| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00241/И |
| Дугаар | 103/ШШ2024/00244 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2024/00244
| 2024 оны 04 сарын 17 өдөр | Дугаар /ШШ2024/00244 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******95 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ******* ******* ******* Улс, Gyeonggi-do, *******-gu, *******-******* *******-, - компанид гэрээгээр ажилладаг, овгийн ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******96 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгийн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, дүүргийн дүгээр туслах багш ажилтай, овгийн холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгө болох 100,000 төгрөгийг олгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагч: ,
Нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Т. холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх, төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгө болох 100,000 төгрөгийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б. нь хариуцагч тай 2016 онд гэр бүл болсон. 2017 онд охин , 2018 онд нар төрсөн. 2020 онд Б. нь руу ажиллахаар явсан. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүсэлтээр гэр бүл цуцлуулсан. Үүнээс хойш охин, хүү хоёрынхоо тэтгэмжийг төлж байгаа. 2023 оны 3 сараас би сар болгон 2 хүүхдээ эргэж очиж байсан. 3 сард охин уйлаад намайг ээж тоодоггүй, ээжтэй хамт амьдармааргүй байна, тантай хамт амьдарна гэсэн учир тай тохиролцон охин ийг өөр дээрээ авч хүмүүжүүлж байна. Ач охин маань Улаанбаатар хотын дүгээр сургуулийн 1 дүгээр ангид суралцаж байгаа. Мөн 2 хүүхдээ нэг нэгээр нь авах тухай хүсэлтэй байгаа талаар хүү , нар тохиролцсон гэсэн. Иймээс ийг эцэг ы асрамжинд шилжүүлж, хүүхдийн мөнгө болох 100,000 төгрөгийг өөрт нь зарцуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие овогтой би овогтой тай 2016 онд гэр бүл болж 2017 онд охин , 2018 онд хүү нарыг төрүүлж тус шүүхээр 2022 онд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг миний асрамжинд өгсөн. Одоо хүү ийг өөрийн асрамжинд үлдээж, охин ийг эцэг ы асрамжинд шилжүүлэхийг зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгө болох 100,000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг мөн шилжүүлэхэд татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн /ШШ2022/00435 дугаартай шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.ы хариуцагч Т. холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Хүүхдийн асрамжийг ээжтэй нь ярилцаж тохирсон учир охиноо өөрийн асрамжинд авна гэж тодорхойлсон, хариуцагч нь шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
3.Нэхэмжлэгч Б., хариуцагч нар нь 2016 онд гэр бүл болж, 2017 онд охин , 2018 онд хүү нарыг төрүүлэн, хамтран амьдарч байгаад 2022 онд шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулан хүүхдүүдийг эх ы асрамжинд үлдээсэн болох нь тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн /ШШ2022/00435 дугаартай шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-11 дүгээр тал/
4. Нэхэмжлэгч Б., хариуцагч нар нь охин эцэг Б.ы асрамжинд өгөхөөр харилцан тохиролцсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт байхгүй, Б. нь -д гэрээгээр ажиллаж амьдарч байгаа учраас хүүхдийг түүний асрамжинд шилжүүлж асрамжийг өөрчлөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Охин нь 2023 оноос эхлэн нэхэмжлэгч Б.ы ээж, өөрийн эмээ ын асрамжинд байгаа талаар талууд шүүх хуралдаанд мэдүүлж байгаа боловч энэ нь хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.
5.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан овгийн ы нэхэмжлэлтэй, овгийн холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгө болох 100,000 төгрөгийг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ