| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00110/И |
| Дугаар | 133/ШШ2024/00168 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2024/00168
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. нэхэмжлэлийн шаардлага: 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадад аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие одоо ***настай. *********** төрсөн. Би 1980 оны 10 дугаар сарын 10-нд 16 нас хүрч энэ өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багт малчнаар ажиллаж эхэлсэн. 1983 оны 06 дугаар сарын 09-нөөс цэрэгт татагдан 1986 оны 06 дугаар сарын 24-нд халагдаж ирээд 1986 оны 07 дугаар сарын 01-нээс тус нэгдэлдээ малчнаар 1987 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл ажиллаж байгаад 1987 оны 04 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Алтансоёмбо багийн аж ахуйд сахиул, Үнэн нэгдлийн Худалдаа бэлтгэлийн ангид эрхлэгч, хэвлэл түгээгч зэрэг ажлыг хийж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1980-1981 оны баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу, гарч ирэхгүй бөгөөд тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэрийн бичилт дутуу тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ***ийн 1988 оны цалин хөлсний цэс,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай архивын лавлагаа
- Хөдөлмөрийн дэвтэр/***/
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 0-ний өдрийн 19 дугаартай ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 39 дугаартай ажилчдад давшилт цалин бодож олгох тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай ажлаас чөлөөлж, ажил өөрчлөх тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай зарим хүмүүсийг ажилд томилох ба ажил хавсруулах тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 8/б дугаартай нэгдлийн апратын ажилчдын ээлжийн амралт олгох хуваарь батлах тухай тушаал, уг тушаалын хавсралт
- Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08/461 дугаартай архивын лавлагаа
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ***ийн 1982-1983, 1987 оны цалин хөлсний цэс,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 146 дугаартай албан бичиг
- Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03-06/1581 дугаартай архивын лавлагаа
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 155 дугаартай албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ***ын *** нь 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадад аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3. ***ын *** нь 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадад аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлээс 1981 оны 12 дугаар сарын 29-нйи өдөр ***ын ***ид олгосон хөдөлмөрийн дэвтэрт:
- нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17 тоот тушаалаар 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Алтансоёмбо бригадад хоньчноор, 1982 оны 01-12, 1983 оны 01-05, 1987-1988 онд худалдаа бэлтгэлийн ангид манаач 800 төгрөг, 1989 онд аж ахуйд 580 төгрөг, 1990 онд аж ахуйд гэсэн бичилтүүд хийгджээ.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан *** нь 1988 оны 01-06, 09-10, 12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай архивын лавлагаан тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин байсан *** нь 1982 онд 320 хөд/өдөрт 2507 төгрөгнийн цалин авч байсан гэжээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад 1982-1983 онд малчин, Худалдаа бэлтгэлийн ангид 1987 онд манаачаар ажиллаж байсан *** нь 1982 онд 320 хөд/өдөрт 2507 төгрөг, 1983 оны 02, 04-05, 1987 оны 10-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.
Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад 1982-1983 онуудад малчнаар, Худалдаа бэлтгэлийн ангид 1987 онд манаачаар ажиллаж байсан ***ийн цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 0-ний өдрийн 19 дугаартай ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд 1987 оны 04 дүгээр сарын 01-нээс тус худалдаа бэлтгэлийн ангийн алтан соёмбо бригадын түүхий эдийн бэлтгэлийн салбарын манаачаар авч ажиллуулсугай,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 39 дугаартай ажилчдад давшилт цалин бодож олгох тухай тушаалд 9-р сарын бараа гүйлгээний төлөвлөгөөг 6,6 мянган төгрөгөөр түүхий эдийн 32 нэр төрлийг 98,7%-иар ашгийн төлөвлөгөөг биелүүлсэн тул давшилт цалинг бүх ажилчдад бодож олгохыг ахлах нягтлан бодогч ***т даалгасугай, *******ид үндсэн цалингийн 20 хувиар бодож олгосугай,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай ажлаас чөлөөлж, ажил өөрчлөх тухай тушаалд ... ***ийг 16988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сахиулаар ажиллуусугай...
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд Алтансоёмбо бригадын аж ахуй эрхлэгчээр ***ийг 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн даргын 1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай зарим хүмүүсийг ажилд томилох ба ажил хавсруулах тухай тушаалд Алтансоёмбо бригадын хэвлэл түгээгчээр аж ахуйн эрхлэгч ***ийг 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хавсран ажиллуулсугай,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 8/б дугаартай нэгдлийн апратын ажилчдын ээлжийн амралт олгох хуваарь батлах тухай тушаалд нэгдлийн апаратын ажилчдын 1990 оны ээлжийн амралт олгох хуваарийг 1 дүгээр хавсралтаар баталсугай, уг тушаалын хавсралтын 87-рт ***, аж ахуйн эрхлэгч, 06 сарын 15-наас, нийт амрах хоног 18 хоног гэжээ.
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08/461 дугаар лавлагаанд *** нь Говь-Алтай аймгаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0229 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан-ыг тодорхойлжээ.
Дээрх хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний цэс, ажил олгогчийн шийдвэр лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтыг хооронд харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч ***ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.
Мөн хөдөлмөрийн дэвтэр нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар, тамга тэмдэггүй гэх зэрэг байдлууд тогтоогдоогүй тул дээрх хөдөлмөрийн дэвтрийг шүүх үнэлж хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч *** овгийн ***ын ***ийг 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадад аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Харин 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадад аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 146 дугаар албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Тонхил сумын Үнэн нэгдлийн даргын 1990 оны тушаалыг шүүж үзэхэд ***ийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болно гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгч ***ийг 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадад аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***ын ***ийг 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадад аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадад аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ