| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03739/И |
| Дугаар | 184/ШШ2024/02518 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/02518
| 2024 оны дөр | 5 сар 7 р 184/ШШ2024/02518 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **** овогт ***** *** /РД: *****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,*** дугаар хороо, *** дүгээр гудамж,***тоот
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *****, нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** миний бие Улаанбаатарын мод боловсруулах үйлдвэрт 1985 онд хайрцаг хадагчаар ажилд орж, 1990 он хүртэл ажилласан. Тус үйлдвэр 1990 онд татан буугдсан. Тухайн үед тус байгууллагад ажиллаж байсан баримтууд архивын газруудаас олдохгүй байгаа тул **** намайг Улаанбаатар мод боловсруулах комбинатад 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хайрцаг хадагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ***** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
***** нь Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Агар 1, 9 тоотод оршин суудаг болох нь оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6 дахь хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.
Хүсэлт гаргагч ***** нь 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ой мод аж үйлдвэрийн яамны харьяа Мебель модон эдлэлийн комбинатад хайрцаг хадагчаар ажиллаж байсан нь Архивын газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 0188 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 318 дугаар тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар мод боловсруулах комбинатын даргын 1985 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 229 дүгээр тушаалын хуулбар, Улаанбаатарын мод боловсруулах үйлдвэрийн 1990 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар тушаалын хуулбар, Мод боловсруулах комбинатын 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн сайшаалын үнэмлэх, хүсэлт гаргагчийн тайлбар, фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг үндэслэн ****г 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ой мод аж үйлдвэрийн яамны харьяа Мебель модон эдлэлийн комбинат, Улаанбаатар хотын Мод боловсруулах үйлдвэрт нормчиноор ажиллаж байсныг тогтоосугай.ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** **** *** /РД*****/-г 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ой мод аж үйлдвэрийн яамны харьяа Мебель модон эдлэлийн комбинат, Улаанбаатар хотын Мод боловсруулах үйлдвэрт нормчиноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ