Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00259

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар /ШШ2024/00259

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* 1 дүгээр байр, 21 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* 3 дугаар байрны 4 тоотод оршин суух, ******* овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь ******* овгийн холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн П. 2023 оны 10 дугаар сарын 11ий өдөр 2,500,000 төгрөг, 10 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаатай зээлүүлж гэрээг нотариатаар батлуулсан. Зээлдэгч нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны байдлаар үндсэн зээл 2,500,000 төгрөг, хүү 300,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөг, төлсөн. Иймд зээлдэгч гаас зээлийн үлдэгдэл хүү нийт 700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр М.******* банкны 600467389 тоот дансанд 700,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь 700,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 700,000 /долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,675 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гаас 10,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ