Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00253

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00253

******* хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******69 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* хот, ******* дүүрэгт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* *******, 33 дугаар байрны 58 тоотод оршин суух, ******* овгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: би Эрүүлийг Хамгаалах газрын харъяа ******* районы нэгдсэн эмнэлэгт *******89 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс *******89 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл асрагчаар, *******ын районы IV дүгээр яслид *******91 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс *******91 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан юм. Гэтэл тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон гарсан бичилт хийгдсэн байгаа боловч зарим тоонуудыг засварласан байна гээд Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн юм. Хэн хэзээ зассаныг мэдэхгүй, хөдөлмөрийн дэвтрээ авахад ийм засвар хийгдсэн байсан. Би 4 хүүхэдтэй 50 нас хүрсэн үндэслэлээр тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч бичиг баримтын зөрчилтэй гээд тогтоолгож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Би энэ оны 11 сард 55 нас хүрнэ. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь шүүхэд: 7580 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрүүлийг Хамгаалах газрын харъяа ******* районы нэгдсэн эмнэлгийн *******89 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар, *******ын районы IV дүгээр цэцэрлэг, яслийн *******91 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02, 03 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай тушаалуудын хуулбар, *******91 оны 1-3 сарын цалингийн тодорхойлолт, аймгийн архивын тасгийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 861 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан болно.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л. шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1. нь *******69 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 54 нас, 5 сартай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Л. хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч, түүний ажилд орсон, ажлаас халагдсан талаарх бичилтүүд засвартай учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх т үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Хүсэлт гаргагч нь Эрүүлийг Хамгаалах газрын харьяа ******* районы нэгдсэн эмнэлэгт *******89 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс *******89 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл асрагчаар, *******ын районы IV дүгээр цэцэрлэг, яслид *******91 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс *******91 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах тогоочоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а/.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024.04.12-ны өдрийн 1237 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн *******88.06.30-ны огноотой 7580 дугаартай Л. гэх хөдөлмөрийн дэвтрийн 10,11 дүгээр нүүрний 2,4 гэсэн дугаартай баганад бичигдсэн *******90 01 16 , *******901 03 16, 03-р сарын 16, 05 гэсэн тоон бичвэрүүдийн давхардсан хэсэгт *******90 11 16, *******91 03 15, 3 дугаар сарын 15 гэсэн тоон бичвэр байсныг *******90 03 16, *******9012 05, 12 сарын 05 болгон засварлаж *******90 03 16, *******90 12 05, 12-р сарын 05 гэсэн тоон бичвэрүүдийг *******90 01 16, *******901 03 16, 3-р сарын 16 болгон дахин засварласан байна гэжээ.

б/.Эрүүлийг Хамгаалах газрын харъяа ******* районы нэгдсэн эмнэлгийн *******89 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай Ажилд авч шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар ийг хүүхдийн хүлээн авахын асрагчаар томилсон, *******ын районы IV дүгээр цэцэрлэг яслийн *******91 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай Нэмэгдэл цалин олгох тухай тушаалаар оронд давхар 7 хоног ажилласан слесарь Лхагвасүрэнд 40 хувийн нэмэгдэл цалин олгохыг зөвшөөрсөн, *******91 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд авч ажиллуулах тухай тушаалаар гал тогооны туслах ийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 4-5, 10 дугаар тал/

в/.7580 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: , хөдөлмөрийн дэвтэр олгосон байгууллага: ******* дахь ТЭХГ-ийн ТМДС, Эрүүлийг Хамгаалах газрын харъяа ******* районы нэгдсэн эмнэлгийн *******89.02.25-ны өдрийн 20 тоот тушаалаар асрагчаар авч ажиллуулав, *******89.09.13-ны өдрийн 116 тоот тушаалаар асрагчийн ажлаас чөлөөлөв, *******ын районы IV дүгээр цэцэрлэг яслийн *******90 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай тушаалаар гал тогооны туслахаар томилсон, *******91 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн гэсэн бичилтүүд хийгджээ./хх-ийн 3 дугаар тал/

г./ *******ын районы IV дүгээр ******* яслийн *******91 оны 1-3 сарын цалингийн тодорхойлолтод: нь ажилласан хоног 10, 15, 12 хоног гэж тус тус бичигдсэн байна. /хх-ийн 6-9 дүгээр тал/

д/ ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай шийдвэрээр *******88 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн 7580 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоожээ. /хх-ийн 21-22 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч ийг *******89 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс *******89 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Эрүүлийг Хамгаалах газрын харъяа ******* районы нэгдсэн эмнэлэгт асрагчаар, *******91 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс *******91 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл *******ын районы IV дүгээр цэцэрлэг яслид туслах тогоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* овгийн ийг *******89 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс *******89 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Эрүүлийг Хамгаалах газрын харъяа ******* районы нэгдсэн эмнэлэгт асрагчаар, *******91 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс *******91 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл *******ын районы IV дүгээр цэцэрлэг яслид туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ