Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 377

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Уянга, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Доржпалам, шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д холбогдох эрүүгийн 2017 2602 0660 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Борлууд овогтой Д Д, 1951 оны  дугаар сарын -ны өдөр  аймгийн Тэс суманд төрсөн,  настай, эрэгтэй, Сүхбаатар дүүргийн  дүгээр хорооны  дүгээр  мянгат  дүгээр байрны 8 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, “Мөнхжин-Од” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. /РД: /

         

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Д.Днь Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2016 онд “ нэртэй архинуудад онцгой албан татварын тэмдэг болох архины 1247 ширхэг акцыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дмэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн”. Би одоо захирал байхаа болисон. Хуурамч гэдгийг нь мэдсэн боловч хямд байдаг болохоор нь худалдаж авсан. Энэ нь миний буруу гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Мөрдөн байцаалтад яллагдагчаар Д.Д өгсөн: “ ...Манай  ХХК нь 2000 оноос эхэлж архины үйлдвэр эрхэлж байна. Манай үйлдвэр нь “Найрсаг”, “39” гэсэн 2 архийг 0.5, 0.75 литрийн хоёр хэмжээтэй үйлдвэрлэдэг. Манай үйлдвэрт “БЦ трейд” ХХК-наас үйлдвэрийнхээ спиртийг аваад 10 гаруй жил болж байна. ...архины онцгой албан татварын акцыг би өөрөө татварын байцаагчтай хамт Татварын Ерөнхий газраас очиж авдаг. Хуурамч акц одоо ашиглахгүй байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ би хааяа эмнэлэгт хэвтдэг. Тэгээд үйлдвэр дээрээ хааяа очиж үйл ажиллагаа явуулж байхад улсууд “акц авах уу” гэж ирдэг. Тэгэхээр нь би цөөн тоогоор авчихдаг байсан. Тэрнээс өөр акц авч ашигласан явдал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-247-248/,  

Мөрдөн байцаалтад хохирогч К.Нямдаваагийн өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 24170100050 тоот томилолтын дагуу “ ХХК-ийн санхүүгийн баримтыг үзэж шалгалт хийхэд 2016 оны борлуулалтын орлого нуусан зөрчил илэрсэн. Үүнд: Нийт Улаанбаатар хотын Цагдаагийн 12 хэлтсээс “” ХХК-ийн үйлдвэрлэдэг “ нэртэй архинуудыг хураагдаж ирсэн нийт 3503 ширхэг архи хураагдаж Мэргэжлийн хяналтын байгууллагад нийслэл болон дүүргийн татварын байцаагчид тухайн ажлын байрыг бүрэн лацадчихсан бйасан. Одоо хураагдсан архинд акцны шалгалт хийхэд 1753 ширхэг хуурамч акцтай архи илэрсэн. Тэгээд 1753 ширхэг хуурамч акцтай архинд борлуулалтын орлого нуусан гэж татварын ерөнхий болон бусад хууль тогтоомжийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 210010848 тоот актаар “” ХХК-д 9.318.845 төгрөгийн төлбөрийг ноогдуулсан. Төлбөрийг “” ХХК хуулийн хугацаанд бүрэн төлж барагдуулсан болно…” гэх мэдүүлэг /хх-229/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнгөншагайгийн өгсөн “...Би “д” ХХК-нд шил угаагч, савлагч албан тушаалтай ажилладаг. …Манай “” ХХК-ийн онцгой албан татаварын акцыг хаанаас авдаг талаар мэдэхгүй, савлагч бид нарт захирал архины бөглөөн дээр наадаг акцыг өгдөг юм…” гэх мэдүүлэг /хх-230/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Эрдэнэ-Усын өгсөн “...Би “” ХХК-нд нягтлан бодогч ажилтай 2014 оноос хойш нягтлангаар ажиллаж байна. …Манай “М ХХК нь архины акцыг дүүргийн татварын хэлтэст хүсэлт гаргаж Татварын Ерөнхий газраас очиж авдаг юм. Ерөнхийдөө би албан бичиг баримт бүрдүүлж өгөөд захирал болон захирлын эхнэр Цэцэгдулам гуай өөрөө очиж авч архины акцыг зарцуулдаг юм. …хамтарсан баг манай архины үйлдвэрт шалгалт хийгээд хуурамч акц байна гэдгийг мэдсэн. …” гэх мэдүүлэг /хх-235-236/,

 

             2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн архины акцуудыг хураан авсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 33-34/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Солонгын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1776 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1247 ширхэг онцгой албан татварын тэмдэгтүүд нь хуурамч, 178 ширхэг нь жинхэнэ байна” гэх дүгнэлт /хх-103-104/, 610 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх98/, хураан авсан хуурамч акцууд /хх118-156/, мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт /хх187-194/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-10/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.ДБаянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхжин-Од” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2016 онд “Найрсаг”, “39” нэртэй архинуудад онцгой албан татварын тэмдэг болох архины 1247 ширхэг акцыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Харин шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь хөнгөрч байх тул гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь хүний эрхийг хангахад чиглэсэн Монгол улсын хууль болон Олон улсын гэрээ конвенцид нийцнэ гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Д1247 ширхэг акцыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараахи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Үүнд:    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дорлигийн өгсөн: “Би одоо захирал байхаа болисон. Хуурамч гэдгийг нь мэдсэн боловч хямд байдаг болохоор нь худалдаж авсан. Энэ нь миний буруу” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Д.Д яллагдагчаар өгсөн: “ ...Тэгээд би үйлдвэр дээрээ хааяа очиж үйл ажиллагаа явуулж байхад улсууд “акц авах уу” гэж ирдэг. Тэгэхээр нь би цөөн тоогоор авчихдаг байсан. Тэрнээс өөр акц авч ашигласан явдал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-247-248/,

      Мөрдөн байцаалтад хохирогч К.Нямдаваагийн өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 24170100050 тоот томилолтын дагуу ” ХХК-ийн санхүүгийн баримтыг үзэж шалгалт хийхэд 2016 оны борлуулалтын орлого нуусан зөрчил илэрсэн. Үүнд: Нийт Улаанбаатар хотын Цагдаагийн 12 хэлтсээс “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Найрсаг” нэртэй архинуудыг хураагдаж ирсэн нийт 3503 ширхэг архи хураагдаж Мэргэжлийн хяналтын байгууллагад нийслэл болон дүүргийн татварын байцаагчид тухайн ажлын байрыг бүрэн лацадчихсан бйасан. Одоо хураагдсан архинд акцны шалгалт хийхэд 1753 ширхэг хуурамч акцтай архи илэрсэн. Тэгээд 1753 ширхэг хуурамч акцтай архинд борлуулалтын орлого нуусан гэж татварын ерөнхий болон бусад хууль тогтоомжийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 210010848 тоот актаар “Мөнхжин-Од” ХХК-д 9.318.845 төгрөгийн төлбөрийг ноогдуулсан. Төлбөрийг “” ХХК хуулийн хугацаанд бүрэн төлж барагдуулсан болно…” гэх мэдүүлэг /хх 229/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Эрдэнэ-Усын өгсөн “...Ерөнхийдөө би албан бичиг баримт бүрдүүлж өгөөд захирал болон захирлын эхнэр Цэцэгдулам гуай өөрөө очиж авч архины акцыг зарцуулдаг юм. …хамтарсан баг манай архины үйлдвэрт шалгалт хийгээд хуурамч акц байна гэдгийг мэдсэн. …” гэх мэдүүлэг /хх-235-236/,

 

          2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн архины акцуудыг хураан авсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 33-34/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 1776, 610 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх103-104, 98/, хураан авсан хуурамч акцууд /хх118-156/, мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн акт /хх187-194/ зэрэг болно.

 

 Шүүхээс шүүгдэгч Д.Д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Шүүгдэгч Д.Дорлиг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

   Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1247 ширхэг хуурамч онцгой албан татварын тэмдэгт, 16 ширхэг шилтэй задархай үйлдвэрийн дамжлагаас авсан дээж, 35 шил “Найрсаг” архи /0.75 л-28 шил үүнээс 1 нь задарсан, 0.5 л-7 шил үүнээс 1 нь задарсан/ зэргийг шүүхийн шийдвэрийн давж заалдах хугацаа дуусахад устгах нь зүйтэй гэж үзэв.