Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Мөнхбат |
Хэргийн индекс | 133/2024/00093/И |
Дугаар | 133/ШШ2024/00149 |
Огноо | 2024-04-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 133/ШШ2024/00149
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Ө-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт малчнаар, 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: ******* миний бие *******тай 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт гэр бүл болсон.
Тухайн үед гэрлэлтээ бүртгүүлээгүй, 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Одоо нөхөр, 3 хүүхдийн хамт амьдарч байна. Том охин 1992 онд, хүү 1998 онд, бага охин 2002 онд тус тус төрсөн.
******* миний бие малчнаар өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991-1992 онуудын малын А данс эцэг, ахын нэр дээр, 1993-2008 онуудын малын А данс нөхөр *******ын нэр дээр тус тус гардаг, 1993-2008 онуудад гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан учраас малчнаар ажилласан жилд тооцогдохгүй байна.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03-07/764 дүгээр лавлагаа
- Үндэсний төв архивын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03-08/5629 дүгээр лавлагаа
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа/*******/
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа/*******,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа/*******/
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар албан бичиг
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/254 дүгээр албан бичиг
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа/*******/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаар албан бичиг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 1991 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл А данс
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаар албан бичиг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 1992 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл А данс
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар албан бичиг, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн 1994-2009 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл А данс
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 2020-2023 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл А данс
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, сургуулийн тодорхойлолт/*******/
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*******, *******/
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/*******/
- Гэрлэлтийн гэрчилгээ/*******, *******/
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаар албан бичиг,
- Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар албан бичиг
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр албан бичиг
- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 269-ны өдрийн 198 дугаар албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт малчнаар, 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт малчнаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдов. Үүнд:
2.1. Мал тооллогын баримт:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаар албан бичигт Тус аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн малчин, өрхийн тэргүүлэгч ******* нь 1991 онд мал тоолуулж байсан-ыг тодорхойлжээ.
Уг архивын лавлагааны хавсралт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 1991 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл А дансанд нэхэмжлэгч *******гийн эцэг *******гийн нэр, түүний ам бүлийн тоо, үүнээс жилийн дөрвөн улирлын турш байнга мал малладаг өрхийн гишүүний тоо зэрэг мэдээлэл тусгагджээ.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаар албан бичигт Тус аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн малчин, өрхийн тэргүүлэгч ******* нь 1992 онд мал тоолуулж байсан-ыг тодорхойлжээ.
Уг архивын лавлагааны хавсралт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 1992 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл А дансанд нэхэмжлэгч *******гийн ах *******ийн нэр, түүний ам бүлийн тоо, үүнээс жилийн дөрвөн улирлын турш байнга мал малладаг өрхийн гишүүний тоо зэрэг мэдээлэл тусгагджээ.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар албан бичигт Тус аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн малчин, өрхийн тэргүүлэгч ******* нь 1994-2009 онд мал тоолуулж байсан-ыг тодорхойлжээ.
Уг архивын лавлагааны хавсралт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн 1994-2009 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл А дансанд нэхэмжлэгч *******гийн нөхөр *******ын нэр, түүний ам бүлийн тоо, үүнээс жилийн дөрвөн улирлын турш байнга мал малладаг өрхийн гишүүний тоо зэрэг мэдээлэл тусгагджээ.
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 2020-2023 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл А дансанд нэхэмжлэгч *******гийн нөхөр *******ын нэр, түүний ам бүлийн тоо, үүнээс жилийн дөрвөн улирлын турш байнга мал малладаг өрхийн гишүүний тоо зэрэг мэдээлэл тусгагджээ.
Дээрх жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл нь нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж байсан байдлыг шууд гэрчлэх анхдагч, цаасан суурьтай нотлох баримт байна.
2.2. Үндэсний төв архивын лавлагаа:
- Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03-07/764 дүгээр лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Алтай хотын сумын Алтайд оршин суух, өрхийн тэргүүн ******* 54 настай, эхнэр Л.Ц 45 настай, хүү Н.Н 24 настай, охин Г.Б22 настай, Г.Ө 17 настай, охин Г.Б10 настай, охин Г.Н 13 настай гэж тоологдсон-ийг тодорхойлжээ.
- Үндэсний төв архивын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03-08/5629 дүгээр лавлагаанд 2000 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт оршин суух, өрхийн тэргүүн ******* 29 настай, эхнэр ******* 28 настай, охин А.М 7 настай, хүү А.М 1 настай гэж тоологдсон-ийг тодорхойлжээ.
2.3. Иргэний улсын бүртгэлийн мэдээлэл:
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд ******* Х нь ***************өдөр төрснийг 2002 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 36 дугаарт бүртгэсэн-ийг тодорхойлжээ.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн CVL2482000001000227 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд ******* Мөнхцэцэг нь 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрснийг 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 292 дугаарт бүртгэсэн-ийг тодорхойлжээ.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн CVL2482000001000229 дүгээр төрсний бүртгэлийн лавлагаанд ******* М нь ****** өдөр төрснийг 1998 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 27 дугаарт бүртгэсэн-ийг тодорхойлжээ.
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд *******, ******* нар нь гэр бүл болсныг 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн-ийг тодорхойлжээ.
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас олгосон 0087814 дүгээр гэрлэлтийн гэрчилгээнд *******, ******* нар нь 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаарт бүртгэжээ.
2.4. Боловсролын гэрчилгээ:
- Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар анги төгссөн *******д 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 593124 дүгээр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгожээ.
- Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар албан бичигт *******, ******* нар тус сургуульд суралцаж байгаагүй болно гэжээ
2.5. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тодорхойлолт:
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар албан бичигт *******, ******* нар 1993 оноос 2009 он хүртэл тус багт мал маллаж байсан нь үнэн болно гэжээ.
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/254 дүгээр албан бичигт *******, ******* нар 1993 оноос 2009 он хүртэл тус багт мал маллаж байсан нь үнэн болно гэжээ.
2.6. Нийгмийн даатгалын лавлагаа:
- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 269-ны өдрийн 198 дугаар албан бичигт *******, ******* нар нь 1995-2008 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг тодорхойлов гэжээ.
Дээрх бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас үнэлж, дүгнэлт хийхэд нэхэмжлэгч ******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт малчнаар эцэг *******, ах ******* нарын өрхөд, 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт нөхөр *******ын өрхөд тус тус харьяалагдан, малчнаар ажиллаж байжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч *******гийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт малчнаар, 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг ханган ханган шийдвэрлэв.
Шүүхээс нэхэмжлэгч *******гийн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байх-аар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Жал овгийн Гүнсэнгийн Өнөрмааг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт малчнаар, 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ