| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04075/И |
| Дугаар | 184/ШШ2024/02462 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/02462
|
2024 0 03 |
184/ШШ2024/02462 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 4 ******* хороо, ******* гудамж, өөрийн байранд байрлах “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 18 дугаар хороо, ******* ******* *******, ******* дугаар байр, 19 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,49,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 ******* сарын 2-ны өдөр хүлээн авч, 2024 оны дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“******* ББСБ” ХХК нь 2*******9 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 06906*******1006 тоот Зээлийн гэрээгээр Ж.д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг сарын 3,0% хүүтэйгээр, 24 сарын хугадаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр , нартай гэрээ байгуулсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дуусах байсан. Гэвч хариуцагч нар нь хухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2023 оны 0 дугаар сарын 04-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.
Иймд хариуцагч нар нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээл 02,732 төгрөг, үндсэн хүү 788,773 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,7 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 1,49,260 /нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга хоёр зуун жаран/ төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 1,49,260 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,49,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж. нь “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,49,260 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,49,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2, 7 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,49,260 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 364,81 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74. хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.ээс 19,10 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 19,10 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД