Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00092

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд-Аюушийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201706000130 дугаартай, 132/2017/0082/Э индекстэй хэргийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 10-16 тоотод оршин суух, Сүрэн овогт Цэнд-Аюушийн Бат-Эрдэнэ /РД:ФА95090138/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2017 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг, “Гацааны өвөр” гэх газраас Д.Бүдээгийн 56 хонь, 61 ямаа, 1 морь, суран хазаар зэргийг хулгайлан 12730000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн:
гэх мэдүүлэг,
201706000130 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Д.Бүдээгийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хотонд байсан 56 хонь, 61 ямаа, 1 морио алдсан. Би шөнийн 01 цаг 30 минут хүртэл зурагт үзэж байгаад унтсан. Өглөө 04 цагийн орчим гарч бие засахад тусдаа хашсан байсан сувиа хонь, хургатай хонь нийлсэн байх шиг байхаар нь юм бодолгүй өнгөрсөн. Тэгээд цагийн дараа босоод хонь, ямаагаа гаргахад дутуу
харагдахаар нь тоолж үзэхэд дээрх тооны хонь ямаа дутсан байсан. Мөн хашаанд сул байсан морийг аваад явсан байсан гэх мэдүүлэг /хх 12 тал/,
Гэрч Н.Сугарын өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Тээл багийн иргэн Д.Бүдээ 117 бог, 1 морь алдсан талаар дуудлага ирсэн. Би шүүхийн шинжилгээний албаны шинжээч Баттөмөрийн хамт дуудлаганд очиход хонийг нь тууж явсан мөр байхаар нь мөрийг нь дагаж явсаар Цагаан булан гэх газарт тууж явахад нь барьж авсан. Тэгээд хонь, ямааны имийг гэрэл зурагаар бэхжүүлж авсан. Тэгээд 51 хонь, 61 ямааг Д.Бүдээд хүлээлгэж өгсөн. Морио алдсан гэж байсан. Мал хулгайлсан залуу нь Цэнд-Аюушийн Бат-Эрдэнэ гэх 22 настай залуу байсан гэх мэдүүлэг /хх 14 тал/,
Гэрч Б.Уранчимэгийн өгсөн: “.. Хутаг-Өндөр сумын иргэн Бүдээ гэх ахынд нөхөр Бат-Эрдэнийн хамт мал маллаж байгаад 2017 оны 5 дугаар сард ажиллахаа больсон. Тухайн үед ээжийн бие муудаж эмнэлэгт хэвтэхээр болж нөхөр бид хоёрыг дуудуулсан. Бүдээ гэх хүнээс цалин 300000 төгрөгөө аваад 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нөхөр Бат-Эрдэнийн хамт Эрдэнэт явсан. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр миний нөхөр Бат-Эрдэнэ найзынхаа морийг хайж өгөхөөр явсан. Хаашаа хэн гэх хүний морийг хайх гэж байгаагаа хэлээгүй. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Бүдээ ахын малыг хулгайлаад цагдаад баригдсан гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг /хх 15 тал/, Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Бүдээ ахаас 300,000 төгрөгийг бэлнээр аваад Орхон аймаг руу эхнэр Уранчимэгийн хамт явсан. Орхон аймагт гэртээ ирэхэд хадам ээжийн бие муу байсан. Би хадам ээжийнхээ юуг нь өвдснийг нь мэдэхгүй, хадам ээж Уранчимэгтэй ярилцахдаа 2,000,000 төгрөг байвал болчих байх гэдгийг сонсоод 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 13 цагийн үед Хутаг-Өндөр сум руу хот хоорондын зорчигч тээврээр явсан. 16 цагийн орчим Хутаг-Өндөр сум ороод усан завь руу алхаж завинд суугаад 21 цаг 30 минутын орчим Бүдээгийн гэрт очсон. Гэр лүү ороогүй ба гэрт нь хэн хэн байсныг мэдэхгүй. Тэгэд гэрийн зүүн талд бууцан дээр хэвтсэн 50-60 тооны сувиа хонийг явган туугаад явж байхад араас нь хашаан дотор байсан хонь, ямаа үсэрч гарч ирэн миний тууж явсан хонь, ямаанд нийлсэн. Би нийлсэн хонь, ямааг тасдаад гэрийнх нь урд талын морины уяаны тэнд тууж орхичихоод, аргамжаатай байсан цоохор зүсмийн 1 тооны морийг зайдан унаж явсан. Тэгээд туусан хонин дээрээ очиж Булган аймагруу малыг туусан. Унаж явсан морио үүр цайх үед голоос ус уулгаж байгаад алдсан. Хонь, ямааг явганаар "Гуртын гүүр" хүртэл туугаад өдрийн 16 цагийн үед ядараад айлын эзэнгүй хашаанд хонь, ямаагаа хэвтүүлээд унтсан. Задгай талбайд хонь, ямааг хэвтүүлсэн болохоор сэрэхэд байхгүй болсон байсан. Хонь, ямаагаа хайж яваад Гуртын гүүрний зүүн урд талд жалганд байхаар нь туугаад явж байтал УАЗ-469 маркын машинтай цагдаа ирээд барисан. Тэгээд хонь, ямааг Бүдээ ахад хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх 24, 25 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, мөрдөгчийн санал /хх-2 тал/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, эмчийн тодорхойлолт /хх-8-9 тал/, ял шийтгэл шалгасан хуудас /хх-30-31 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт Г.Бүрнээбаярыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч, гэрч нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 165 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Бүрнээбаярын биед хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шаргачин овогт Баасансүрэнгийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД