Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 150/ШШ2024/00116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн ******* сум, ........ дүгээр баг, ............. тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын *******ийн (РД:...............) ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн  хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

******* овогтой ******* миний бие нь 1990 оноос 1993 оны 9 дүгээр сарын 7 хүртэл ******* хотын Түргэн тусламжийн станцын жолоочоор ажиллаж байсан тухайн үед ажил үүргээ ******* нэгдсэн эмнэлэг, одоогийн ******* сумын жолоочоор ажиллаж байгаад 1993 оны 09 дүгээр сарын 07-нд ******* түргэн тусламжийн станц татан буугдаж ******* эмнэлэгийн харъяанд шилжин ирж ажиллах болсон. Ингээд 1993 оны 09 дүгээр сарын 07-ноос 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан боловч ажилд шилжүүлэн авсан ажлаас халагдсан тушаал байхгүй тул энэ хугацааны 6 сарын ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч Н.******* тайлбартаа:

Би *******ы түргэний эмнэлгийн жолооч байж байгаад  1993 оны 09 сарын 07-ны өдрөөс *******ийн эмнэлэгт түргэн тусламжийн  жолоочоор шилжиж ирсэн. *******ийн нэгдсэн эмнэлэгт орсон гарсан тушаал байхгүй байгаа.  1994 оны 03 сарын 01-нд хүртэл 6 сар ажиллаад үйлдвэр рүү ажилд орсон. Эмнэлэгт ажиллаж байсан тушаал байхгүй цалингийн түүвэр нь бол байгаа. Иймд улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү  гэв.

           Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн, иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн тухай баримт, ******* Хотын түргэн тусламжийн станцын ерөнхий эмчийн 1993 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн Б/42 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1993 оны 09 дүгээр сар, 10, 11, 12, 1994 оны 01 дүгээр сар, 2 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгт, ******* хорооны эмнэлгийн ерөнхий эмчийн 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №05  “Тэргүүний хүмүүсийг шагнах тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Н.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох  тухай хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

             Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд зохигчийн тайлбар зэргээс  дүгнэхэд:

             Н.******* нь 1993 оны 09 дүгээр сарын 07-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ******* хорооны нэгдсэн эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан байдал нь:

******* Хотын түргэн тусламжийн станцын ерөнхий эмчийн 1993 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн Б/42 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1993 оны 09 дүгээр сар, 10, 11, 12, 1994 оны 01 дүгээр сар, 2 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгт, ******* хорооны эмнэлгийн ерөнхий эмчийн 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №05  “Тэргүүний хүмүүсийг шагнах тухай” тушаал зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

              Иймд Н.*******ийг ******* Хорооны нэгдсэн эмнэлэгт 1993 оны 09 дүгээр сарын 07-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож  шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээх нь  зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийг 1993 оны 09 дүгээр сарын 07-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ******* хорооны нэгдсэн эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш Н.******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.САРАНТУЯА