөрийг удаа дараа шаардахаар ямар нэгэн шалтаг шалтгаан тоочин төлөхгүйгээр өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 2021\11 тоот Зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү болох 8,037,500 төгрөг нийт 21 сар буюу 2023 оны 8 дугаар сарын 17-ныг хүртэл тооцож алданги болох 1,532,500 төгрөг нийт 34,570,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүү хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дээрх гэрээ нь баталгаажаагүй хүчин төгөлдөр бус гэрээ юм. ******* ******* ******* ХХК нь манай ХХК тай хамтран ажиллаж манай компанийн зүгээс нийлүүлж өгдөг байсан. Хамгийн сүүлд 2021 оны 10, 11 сард тохирсны дагуу Чойр дахь гаалийн баталгаат талбай дээр 400 тн буулгаж бэлтгэж өгсөн. Ингээд ******* ******* ******* ХХК нь захирал Х. нь дээрх 400 тн ийг авахаар урьдчилгаа мөнгө 25 сая төгрөг над руу хийсэн. Тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 04 ны өдөр талийгаач Х. захирал өөрөө хөдөө Сүхбаатар аймагт явж байна гэж утсаар яриад 2 хоногийн дараа УБ хот орно тэгээд гэрээгээ сунгая гэж хэлсэн. Манай зүгээс урьдчилгаагаа хийхгүй бол өөр хүнд зарлаа гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 06 ны өдөр хот руу ирж яваад *******даа нас барсан байсан. Ингээд дээрх бэлтгэсэн ийг хүлээн авах хүнгүй болж ******* ******* ******* ХХК ынхан авна гэсээр 12 сар буюу 2022 оны 11 сар хүртэл хадгалж байгаад талбайн түрээс нэмэгдээд байсан тул дээрх ийг ХХК нд зарж талбайн түрээс 12 сая төгрөгийг хийлгэсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас дурдагдсан хүү, алданги тооцох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хүү 8,037,500 төгрөг, алданги 1,532,500 төгрөг, талбайн түрээс 12 сая төгрөгийг нийт 21,570,000 төгрөгийг хасуулж нийт 13,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч З.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 25,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу аваагүй бэлтгэн нийлүүлэх гэрээний урьдчилгаа төлбөрт авсан бөгөөд үүнээс 12,000,000 төгрөгийг талбайн түрээст төлсөн тул үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрнө үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргасан.

Зохигч талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 2021|1 тоот Зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэг талаас зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь 25,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 1.5 хувийн хүүтэйгээр ахуйн хэрэглээний зориулалтаар зээлдүүлэх, нөгөө талаас зээлдэгч З. нь гэрээнд заасан хугацаанд 25,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Тодруулбал, нэг талаас зээлдэгчийн өмчлөлд гэрээнд заасан эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг нөгөө талаас уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх хүсэл зоригийг харилцан илэрхийлснээр уг гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох юм.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 04 ны өдөр гэсэн дансанд зээлийн гэрээний дагуу зээл олгов гүйлгээний утгаар 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Х.х ийн 7 дахь талд

Гэвч, уг мөнгийг зээлийн гэрээний дагуу хүлээн аваагүй, бэлтгэн нийлүүлэх тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөрт авсан гэж хариуцагч маргасан.

Гэрч Г. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... түүнчлэн гэрч Х. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ .... гэж тус тус мэдүүлсэн.

Мөн хэрэгт авагдсан ******* ******* ******* ХХК болон ХХК ийн 2021 оны 8 дугаар сарын 10 ны өдрийн 02\05 тоот Худалдах худалдан авах гэрээний гэрээ дүгнэсэн актын 6 д 2021 оны 12 дугаар сарын 31 ний байдлаар 2021 оны 11 дүгээр сарын 04 ны өдрийн гэрээний дагуу Орд ХХК нь ******* ******* ******* ХХК нд 25,000,000 төгрөгийн өглөгтэй болно гэжээ.

Тус баримт болон гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд зээлийн гэрээ байгуулан хүлээн авсан 25,000,000 төгрөгийг ХХК ******* ******* ******* ХХК нд бэлтгэн нийлүүлэх зорилгоор урьдчилгаа төлбөрт тооцон авсан гэх хариуцагчийн татгалзлын үндэслэл нотлогдож байна гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч З. нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний эрх зүйн харилцаанд иргэн өөрийн нэрийн өмнөөс, хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан эрх эдэлж, үүрэг хүлээх тул ХХК тай байгуулсан гэрээний үүргийг иргэн З.аас шаардсаныг үндэслэлгүй гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр хариуцагч З.аас 34,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ХХК тай байгуулсан гэрээний үүргийг шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.аас 34,750,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 223,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ос 223,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б. олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ