Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2024/00165

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: М.Ц хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт Олон нийтийн байцаагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

2. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие 1963 оны 07 дугаарсарын 10-нд төрсөн. Одоо 61 настай. Би 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газарт олон нийтийн байцаагч хийж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт орсон тушаал байдаг, гарсан тушаал байхгүй. Нийгмийн даатгалын дэвтэрт юу ч бичигдээгүй, архивын лавлагаанд нэрний зөрчил гарсан тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газарт олон нийтийн байцаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

- Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай ажилд түр томилох тухай захирамж

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай албан бичиг,

- Төрсний бүртгэлийн лавлагаа/*******/

- Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай комисс томилох тухай захирамж 

- Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/139 дугаартай албан бичиг

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа/ *******/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 140 дугаартай албан бичиг,

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 35/1605 дугаартай албан бичиг

- Говь-Алтай аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай албан бичиг зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч *******ийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч *******гийн ******* нь 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт Олон нийтийн байцаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.1 Хүсэлт гаргагч *******гийн ******* нь 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт Олон нийтийн байцаагчаар ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай ажилд түр томилох тухай захирамжаар Цээл сумын хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчаар ******* овогтой *******, ******* овогтой ******* нарыг 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр томилж ажиллуулсугай,

- Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай комисс томилох тухай захирамжаар Цээл сумын шинэ жилийн баяр наадмыг зохион байгуулж тэмдэглэн явуулах комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй томилж ажиллуулсгуай, гишүүд М.******* олон нийтийн байцаагч гэжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанд *******гийн *******, Цээл тамгын газар, 2007 оны 02 сар, 20,010 төгрөгийн шимтгэл төлсөн зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Иймд овгийн *******гийн *******ийг 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт Олон нийтийн байцаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт Олон нийтийн байцаагчаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээрх Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын захирамжинд нэхэмжлэгч *******ийн нэрийг М.******* гэж тэмдэглэсэн байх боломжтой байна. Ж.*******гийн гэр бүлд ******* нэртэй өөр хүүхэд байгаагүй нь нотлогдож байна.

Учир нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай албан бичигт БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 02 сарын 16-ны өдрийн 34 дүгээр зарлигаар Цээл сумын харъяат *******ын *******г алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай. Ж.*******гийн хүүхдүүдэд ******* 9 настай, Хүрлээ 7 настай, 5 настай, 3 настай, 1 настай гэж бүртгэгджээ.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн CVL2482000001000220 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ******* ******* 1963 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрснийг Говь-Алтай аймгийн Цээл сумын 23-рт 1963 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүртгэжээ.

4. Харин хүсэлтээс 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт Олон нийтийн байцаагчаар ажиллаж байдалд холбогдох хэсэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэн овгийн *******гийн *******ийг 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт Олон нийтийн байцаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт Олон нийтийн байцаагчаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН