Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/444

 

 

    2026          03          12                                     2026/ШЦТ/444

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

          улсын яллагч Б.Очгэрэл,

          шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “12” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2602001250113” дугаартай хэргийг шүүх 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ХХ цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эцэг, 2 хүүхдийн хамт ХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          О (РД:ХХ00000000);

       

          Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.О нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, Япон улсад үйлдвэрлэсэн, ханиадны гэх, ханз үсгэн бичиглэлтэй улаан, шар өнгийн хайрцагтай эмийг Монгол Улсын хилээр импортолсон, улмаар мөн өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 07-ны хүртэлх хугацаанд цахим орчинг ашиглан ХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод дээрх эмийг худалдах үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ХХ дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод үзлэг хийсэн "...6 үсгэн мөн ханз үсгэн бичиглэлтэй улаан, шар өнгийн хайрцагтай 44 ширхэгтэй 19 хайрцаг (шахмал эм мэт зүйл) зүйлүүд хураан авав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 2-11 дэх тал),

 

Б.Оын эзэмшлийн Ай-фонэ 14 про макс загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 22-24 дэх тал),

Гэрч Б.Гын: "... Манай эгч 2025 оны сүүлээр Япон улсаас манай төрсөн дүү Б.Чгаас ханиадны эм гээд япон эм захихаар нь би эгчээсээ захисан эмээс нь 2 хайрцаг эм аваад би ханиадандаа хэрэглэсэн байгаа. Угаасаа энэ захисан эм нь Япон улсад эмчийн жоргүй олгогддог ханиадны эм бөгөөд би бас Манай эгч манай дүүгээс хэдийг захиж авчирсан талаар бол мэдэхгүй байна. Гэхдээ би эгчээс 2 хайрцаг авсан бөгөөд түүнийгээ хэрэглээд дууссан. Худалдан борлуулсан талаар бол сайн мэдэхгүй... Тийм зөвшөөрөл бол байхгүй манай эгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ буюу төрийн байгууллагад 19-20 орчим жил болж байгаа ..." гэх мэдүүлэг (хавтас хэргийн 29-31 дэх тал),

 

Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01/121 дугаартай "... Хавсралтаар ирүүлсэн хэрэглэх заавар (баталгаат орчуулга) дээрх эм нь Монгол улсын эмийн бүртгэлийн Лайсмед мэдээний санд бүртгэлгүй байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт "Монгол улсад импортлох ханган нийлүүлэх, худалдах эмийн сав, баглаа боодол дээрх шошго, тэмдэглэгээ нь монгол, англи, орос хэлний аль нэг хэлээр бичигдсэн байна" гэж заасан байдаг тул Япон хэлээр бичигдсэн эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна..." гэх албан бичиг (хавтас хэргийн 73 дахь тал),

 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 171 дугаартай "... Иргэн О  нь эм барих зөвшөөрөлтэй эсэх мэдээлэл тус төвийн Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сангаас олдоогүй болно..." гэх албан бичиг (хавтас хэргийн 76 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУНТУНГАЛАГ