Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/05521

 

 

 

 

 

 

 

 

2023 12 11 101/ШШ2023/05521

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүхий, Б тоот хаягт байрлах хувийн сууцыг битүүмжлэн, хурааж авсан.

Ингээд надад мэдэгдэлгүй шинжээчээр үнэлгээ хийлгэн зах зээлийн үнээс хэт доогуур 191,400,000 төгрөгөөр үнэлүүлж, хөрөнгийг үнэгүйдүүлэн миний эрх зүйн байдлыг дордуулж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна.

Иймд орон сууцыг үнэлсэн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 1805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 1271 дугаар магадлалаар хариуцагч А.*******, Д., Б, Б. нараас 140,089,566 төгрөг Худалдаа хөгжлиийн банкинд олгож шийдвэрлэсэн.

Дээрхи шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад А.*******, Д., Б., Б. нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.гийн өмчлөлийн 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 4-187/6809, 4-187/6805, 4-187/6804 тоот мэдэгдлийг талуудад тус бүрт нь хүргүүлэхэд харилцан тохиролцон үнийн санал ирүүлээгүй.

Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 5/208 тоот шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний эстимэйт ХХК-Н. үнэлгээ тогтоолгоход 191,400,000 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч А.*******той 2023 оны 05 сарын 25-ны өдөр 89002353 дугаартай утсаар холбогдон тус албан дээр хүрэлцэн ирж хөрөнгийн үнэлгээтэй танилцахыг мэдэгдэхэд би орон нутагт ажлаар явж байх тул шуудангаар хүргүүлж болно гэсэн хариуг өгсөн.

Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 4-187/10377, 4-87/10376, 4-187/10378 тоот үнэлгээний мэдэгдэл болон тайланг 2023 оны 05 сарын 25-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул А.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа,

Төлбөр төлөгч А.*******, Д. нарт хүргүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 4-187/10379 тоот үнэлгээний мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний эстимэйт ХХК-ийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 7/48 тоот тогтоол, төлбөр төлөгч А.*******, Д., Б., Б нат хүргүүлсэн анхны албадан дуудлага худалдааны 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 4-187/12252, 4-187/12253, 4-187/12554 тоот мэдэгдлүүд,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 1805 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 1271 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 1088 дугаар бүхий хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь итгэмжлэл, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 2694 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 1805 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 1271 дугаар магадлал,

2022 оны 11 сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд,

Төлбөр төлөгч *******ын , , *******ын нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг төлбөр төлөгч А.*******т олгосон тухай 2023 оны 01 сарын 03-ны өдрийн итгэмжлэлүүд,

 бүхий 4 өрөө оон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

2023 оны 02 сарын 09-ний өдрийн дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 23380047/4 дугаар бүхий эд хөрөнгө хураах тухай тогтоол, ажиллагааны тэмдэглэлүүд,

Төлбөр төлөгч А.*******, Д., Б, Б. нарт хүргүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 4-187/6809, 4-187/6804, 4-187/6805 тоот мэдэгдлүүд,

Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 05 сарын 22-ны өдрийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилуулах хүсэлт, шинжээч томилох тогтоол, шинжээчид хууль тайлбарласан баримт,

Хөрөнгийн үнэлгээний эстимэйт ХХК-Н.Цолмонгэрэлийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн үнэлгээ, Н.Цолмонгэрэлийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, эстимэйт ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Төлбөр төлөгч Б., Б, Д., А.******* нарт хүргүүлсэн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 4-187/10377, 4-187/10378, 4-18/10378 тоот үнэлгээний мэдэгдлүүд

Төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******той шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 05 сарын 25-ны утсаар ярьсан тэмдэглэл,

2023 оны 06 сарын 20-ны өдрийн 7/48 тоот анхны албадан дуудлага худалдааны тогтоол, төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 4-187/12253, 4-187/12252 дугаар бүхий анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлүүд,

төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******т анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлүүдийг гардуулан өгсөн 2023 оны 06 сарын 26-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан  тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний эстимэйт ХХК-ийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 1805 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ******* (РД: *******), (РД: ), *******ийн (РД: ЧП87111701), *******ийн (РД: ) нараас үндсэн зээл 128,000,000 төгрөг, зээлийн хүү 12,063,066.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,412,613 нийт 142,475,679 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг нийт 142,502,179 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,331,716 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Бийн өмчлөлийн  тоот хаягт байршилтай, 71.82 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

тоот гэрээгээр Б.ы өмчлөлийн  дугаар байр,  тоот хаягт байршилтай 49.97 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

№ЗГ/RCC190228009-1-3 тоот гэрээгээр Д.гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 23 дугаар байр, 12 тоот хаягт байршилтай, 54 кв.м, талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай  хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,057,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 870,382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 1271 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...нэмэгдүүлсэн хүү 2,412,613 төгрөг, гэснийг хасч, ...142,502,179 гэснийг ...140,089,566 гэж, ...23,331,716 гэснийг ...25,744,329 гэж, 3 дахь заалтын ....870,382 гэснийг ...858,397 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч А.*******ийн төлсөн 53,552 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 1088 дугаар тогтоолоор хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.******* нь 2022 оны 08 сарын 01-ний өдөр 4,550 төгрөг төлснийг буцаан олгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 34-47, 65-71 дүгээр тал/

Дээрх шийдвэрүүд болон 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 2694 дугаартай шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явагдаж эхэлжээ.

/ХХ-ийн 63-64, 72 дугаар тал/

 

Төлбөр төлөгч А.*******, Д., Б., Б нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Д., Б., Б нар нь өөрсдийгөө бүрэн төлөөлөн оролцох итгэмжлэлийг төлбөр төлөгч А.*******т 2023 оны 01 сарын 03-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгожээ.

Уг хугацаанаас хойш төлбөр төлөгч А.******* нь бусад төлбөр төлөгч нарыг төлөөлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох болсон байна.

/ХХ-ийн 76-78 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлэх мэдэгдэл гардуулан тухай бүрт нь ажиллагааны тэмдэглэл үйлдсэн, мөн төлбөр төлөгч нарын хөрөнгөтэй холбоотой баримтыг бүртгэлийн байгууллагаас авч байсан байна.

/ХХ-ийн 73-75, 79, 85, 93 дугаар тал/

 

2023 оны 02 сарын 09-ний өдрийн тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянзүрх дүүрэг, 7-р хороо, ТЗ 23-р байр, 12 тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч нарт танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ.

/ХХ-ийн 81-84 дүгээр тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор шүүх, бусад албан тушаалтнаас төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн тохиолдолд тухайн хөрөнгийг хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэн, түүний бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна гэж заасан ажиллагаа хийгдсэн нь дээрх баримтаар тогтоогдлоо.

 

Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 23380047/4 тоот тогтоолоор дээр дурдсан битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч нарт танилцуулан мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна.

/ХХ-ийн 86-89 дүгээр тал/

 

 дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц төлбөр төлөгч Д.гийн өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 80 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч А.*******, Д., Б, Б. нарт төлбөрт битүүмжлэн, хураасан дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 4-187/6809, 4-187/6804, 4-187/6805 тоот мэдэгдлүүдийг хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* 2023 оны 04 сарын 28-ны өдөр гардан авсан болох нь тогтоогдлоо.

Уг мэдэгдэлд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийг үнэлүүлэх болохыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна.

/ХХ-ийн 90-92 дугаар тал/

 

Төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэлд үнийн саналаа бичгээр ирүүлээгүй тул төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк 2023 оны 05 сарын 22-ны өдөр тухайн хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан байна.

/ХХ-ийн 94 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 5/208 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт битүүмжлэн, хураагдсан Баянзүрх дүүрэг, 7-р хороо, ТЗ 23-р байрны 12 тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбайтай, орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр эстимэйт ХХК-тус компанийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг томилжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх ба энэ ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Ийнхүү томилсон тогтоолыг шинжээчид гардуулан өгч, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулан, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.

Мөн шинжээчид холбогдох хуулийн зүйл заалтуудыг танилцуулан шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, уг ажиллагаанд оролцоход хувийн сонирхолгүй, шинжээчээс татгалзах үндэслэл байгаа эсэх гэх зэрэг дүгнэлт гаргахад үл харшлах байдлуудыг урьдчилан тодруулан хуульд заасан ажиллагааг явуулжээ.

/ХХ-ийн 95-96 дугаар тал/

 

Төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******т үнийн санал ирүүлэх талаар 2023 оны 04 сарын 28-ны өдөр мэдэгдэн мэдэгдэл гардуулан үнийн санал ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийг үнэлүүлэх болохыг мэдэгдсээр атал тэрээр үнийн саналаа бичгээр ирүүлээгүй тул төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк 2023 оны 05 сарын 22-ны хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргасан нь дээр дурдсан баримтаар тогтоогдлоо.

 

Дээрхи дурдсанаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ийн төлбөрт битүүмжлэн, хураасан орон сууцыг мэдэгдэлгүйгээр үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

 

эстимэйт ХХК, үнэлгээчин-шинжээч Н.Цолмонгэрэл 2023 оны 05 сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа:

-Үнэлж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэг хэмжилт 2023 оны 05 сарын 23-ны өдөр гүйцэтгэсэн,

 дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбайтай, орон сууц,

-1990 онд ашиглалтанд орсон, угсармал төмөр бетон хийцийн ханатай бөгөөд халаалт, цэвэр бохир ус цахилгаан зэрэг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон,

-Паркет бүхий бетоншалтай, обой бүхий дотор ханатай, эмульс бүүхий таазтай, дотор модон, гадна төмөр хаалгатай, вакум цонхтой, орон сууцны ерөнхий засвар дундаж, ариун цэврийн өрөө плитан шал, эмульсэн таазтай, засвар дундаж.

-Үл хөдлөх хөрөнгийг орлогын болон өртгийн хандлагын аргуудаар үнэлсэнгүй.

-Элэгдэл тооцсон орлуулалтын өртгийн арга нь зах зээлийн жишиг үнийн хангалттай мэдээлэл байхгүй үед ижил хүчин чадалтай хөрөнгийг ижил болон ойролцоо хийц, материалаар дахин үйлдвэрлэх болон олт бэлтгэх, өртөгт тулгуурлан үнэлгээг тооцоолдог арга юм.

Энэхүү аргаарх үнэлгээ нь цаг хугацааны, хэмжээний, хэлбэрийн, дэд бүтцийн хангамжийн, хийгдсэн сайжруулалтын , хүрээлэн буй орчны, байршлын болон гадаргуугийн зэрэг хүчин зүйлсийг харгалздаггүй тул зах зээлийн үнэ цэнийг илэрхийлэхэд учир дутагдалтай байдаг.

-Мөн тус орон сууцны үнэлгээг тогтооход бусад иргэн, аж ахуйн нэгжид түрээс болон бусад хэлбэрээр ашиглуулах замаар орлого олох үйл ажиллагаа явуулах боломж байгаа ч энэхүү аргаар үнэлгээ хийхэд шаардлагатай хорогдуулах хувийг тооцоолоход шаардагдах мэдээлэл хомс тул орлогын хандлагаар үнэлгээ хийх нь хөрөнгиин өнөөгийн ашиглалтын байдалтай нийцэхгүй тул орлогын хандлагаар тус орон сууцны үнэлгээг тооцсонгүй.

 

ах зээлийн хандлага нь тухайн хөрөнгийн үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа ижил буюу жишиж болох /өөрөөр хэлбэл төсөөтэй/ хөрөнгүүдтэй харьцуулснаар үнэ цэнийн үзүүлэлтийг тодорхойлдог.

Зах зээлийн хандлагаар тооцоход дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 2023 оны 05 сарын 24-ний өдрийн байдлаар 191,400,000 гэжээ.

/ХХ-ийн 97-118 дугаар тал/

 

Хөрөнгийн үнэлгээний эстимэйт ХХК, уг компанийн гүйцэтгэх удирдлага үнэлгээчин Нямцэрэнгийн Цолмонгэрэл хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй нь Сангийн сайдын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 284 тушаалын дагуу олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn сайт дахь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Монгол улсын Сангийн яамны mof.gov.mn сайт дахь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий иргэдийн нэрсийн жагсаалт /235-д/ тус тус тусгагдсан байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

 

Хөрөнгийн үнэлгээний эстимэйт ХХК-үнэлгээчин Н.Цолмонгэрэл нь төлбөрт битүүмжлэн хураасан үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргаар тус тус үнэлэх боломжгүй талаарх үндэслэлээ хөрөнгийн үнэлгээний тайланд дэлгэрэнгүй тусгасан бөгөөд тэрээр уг тайланг 2 хувь үйлдэн 1 хувийг нь өөрийн баримтад хадгалан авч үлдсэн нь тайланд тусгагдсан байна.

 

Мөн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан тул хуульд заасны дагуу хөрөнгийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлдэг болно.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 05 сарын 24-ний өдрийн үнэлгээний тайланг мөн өдөр нь хүлээн авч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 191,400,000 төгрөгөөр үнэлсэн тухай 2023 оны 05 сарын 25-ны өдөр төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ын 89002353 дугаарын утсанд залган мэдэгдэхэд тэрээр хөдөө орон нутагт зорчиж байгаа тул тайланг шуудангаар хүргүүлж болно гэх хариуг өгсөн талаар 2023 оны 05 сарын 25-ны өдөр үйлдсэн ажиллагааны тэмдэглэлдээ тусгажээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт битүүмжлэн, хураасан Баянзүрх дүүрэг, 7-р хороо, ТЗ 23-р байр, 12 тоотын 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц 191,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 4-187/10377, 4-187/10378, 4-187/10379 тоот мэдэгдлүүдийг хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамт төлбөр төлөгч Б., Б, Д., А.******* нарт 2023 оны 05 сарын 25-ны өдөр шуудангаар тайлангийн хамт хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 3, 119-122 дугаар тал/

 

Төлбөр төлөгч нарын төлөөлөгч буюу нэхэмжлэгч А.******* Баянзүрх дүүрэг, 7-р хороо, ТЗ 23-р байр, 12 тоотын 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон үл хөдлөх хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нотлогдоогүй болно.

 

Шинжээч хөрөнгийн үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, тооцоолол, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, үндэслэлийг нэг бүрчлэн тодорхойлон тайлбарласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2022 оны 06 сарын 17-ны өдрийн хууль/ 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагуудыг хангасан ба хөрөнгийн үнэлгээний байгууллага, шинжээч үнэлгээ тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар төлбөр төлөгчийн битүүмжлэгдэн, хураагдсан хөрөнгийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлүүлдэг бөгөөд төлбөр төлөгч нарын төлөөлөгч А.******* үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үнэлгээний тайлангийн талаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргах /2022 оны 06 сарын 17-ны хууль/ гэж зааснаар холбогдох мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргаагүй.

 

Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 191,400,000 төгрөгийн 70 хувь 133,980,000 төгрөгөөр 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 7/48 тоот тогтоолоор шийдвэрлэснийг 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 4-187/12252, 4-187/12253 тоот мэдэгдэх хуудсуудаар төлбөр төлөгч нарын төлөөлөгч А.*******т мэдэгдсэн байна.

/ХХ-ийн 29-32, 123-124 дүгээр тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 17193 дугаар бүхий захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасныг баримтлан А.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт битүүмжлэн, хураасан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 7-р хороо, ТЗ-23-р байр 12 тоотын 54 м.кв талбайтай, 4 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013704 дугаарт бүртгэлтэй орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаснаар 2023 оны 07 сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар уг хөрөнгөтэй холбоотой ажиллагаа явагдаагүй байна.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 1805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 1271 дугаар магадлалын дагуу хариуцагч А.*******, Д., Б, Б. нараас 140,089,566 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 858,397 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн, үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул А.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 7-р хороо, ТЗ 23-р байр, 12 тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний эстимэйт ХХК-ийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 17193 дугаар бүхий захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасныг баримтлан А.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт битүүмжлэн, хураасан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 7-р хороо, ТЗ-23-р байр 12 тоотын 54 м.кв талбайтай, 4 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013704 дугаарт бүртгэлтэй орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН