Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00261

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00261

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******-******* ХХК-ийн байр, ******* корпуст байрлах, ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 18 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,129,421,28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь ******* овгийн ******* ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,129,421,28 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3,766,000,0 /гурван сач долоон зуун жаран зургаан мянган/ төгрөгийн цалингийн зээлийг нэмэлтээр авч нийт 4,999,956,75 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 18,0 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нийт 4,465,969,70 төгрөг төлсөнөөс үндсэн зээлд 3,912,628,34 төгрөг, зээлийн хүүнд 540,075,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,265,80 төгрөг, тус тус төлөгдсөн. Зээлдэгч Г.тэй удаа дараа холбогдож зээлээ төлөхийг шаардсан. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Г.гийн үндсэн зээл 1,087,328,41 төгрөг, хуримтлагдсан хүү 32,265,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,327,36 төгрөг, нийт 1,129,421,28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкны ******* салбараас миний бие нэхэмжилж байгаа 1,125,921,28 төгрөгөөс 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 256,000 төгрөг төлж, одоогоор 868,954,92 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 869,921,28 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Г. нь 1,125,921,28 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,125,921,28 төрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 256,000 төгрөгийг төлж, үлдэх 869,921,28 /найман зуун жаран есөн мянга, есөн зуун хорин нэгэн мянга,хорин найман/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,828 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.гээс 15,828 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ