| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00117/И |
| Дугаар | 150/ШШ2024/00115 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 150/ШШ2024/00115
аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, ******* *******-1, ******* өргөн *******-....., ******* цамхагт байрлах “................” ХК-ийн (РД:.................) хүсэлттэй иргэн *******, ******* нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“............” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Иргэн *******, ******* нар нь 2022 оны 03 дүгээр сарын 03-ны өдөр *******ны усны эх тооцооны төвтэй №2 тоот зээлийн гэрээ байгуулан 21,500,000.00 /Хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.
Харилцагч нар нь зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үеийн оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.
Үндсэн зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 04 сарын 19-ны өдрийн байдлаар байдлаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 7,437,756.33 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,438,277.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,640.76 төгрөг, нийт 9,882,675.01 төгрөг төлсөн байна.
Үндсэн зээлдэгч Б.Батгөгс, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь .......... банкнаас зээл авах үед оршин сууж байсан аймгийн сумын ............... баг рашаант тосгонд оршин сууддаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” ХК-ийн нэхэмжлэлтэй миний бие оролцож байна. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах шалтгаан нь ******* болон ******* нар нь салбарын ус тооцооны төвөөс 2022 оны 03 сарын 03-ны өдөр ЗГ/2 тоот 21,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 13,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Харилцагч нар нь зээлээ төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Зээл авах үеийн оршин сууж байгаа хаягтаа байхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт ирүүлсэн. Зээлийн үлдэгдэл шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 7,437,756.13 зээлийн хүүгийн төлбөр 2,438,277.92 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 6,644.76 төгрөгийг нийт 9,882,675 төгрөгийг төлж барагдуулсан байна. Гэсэн хэдий ч үндсэн зээлийн гэрээний дагуу 21,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Мөн хариуцагч нартай холбогдож чадахгүй байгаа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах захирамж гаргуулах хүсэлт гаргасан. Манай банкны зүгээс хариуцагч нарын зээл авах үед бичсэн гэр бүлийнх нь хүмүүс рүү холбогдох, оршин сууж байгаа хаяг дээр нь очих, Засаг даргаас нь оршин сууж байгаа эсэхийг тодруулсан тодорхойлолт авах, шуудангаар бичиг хүргүүлэх ажиллагаануудыг хийсэн боловч харилцагч нар хаяг дээрээ оршин суудаггүй байгаа нь нотлогдох. Ийм хаана байгааг нь эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “...............” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, зээл төлөх мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх “.................” ХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч “.................” ХК-нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт гийн (РД:................), овогт ын (РД:...................) нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
гийн , ын нар нь аймгийн сум, ................... ............... дүгээр баг, ............ тосгоны ........... тоотод хаягт бүртгэлтэй байгаа боловч, оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхой бус болох нь багийн Засаг даргын 2024 оны 01-р сарын 17-ны өдрийн 25 тоот албан бичгээр тогтоогдож байна. (х.х-ийн 14-рт)
Иймд гийн , ын нарын хаяг тодорхойгүйгээс зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийг “...................” ХК-нь шүүхэд гаргах боломжгүй гэж үзэн гийн , ын нарыг эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн , ын нарыг эрэн сурвалжлахыг аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
овогт гийн (РД:..............), овогт ын (РД:...............) нар нь аймгийн сум, .............. дүгээр баг, ............... тосгоны ................ тоотод хаягт бүртгэлтэй боловч, тухайн хаягт амьдардаггүй, холбоо барих утасгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч “..............” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар овогт гийн (РД:..............), овогт ын (РД:.................) нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...................” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА