| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2026/00171/э |
| Дугаар | 2026/ШЦТ/50 |
| Огноо | 2026-03-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/50
2026 оны 03 сарын 02-ны өдөр Дугаар 2026/ШЦТ/50 сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******,
Иргэний нэхэмжлэгч *******,
Иргэний хариуцагч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энхбат,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.22 хувийн согтолттой байх үедээ ******* ӨМҮ улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх GB Town худалдааны төвийн зүүн талын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр иргэн жолоодож явсан ӨМҮ улсын дугаартай “Lexus-HS250” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын газрыг орхиж зугтаасан, ******* ӨМҮ улсын дугаартай Toyota Allion маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч *******ий биед хүндэвтэр гэмтэл учруулсан" нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн *******ий биед зүүн ухархайн гадна, доод хана, зүүн гайморын яс, хамар ясанд хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргээс дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Иргэний нэхэмжлэгч: 2024 оны 09 дүгээр сарын 25-наас хойш 4,000,000 төгрөг өгсөн. Надад 9,831,000 төгрөгийн хохирол төлбөр өгнө гэсэн боловч өгөөгүй, нэг ч удаа утсаар яриагүй. Би цалингийн зээл авч машинаа янзалсан. Амьдрал хэцүү байна. Одоо 5,831,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Өмнөх шүүх хуралдаан дээр бага багаар нь төлөөд хохирлоо барагдуулж бай гэсэн боловч нэг ч удаа яриагүй гэв.
Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би аймаг руу ер нь орж ирж байгаагүй, газар мэдэхгүй. Жолооны үнэмлэхгүй байсан. Сумаас гарахдаа энд таних айл байхгүй. Чи намайг хүргэж өг гэсэн. Тэгээд хүргэж өгөхөөр явсан. Миний тээврийн хэрэгсэлд 2,600,000 төгрөгийн хохирол төлбөр үнэлгээгээр гарсан. Үүнийг би нэхэмжлэхгүй, татгалзсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би унтаж байгаад тас хийх чимээгээр сэрсэн чинь машин мөргөчихлөө гээд цаашаа зогсохгүй машинтайгаа яваад байсан би болон машинд байсан хүмүүс зогсоочээ гэсэн чинь явсаар байгаад эгчийнхээ хашаанд гэсэн хаана байдгийг нь би мэдэхгүй нэг хашаанд очоод зогссон. Тэгээд би машинаас буугаад гэртээ харилаа гэсэн чинь бүгдээрээ манай гэрт очихоор болоод хамт манай гэрт очоод удалгүй гэр рүүгээ явлаа гээд явсан. Бид нар манай гэрт унтаж байсан чинь цагдаа орж ирээд гэрт байсан хүмүүсийг аваад цагдаа явсан. Би эмнэлэгт үзүүлсэн 622,800 төгрөгөө нэхэмжилнэ, өөр санал хүсэлт байхгүй. /хавтаст хэргийн 22-24 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед GB town худалдааны төвийн урд гэрлэн дохиотой уулзвараар би ногоон гэрлээр зорчиж явахад ******* гэсэн Toyota Alion маркийн машин ирж мөргөөд зугтаасан. Тэгээд би цагдаа дуудсан. /хавтаст хэргийн 17-18 дахь тал/
Гэрч а мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн төв рүү орсон эсэхийг мэдэхгүй согтсон байсан ба тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх үед сэрсэн. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч манай нөхөр эзэмшдэг тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг анх авах үед манай нөхөр бичиг баримтгүй байсан тул би өөрийн нэр дээр авчихсан юм. Уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй тул надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 09-р сард өдрийг нь санахгүй байна би гэрээсээ машинаа аваад ажлын залуус дээрээ очсон чинь манай ажлын залуус Энхээгийн гэрт ирсэн байна намайг хүрээд ир гэхээр нь би очсон чинь гэрт нь , , нар 2 ширхэг 0.5 граммын архи задалчихсан ууж байхаар нь би очоод хамт уулцсан. Дараа нь архиа ууж дуусгаад намайг аймаг хүргэж өг гэхээр нь би хүргэж өгч чадахгүй гэсэн чинь энд таних айл байхгүй гээд гуйгаад байсан тэгээд би машинаа бариад аймаг явсан хамт бид 4 хамт явсан. Би машинаа барьж явж байгаад аймгийн хаалган дээр очоод аймагт зам сайн мэдэхгүй, жолооны үнэмлэх байхгүй гэж хэлсэн чинь би аймгийн хүн газар сайн мэднэ гэхээр нь би машинаа бариулсан. Тэгээд би жолоочийн хажуу суудал дээр суугаад бүсээ бүсэлсэн. машин бариад нөгөө 2 ард суугаад хөдлөх үед нь би жоохон зүүрмэглэсэн байсан гэнэт тас түс болоод явахаар нь сэрсэн чинь машин мөргөчихсөн байсан тэгээд би зогс гэсэн чинь шууд хойшоо явах шиг болсон тухайн үед шөнө байсан болохоор би хаана явж байгаагаа мэдээгүй. явж байгаад нэг айлын хашаанд оруулаад миний машины ар болон урд талын номерыг аваад такси дуудаад бид 4 ий гэрлүү явсан. Тухайн үед шокноосоо гарч чадахгүй яваад сүүлд нь юу болж байгааг мэдсэн. Удалгүй манай гэр энд ойрхон байдаг би гэртээ оччихоод ирье гэж хэлээд явсан эргэж ирээгүй бид нар хүлээж байгаад унтсан байсан, өглөө босоод утсаа үзтэл баахан дугаар залгасан байсан тэр нь цагдаа нарын дугаар байсан юм байна лээ. Тэгээд цагдаатай хамт явж олоод машинаа журмын хашаанд хийсэн. /хавтаст хэргийн 42-43 дахь тал/
Иргэний хариуцагч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би өмнө нь Өмнөговь аймгийн төв болох суманд бараг очиж үзээгүй байсан. Замд явж байхад миний машиныг уная гээд байсан юм. Тэгээд би Өмнөговь аймаг дөхөөд өгье гээд аймгийн гарах хаалган дээр ирээд ******* өөрийн машинаа унуулсан. Тэгээд аймаг руу орж байхад би зүүрмэглээд унтчихсан байсан. Тэгтэл гэнэт түс гээд явчихсан. Тэгтэл миний машиныг унаж яваад нэг машиныг мөргөөд цааш хөдлөөд явсан ба тухайн би зогс гэсэн зогсолгуй чигээрээ яваад нэг айлын хашаа руу ороод зогссон. Уг машин тавьсан айлаасаа такси дуудаад ий явцгаасан. ий гэрт Байсан. сумаас сум руу явж байхад миний машиныг уная гээд байсан ба би төв дотор газар мэдэхгүй гээд аймаг дөхөөд гарах хаалган дээр ирээд ******* машинаа бариулсан. Уг тээврийн хэрэгсэл эхнэрийн нэр дээр байдаг боловч бид хоёрын дундаа унаж хэрэглэдэг байсан. Замд явж байхад бол машиныг уная гээд байсан. Тухайн үед нь би аймаг дөхөөд өгье аймгийн төв дотор газар мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би Өмнөговь аймгаас Улаанбаатар явах чиглэлийн гардаг хаалган дээр очоод машинаа ******* бариулсан. /2-р хавтаст хэргийн 56-57 дахь тал/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн нэмж ярих зүйл байхгүй. Би мөргөсөн машиндаа 4 сая төгрөг өгсөн. Үлдсэн хохирлоо барагдуулна. /хавтаст хэргийн 87 дахь тал/
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Ч.Мөнх-Эрдэний 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "27" дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан./хавтаст хэргийн 52-54 дэх тал/
Шинжээч Р.Мөнхбаяр, Б.Баттулга, Г.Басбиш нарын 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 2025/69 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт "а". Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд "3.1.6." зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан байна. Уг осол нь нийтийн хэрэгцээний зам дээр ******* ӨМҮ улсын дугаартай Toyota Allion маркийн автомашины хөдөлгөөнөөс үүдэн мөргөлдөж зорчигч гэмтсэн байна. Иймд зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
Асуулт "б". Хэрэв зам тээврийн осол мөн бол ******* ӨМҮ улсын дугаартай Toyota Allion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар дүрэм зөрчсөн эсэх, хэрэв зөрчсөн бол ямар дүрэм зөрчсөн бэ? Энэ нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлсөн бэ?
Хариулт "б". ******* ӨМҮ улсын дугаартай Toyota Allion маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг зөрчсөн байна. Ослын газрыг орхиж явснаар зам орчны байдал нөлөөлсөн эсэх болон ослын нөхцөл байдлыг тогтооход бэрхшээлтэй боломжгүй болгодог.
Асуулт "в". Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн эсэх? Замын хөдөлгөөний дүрэм тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудыг зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх?
Хариулт "в". Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх баримт, нотлох баримт хавтаст байхгүй байна.
Асуулт "г". ӨМҮ улсын дугаартай Lexus-HS250 маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэх? Хэрэв зөрчсөн бол ямар ямар заалтыг хэрхэн яаж зөрчсөн бэ? Дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад ямар нөлөө үзүүлсэн бэ?
Хариулт "г". ӨМҮ улсын дугаартай Lexus-HS250 маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх нотлох баримт хавтаст байхгүй байна.
Асуулт "ё". Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Ч.Мөнх-Эрдэнийн дүгнэлт үндэслэлтэй эсэх? Ахмад Ч.Мөнх-Эрдэнэ нь шинжилгээний байгууллагаас бусад, тусгай мэдлэг бүхий дүгнэлт гаргах эрхтэй хүн мөн эсэх?
Хариулт "е". Уг шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх шинжилгээний тухай хуулинд "8.1. Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ 8.2. Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна:
8.2.3. төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн;" гэж заасан байна. ДХИС-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдал /Д862703/ мэргэшилтэй байх тул тусгай мэдлэг бүхий хүн мөн байна.
Асуулт "ю". Шинээр илэрсэн нөхцөл байдлыг дүгнэлтдээ тусгах. Хариулт "ю". Илэрсэн зүйлгуй. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "*******ий биед зүүн ухархайн гадна, доод хана, зүүн гайморын яс, хамар ясанд хугарал, хамрын таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. *******ий биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 70-71 дэх тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1200 дугаартай Авто машин эвдрэл, хохирлын үнэлгээнд: ““Toyota Allion” маркийн тээврийн хэрэгсэлд 2.606.000 төгрөг” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 45-46 дахь тал/
“Вендо” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 48920 дугаартай Үнэлгээгээр тогтоогдсон дүн: ӨМҮ улсын дугаартай “Lexus-HS250” маркийн тээврийн хэрэгсэлд 9.831.200 төгрөг" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/
"" ХХК-ийн "Оношилгооны хуудас" оношилгооны төлбөр 35.000 төгрөг авав. /хавтаст хэргийн 67 дахь тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 100-101 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/,
Ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 94 дэх тал/,
Өмнөговь аймаг сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 416 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 95 дахь тал/,
Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай” тогтоол /хавтаст хэргийн 44, 59 дэх тал/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2.22 хувийн согтолттойгоор ******* ӨМҮ улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Өмнөговь аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх GB Town худалдааны төвийн зүүн талын 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр иргэн жолоодож явсан ӨМҮ улсын дугаартай “Lexus-HS250” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын газрыг орхиж зугтаасан, ******* ӨМҮ улсын дугаартай Toyota Allion маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч *******ий биед хүндэвтэр гэмтэл учруулсан" нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-нд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн *******ий биед зүүн ухархайн гадна, доод хана, зүүн гайморын яс, хамар ясанд хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ий мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч агийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч О. мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Ч.Мөнх-Эрдэнийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "27" дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, Шинжээч Р.Мөнхбаяр, Б.Баттулга, Г.Басбиш нарын 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 2025/69 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 28-29 дэх тал/, Хас үнэлгээний гаргасан 1200 дугаартай "Авто машин эвдрэл, хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, Вендо ХХК-ийн 48920 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/, эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны "Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-21 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч *******ын амьсгал дахь спиртийн агууламж 2.22 промиль болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 100-101 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно., 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 8.9 г дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Ч.Мөнх-Эрдэний 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "27" дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ий эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.
Шүүгдэгч ******* нь тус гэмт хэрэг үйлдэгдэх үедээ ******* ӨМҮ улсын дугаартай “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул жолооч гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” бол гэж шинжийг тодорхойлсон байх ба тус гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь шууд санаатай, идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Зам тээврийн осол гаргасан жолооч өөрийн осол гаргаснаа сайтар мэдэж байх боловч бусдад харагдаагүй, түргэн хугацаанд ослын газраас явсан тохиолдолд баригдахгүй өнгөрөх боломжтой гэж бодож тооцоолон зугтах санаагаа хэрэгжүүлэх нь буруу гэдгийг мэдэж байдаг хэдий ч өөрөө хүсэж зугтах үйлдэл гаргаж буй нь гэм буруугийн санаатай үйлдэл юм.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч ******* нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад хүргээгүй, мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй” гэх тайлбар, дүгнэлтийг гаргаж байх боловч мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан байх ба хохирогч болон шүүгдэгчийн зүгээс дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатад гаргаагүй тул шүүх шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журам зөрчиж гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөд хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс шаардах эрхтэй.
Түүнчлэн шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөд 9,831,200 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 48920 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ий зүгээс эмнэлэгт үзүүлсэн 622,800 төгрөг, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөд учирсан 9,831,200 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 35,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба иргэний нэхэмжлэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээчийн дүгнэлт гаргуулсан 35,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан тул хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 34 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба магадлалын тодорхойлох нь хэсэгт “...тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан *******т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг шилжүүлсэн гэрч О. үйлдлийг хамтатган шалгаж ...гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг зөв тогтоох нь ...хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгт хамаарна гэж үзэв” гэж дүгнэсэн тул анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуульд заасан үүргийнхээ дагуу шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт дээрх ажиллагааг хийлгэхээр нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, улмаар мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар О.г татан оролцуулсан.
Иргэний хариуцагч О. зүгээс “...машинд учирсан 2,606,000 төгрөг мөн журмын хашаанд байсан 700,000 төгрөгийг *******аас нэхэмжлэхгүй гэж харилцан тохиролцсон” гэх тайлбар, мэдүүлэг гаргасан.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд иргэний хариуцагч, шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, иргэний хариуцагч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн аймгийн төвд зам сайн мэдэхгүй гэх нөхцөл байдлаас шалтгаалан *******т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг шилжүүлж, улмаар зам тээврийн осол гарсан нөхцөл тогтоогддог.
Иймд иргэний хариуцагч нь бусдад гэм хор учруулахад оролцсон, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэг хүлээх этгээд мөн байх тул иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөд учирсан хохирол болох 9,831,200 төгрөгийг шүүгдэгч ******* болон иргэний хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр буюу иргэний хариуцагч оос 4,915,600 төгрөг, шүүгдэгч *******аас 4,915,600 төгрөг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д эмчилгээний зардалд 630,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 4,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь оролцогч нарын гаргасан тайлбар, мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн талаарх нотлох баримт /хавтаст хэргийн 112 дахь тал/-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д 630,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 4,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******аас гаргуулахаар тогтоосон 4,915,600 төгрөгөөс түүний мөрдөн байцаалтын шатанд төлсөн 4,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 915,600 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд түр завсарлага авах хүсэлт гарган иргэний нэхэмжлэгч *******тай үлдэх 915,600 төгрөгийн хохирлыг 2026 оны 03 сарын 05-ны өдөр нөхөн төлөхөөр харилцан тохиролцсон болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд “Баттөмөр овогтой миний бие уг хэрэгт холбогдуулан сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй надад ямар нэгэн гомдол байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх тайлбар, хүсэлтийг бичгээр гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайд 25 настай, Өмнөговь аймгийн сумын 9 дүгээр баг Гурвансайханы 23-28 тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 556 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээж байсан, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 94 дэх тал/, Өмнөговь аймаг сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 416 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны, мөн гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, автотээврийн хэрэгслийн жолооч зугтаасан болоон учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрээр хязгаарлах бүсийг тогтоох” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Зорчих эрхийг хязгаарлах ял нь өөрөө тухайн хүний ажил мэргэжил, цаашид засварт хүмүүжих, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд онцгой саад учруулахааргүй бол энэ хүмүүсийн амьдрал ахуйд тустай болов уу гэж бодож байна. Ялын зорилго өөрөө тийм байгаа. Миний үйлчлүүлэгч өөрийгөө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, осол болсон газраас явсан гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөд хохирол төлбөрийг өөрийнхөө боломжийн хэмжээнд төлөөд, үлдэгдэл хэсгийг нь хэрхэн яаж төлөхөө иргэний нэхэмжлэгчтэй хэлэлцэж тохиролцоод явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны 10 дугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл явж байхад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан. Ийш тийшээ удаан хугацаагаар явж чаддаггүй нөхцөл байдалтай байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж өгөөч гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаас зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээ 1-3 жил байгаа. Тийм учраас 1-3 жил гэдгийг 1 жил 1 сараар тогтоолгох. Мөн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял гэсэн байгаа учраас 2 сараар тогтоогоод, нийт 1 жил 3 сараар зорчих хэргийг хязгаарлах ялын хэмжээг тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. Нийт 2 жил 4 сар гэдэг энэ хүний цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх боломжинд халдаж, эрхийг нь зөрчиж байна. Энэ хүн барилгын засал чимэглэл хувиараа хийгээд явдаг. Барилгын засал чимэглэл хийдэг хүмүүс сумдуудаар явж ажил хийдэг учраас 2 жил 4 сар гэдэг нь удаан хугацааны үр нөлөө байна. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдоод, хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг нь харгалзаж үзээч гэж хүсэх байна” гэх дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч *******, иргэний хариуцагч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын тухайд хэлэх санал хүсэлт байхгүй гэх,
Шүүгдэгч *******ын зүгээс “Зорчих эрх хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д 630,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 4,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, иргэний нэхэмжлэгч *******д үлдэх хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж тохиролцсон байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж хуульчилсан тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй шийтгэлийн төрөл юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Зорчих эрхийг хязгаарлах ял нь өөрөө тухайн хүний ажил мэргэжил, цаашид засарч хүмүүжих, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажил амьдрлаа хэвийн явуулахад онцгой саад учруулахааргүй бол энэ хүмүүсийн амьдрал ахуйд тустай болов уу гэж бодож байна. Мөн ялын зорилго өөрөө тийм байгаа. Миний үйлчлүүлэгч өөрийгөө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, осол болсон газраас явсан гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөд хохирол төлбөрийг өөрийнхөө боломжийн хэмжээнд төлөөд, үлдэгдэл хэсгийг нь хэрхэн яаж төлөхөө иргэний нэхэмжлэгчтэй хэлэлцэж тохиролцоод явж байгаа. ...Энэ хүн барилгын засал чимэглэлийн ажлыг хувиараа хийж ажил амьдралаа залгуулдаг. Барилгын засал чимэглэл хийдэг хүмүүс сумдуудаар явж ажил хийдэг учраас 2 жил 4 сар гэдэг нь удаан хугацааны үр нөлөө байна. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдоод, хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг нь харгалзаж үзнэ үү” гэх тайлбар, дүгнэлт гаргасныг, мөн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 915,600 /есөн зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөгийг, иргэний хариуцагч оос гэм хорын хохиролд 4,915,600 /дөрвөн сая есөн зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.
8. Шүүгдэгч ******* нь 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д, 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч *******д тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн 915,600 /есөн зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нь шүүхийн шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ