| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/00413/И |
| Дугаар | 184/ШШ2024/00769 |
| Огноо | 2024-02-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/00769
2024 02 08 184/ШШ2024/00769
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* дүгээр байр, С орцны ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, тоот хаягт оршин байх, ХХК /рд:5*******6256/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн М.******* миний бие 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр " ХХК-ийн захирал Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээнд гарын үсэг зурж *******С байрны ******* тоотын 68,3 m2 байрыг 1м2-ийг 1,000,000 төгрөгөөр тооцож төлөхөөр № НА-******* тоот гэрээ байгуулсан. Графикийн дагуу төлбөрөө төлж байсан ба 2018 он хүртэл байр маань баригдахгүй зогссон байсан бөгөөд иргэд хуралдаж оршин суугчдын эрхийг хгаалах зорилгоор Түр хороо-г байгуулсан. Түр хороо ХХК-тай зөвшилцөн байрны давхардлыг арилгах, байрыг бариулж дуусгах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мөнгийг төлж барагдуулах, байраа авахаа болиод мөнгөө буцааж авах хүмүүсийн мөнгийг өгөх зорилгоор 1м2-ын үнийг 1,450,000 төгрөг байхаар нэмж өөрчилж, иргэд зөвшөөрсний үндсэн дээр 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орон сууцны захиалгаар барих, бариулах гэрээ"-ний хавсралтыг байгуулж нийтдээ 99,035,000 төгрөг төлөхөөр болсон. Гэрээ байгуулсан өдрөө төлбөрийн 30% болох 20,4*******,000 төгрөг төлж цаашид үе шаттайгаар төлсөөр 2020 онд 100% барагдуулсан. Нийт 99,035,000 төгрөг төлсөн. 2020 оны 11 дүгээр сард байрандаа орсон бөгөөд ямар нэгэн айлтай давхардаагүй *******С-******* тоотод гэр бүлийн хтаар ьдарч байна. Иймд М.******* найг Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******С байрны ******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нарангэрэл овогтой Уртнасан миний бие Н.*******т холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэлийг уг компанийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, 2013 оны 10 сарын 02-ны өдрийн №НА-******* дугаартай Орон сууц захиалгаар барих бариулах тухай гэрээ, түүний хавсралт, Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний хавсралт, ХХК-ийн бэлэн мөнгөний болон кассын орлогын баримтууд, Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогын мэдүүлгүүд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 12 сарын 07-ны өдрийн 181/ШШ20/01462 дугаар шийдвэр, улсын тэмдэгтийн хураж төлсөн баримтууд, кассын орлогын баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 184/ШЗ2023/*******064 дугаар захирж, М.*******аас т олгосон 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 0084 дугаартай итгэмжлэл,
Хариуцагчаас: итгэмжлэгдсэн төлөөлөгч д олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар,
Шүүхийн журмаар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тгын газрын 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 134 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 1317 дугаартай албан бичгийн хуулбар, түүнд хавсарган ирүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******С байр, ******* тоот хаягт байрлах, 68,3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
5.М.******* нь 2013 оны 10 сарын 02-ны өдөр ХХК-тай №НА-******* тоот Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ-г байгуулжээ. Гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороонд баригдах айлын давхар орон сууцны шинэ байрны С орцны, 13 давхрын, ******* тоот, 68,30 м.кв талбайтай, нэгж талбайн үнэ 1,000,000 төгрөг буюу бүгд үнэ 68,300,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалагчийн захиалгаар барьж түүний өмчлөлд шилжүүлэх, захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцжээ. Гэрээний хавсралтаар гэрээний үнэд өөрчлөлт оруулан нэгж талбайн үнийг 1,450,000 төгрөг болгожээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд гүйцэтгэгч ХХК нь орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч М.******* нь гэрээгээр тохирсон үнийг төлөх буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үр дагаврыг шаардах эрхтэй.
Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
6.Хавтаст хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, кассын орлогын баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч М.******* нь орон сууцны төлбөрт нийт 99,035,000 төгрөг төлж, гэрээгээр тохиролцсон орон сууцны үнийг хариуцагчид бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл тус орон сууцанд ьдарч байх ба хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 1317 дугаартай албан бичгийн хуулбар, түүний хавсралтаар ирүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт-ын 56 дугаарт ******* тоот, 68,3 м.кв, 3 өрөө орон сууцны захиалагчаар регистрийн дугаартай М.*******, 99,035,000 төгрөгийн төлбөрийг 100 хувь төлсөн талаар тэмдэглэгджээ.
Ийнхүү нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлж, хөрөнгийг эзэмшилдээ авсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчаас шаардах, энэ агуулгаар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Худалдан авагч М.******* нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул худалдагч болох ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.
Иймд Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******С байр, ******* тоот хаягт байрлах, 68,3 м.кв талбайтай, 3 өрөө сууцны өмчлөгчөөр М.*******ыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид урьдчилан төлсөн 653,125 /70,200+582,925/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хуражид 653,125 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, *******С байр, ******* тоот хаягт байрлах, 3 өрөө, 68,3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* овогт ******* ******* /рд:/-ыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуражид урьдчилан төлсөн 653,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хуражид 653,125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ