Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 121/ШШ2023/0023

 

2023 оны 08 сарын 24 өдөр                     Дугаар 121/ШШ2023/0023                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ..........гийн дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч ..........д холбогдох “холбогдогч ..........т 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчаас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Богд сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн .......... овогтой ..........гийн ажлыг түр орлон гүйцэтгэгч байгаль хамгаалагч ажилтай ........ овогтой ........... би Өвөрхангай аймгийн Прокурорын газраас ирсэн ........ дугаар дүгнэлттэй танилцлаа.

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 67.1 дүгээр зүйлд заасны дагуу уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар “Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн .......... нь жирэмсний болон амаржсаны амралтаа авсан тул Байгаль хамгаалагч ..........д 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажил түр хавсран гүйцэтгүүлсүгэй гэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ..........гаас “холбогдогч ..........т 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  тухай 180 дугаартай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч ..........гийн ажлыг хавсран гүйцэтгэгч .......... нь Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор ..........гийн “холбогдогч ..........т 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь холбогдогч ..........т 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор ..........гийн “холбогдогч ..........т 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн .......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагч ..........гийн ажлыг хавсран гүйцэтгэгч .......... нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор ......... нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.НЭРГҮЙ