| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2024/00155/И |
| Дугаар | 133/ШШ2024/00150 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 133/ШШ2024/00150
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамжны Ай Си тауэр, 13 давхар 1301А тоотод оршин байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж.М-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,768,051.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр L11601713 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч *******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшнаас:
- 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаартай зээлийн дансны дугаартай, 173,000.00 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4202725442 дансанд
- 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаартай зээлийн дансны дугаартай, 863,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5321002010 банкны тоот дансанд тус тус шилжүүлсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй.
Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл 173,000 төгрөг, үндсэн хүү 95,154.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,541.39 төгрөг, нийт 285,696.13 төгрөг,
2. 2022 оны 02 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл 862,998.25 төгрөг, шимтгэл: 49,400.00 төгрөг, үндсэн хүү 468,714.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,742.89 төгрөг, нийт 1,474,855.58 төгрөг,
3. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 7,500.00 төгрөг,
Иймд хариуцагч *******гаас 1,768,051.70 төгрөгийг гаргуулж, өгнө үү.
2. Хариуцагч *******гийн тайлбарын агуулга: ******* ХХК-иас зээл авсан нь үнэн болно. Тэгээд төлж чадалгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 04 дүгээр сарын 28-наас 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл төлж дуусгах болно. Зээл 1,768,051.70 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,768,051.70 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 43,238.83 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,641.9 төгрөгийг, хариуцагчаас 21,641.9 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,768,051.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,238.83 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,641.9 төгрөгийг, хариуцагч *******гаас 21,641.9 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ