| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00318/И |
| Дугаар | 103/ШШ2024/00280 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2024/00280
| 24 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ24/00280 | ******* хот |
24 05 01 103/ШШ24/00280
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүргийн ******* дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 59 дүгээр байрны 80 тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 28 тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, ******* овгийн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,5,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 24 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* овгийн ******* *******, ******* овгийн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,5,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ХХК нь 22 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 188/22 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г иргэн Г.*******, Ш. нартай байгуулж, гэрээ байгуулсан даруйд Хас Банкны 049313 тоот дансанд 3,000,000 (Гурван сая) төгрөгийг шилжүүлгээр олгосон болно. Гэрээнд зааснаар санхүүгийн түрээсийн үйлчилгээг 23 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс төлөлт хийж эхлээд 23 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд, 1 сарын түрээс төлбөрийг 1,8%-иар тооцон төлж дуугахаар тохиролцсон. Г.*******, Ш. нар нь санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр болон түрээсийн төлбөрт хуваарийн дагуу төлөх төлбөрөөс нэг ч удаа, ямар ч төлбөр төлөөгүй байгаагаас санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, санхүүгийн түрээсийн хүүгийн төлбөр 700,0 төгрөг, нийт 3,700,0.00 (Гурван сая долоон зуун мянга хоёр зуун) төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам алданги төлүүлэхээр байх ба төлөөгүй хугацааг 23 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцоход 376 хоногийн алданги /3,700,0 x 0,5% х 376 хоног/ 6,751,590.00 төгрөг болохоор байх боловч Иргэний хуульд алданги /Анз/-ийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын %-иар тооцон алданги ногдуулахад 1,8,100.00 (Нэг сая найман зуун тавин мянга нэг зуун) төгрөгийн дүн гарч байна. Иймд санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, түрээсийн хүүгийн төлбөр 3,700,0 төгрөг, алданги 1,8,100 төгрөг, нийт 5,5,300.00 (Таван сая таван зуун тавин мянга гурван зуун) төгрөгийг Г.*******, Ш. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш., Г.******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Г.******* би хамтран зээлдэгч Ш.ийн хамт зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 5,5,300 төгрөгийг 24 оны 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл сар бүр 925,0 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Тайлбарт дурдсанаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба төлбөрийг хэсэгчлэн буюу 24 оны 05 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 925,0 төгрөгаар төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Ш., Г.******* нар нь төлбөр төлөх хугацаан дээр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овгийн ******* *******, ******* овгийн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,5,300 /таван сая, таван зуун тавин мянга, гурван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь төлбөрийг 24 оны 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл сар бүр 925,0 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51,877 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******, Ш. нараас 51,877 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ