Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2024/01013

 


 

 

 

  

 

  

2024 02 23

184/ШШ2024/01013

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч В.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, байр, тоот хаягт оршин байх, ******* СӨХ-нд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, гэрч , иргэдийн төлөөлөгч , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Сонгинохайрхан дүүргийн, ******* дугаар хороо, ******* хорооллын ******* дугаар байрны ******* тоот хаягт оршин суудаг бөгөөд ******* хорооллын дүгээр байрны зоорийн давхрын N-6 тоот авто зогсоолын өмчлөгч юм. 2022 оны 09 сарын 18-ны өдрийн орой 22 цаг орчимд ******* хороололд байрлах өөрийн эзэмшлийн гараашид автомашинаа оруулах явцад гараашийн хаалганы мэдрэгч ажиллахгүй буцаж миний машины буруу талын крылог хавчиж гэмтээсэн. Би энэ талаар тэр даруйд нь тухайн өдөр ажиллаж байсан харуул ид мэдэгдэж харуулын рапортод тэмдэглээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь СӨХ-ны дарга гэх хүнтэй утсаар ярьж энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч надад ямар ч хариу хэлээгүй. Тухайн үед СӨХ-ны даргаар гэх хүн ажиллаж байсан. Очиж уулзахаар СӨХ нь өр төлбөртэй хэцүү байна гэсэн зүйлийг хэлдэг. СӨХ-ны дарга тай удаа дараа очиж уулзахад чи өргөдлөө бичгээр аваад ир гэж хэлдэг байсан. Би бичгээр өргөдөл өгсөн боловч миний асуудлыг шийдэж өгөөгүй. Үүнээс хойш нэлээн хэдэн сарын дараа наад машины чинь гэмтлийг хэдэн төгрөг гэж үзэхээр байна, чи үнэлгээ хийлгээд ир гэсэн тул би үнэлгээ хийлгэсэн. Би өөрт учирсан хохирлоо байрны СӨХ-ны төлбөрт тооцуулаад бодуулъя гэхэд энэ талаар ярилцана гээд надад хариу хэлээгүй алга болсон. Ингээд шийдэж өгөхгүй байсаар байгаад СӨХ-ны дарга нь солигдсон. Дараагийн даргад нь хандахад би өмнөх асуудлыг мэдэхгүй, тэгээд ч би удахгүй явна, чи наад асуудлаа дараагийн даргад нь тавиарай гэж хэлсэн. Ингэж явсаар 3 дахь СӨХ-ны даргын нүүр үзэж байна. Одоо энэ даргад нь хандахаар бас баахан өр төлбөртэй, СӨХ авсан эсэхийг би мэдэхгүй гэдэг. Арвижих Эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд машины хохирол маань 350,000 төгрөг гэж гарсан. ******* СӨХ нь одоог хүртэл миний хохирлыг барагдуулахгүй байх тул гэм хорын хохиролд 350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... миний бие 2023 оны 03 сарын 26-ны өдрийн ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрээр тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд тус явдал нь 2022 оны 09 сарын 18-ны өдөр болсон. 2 дугаарт гараашны хаалгыг хаалга нийлүүлдэг аж ахуйн нэгж нийлүүлсэн. Тус СӨХ нь 130,000,000 төгрөгийн өртэй тул Г.*******ын нэхэмжилсэн 350,000 төгрөгийг өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэв.

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Хаалга хаагдаж нэхэмжлэгчийн машиныг нь сэвтүүлсэн байх тул ******* СӨХ-оос мөнгө нэхэмжилж байгааг нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүйгээс болсон гэж үзэж байна. Г.******* нь тухайн үед нь ******* СӨХ-оос хохирлоо нэхэмжлэх боломжтой байсан гэв.

 

Иргэдийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Тухайн үеийн камерын бичлэг байхгүй, цаг хугацаа алдсан, өөрт нь удирдлага байсан боловч хавчуулагдсан байна. Нэхэмжлэгчийн буруугаас машин нь гэмтсэн байна гэв.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, бэлэн мөнгөний орлогын баримт, Арвижих-Эстимейт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар, 00*******9807 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ,

 

Хариуцагч талаас: ******* СӨХ-ны гэрчилгээ, 2023 оны ******* СӨХ-ны өглөгийн жагсаалт, ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2023 оны 03 сарын 25-ны өдрийн 01 дугаар тогтоол, хариу тайлбар,

 

Шүүхийн журмаар: Харуулын хоногийн нэгдсэн мэдээний хуулбар, Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн албан бичиг зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

6.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* хорооллын байрны зоорийн давхрын N-6 тоот авто зогсоолын өмчлөгч бөгөөд зогсоол руу орох үед гараашийн хаалганы мэдрэгч ажиллаагүйгээс болж автомат хаалга хаагдаж машины крылог хавчиж гэмтээсэн. Тухайн үед СӨХ-ны дарга нь үнэлгээ хийлгээд ир гэж байсан боловч дарга нь солигдсоноос учирсан хохирлоо барагдуулж чадаагүй. Үнэлгээний газраар үнэлүүлэхэд 320,000 төгрөгийн хохирол, мөн үнэлгээний хөлс 30,000 төгрөг, нийт 350,000 төгрөгийн хохирлыг ******* СӨХ-оос гаргуулна хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч нь ...тус СӨХ нь 130,000,000 төгрөгийн өртэй тул Г.*******ын нэхэмжилсэн 350,000 төгрөгийг өгөх боломжгүй хэмээн татгалзав.

 

7.2022 оны 09 сарын 18-ны орой Г.******* өөрийн өмчлөлийн авто зогсоолд машинаа байрлуулахаар гараашийн хаалгаар орох үед автомат хаалга буцаж хаагдан нэхэмжлэгчийн улсын дугаартай, маркийн автомашины баруун урд крыло хонхойж, зурагдсан үйл явдал болжээ.

 

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, дүгээр байрны зоорийн давхрын N-6 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдов.

 

Хариуцагчийн зүгээс өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...гараашийн хаалганд машин хавчигдсан болох нь нотлогдоогүй гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тухайн үйл явдал болсон өдөр тус гараашид харуулаар ажиллаж байсан оос шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

Хууль сануулан мэдүүлэг авсан гэрч шүүх хуралдаанд ...тухайн өдөр Г.******* гэх энэ залуу гараашийн хаалгаар ороход хаалганы мэдрэгч ажиллахгүй миний машиныг хонхойлгочихлоо гээд надад үзүүлсэн. Машиных нь баруун урд талд хонхойсон байсан санагдаж байна. Та энэ талаар СӨХ-д хэлээд рапортын дэвтэртээ тэмдэглээрэй гэж хэлж байсан. Би дэвтэрт тэмдэглэсэн санагдаж байна. Гэхдээ хэрэгт байгаа энэ дэвтэр биш, тухайн байрны рапортын дэвтэрт бичсэн. Энэ хэрэгт байгаа дэвтэр бол бүх байрны нэгдсэн мэдээний дэвтэр байна. Сүүлд хэдэн сарын дараа байх аа, СӨХ-ны дарга надруу яриад энэ талаар асуухад нь би тийм юм болсон талаар хэлж байсан гэж мэдүүлэв.

 

8.******* СӨХ нь содон хорооллын 101, 102, , 104, 105, *******, 107, 109, 110, 111, 113, , 115, 116 дугаар байрны оршин суугчдын төлөөллөөс бий болсон ба Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар "сууц өмчлөгчдийн холбоо" нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий нэгдэл юм.

 

Тиймээс СӨХ нь тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүргийн хүрээнд авто зогсоолын автомат хаалганы хэвийн үйл ажиллагааг хариуцах бөгөөд СӨХ бусдад их хэмжээний төлбөртэй явдал нь оршин суугчид учирсан хохирлыг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

Мөн түүнчлэн Г.******* СӨХ-д хандаж, асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан боловч тус СӨХ-ны удирдлага удаа дараа солигдсоноос түүний асуудлыг шийдвэрлэлгүйгээр өдий хүрсэн гэх тайлбар нь хариуцагчийн ...өмнө нь манай СӨХ-д , н.Цэдэнсодном гэх хоёр дарга байсан гэх тайлбар, гэрчийн ... дарга тухайн үед утсаар асууж байсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнийн дүнд маргаагүй бөгөөд Арвижих эстимэйт ХХК-ийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлангаар 320,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлын үнэлгээ хийлгэхэд 30,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдсон тул нийт 350,000 төгрөгийг хариуцагч ******* СӨХ-оос гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

9.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч  СӨХ хохирол төлөх ёстой, ...тухайн үед нь ******* СӨХ-оос хохирлоо нэхэмжлэх боломжтой байсан,  ...тухайн үеийн камерын бичлэг байхгүй, цаг хугацаа алдсан, өөрт нь удирдлага байсан боловч хавчуулагдсан гэх дүгнэлтийг гаргав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлээ тайлбар, СӨХ-нд гаргасан өргөдөл, хохирлын үнэлгээний тайлан, гэрчийн мэдүүлэг зэргээр нотолсон бол хариуцагч нь татгалзлаа нотлох үүрэг хэрэгжүүлээгүй, өөрийн татгалзалтай холбоотой боломжит баримтыг гаргаж өгөөгүй болно.

 

10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

11.Тус өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч, түүний төлөөлөгчид утсаар болон шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ******* СӨХ-оос гэм хорын хохиролд 350,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 11,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЗУЛ

 

 

ШҮҮГЧИД  Э.АМИН-ЭРДЭНЭ