Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00256

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/002*******6

******* хот

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******, ******* тауэр 7 давхар, 701 тоотод байрлах, *******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* байрны 409 тоотод оршин суух, холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 12,*******76,*******37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч *******-******* ХХК нь овгийн холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 12,*******76,*******37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь *******-******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн нь 2023 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн банк-тай ЗГ460*******136618 тоот зээлийн гэрээ байгуулж *******,999,900.00 төгрөгийг жилийн 22.8% хүүтэйгээр 24 сарын хугацаатай IPhone гар утас худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж нийт 862,*******06.00 төгрөг төлсөн ба 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр *******-******* ХХК-д 23/432 тоот Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ-ний дагуу шилжүүлэн өгсөн болно.Зээлийн гэрээний 4.4 дараах тохиолдолд банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй байна гэж зааснаар зээлдүүлэгч нь гэрээг дангаар цуцлах эрхтэй байна. Мөн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр банк-тай ЗГ460*******138*******17 тоот зээлийн гэрээ байгуулж 6,769,900.00 төгрөгийг жилийн 22,8%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай IPAD PRO 128gb гар утас худалдан авах гэрээний зориулалтаар зээлсэн зээлдэгч нь зээлийн гэрээний хуваарийн дагуу, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2,693.61 төгрөг төлсөн ба 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд үндсэн зээл 6,769,900.00 төгрөг, төлөх ёстой хүү *******17,4*******7.28, нэмэгдүүлсэн хүү 4,183.22, нотариатын зардал 20,*******00 төгрөг, нийт 12,*******76,*******37.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие *******-******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 12,*******76,*******37.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь 12,*******76,*******37.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овгийн холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 12,*******76,*******37.00 /арван хоёр сая, таван зуун далан зургаан мянга, таван зуун гучин долоон/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,17******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 108,087 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гээс 108,087 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ