Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2024/00279

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2024/00279

******* хот

 

 

2024 05 01 103/ШШ2024/00279

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* тойруу 3/9 тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 5 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,173,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч нь ******* ХХК нь ******* ******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,173,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ХХК нь иргэн ******* 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дараа Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Samsung А31 загварын гар утсыг 93200508 дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцлөөр авсан. Гэвч М. нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөөгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлхээс зайлсхийж 782,000 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд үлдэх төлбөр 782,000 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь алданги 391,000 төгрөг нийт 1,173,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч М. нь шүүхэд гаргасан тайлбартаа: овогтой миний бие 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-иас гар утас зээлээр авсан. Энэ хугацаанд төлбөрөө хийлгүй хугацаа хэтрүүлсэн. 1,173,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 5 сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч М. нар нь төлбөр төлөх хугацаан дээр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,173,000 /нэг сая, нэг зуун далан гурван мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1,173,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 200,000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 173,000 төгрөгөөр төлөхөөр

төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16,351 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 6,351 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ