| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00101/И |
| Дугаар | 133/ШШ2024/00167 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2024/00167
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***г, гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоонд ногоочиноор, 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчиноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ************** төрсөн. Одоо **** настай. Би *********** өдөр 16 нас хүрч, Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоололд 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ногоочиноор ажилласан. Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл оёдолын 4-р тасагт оёдолчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архиваас лавлагаа дутуу, гарч ирэхгүй, тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр дээр ажилласан жилийн бичилт дутуу хийгдсэн тул ажилласан жилийг зайлшгүй шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай ажилд авах тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай мэргэжлийн шалгалт авсан дүнгийн тухай тушаал, уг тушаалын хавсралт
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаартай мэргэжлийн зэргээр цалинжуулах тухай тушаал, уг тушаалын хавсралт
- хөдөлмөрийн дэвтэр/***/
- фото зургууд
- Мэргэжлийн үнэмлэх/.***/
- Төрсний бүртгэлийн лавлагаа/***, ***/
- Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршооллын даргын 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай ногоочид ажиллуулах тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршооллын даргын 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ***ийн 1987 оны цалин хөлсний цэс,
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 129 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймгийн Үйлдвэрлэлийн хоршооллын холбооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 151 дугаартай албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ***ийн *** нь 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоонд ногоочиноор, 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчиноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3. ***ийн *** нь 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоонд ногоочиноор, 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчиноор тус тус ажиллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Алтай хотын Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ***т олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
- Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоололын даргын 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 тоот тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс Тахийн тал хоршоололд ногоочноор ажиллуулсан,
- Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоололын даргын 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 25 тоот тушаалаар 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өөрийн хүсэлтээр Алтай хотын АДХын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсэн бичилтүүд хийгджээ.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоололд ногоочин байсан *** нь 1987 оны 07-09 дүгээр саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.
Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоололд ногоочин байсан ***ийн 1987 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.
- Говь-Алтай аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай ажилд авах тухай тушаалд ***ийг 03 дугаар сарын 15-наас эхлэн оёдолчноор ажиллуулсугай,
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай мэргэжлийн шалгалт авсан дүнгийн тухай тушаалд төмөр, оёдолын тасгийн ажилчдаас мэргэжлийн шалгалт авсан 143 ажилчин мэргэжлийн зэргийг 1-р хавсралтаар баталсугай, уг тушаалын хавсралтын 5-рт ***, шинэ зэрэг-3,
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаартай мэргэжлийн зэргээр цалинжуулах тухай тушаалд 12-р сарын 16-17-ны өдрүүдэд оёдолын цехийн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн тоолж шинээр үнэлэх ажлыг зохион байгуулахыг үнийн шинэчлэлийн комисст зөвшөөрсүгэй, уг тушаалын хавсралтын 54-рт ***,
- Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршооллын даргын 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай ногоочид ажиллуулах тухай тушаалд Алтай хот дахь ТМС төгсөж хуваарилагдаж ирсэн ***ийн ***-ийг 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс ногоочноор бүртгэн авч ажиллуулсугай,
- Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршооллын даргын 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд ногоочин ***-ийн *** Алтай хотод байгаа өндөр настай эхээ асрах, амьдрал, ахуйн шаардлагаар шилжих тул ***-гийг 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс тасалбар болгон хувийн хүсэлтээр нь ногоочин ажлаас чөлөөлж, Алтай хотын захиргааны мэдэлд шилжүүлсүгэй, гэжээ.
Гэрч ***-ийн мэдүүлэгт: 1988 онд сургууль төгсөөд орж ирж байсан. 1988 оны 03 дугаар сард байх миний шавь болж орж ирсэн. Ямар ч гэсэн багш шавийн барилдлагатай. Оёдолчин хийдэг байсан. Аймагт нийтийн аж ахуйд оёдолчин хийж байсан. Бүх төрлийн оёдол хийдэг байсан. Би ямар ч байсан айлын эхнэр болчихсон, хүүхэд гарчихсан байхад гэж бодож байна. 1996 он юм болов уу сайн санахгүй байна гэжээ.
Нийтийн аж ахуйн үйлдвэрийн газар-аас 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон огноотой, Мэргэжлийн үнэмлэх-т ***-ийн *** нь оёдолчин мэргэжлийн гуравдугаар зэрэг олгов гэжээ.
Уг мэргэжлийн үнэмлэхээр нэхэмжлэгч *** нь Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчин мэргэжил шаардсан ажлыг эрхлэх шаардлага хангаж байсан нь нотлогдож байна
Дээрх хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний цэс, ажил олгогчийн шийдвэр лавлагаа, гэрчийн мэдүүлэг, мэргэжлийн үнэмлэх зэрэг бичмэл нотлох баримтыг хооронд харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч ***-ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.
Мөн хөдөлмөрийн дэвтэр нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар, тамга тэмдэггүй гэх зэрэг байдлууд тогтоогдоогүй тул дээрх хөдөлмөрийн дэвтрийг шүүх үнэлж хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч *** овогт ***-ийн ***-ийг 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоонд ногоочиноор, 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчиноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Харин 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчиноор ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цалингийн баримт шилжиж ирээгүй тул ***-т холбогдох лавлагаа олгох боломжгүй болно,
Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаартай албан бичигт Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын үүсгэн байгуулагдсан болон татан буугдсан талаарх мэдээлэл тус хэлтсийн архивт байхгүй болно,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 129 дугаартай албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1991 оноос хойшхи баримт шилжиж ирээгүй тул ***ийн ***т холбогдох лавлагаа олгох боломжгүй болно,
- Говь-Алтай аймгийн Үйлдвэрлэлийн хоршооллын холбооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай албан бичигт Манай холбооны гишүүн *** нь 1988 ондз манай салбарын ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор орж ажиллаад 1992 онд хувьчлагдан. Шинэ алтай захад оёдолын зөөлөн эдлэлийн материалыг бэлтгэн худалдах ажлыг өнөөдрийг хүртэл хийж байгаа болохыг тодорхойлов,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 151 дугаартай албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа аймгийн АДХын гүйцэтгэх захиргааны баримтуудыг шүүж үзэхэд Нийтийн аж ахуй үйлчилгээний газрынг өөрчлөн байгуулсан, татан буулгасан тогтоол, шийдвэр байхгүй байна гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгч ***ийг 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчиноор ажиллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овогт ***ийн ***-ийг 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоонд ногоочиноор, 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчиноор тс тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчиноор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ