| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00261/И |
| Дугаар | 103/ШШ2024/00257 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2024/00257
| 2024 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2024/00257 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* гудамж өөрийн байранд байрлах, *******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны 50 тоотод оршин суух, ******* *******, ******* ******* нарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 706,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь ******* *******, ******* ******* нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 776,825,14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* дүүргийн 3 дугаар хороо, 80 дугаар байрны 50 тоотод оршин суух, О.*******, М.******* нар нь халаалт, халуун ус, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 636,6953,63 төгрөгөөс бодогдсон алданги 638,7703 төгрөг, нотариатын үнэ 5,500 төгрөг, нийт 706,330,06 төгрөгийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул уг төлбөрийг О.*******, М.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн 3 дугаар хороо, 80 дугаар байрны 50 тоотод оршин суух, оршин суух, М.******* миний бие ******* ******* ААТҮГ-аас нэхэмжилсэн 706,330,06 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч О.*******д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М.******* нь 706,330,06 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 706,330,06 /долоон зуун зургаан мянга, гурван зуун гучин мянга, зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 23,502 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,751 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ