Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2024/00090

 

                                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум *-р баг ** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, * дүгээр багт байрлах “*******” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн өмгөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би нэг нэлээн удаан эмчилгээ хийлгээд өвчин намдаах эм тариа  их хэрэглэсэн тул мартаж санах юмнууд гарч магадгүй. Бас түгдрээд ярьж чадахгүй байх магадлалтай учир уншиж дуусаад энэ бичсэн баримтаа шүүгчид  өгье гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлага: “*******-*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр надад сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөр эрхлэх хугацааг дуусгавар болгосон тухай Б\735 дугаартай тушаал гарган ажлаас халсан нь хууль зөрчсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээхээр шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Би 1988 онд оноос эхлэн тус компанид тасралтгүй 1988 оноос эхлэн тус компанид тасралтгүй 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл жирийн ажилтнаас эхлэн ажиллаж ирсэн. Тухайлбал: Манаач, засварчин, ажилчдын автобусны жолооч, шуурхай албаны автомашины жолооч, автомашин механизм, баазын ээлжийн диспетчер, механик цехийн дарга, ерөнхий механик, ерөнхий мэргэжилтэн, техникийн хэлтсийн дарга гэх мэт ажлуудыг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлж үйлдвэртээ олон мэргэжилтэй ажилчин, ажилтан шавь нар түрүүлж ажилласан. Гэтэл компанийн гүйцэтгэх захирал намайг ажлаас халахдаа үйлдвэрлэлийн осол гаргасан, компанийн эсрэг үйл ажиллагаа явуулж, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэний дээр ажлаас халсан. Дээр дурдсан үндэслэлээр халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангаагүй, үйлдвэрийн осол гаргасан гэх үндэслэлийн тухайд, миний хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хуулийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, үйлдвэрлэлийн осол гаргасан ажилтан т ажлын байрны өдөр тутмын зааварчилгааг дүрэм журмын дагуу гүйцэтгэх гэж буй ажил үүрэгтэй нь холбогдуулан өгч, зааварчилгааны болон ажлын ын бүртгэлд бүртгэж, осол авааргүй ажиллах талаар тайлбар анхааруулга биечлэн өгч танилцуулаад гарын үсгийг зуруулж ажилд гаргасан тул би ямар ч буруугүй юм. РК600 маркийн редакторын 80кг орчим жинтэй тус арааг өргө гэсэн өгөөгүй, тус маркийн редукторыг угсарч ажилд оруул гэсэн. Наряд өгсөн засвар үйлчилгээний ажлыг шаардлага хангах багаж ашиглан хийх ёстой байдаг. Үүнийг ч би анхааруулж сануулж ажилд гаргасан. Гэтэл сэрээт ачигчаар өргөж зөөх буюу дээш доош буулгаж өргөх юмыг сэрээт ачигчийн сэрээн дээр гаргаж тавих гэж байгаад хуруугаа гэмтээсэн байдаг. Энэ нь ыг ажилд анх авахдаа аюулгүй ажиллагааны сургалт маш муу явуулсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад ажил олгогчийн буруу юм. Миний хувьд хууль дүрмээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн Уг ослыг “*******-*******” компанийн үйлдвэрийн осолд тооцон судлан бүртгэснийг баталгаажуулсан. ******* аймгийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь хөнгөн осол гэж дүгнэсэн байхад намайг ноцтой осол гаргасан гэж тушаалд тусгаад байгаа нь хачирхалтай ба би үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй байгаа ба тэгээд ч уг осол гарсан шалтгаан нь надтай хамааралгүй, компани ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй, буруутай байжээ гэдэг нь Хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтээс тодорхой нотлогдож байна. Эрсдэлийн үнэлгээг хэн гэдэг албан тушаалтан хийх үүрэгтэй вэ гэдгийг ч Хөдөлмөрийн сайдын 2015 оны 296 дугаар тушаалаар батлаад өгсөн байдаг. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь уг үйлдвэрийн осол хэрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгаад ажил олгогчийн буюу “*******-*******” компанийн ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгээгүй байснаас осол гарсан шалтгаан болсон гэж дүгнэж шийтгэл оногдуулсан байхад намайг буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Манай компани удирдлага намайг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж гүйцэтгэх захирлыг шүүмжилсэн гээд ажлаас халахын тулд шалтаг шалтгаан хайж байх үед осол гарсан. Энэ ослыг гарснаас ганцхан намайг буруутгаад байгаа нь намайг ажлаас халах гэж улайран байгааг илт харуулж байна. Ер нь Хөдөлмөрийн аюулгүй  аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, аюулгүй ажиллагаанд сургах, сургалт явуулах, шалгалт авах зэрэг үүргийг гүйцэтгэх удирдлага хүлээдэг. Ийм учраас би ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээд зааварчилгаа, сануулга өгөөд осол авааргүй ажиллах уриа хэлүүлээд ажилд нь гаргасан тул үйлдвэрийн осол гарсан гэж намайг буруутгаж ажлаас халах шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй байна. Манай ******* сумын ерөнхий боловсролын сургуулийг дүүргэсэн 2-3 үе дамжин тус компанид ажиллаж байгаа залуу инженер техникийн ажилтнууд, олон жил ажилласан ахмад инженер техникийн ажилтан нарын зүгээс энэ үйлдвэрийн цех нэгж бүр дээр сэлбэг материалыг урьд нь авч байсан болон зах зээлийн үнээс хэд дахин нугалсан өндөр үнээр хууль зөрчин шууд худалдан авалтаар авч байгаа үйлдэл, техник технологийн зөрчил гаргаж байгаа байдал, энэ нь гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа гэсэн үг. Мөн цементийн үнийг хэт хөөрөгдөж үнэ нэмсэн асуудал тоног төхөөрөмжийг маш их доголдуулж, хүчин чадалд нь хүргэж ажиллуулахгүй ажиллуулах тал дээр ямар ч ойлголтгүй, анхаарахгүй, маш үрэлгэн байдлаар ажиллаж байгаа байдал, сэлбэг, шатах тослох материал дээр хэт үрэлгэн хандаж байгаад тэр дундаа Чулуунцрын үйлдвэрийн зуухны засвар үйлчилгээний чанар, зуухны доторлогооны чанар байдал хангалтгүй мөн санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж байгааг шүүмжилж, зөрчил дутагдал дахин давтан гаргахгүй ажиллах гэсэн ёс зүйн шаардлага тавьсан. Энэ бол шударга шаардлага бөгөөд ямар ч ёс зүйн зөрчил гаргаж, компанийн бизнесийн нэр хүндэд халдсан асуудал байхгүй. Миний саяын энэ хэлж буй зөрчил доголдолтой холбоотой асуудлыг гүйцэтгэх захирлын удирдлагад байх, үйлдвэрийн дотоод аудитын хяналт шалгалтын хүрээнд гүйцэтгэх удирдлагад шаардлага тавьж хүргүүлж байсан. Гэтэл гүйцэтгэх захирал, түүний багийнхан шүүмжлэлтэй хандсан Засгийн газрын шүгэл ажиллагааны хүрээнд асуудал тавьсан инженер техникийн ажилтан нарын шаардлагыг хүлээн авахгүй, харин ч шударга шаардлага тавьсан ажилтан, инженер техникийн ажилтан нарыг ямар нэг байдлаар буруутган ажлаас бөөнөөр халах болсон.

Манай үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага, түүний удирдлагын баг хууль зөрчсөн үйлдэл нь Төрийн хяналтын тухай хуулийн дагуу хийсэн. Төрийн аудитын шалгалтаар сөрөг дүгнэлт гаргасан байдлаар нотлогдсон асуудал Засгийн газрын хуралдаан дээр яригдсан. Аудитын дүгнэлт танилцуулагдсан бүх хэвлэл мэдээллээр ил мэдээллээр ил тод болсон байгаа. Гэхдээ би шүүхэд нотлох баримтаа бичлэгээр нь өгсөн байгаа. Миний хувьд нас бие хүрээд энэ үйлдвэр хамт олон дундаас ажлын ажил, амьдралын гараагаа эхэлж өдий хүрсэн хүний  хувьд ч үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжийн хэвийн жигд ажиллагаа, шатах тослох материалын зарцуулалт, норм, өөрчлөлт, засвар үйлчилгээ, тэдгээрийн чанар, сэлбэг материалын зарцуулалт, хэрэглээний норм норматив зэргийг үйл ажиллагааг мэдэх хүний хувьд мөн норм нормативыг судлан шинэчлэн тогтоож, мөрдүүлж байсан хүний хувьд хуурай аргын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монгол орныхоо байгаль цаг уурын нөхцөлд нутагшуулан туршилт тохируулга хийж, үйлдвэрийг хүчин чадалд нь хүргэж ажиллуулж байсан хүний хувьд гүйцэтгэх захирал буруу алдаатай зүйл хийгээд байна гэдгийг өөрт нь хэлж анхааруулж байсан ба 2 удаа уулзаж хэлсний дараа надтай аль болох уулзахгүй гэж шалтаг гаргаж байсан. Ерөнхийдөө захирал надад олдохгүй байсан гэж хэлж болохуйц байлаа. Маш олон удаа утас руу нь залгаж байсан ч утсаа авдаггүй. Та үүн дээрээ дахин нэг анализ хийгээд үзнэ үү. Арай л болохгүй байна. Зарим нэг асуудал дээр ах хүний хувьд цемент үйлдвэрлэгч хүний ч хувьд зөвлөгөө өгсөн мессеж өгч байсан. Энэ асуудал нь үйлдвэрлэлд их хортой байдаг. Та нэг судлаад үзээч. Та үйлдвэрлэл явуулах технологийн болон санхүүгийн сахилга батыг маш их зөрчиж байна. Удаа дараагийн шалгалтаар таагүй дүн аваад байна. Алдаагаа засах дорвитой арга хэмжээ авъя. Шаардлагагүй үед цемент үйлдвэрлэж борлуулаад дэмий юм биш үү, он гараад цементийн үнэ нэмье гэдэг таны саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дэмжсэн гэсэн биз дээ, тийм учир одоо хэдүүлээ цементээ үйлдвэрлэхгүйгээр Клинкерээ үйлдвэрлээд ахиухан нөөц бүрдүүлье, он гараад бидэнд маш их их хэрэгтэй гэх мэтчилэн мессеж бичдэг байлаа. Гэтэл үл тоосон ба олон нийтийн сошиал мэдээгээр зурагтаар бүхий л юм болж бүтэж байгаа мэт гоё гоё мэдээ тайлбар гаргадаг, өөрийн захиалгатай сэтгүүлчид телевиз авч ирж бараан Клинкер, шохойн овоолгыг харуулж, ийм их түүхий эдийн нөөцтэй гэж худлаа харуулдаг, захиалгат гэж хэлж болохуйц, дээрээс ирж байгаа гэх шалгалтын видео бичлэг хийх төдийхөнд нь цементийн тээрмүүд болон тоног төхөөрөмжийг хүчээр ажиллуулж олон нийтийг хуурдаг. Мөн ажлын мест дээрээ захирал ховор ирдэг 1 дүгээр гарын үсэгтэй холбоотой бичиг баримтууд хүлээгдэх тэр бүү хэл захирлын хаана байгаа газар дээр нь очиж зуруулдаг гээд яриад байвал олон зөрчил давтагдаж байсан. Би үйлдвэрийнхээ хувь заяа, цаашлаад ийн ард иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон үйлдвэрийг маш хүнд байдалд оруулахгүй, сэргэхгүй болтол нь элгээрээ мөлхүүлчихгүйн тулд удирдах дээд байгууллага болох Барилга хот байгуулалтын яам, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үйлдвэрээ гэсэн сэтгэлтэй залуу инженер техникийн ажилтандаа хандахад нь тэднээс олон жил ажилласан хүний хувьд хааяагаа манайд зөвхөн хар амиа бодоод дуугүй сууж чадаагүй, үнэн байдлыг хэлж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө намайг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах нэг үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, жагсаал цуглаан, ажил хаялт тийм ямар ч асуудал байгаагүй. Би ээлжийн амралттай байсан, ээлжийн амралттай байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа.

Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын дүгнэлт сөрөг гарч, тэвчиж болохгүй зөрчил дутагдал илэрсэн. Түүнчлэн компанийн хэмжээнд болж өнгөрч буй бусармаг, хууль зөрчсөн үйл явдлыг харсаар, мэдсээр байж түүнтэй эвлэрээд суух ёс зүйн аминч үзэл надад байхгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талаар Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, төрийн өмчийг хамгаалах, үйлдвэрийнхээ үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүднээс иргэний үүргээ биелүүлж, дутагдлыг зохих байгууллагад хүргэсэн нь ажлаас халах үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Тэгээд ч миний энэхүү шүүмжлэлд ямар нэгэн худал гүтгэсэн, ташаа зүйл байхгүй. Эдгээр нь компанийн бизнесийн үйл ажиллагаа, нэр төрд халдсан асуудал биш юм. Зөвхөн гүйцэтгэх удирдлага, түүний багт байгаа цөөхөн цөөн тооны хүмүүсийн хууль зөрчиж байгаа үйлдэлтэй холбоотой. Ер нь цаг хугацаа бүхнийг харуулна гэж үнэн юм байна. Төрийн болон бараа материал худалдан авах, ажил үйлчилгээ явуулах хууль дүрэм журмыг зөрчин шууд худалдан авалт хийж, сэлбэг материалыг зах зээлийн үнээс хэд дахин нугалсан өндөр үнээр авч байгаа нь Улсын Их Хуралд нэр дэвшихийн тулд сонгуулийн сурталчилгааг зарцуулах мөнгөө бүрдүүлэх зорилготой. Мөн түүнд саад болох гэсэн хүн бүрийг замаасаа зайлуулах далд санаа гэж хардаж байна. Энэ үйлдэлд нь би саад болсон учраас замаасаа зайлуулах зорилгод нь би бас өртсөн. Маш гомдолтой байна. Би сэлбэг материалыг хэд дахин өндөр үнээр авч байгааг нотолсон ганц 2 жижиг жишээ баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.

Ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлийн тухайд 2022 оны сүүл 2023 оны 1 дүгээр сараас тус компанийн хэмжээнд гүйцэтгэх захирал, түүний багийн хууль зөрчсөн үйлдэл, ажиллагаатай холбоотой асуудал улам бүр их болж асуудлыг хөндөж эхэлсэн байдаг. Түүнчлэн намайг бусдыг хуурч Улаанбаатар хот руу авч явж тохирсон гэх зүйлийг гаргаж тавиад ёс зүйн зөрчил гэж байгаа нь үндэслэлгүй, нас биед хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, өрх гэрийн тэргүүнүүд өөрийн гэсэн үзэл бодолтой, бие бялдрын хувьд өсгөлүүн, урлаг спортоор хичээллэдэг, нэг нь аймгийн цолтой бөх хүмүүсийг би хуураад явах уу, энэ хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшлээр явсан. Миний албан тушаал нь доор байгаа ажилтнаа дарамтлах, ажил үүрэгт нь нөлөөлөх, ажлаас халах, ажилд авах гэх мэт эрх байхгүй. Бүгдийг нь  цехийн дарга болон түүнээс дээших албан тушаалтанд л байдаг. Энэ тухай намайг Үйлдвэрийн ёс зүйн хурал дээр оруулахдаа хөндөж байсан. Тэр хурал дээр би хуурч авч яваагүй гэдгээ хэлсэн. Бүр тэр 2 хүнтэй нүүрэлдье ч гэж хэлсэн. Гэтэл нүүрэлдэх шаардлага байхгүй, нүүрэлдэхгүй гэсэн. Тэр хурал дээр миний хэлсэн үг өгүүлбэр нь , болон бусад хүмүүсийн намайг дарамталж, мушгин гуйвуулж асууж байсан асуултууд болон миний хариултууд, тэдний сүүлд гаргаж өгсөн ёс зүйн хурлын протокол дээр буюу нотлох баримт дээр бүгд ороогүй байна лээ. Намайг илт дорд үзэж үг мушгиад дарамтлаад байхаар нь гомдоод уйлах дөхөөд хоолой зангирсан гэдгээ би анзаарсан. Тэр үед манай хурал удирдагч нар миний хоолойны өнгө өөрчлөгдсөн гэдгийг оруулсан байна лээ. Ямар зорилгоор тэрийг оруулсан байгаа, ямар зорилгоор ёс зүйн хурал дээр миний үгийг хассан нь сонин санагдаж байна. Үгнээс үг унагаагаад хэлсэн үг мушгиад байдаг хэцүү л хүмүүс юм билээ, хоолой зангирч уйлах дөхөхдөө би энэ хүмүүсийн дэргэд ямар ч байсан нулимсаа харуулахгүй гэж би бодож гүрийсэн. Тэр бол үнэн. Харин хурал тараад машин дотроо орж 2 удаа орилоод нулимс гаргаж уйлсныг бол энд нуулгүй хэлчихье. Ёс зүйн хурал намайг орохоос эхлээд их хүйтэн уур амьсгалтай байсан. болон бусад хүмүүс нь миний нүүр лүү харж чадахгүй хараа буруулаад л доош дээшээ хараад 2 гараа ээлжлэн базаад л хөмхий зуугаад, хааяа харц тулгахад хорсолтой харцаар ширтээд л байсан. Би мангар хүн биш. Хурал эхлээгүй байхад хурлын шийдвэр ер нь онцгүй гарах юм байна гэдгийг бол би мэдэж байсан. Ёс зүйн хурал эхлээгүй байхад шүү. Тэр хурал дээр чи үйлдвэрээ боддог байсан бол захиралд сануулж хэлэхгүй, шууд дээд байгууллагад хандаж байдаг. Үүнийг чинь юу гэж ойлгох юм гэж асууж байсан. Энэ нь хурлын тэмдэглэл дээр байхгүй байна лээ. Би хариулахдаа та нар болон захирал миний үгийг ердөө тоож анзаарч аваагүй, аргаа барахдаа захиралтай ярих гэж олон удаа залгасан, мессеж бичсэн, ийм ийм юмыг анхаарч нэг үзээч гэсэн утгатай мессеж бичсэн гэдгээ хэлсэн. Тэгвэл чиний тэр бичсэн мессеж чинь одоо байна уу гэж асуусан энэ асуултад бас ороогүй байна лээ, би байгаа гэсэн , нар үзье гэсэн, энэ асуулт хурлын тэмдэглэлд байхгүй байсан, үзье гээд гараа сарвайхад нь \ миний яг баруун гар талд сууж байсан ойрхон\ утасныхаа түгжээг гаргаад захирлын дугаарыг гаргаад утсаа өгсөн. Хуралд оролцож байсан хүмүүс ойртуулаад тойруулаад миний утсыг үзсэн. Утсыг үзэж байх хооронд хүмүүсээс олон асуулт ирж байсан. Би тухай бүрд нь хариултыг дэлгэрэнгүй, маш тодорхой өгч байсан. Утас буцаж ирсэн хэдий удсаныг санахгүй байна. асууж байсан байх тэгж санаад байна. Та ер нь биднийг яагаад шүүмжлээд байгаа юм, бидэнд их муу гэсэн утгатай юм асуусан бас тэр нь алга байна лээ. Би та нарт болон захиралд юу гэж муу санах вэ, та нарыг анх ирэхэд би маш их хүндэтгэлтэй хандаж хүлээн авч баяр хүргэж байсан биз дээ. Тэгээд бид хамтран ажиллаад 2022 онд үйлдвэрийн түүхэнд байгаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэт их хуучирсан грипр крануудыг зогсолт сааталгүй ажиллуулахын тулд өөрийн бүх хүч мэдлэг, цаг хугацаа зориулан ажилласан, олон цаг, өдөр шөнөгүй баяр ёслол, амралтын өдрийг ч умартан ажилладаг байсан. Та бүхнийг дэмжиж байсны илэрхийлэл байгаа бус уу, Грипр кранууд үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар их голлох үүрэгтэйг мэднэ биз дээ, та нар гэж хэлсэн. Энэ үйлдвэрийг төрийн мэдэлд оруулах гэж хэт бага үнээр хувьд очсоныг эсэргүүцэж Засгийн газар, яам тамгын газраар би их явсан л даа. Хувийнхан ч надад бас таагүй л хандаж байсан. Гэхдээ зөв юм хэлж байсан болохоор тэд зөвшилцөх асуудлын гарцыг олох гэж үздэг байсан юм. Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлүүлэх гэж толгой компани болох болон ХХК-д асуудлыг тавьж байсан тухай хэлсэн. Та нарыг алдаа дахин гаргахгүй байх, цаашид илүү сайн ажиллаж, алдаа багатай ажиллаасай гэсэн үүднээс хэлж байна. Би яах вэ, удахгүй тэтгэвэрт гарна шүү дээ гэж хэлсэн. Харин хувийнхан бол хүний хэлж байгаа зүйлийн зөв бурууг нь ялгаж чаддаг хүмүүс байсан юм байна лээ. Би их зөвлөгөө өгдөг байсан. Голдуу үйлдвэртэй холбоотой гэсэн. Энэ бас хэлсэн үг хурлын тэмдэглэл алга байна лээ. Надтай холбоотой хурлуудад надад өөртөө авч үлдэх видео, аудио бичлэг хийх, хамт гэрчээр хүн авч орох зэрэг саналыг манай удирдлагууд хүлээж авдаггүй, Үйлдвэрийн нууцтай холбоотой учир болохгүй гэж хориглосон. Миний хувьд дээрх саналыг шалтгаан нь манай удирдлагууд хурал дээр хэлсэн үг, өгүүлбэрийг нэмж хасах, гуйвуулах вий гэж хардсан учир тийм санал тавьсан. Ер нь энэ хурлууд дээр миний л асуудал яригдах юм чинь компанийн нууцад хамаарах асуудал биш гэж би ойлгож байгаа. Хуурай аргын буюу Чулуунцрын үйлдвэрийн инженерүүд үйлдвэрлэлтэй холбоотой заавар зөвлөгөө өдөр бүр өгч явдаг тухай, энэ үйлдвэрт ямар ажил хийж, үйлдвэртээ хэрэгтэй юу хийж байсан тухай яриа бүгд байхгүй байна лээ. Үүнийг хэлэх нь зөв, бурууг мэдэхгүй байна. Яагаад гэвэл миний хайнга хүнд итгэдэг, хүнд хар санадаггүй учраас алдаа гарчээ. Гэхдээ худлаа юм биш хэлмээр санагдаад байна, хэлье. захирал руу олон мессеж бичсэн. Гэтэл хариуцагчийн өгсөн сүүлийн нотлох баримт, ёс зүйн хурлын тэмдэглэлд хоёрхон мессежийг оруулсан байхаар нь гайхаад яагаад бусдыг нь яагаад оруулаагүй юм бол хэвлээд өгье гэж бодоод мессеж рүүгээ ортол гуравхан мессеж үлдээд бусдыг нь устгасан байсан. Бүүр хогийн саванд ч байхгүй байна лээ. Миний утсанд манай гэрээс хэн ч хүрдэггүй, 80 гарч яваа ээжтэйгээ би амьдардаг. Би ёс зүйн хурал цувралын үеэр миний энэ утасны мессежийг шалгаж байхдаа энэ хүмүүс устгасан гэж хардаж байна. Энэнээс өөр хувилбар надад байхгүй байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очоод мэдээлэл хийхэд оролцсон бүх хүмүүсийг ажлаас халах бодлого барьж байсан тул би хамт явсан 2 ажилчнаа ажилтай нь үлдээхийн тулд намайг дагуулж явсан, бид сайн дураараа оролцоогүй гээд өөрсдийгөө хамгаалж үлд гэж хэлсэн. Бидэнтэй хамт явсан бусад инженер техникийн ажилтан нар гээд олон хүн ажилгүй болж байснаас ямар нэг аргаар хүмүүсээ ажилдаа үлдээх арга сэдье, хэдүүлээ шүүхэд хандъя гэж тохиролцсон. Ёстой нэг ажлын байрны дарамт гэдгийг бол үзүүлж байсан. Манай удирдлагууд Жишээ нь: Манай сантехникийн инженер гэдэг ажилтан үлдэхийн тулд би өөрөө анзаараагүй, нэг цаас бариад зогсох уу гэхээр нь барьсан чинь захиралд арга хэмжээ тооц гэсэн цаас байж, би сүүлд нь мэдсэн уучлаарай, дахин ийм юм хийхгүй, анзаараагүй байснаас боллоо гээд удирдлагуудаасаа уучлалт гуйж байна гэж хэлээд ажилдаа үлдэж байсан. Энэ үгийг дахин давтан сошиалаар нэлээн олон хэлүүлсэн. Гэхдээ инженер хүн A4-ын цаасан дээр Роялиар, фондын үсгийн хэмжээ 140-тэй бичсэн дөрөвхөн үгийг гэгээн цагаан өдөр харахгүй гэхэд хүн үнэмших үү, ер нь үнэмшихгүй байх, үүнийг харахад бол хүнийг дарамталж хэлүүлсэн илт, надтай хамт Барилга хот байгуулалтын яам, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очиж үзэл бодлоо хэлсэн ажилчин бас л компанийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, компанийн нэр төрд халдсан, ёс зүйн үйлдэл гаргасан гэх шалтгаанаар ажлаас халагдсан. Бүгд шүүхэд хандаж гэм буруутай эсэхийг шүүх тогтоож анхан шатны шүүхээс дээд шатны шүүх хүртэл явсан. Бүх шатанд гэм бурууг нь тогтоож ажилдаа орцгоож байгаад нь би хувьдаа бол баярлаж байдаг юм. Жишээ нь: Хуурай аргын үйлдвэрийн дарга , хүний нөөцийн ажилтан , цемент үйлдвэрийн дарга байсан , ерөнхий нягтлан байсан гээд тэгээд цааш нь нэрлээд байвал олон хүмүүс бий. Тус тус компанийн хэмжээнд мөрдөж буй дүрэм журам нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, боомилсон, иргэд бидний хөдөлмөрлөх эрхэд халдсан заалттай байсан. Үүний улмаас надтай ижил олон ажилчин байсан тул би Улаанбаатар хот орж Улсын Дээд шүүхэд олон жил ажиллаж байгаад чөлөөнд гарсан манай улсын нэртэй гавьяат хуульч, үйлдвэрчний эвлэлийн холбооны хуулийн зөвлөх, өмгөөлөгч нартай уулзаж зөвлөгөө авсан. Энэ талаар Компанийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурал дээр ч мэдүүлсэн болно. Надад зөвлөгөө өгсөн хуульчид бүгд аж ахуйн нэгж байгууллагуудын хэмжээнд том жижиг нь үл хамааран боловсруулж мөрдөж буй хөдөлмөрийн дотоод журмаас эхлээд бүх дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон бусад бүх төрлийн гэрээ хэлцэл, зааварчилгаа зэрэг эрх зүйн акт нь хуульд нийцсэн байх шаардлагатай. Хуулиас дээгүүр хүндрүүлсэн хүчин үйлчлэлтэй, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хэт нэг талаа барьсан байж болохгүй. Танай энэ дүрэм журам чинь удирдах ажил чинь дур зоргоороо авирлаж, ёс зүйгүй үйлдэл гаргахад түүнийг шүүмжлүүлэхгүй байхаар зохицуулагдсан. Аж ахуйн нэгж дээр хэрэглэж болохгүй журмууд байна гэж зөвлөсөн. Гүйцэтгэх захирлын тушаалын үндэслэл болгосон хуулийн зүйл заалт, хөдөлмөрийн гэрээний заалт нь үндэслэлгүй байгаад миний зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхийг сэргээж, ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Дахин хэлэхэд цаг хугацаа үнэн баримт гэж үнэн юм. 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Даваа гараг байсан шиг санаж байна. Савлах цехийн урд талбай дээр удирдлагууд та бүгд явж байгаад цемент үйлдвэрлэлийн ажилчин бидэнтэй уулзаж байхдаа захирал би энэ үйлдвэрээс 2028 он хүртэл явахгүй, та бүхэнтэйгээ хамт байна, бүүр энэ багаараа байна гээд байсан биз дээ. Гэтэл одоо захирал маань хаана яваа билээ, мэдэхгүй, ингээд алхам бүрдээ худлаа ярьж болдог юм уу, , бүс нутагт Улсын Их хуралд нэр дэвшинэ гээд энд тэнд хүн бөөгнөрсөн газар яваад байна. Миний харж байгаагаар үйлдвэрийг цаашид ажиллуулах чадамжгүй болоод үйлдвэрийг маань санхүүгийн маш хүнд байдалд оруулчхаад амиа аваад гарлаа л гэж ойлгож байна. Юугаар нотлох юм бэ гэх байх ганц нэг жишээ хэлье. Одоо энэ манай үйлдвэр өр зээлд баригдаад хүнд байдалд орсон байгаа байдал, манай үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилогдож ирээд сар гаруйхан болоод би ажиллахгүй гэсэн. ирээд техникийн болон санхүүгийн аудит оруулаад харилцагч байгууллагуудад өгөх өрийн асуудлыг хянаад больё гэсэн. Наанаа л эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй гэсэн ч нидэр дээрээ дээрх асуудлаас болоод больсон нь тодорхой болсон. Нөгөө эрүүл мэнд нь болохгүй байна гээд байсан хүү маань Солонгос улс руу очиж ирээд л ирээд 2024 оны 02 дугаар сарын 20-26-ны хооронд, 03 дугаар сарын 02-05-ны хооронд аймгийн өвөлжилт хүндэрсэн , , , , , гэх сумдаар явж тусламж хүргүүлээд өөрийн биеэр малчидтай уулзаад цас зудад машин тэрэг нь суугаад эвдрээд цас ухаад явж байна. Төрсөн нутаг өөрийнхөө тэр сумдад илүү их хүндэтгэлтэй хандаж байгаа. Тэгээд группийнхээ ажлыг өдөр шөнөгүй удирдаад явж байна. Миний хэлэх зүйл болсон  гэв...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. С.******* нь 2022 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн “*******” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан цементийн үйлдвэрт краны механик инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Гэвч хөдөлмөрийн гэрээ, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэмд заасан сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан тул 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б\735 дугаартай тушаалаар ажлаас сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн. Гаргасан зөрчлийн тухайд нэхэмжлэгч нь цементийн үйлдвэрийн инженер тул цементийн үйлдвэрийн засварчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг өдөр бүр ажилд гарахаас нь өмнө ажилчдад өгөх ёстой атал энэ үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 05 сарын дугаар 04-ний өдрийн 11 цагийн орчимд засварчин нь тээрмийн заалны засварын талбайд ажил гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртөж эрүүл мэндээрээ хохирсон. Энэ нь Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актаар тогтоогдсон ба тус актын 13-д т аюулгүй ажиллагааны зааварчилгаа сануулж, хэлээгүй, ажлын дүн шинжилгээ хийгээгүй, урьдчилан эрсдэлийг олж хараагүй 85кг жинтэй ачааг өргөх, зөөх ажлыг өргөгч кран, ашиглаагүй, тоног төхөөрөмжийн арааг гараараа өргөсөн, ажлын бэлтгэл, тоног төхөөрөмж, хүн хүчний хөдөлмөр зохион байгуулалт оновчтой хийгдээгүй зэрэг шалтгаан нь хүчин зүйлийн улмаас осол гарсан болохыг тогтоосон байдаг. Уг актыг манай компани 2023 оны 06 дугаар сард хүлээн авсан. Мөн С.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ээлжийн амралттай байх хугацаандаа цементийн үйлдвэрийн засварчин , буюу өөрийнх нь үүрэг чиглэлийн дагуу ажилладаг албан хаагчдыг ажлын өдрөөр, ажлын цагаар хөдөө газар шорооны ажил хийлгүүлнэ хэмээн хууран мэхэлж ажлыг нь таслуулж, улмаар дарамт шахалт үзүүлж Улаанбаатар хот руу дагуулан авч явж хүсээгүй байхад нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт аваачиж хэсэг бүлэг этгээдүүдийн хамт зохион байгуулсан жагсаал цуглаандаа хүч нэмэх зорилгоор уриа лоозон бариулан оролцуулах үйлдлийг гаргасан. Мөн Улаанбаатар хот авч явсантай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очихдоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “*******” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой Аудитын сөрөг дүгнэлт гаргасан тул архичин, хүчирхийлэгч гүйцэтгэх захирлыг огцруулах шаардлагатай, мөн Өртөгт суурилсан менежментийн урамшууллыг олгохооргүй болсныг эсэргүүцэж байна гэх агуулгатай ажил олгогч байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл олон нийтэд тараасан ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Улмаар “*******” ХХК-ийн Ёс зүйн зөвлөл нь С.*******ийн гаргасан дээрх дурдсан үйлдлүүд нь компанийн ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж  хэлэлцэхээр удаа дараагийн хурлуудыг товлосон боловч нэхэмжлэгч нь ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй байж хойшилсоор байгаад тухайн хурал нь 2023 оны 08 дугаар сард хийгдсэн байдаг. “*******” ХХК-ийн ёс зүйн зөвлөлөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23\06 дугаартай дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр “*******” ХХК-ийн *******ийн үйлдвэрийн инженер С.******* нь хэд хэдэн удаагийн үйлдлээр ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр ажлаас шууд чөлөөлөх ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэлтэй талаар дүгнэсэн. Ийнхүү С.******* нь Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаж, ажилтны ёс зүйн зөрчил, дүрэм зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод хэмжээ, хэм хэмжээний холбогдох зүйл, заалтууд, ёс зүйн зөвлөлийн дүгнэлт зэргийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б\735 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон. Иймд С.*******той байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр нь хуульд нийцсэн тул уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлага, энэхүү тушаалын үр дагаврыг арилгах буюу албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байгаа гүйцэтгэх захирлын Б\735 дугаартай ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ноогдуулсан тушаал үндэслэл бүхий тушаал болсон. Нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг хэлэхээс өмнө товчхон дараах зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. 2022 оны 03 дугаар сард хууль бусаар хууль зөрчиж хувьчилсан Засгийн газрын тогтоолыг Засгийн газар өөрөө хүчингүй болгож төрийн өмчид эргүүлэн авсан. Төрийн өмчид эргүүлэн авсантай холбоотой Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан болон компани дотоодод мөрдөгддөг дүрэм, журмуудыг шинэчлэн баталж мөрдүүлэх, бусад хууль тогтоомжийг биелүүлэх, холбогдох дүрэм журмыг тэдгээр хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн гол агуулга болох ажлын байран дахь аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалт, дарамтыг арилгах болон үл тэвчих орчин үүсгэхгүй байх чиглэлээр гүйцэтгэх захирал болон удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудын хүрээнд маш олон дүрэм журмуудыг баталж, мөрдүүлж байгаа. Үүний нэг хамгийн гол дүрэм журам болох хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм зэрэг байдаг. Ажилтны ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журам баталсантай холбоотой компани анх удаа дотооддоо ёс зүйн зөвлөлийг байгуулж, эдгээр дүрэм журмыг биелүүлж ажиллахыг үүрэг чиглэл болгож ажилласан. Эдгээр үйл ажиллагаа нь бүхэлдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тэдгээр хуулийг даган гарсан дүрэм, журам, заавар, аргачлалыг компанийн хэмжээнд мөрдөх, энэ нь ажилтны эрх ашгийг хамгаалах, ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж гүйцэтгэх ийм хүрээнд хийгдсэн ажлууд байдаг. С.******* инженерийн хувьд бол маш олон жил компанид үр бүтээлтэй дарга хүртэл хийж ажилласан тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл дээрээ тайлбарласан. Хүн олон жил ажилласан гэдгээрээ байгууллагад болон бусад газарт давуу байдал олж авах нь бол зохисгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Үндсэн хуулиар ялгаварлан гадуурхсан зүйл болно. Олон жил ажилласан гэдгээрээ аливаа компанийн болон бусад хууль тогтоомж, компани дүрэм журам зөрчсөн үйлдлийг цайруулах үндэслэл болохгүй.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөрчиж, үйлдвэрлэлийн осол гаргасан тухайд т зааварчилгаа өгсөн,  гараар өргөх үүрэг өгөөгүй, эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй нь байгууллагын буруу зэрэг байдлаар өөрийгөө өмгөөлж тайлбар хийсэн. Тухайн ажил үүрэг нь цементийн үйлдвэрийн хувьд тухайн өдөр хийгдэх ажлын төлөвлөгөөнд орж хийгдсэн ажил гэдэг нь тогтоогддог. Харин гараар өргөх тухайд тухайн үед яг зэрэгцээд хамт ажиллаж байсан, тухайн ажлыг удирдан явуулж байсан С.*******ийн хувьд гараар өргөх тал дээр цементийн үйлдвэр болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан  ажилтанд мэдэгдэж эрсдэлийн үнэлгээг хийлгэх үүрэг нь С.******* инженерт оногдоно. Энэ ажлыг гараар өргөх ажлыг өгч хэнд ч үүрэг болгоогүй. Энэ ажилд харин биеэр оролцож өргөлцөж байсан хүн нь С.******* инженер өөрөө байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох инженер, инженер техникийн ажилтнуудтай очиж мэдээлэл өгсөн. Энэ компанийн үйл ажиллагаа болохгүй байгаа, санхүүгийн байдал болохгүй байгаа, гологдол бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх болсон талаар захиралд мэдэгдсэн. Маш олон зөвлөгөө өгч мессеж бичсэн тухай зүйлүүд яриад тухайн мессежээ Ёс зүйн зөвлөлийн ажилтнууд устгасан мэтээр огт ор үндэслэлгүй ийм худлаа зүйлийг санаанаасаа зохиож ярьж байгаа нь энэ хүн ямар ёс зүйгүй хүн бэ гэдэг нь харагдаж байна. Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл бичгээр үйлдэж баталгаажиж, шүүх хуралдаанд нотлох баримтаар авагдсан байгаа. Ёс зүйн зөвлөлийн аудио бичлэг хийсэн тухайд С.******* өөрөө ярьсан. Энэ аудио бичлэг болтол хадгалагдаж байгаа. Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл болон холбогдох баримт, аудио бичдэг зэрэг нь компани ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар байгууллагын нууцад хамаарагддаг. Энийг байгууллагад өөрийн дотоод журмаараа бусдад нээлттэй биш байлгахаар энэ нь эргээд Ёс зүйн зөвлөлд орсон, гэрчээр мэдээлэл өгсөн тайлбар өгсөн хүмүүсийг аливаа хэлбэрийн дарамтад өртөхөөс хамгаалж журамласан байдаг. Ёс зүйн зөвлөлийн хуралдаан 04 дүгээр сарын 10-ны орой болон 11-ний өдөр болсон. , нарт дарамт үзүүлсэн, хууран мэхэлж авч явсан асуудлыг Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр С.*******ийг дуудах гэтэл тухайн үед ээлжийн амралттай байсан. Үүнээс хойш 08 дугаар сарын 25-ыг хүртэлх хугацаанд С.******* бүтэн сар буюу 30 хоног хүртэл огт ажил үүрэг гүйцэтгээгүй, илүү цагийн амралт авах, ээлжийн амралттай байх, өвчтэй бусад шалтгаанаар чөлөө авах, илүү цагийн нөхөн амралт авах, эрүүл мэндийн шалтгаанаар эмчийн магадалгаа ирүүлж, листтэй ажил үүргээ гүйцэтгэхгүй байх зэргээр ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан. Тухайлбал 07 дугаар сарын 03-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ыг хүртэл огт ажилдаа ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй тухай Ёс зүйн зөвлөлийн хуралдаан дээр өөрөө хэлсэн байдаг. Өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа чөлөө авах гээд удирдлагадаа хүсэлт тавихад чөлөө өгөхгүй байсан учраас эмнэлгийн магадалгаа авахаас өөр аргагүй нөхцөл байсан байдал үүссэн мэтээр тайлбар өгдөг. Энэ нь энэ хүн зориудаар хуурамчаар өвчилж эмнэлгийн магадалгаа авдаг гэх байдал тогтоогдох үндэслэл болж байна. Сая энэ ёс зүйн зөвлөлийн хуралдааны тухай маш их уянгын халилтай, худал хуурмаг зүйлийг ярилаа. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараас өөр юугаар ч нотлогдохгүй. Нэхэмжлэгч, хэргийн оролцогч нотлох баримтынхаа эх сурвалжийг заагаагүй тохиолдолд нотлох шинж чанар нь алддаг. Өөр ямар нэгэн баримт болон гэрчийн мэдүүлэг, бусад зүйлээр огт тогтоогдохгүй. Ийм зүйлүүдийг сая маш ихээр ярилаа. Шүгэл ажиллагааны хүрээнд шаардлага тавьсан та нарыг бүгдийг нь халсан тухай сая ярилаа. Энэ бол ор үндэслэлгүй, тухайн үед 20 гаруй инженер техникийн ажилтнууд очсон байдаг. Энэ үйл ажиллагааг хууль бусаар зохион байгуулж явсан. Хүн аливаа газар эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх нь бол чөлөөтэй. Гэвч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж шаардлага тавьсан асуудал нь гүйцэтгэх захирал ыг ажлаас огцруулах, хариуцлага тооцуулах гол агуулга бүхий Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгуулах гэсэн агуулгатай байдаг. Өртөгт суурилсан менежментийн урамшууллыг 04 сардаа багтаагаад олгосон. С.******* инженерийн хувьд Өртөгт суурилсан менежментийн урамшууллыг авсан байгаа. Бусад 170 орчим инженер техникийн ажилтан, захиргааны ажилтнууд 04 сардаа багтаагаад Өртөгт суурилсан менежментийн урамшууллыг авсан. Энэ үйл ажиллагаа, процесс бүх нэгжийн удирдлагуудтай хийсэн. Хуралдаан дээр яригдах бүрд хойшлоод явж байсан. Энэ нь Аудитын дүгнэлтээр ашигтай ажилласныг батлах, өртгийг хэмнэж чадсан байна гэдгийг тогтоосны дараа Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох юм байна гэдгийг бүх нэгжийн удирдлага мэдэж байсан. Энэ нь харин С.******* болон бусад инженер техникийн ажилтан, тухайлбал Чулуунцрын үйлдвэрийн дарга мэтийн хүмүүс бусад хүмүүст энэ урамшууллыг өгөхгүй юм байна гэдэг байдлаар байгууллагын эсрэг үйл ажиллагаанд уруу татаж, худал мэдээллээр зарим талаар албан тушаалын байдлаа ашиглаж хууран мэхэлж, дарамт шахалт үзүүлж дагуулж авч явсан нь болон нарын Ёс зүйн зөвлөлийн хуралдаан дээр ярьсан зүйл тэр хоёрын гарсан ёс зүйн зөвлөлийн дүгнэлт хурлын тэмдэглэлээр тогтоогддог. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар гүйцэтгэх захиралд мессежээр олон зүйл ярьсан, санхүүгийн болон сахилга бат болон маш олон зүйлээр зөвлөгөө өгсөн зүйлийн тухай яриад байгаа. Энэ санхүүгийн сахилга батын талаар инженер хүн ямар зөвлөгөө өгөх эрх хэмжээтэй байдаг юм бэ, инженер хүний зөвлөгөөг гүйцэтгэх захирал ямар үндэслэлээр заавал биелүүлэх үүрэгтэй байдаг юм бэ, залгасан дуудлага болгоныг гүйцэтгэх захирал авч хариу өгөх ямар үүрэгтэй байдаг юм бэ, энэ талаар баримт байхгүй. Энэ талаар үүрэг хүлээсэн зүйл хууль тогтоомжоор ч тогтоогдоогүй. Шаардлага тавих эрх бол байж болно. Байгууллагын хувьд энэ нь хэрхэн зохицуулагддаг вэ гэхээр нэгжийн дарга буюу цементийн үйлдвэрийн даргад өөрийн шаардлагаа тавина. *******ийн үйлдвэрийн дарга, Үйлдвэр технологийн газрын даргад асуудлыг нэгтгэж мэдээлэл, санал шаардлагаа тавина. Үйлдвэр технологийн газраас гүйцэтгэх захиралд үйлдвэр технологи буюу 500 орчим ажилтантай энэ үйлдвэрлэлийн нэгжийн асуудлыг гүйцэтгэх захиралд тавьж явах ийм зохицуулалттай байдаг. Зөвхөн өөрсдийнх нь хүсэл зоригийг биелүүлэхгүй байсны тулд хэсэг бүлэг этгээдүүд нэгдэж гүйцэтгэх захирлыг бусдад буруу ойлгуулах муухай харагдуулах, энэ нь цаашлаад байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, борлуулалт хэвийн бус болох санхүүгийн байдал хүндрэх, харилцагчид үл итгэх, борлуулалтын гэрээ байгуулж төлбөрөө төлөхөөс хойш суух ийм нөхцөл байдлыг тухайн үед үүсгэсэн байдаг. Энэ нь бүүр цаашлаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг ирж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга дарга 04 дүгээр сарын 14-нд ирж компани дээр уулзалт хийсэн. Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг ирж Хэрэг эрхлэх газрын дарга дарга хүртэл үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай ирж танилцаж, төрийн томоохон 2 байгууллагын үйл ажиллагааг манайх руу чиглүүлэх, эдгээр хүмүүс дор дороо хийсэн ажил, хүлээсэн үүрэгтэй байдаг. Гэтэл энэ “*******” компани үйлдвэр зогсчихлоо, үйлдвэрлэл явахгүй байна, ыг халах нөхцөл бүрдчихлээ гэдэг байдлаар мэдээлэл өгч явсан. Энэ нь “*******” компани төдийгүй Засгийн газрын хэд хэдэн агентлаг, засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэмжээний ийм том асуудал болгож ингэж хувиргаж, тухайн үед нийгмийг маш стресс бухимдалд оруулж, энэ төрийн бүх эрх бүхий хүмүүст маш их хүндрэл чирэгдэл учруулсан. Тэдгээр хүмүүс тухайн цаг үед ажлын байран дээрээ оршин байж ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл энэ хүмүүсийн мэдээллээр ирж “*******” компани дээр хэдэн өдөр ажилласан.

Эргээд дүгнэлт нь юу гэж гарсан бэ гэхээр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна, Үйлдвэрлэлийн нөөцүүд хэвийн байна, санхүүгийн нөхцөл байдал хэвийн байна, Өртөгт суурилсан менежментийн урамшууллаа олгохоор захирлын тушаал гарчихсан, аргачлалыг нь баталчихсан байгаа юм байна, энэ бүх асуудал шийдэгдэж байна, энэ гомдлууд үндэслэлгүй юм байна гэдэг мэдээллийг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга дарга, дарга өөрсдөө сошиалд ярилцлага өгсөн нь  сошиал болон нийгмийн сүлжээгээр тархаад явсан. Тухайн асуудлууд шийдэгдсэн. Тэр хүмүүсийг энд ирэх нөхцөл байдлыг үүсгэсэн хүний нэг нь манлайлан оролцсон хүн нь энд сууж байгаа С.*******, *******ийн хувьд инженер хүн, зөвлөх инженер, механик инженер, цементийн үйлдвэрийн краны инженер хийдэг энэ хүн санхүүгийн нөхцөл байдал, бэлэн мөнгөний үлдэгдэл, санхүүгийн сахилга батын талаар ямар ч шаардлага тавих эрх зүйн хувьд үүрэггүй тийм эрх хэмжээний хүн биш. Энэ нь хэн нэгэнтэй үгсэн хуйвалдаж, санаатайгаар зохион байгуулсан үйл ажиллагаа гэж үзэхээс өөр ямар ч боломж, гарц байхгүй. Хууль, дүрэм журам зөрчөөд сэлбэг бараа материал өндөр үнээр худалдан авдаг, энүүгээрээ сонгуулийн мөнгөө бэлтгэж байгаа гэдэг нь бас үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан баримт юу ч байхгүй. Өөрсдийнхөө энэ уран төсөөллөөр саяын ярьж байгаа зүйлүүд шигээ өөрөө өөрсдөө сэтгэн бодоод энэндээ хэн нэгнийг буруутай болгоод яриад мэдээлээд яваад байдаг. Тэгээд баримттай гээд байдаг тэр Аудитын дүгнэлт гээд байдаг. Тэр нь одоо болтол албажиж баталгаажаагүй. Тэр Аудитын дүгнэлтийг эс зөвшөөрөөд Захиргааны хэргийн анхан шатын шүүхээр маргаан үүсгээд явж байгаа. Энийг өнөөдрийн байдлаар хэн ч санхүүгийн сахилга бат, дүрэм журам зөрчсөн. Энэнд гүйцэтгэх захирал болоод гүйцэтгэх удирдлагын багийг буруутгая гэсэн баримт одоогоор байхгүй байгаад байгаа. Энэ нь хэрэгт авагдаагүй, энэ нь байгаа бол хүсэлтээ гаргаад хэрэгт нотлох баримтаар авхуулах боломжтой байсан. Энэ үйлдэл, үйл ажиллагаа хийгдээгүй. Энэ хууль зөрчсөн үйлдлүүдийнхээ төлөө Засгийн газрын 5Ш хөтөлбөр, шүгэл ажиллагааны хүрээнд шүгэл үлээнгүүт нь ажлаас халчихсан гээд байдаг. Энэ бас л амаараа л яриад байдаг ямар нотлох баримт байгаа юм, ажилтан хүн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ороод ажил үүргээ гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч түүнд нь тохирсон цалин хөлсийг бусад шагнал урамшуулал олгох үүргийг хүлээдэг. С.******* гэдэг хүн цементийн үйлдвэрийн краны инженер. Ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд хэрэгт авагдсан байж байгаа. Энэ хүрээндээ краны хэвийн ажиллагаа, тэгээд крантай холбоотой Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчил гаргахгүй байх, удирдлага дахь ажилчдадаа өгч гарын үсэг зуруулж хяналт тавьж, өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах ийм үүргийг хүлээдэг. Гэтэл 2023 оны 04 сарын 14-ний өдөр тэр үйл ажиллагаа хийснээсээ хойш гэмт хүн гэлбэлзэнэ гэж ажилдаа ирэхээ бараг больсон. Тэгж явж байгаад ажилдаа ирээд Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил гаргачихдаг. Тэрнээсээ хойш дахиад элдэв шалтгаанаар ажлаа хийхгүй явж байгаад 08 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирсэн. Энэ нь өөрийнх нь яриад байдгаар чөлөө хүсдэг, нэгжийнх нь дарга өгөхгүй болонгуут эмнэлгийн магадалгааг авахаас өөр аргагүй байдалд хүрсэн гээд байгаа юм. Ээнэ асуудлыг шалгуулах нь тусдаа өөр асуудал үүсэх нөхцөл боломжтой. Нийгмийн даатгалын сан гэдэг нь Улсын тусгай сан байдаг. Энэ сангийн хөрөнгийг  хуурамч баримт бичиг бүрдүүлж хувьдаа ашиг хонжоо олсон байж болзошгүй, энэ санг хохироосон байж болзошгүй ийм нөхцөл байдал нөгөө талаас харагдахаар байгаа. Ёс зүйн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд маш дэлгэрэнгүй бүх зүйлүүд тусгагдсан. Тэгээд хэрэгт авагдсан байгаа талаар би түрүүн хэлсэн. 2 гараа базаж өөдөөс нь харж чадахгүй байсан, Ёс зүйн зөвлөлийн шийдвэр төлөвлөгдчихсөн байсан,  С.******* инженер лүү харж чадахгүй бараг л нүд нь далдичаад байсан тухай түрүүн ярьсан. Энэ бол ор үндэслэлгүй, С.******* инженер ёс зүйн зөвлөлийн хуралдаан дээр орж ирэнгүүтээ өөрийнхөө утсыг шууд гаргаж ирээд шууд рекорд бичлэг хийсэн. Энэ нь компани ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар хориглогдоно, болохгүй энэ бол нотлох баримтаар хурлын тэмдэглэл болон бусад рекорд хэлбэрээр бичигдэж байгаа. Энэ талаар та өөрөө бичлэг хийж болохгүй гэж хэлсэн. Гэтэл би өөрөө дахиад 2 хөндлөнгийн гэрч оролцуулж та нарт мэдүүлэг тайлбараа өгнө гэдэг зүйл ярьсан. Энэнийх нь хариуд бид нар дотоод дүрэм журмаараа ийм, энэ 2 хөндлөнгийн гэрч гэдэг асуудлыг бол та өөрөө бие дааж оруулж ирдэггүй, энэ нь манай ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар бол зохицуулагдаагүй. Бид нар холбогдох бусад гэрчийг өөрсдөө оруулж ирээд тайлбар мэдүүлгээ авах боломжтой. Гэтэл энэ талаарх батлагдсан зүйлээ, хуулиа, журмаа үзүүл гэдэг шаардлагыг тавьсан. Би Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаа холбогдох заалтыг уншиж танилцуулсан. Тэгээд бичлэгийг зогсоож, С.******* өөрөө бичлэгээ зогсоож, утсаа тавиад хуралдаан цаашаа үргэлжлээд явсан. Энд бол ямар нэгэн дарамтын зүйл байгаагүй. Харин өөрөө дарамт гэж үзэж Ёс зүйн зөвлөлийн гишүүд рүү дайралт хийх нөхцөл байдал тухайн үед байсан. Яг энэ тухай зарим тохиолдолд дуугаа өндөрсгөсөн гэдэг байдлаар хурлын тэмдэглэлд авагдсан байдаг.

Ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа үйлдвэрт маш их зүйл хийсэн. Энэ тухай хэрэгт тэмдэглэлд тусгагдаагүй гэдэг зүйлүүд ярьсан. Энэ хуралдаан дээр яригдсан бүх зүйл хурлын тэмдэглэлд тусгагдсан. Саяын яриад байдаг зүйлүүд нь хурлын тэмдэглэлд тусгагдаагүйгээс бусад зүйлүүд нь ор үндэсгүй гэдгийг бас хэлмээр байна. Хэрэв хурлын тэмдэглэлд тусгагдаагүй бөгөөд энэ талаар хүсэлт гаргаж рекорд бичлэгийг хэрэгт хавсаргуулах, тухайн бичлэгт үзлэг хийлгэх энэ эрх нь С.*******т шүүхэд нэхэмжлэл гаргаснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нээлттэй байсан. Энэ талаар ямар ч хүсэлт гаргаагүй, тэр хүсэлтээ шийдвэрлүүлээгүй. Тэгэхээр шүүх хуралдаан дээр ийм зүйл яриад байгаа нь үндэслэлгүй гэж үзэх байгаа. гээд инженерийг нэрийг нь дурдаад оруулж ирээд байдаг. Тухайн үед Чулуунцрын үйлдвэрийн дарга шүүхээс ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлээр ажил эгүүлэн томилогдсон , инженер болон бусад хүмүүст цайны цагийн дараа гэнэт дуудаж гаргаж ирээд уриа лоозон бариулаад зургийг нь авсан. Энэ  нь Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох гэдэг асуудлыг шаардлага тавьж байгаа юм шүү, хурдал та нар гээд яаруулаад уриа лоозон бариулаад зураг авсан тухай инженер өөрөө уучлал гуйгаад олон нийтийн сүлжээ болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр цацсан. Энийг харин ажлын байрны дарамт гэж тайлбарлаад байгаа юм. Эсрэгээрээ ийн хувьд ажлын байрны дарамт үзүүлсэн байдаг. ийн хэрэг дээр шүүхэд хүсэлт гаргаж тухайн хүсэлтээ шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотой хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх гэсэн боловч шүүх хуралдаан дээр гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдэг байдлаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээр нэг тушаалын үндэслэлийг бид нар шүүх дээр баталж чадаагүй. Ер нь хариуцагч талаас ямар ч нотлох баримтыг гаргаж өгч чадаагүйгээр энэ хэрэг шийдвэрлэгдсэн байдаг. дээр Улсын Дээд шүүхэд бид нар гомдол гаргачихсан байгаа. ын асуудал ялчихсан гэж яриад байгаа. Энэ анхан шатын шүүхийн шийдвэр нь “Шүүр” ажиллагаа үндэслэлтэй гэж үзсэн. Давж заалдах шатын шүүхээс ын хэргийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн байгаа. ын хэргийн тухайд анхан шатын шүүх ыг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй гэж үзсэн. Давж заалдах шатын шүүхээс процессын алдаа гаргасан байна. Анхан шатын журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатын шүүх рүү буцааж шийдсэн. Энэ мэтээр 2 шийдвэрийн нэгийг нь өөрт ашигтайгаар тайлбарлаж гүйцэтгэх захирлын тушаалыг үндэслэлгүй гэдэг байдлаар ийм зүйлүүд яриад байдаг. Энэ зүйлээ сошиал сүлжээнд тавиад байдаг. Энэ бол нэг технологитой нэг хэсэг хүмүүсийн үйл ажиллагаанууд байгаад байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хорооны хуульч компанид мөрдөгддөг хууль дүрэм журмыг хууль зөрчсөн, энийг хэрэглэж болохгүй гэж зөвлөсөн гээд байгаа.

Манай компани зарим ажилчдын зүгээс Хүний эрхийн үндэсний комисс болон бусад газруудад гомдол гаргасан байдаг. Тэдгээрээс хяналт шалгалт орж ирсэн. Зарим талаар бол нэмж хууль дүрэм журмаа баталж мөрдүүл гэдэг шаардлага тавьснаас биш танай энэ дүрэм журмын, тухайлбал, Хөдөлмөрийн дотоод журмын энэ зүйл заалт, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хуулийн ийм ийм зүйл заалтыг зөрчсөн байна тийм учраас яаралтай өөрчлөх шаардлагатай, энэ хэсгийг хүчингүй болго гэдэг байдлаар нэг ч албан бичиг, мэдэгдэл, шаардлага ирээгүй байгаа. Хуулийн хэлтсийн даргын хувьд энийг хариуцлагатайгаар хэлж байна. Ийм байдлаар өөрийн санаан зоргоор бусдад мэдээлэл тараагаад явдаг. Эдгээр яриад байгаа зүйлүүд нь бүхэлдээ үндэслэлгүй, захирал 2028 он хүртэл үйлдвэрээс явахгүй гэж ярьсан. Энэ нь худлаа. Өнөөдөр сонгуульд нэр дэвших гээд явж байгаа энэ тэр гэсэн юм яриад байгаа. Энэ хүн сонгуульд нэр дэвших зорилгоор ажил үүргийг хүлээлгэн өгсөн. Хуулийн дагуу өргөдлөө өгөөд шийдэгдээд явсан, дараагийн хүн ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд хүн сонгох, сонгогдох эрхтэй. Энийг хуулиар хориглоогүй бол хэн ч хориглох, хардах, буруушаах эрх байхгүй. Энэ хүрээндээ эрхээ эдлээд явж байгаа. Дараагийн захирал гээд захирал ирсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар гээд хүсэлтээ өгсөн. Тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн. Энэ бол тухайн хүний хувийн асуудал. аймагт цас зудын асуудал дээр тусламж туслалцаа үзүүлээд явж байгаа энээ тэрээ гэдэг асуудал яриад байгаа нь энэ хэрэгт ямар ач холбогдолтой юм бэ, хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй зүйлүүдийг яриад л өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв зүйтэй гэж яриад байна. Гэтэл энэ чинь нотлох баримтын хүрээнд нотлогдож, тогтоогдож байж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслээд батлагдаж тогтоогдох ёстой байдаг. Ажил үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгээгүй, дүрэм журам зөрчсөн, алдаа дутагдал гаргасан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох дүрэм журмыг зөрчсөнийх нь төлөө гүйцэтгэх захирлын тушаалаар хариуцлага тооцсоны төлөө хавчин гадуурхсан, эсвэл санаатайгаар хоморголон бөөнөөр халсан зүйлүүдийг яриад байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуульд бөөнөөр халах асуудлыг өөрөөр зохицуулсан байдаг. Энэ яриад байгаа зүйлүүд нь бүхэлдээ үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй юм.  Тухайлбал 03 сард ажиллавал зохих өдөр нь 19 өдөр байдаг. Үүнээс С.******* 13 өдөр ажилласан,  04 дүгээр сард 22 өдөр ажиллах ёстойгоос 9 өдөр ажилласан, 12 өдөр ажиллаагүй, 05 дугаар сард 22 өдөр ажиллахаас ажилласан өдөр нь 15, 06 дугаар сард 20 өдөр ажиллахаас ажилласан өдөр нь мөн 15, 07 дугаар сард ажиллавал зохих өдөр 7 байхад ажилласан өдөр 4, Жишээ нь  08 дугаар сард 23 өдөр ажиллахаас 5 өдөр ажилласан. Яагаад ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан юм бэ гэхээр би түрүүн хэлсэн гэмт хүн гэлбэлзэнэ гэж магадгүй хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэх, хариуцлагаас зугтах, зайлсхийх арга саамыг хайсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд харин энийг маш оновчтой зохицуулаад өгчихсөн байдаг. Ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй, эрүүл мэндийн шалтгаанаар акттай байгаа үед хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар зохицуулж өгсөн. Тиймээс компаниас гаргасан гүйцэтгэх захирлын тушаал, ёс зүйн зөвлөлийн дүгнэлтүүд, холбогдох хуулийн зүйл заалт, ажилласан болон ажиллаагүй цаг хугацааг бүгдийг нь харгалзан үзэж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг дүгнэсний үндсэн дээр сахилгын шийтгэлийг ноогдуулсан. Энэ нь компанийн дотоод дүрэм журам, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн тушаал болсон учраас гүйцэтгэх захирлын тушаал бүхэлдээ үндэслэлтэй. Тиймээс ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул шүүхээс шийдвэрээ гаргаж өгөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хүсэж байна... гэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч С.******* нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тодорхойлно.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, цементийн үйлдвэрийн засварчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг өгөөгүйгээс үйлдвэрлэлийн осол гарч, ажилтан гэмтсэн, өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнуудыг албан үүрэгт нь хамраалгүй үйл ажиллагаанд хууран мэхэлж дагуулан явж, улмаар дарамт шахалт үзүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ажил олгогчийн үйл ажиллагааны талаар худал мэдээллийг олон нийтэд тарааж, байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл тус тус гаргасан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй...” гэж маргажээ.

Зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд хандаж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигч маргасан байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл уг асуудал нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болоогүйг дурдах нь зүйтэй.

“*******” ТӨХК-ийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/735 дугаартай тушаалаар *******ийн үйлдвэрийн инженер /кран/ С.******* нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.6 "...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг зөрчих", 7.3.13 "...ХАБЭА-н дүрэм, заавар ноцтой зөрчсөн", 7.3.26 "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, зааварчилгаа, технологийн горим зөрчсөн, үүний улмаас осол аваар гарсан ..." гэсэн заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.7.13 “...ХАБЭА-н дүрэм, заавар ноцтой зөрчсөн", 12.7.26 "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, зааварчилгаа, технологийн горим зөрчсөн, үүний улмаас осол аваар гаргасан...” заалтуудын дагуу үйлдвэрлэлийн осол гаргахаас урьдчилан сэргийлж ажиллаагүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж ХАБЭА-н ноцтой зөрчил гаргасан, Албан тушаалд шууд харьяалагдах ажилтнуудыг өөрийн болон бусдын хүсэл сонирхлын дагуу худал хэлэх, шахалт үзүүлэх замаар өөрсдийг нь хүсээгүй байхад албан үүрэгт үл хамаарах үйл ажиллагаанд хууран мэхэлж дагуулж явсан, Ажилтны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдыг дарамтлах...” 4.2.2 "Ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 4.2.8 "Бусдад бие болон сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байх”, зэрэг зүйл заалтуудыг зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.7.5 “Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан...”, 12.7.18 “... бусдын хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан, хөдөлмөрлөх эрхтэй нь холбогдуулан бусдад дарамт шахалт үзүүлсэн” 12.7.23 “... бусдад дарамт шахалт үзүүлсэн...”, Хөдөлмөрийн гэрээний 7.3.5. "Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан...”, 7.3.23 “Албан тушаалын давуу байдлаа ашиглан...бусдад дарамт шахалт үзүүлсэн...” зэрэг дотоод хэм хэмжээг ноцтой зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан, Хууль болон байгууллагын дотоод хөдөлмөрийн хэм хэмжээгээр зөвшөөрөөгүй үйл ажиллагаанд оролцож, байгууллагын эсрэг, худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарааж Ажилтны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “Үнэнч шударга байж худал мэдээлэл тараахгүй байх”, 4.2.2. "Ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 4.2.4. “Компанийн үйл ажиллагааны талаарх албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх”, 4.2.5 “Компанийн зорилго, зорилт,...хэрэгжүүлэх талаар байгууллагын зүгээс явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл, худал мэдээлэл тараахгүй байх”, 5 дугаар зүйлийн 5.4. “Байгууллагын үйл ажиллагаа болон удирдлагын эсрэг хууль, дүрэм, журмаар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох”, 5.5. “Олон нийтийн сүлжээ, сошиал орчинд ёс бус үг хэллэг бүхий нийлэл оруулах” зэрэг зүйл заалтуудыг зөрчсөн, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.7.4. “...худал цуу тараасан, хэвлэл мэдээлэл, цахим хэрэгслээр цацсан,...бусдыг өдөөн турхирсан, 12.7.6 "Байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон", 12.7.27 “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, Хөдөлмөрийн гэрээний 7.3.4 “...худал цуу тараасан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан, байгууллага,... нэр хүндийг гутаасан, унагаасан,...энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан, байгууллага... хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр хүндэд хохирол учруулсан”, 7.3.27 “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” зэрэг зөрчлүүдийг гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгож, ажлаас халж шийдвэрлэжээ.

 

*******ийн үйлдвэрийн засварчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг өгөөгүйгээс үйлдвэрлэлийн осол гарч, ажилтан гэмтсэн зөрчлийн тухайд:

 

2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр *******ийн үйлдвэрийн РК600х31х2У маркийн редукторын арааг угсрах ажлыг засварчин , , Б., кранист нараар хийж гүйцэтгүүлэхээр өгч, ажил гүйцэтгэх явцад засварчин 80 см диаметртэй, 85 кг жинтэй ачааг өргөх зөөх ажлыг хийхдээ өргөгч кран ашиглаагүй тоног төхөөрөмжийн арааг гараараа өргөсний улмаас баруун гарын дунд болон долоовор хурууг хавчуулж гэмтсэн байна.

 

*******ийн үйлдвэрийн инженер /кран/ С.******* нь тухайн өдөр ажилласан засварчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй болох нь 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Уг актад ослын шууд шалтгаан нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа сануулж хэлээгүй, аюулын дүн шинжилгээ хийгээгүй, урьдчилан эрсдэлийг олж хараагүй, ослын суурь шалтгаан нь сэрээт ачигч ашигласан боловч 80 см диаметртэй, 85 кг жинтэй ачааг өргөх зөөх ажлыг хийхдээ өргөгч кран ашиглаагүй тоног төхөөрөмжийн арааг гараараа өргөсөн гэж байгууллагын комисс тодорхойлж, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч баталжээ.

 

******* ХХК-ийн Ачиж буулгах ажлыг гараар гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар код ЦҮАА-21-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т 18-аас дээш насны эрэгтэйчүүд өргөх ачааны дээд хэмжээ 50 кг гэж, 4.4-т 80 кг-аас дээш масстай ачааг өргөх механизмаар /ороож өргөгч оньс, өргөгч г.м/ өргөн шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

Хэрэгт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр авагдсан ба 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр засварын ажил гүйцэтгэсэн ажилчдад хөдөлмөр хамгааллын дүрэм чанд мөрдөж бусдыгаа болон өөрийгөө аваар ослоос сэргийлж ажилла, гар болон бусад эрхтэнг хамгаал, Хөдөлмөрийн хууль болон хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг алхам бүр чанд мөрдөж ажилла, осол авааргүй ажиллах гэж тус тус тэмдэглэгдсэн байгаа боловч дээрх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй гэж дүгнэсэн, мөн хүнд жинтэй эд ангийг өргөхдөө гараар өргөхгүй байх талаар ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй байх тул нэхэмжлэгчийг аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 

С.******* нь хөдөлмөрийн гэрээний 7.3 дугаар зүйлийн 7.3.13-т заасан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдож байна.

 

Өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнуудыг албан үүрэгт нь хамааралгүй үйл ажиллагаанд хууран мэхэлж дагуулан явж, улмаар дарамт шахалт үзүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ажил олгогчийн үйл ажиллагааны талаар худал мэдээллийг олон нийтэд тарааж, байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан зөрчлийн тухайд:

 

“*******” ТӨХК-ийн “Ёс зүйн зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23/06 дугаартай дүгнэлтээр Ажилтны ёс зүйн дүрмийн 7.4 заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус баримтлан *******ийн үйлдвэрийн краны механик инженер С.*******ийн дээрх үйлдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэжээ. /1-р хх-ийн 97-102/

“*******” ТӨХК-ийн “Ес зүйн зөвлөл”-ийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Захиргаа, удирдлагын газрын дарга , Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга нараас С.*******т холбогдуулан ирүүлсэн гомдлыг хэлэлцсэн байх бөгөөд С.******* нь Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.4-д заасан худал цуу тараасан, хэвлэл мэдээлэл, цахим хэрэгслээр цацсан, байгууллага ажилтны ажил хэргийн нэр хүндийг гутаасан, унагасан, гүжирдсэн, энэ хэрэгтээ бусдыг өтөөн турхирсан, энэ нь холбогдох баримтаар нотлогдож байгууллага, ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхол, нэр хүндэд хохирол учруулсан”, 12.7.5-д заасан “Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан, ...”, 12.7.6-д заасан “Байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон", 12.7.18-д заасан "Хууль бус ажил хаялт зохион байгуулсан, түүнд оролцсон, бусдын хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан, хөдөлмөрлөх эрхтэй нь холбогдуулан бусдад дарамт шахалт үзүүлсэн”, 12.7.23-д заасан “Албан тушаалын давуу байдлаа ашиглан бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан, компанийн нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон”, 12.7.27-д заасан “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх заалтууд, Ажилтны ёс зүйн дүрмийн 4.1.1-д заасан “Үнэнч шударга байж, худал мэдээлэл тараахгүй байх”, 4.1.5-д заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдыг дарамтлах,... эрхшээлдээ байлгахгүй байх”, 4.2.2-д заасан “Ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх", 4.2.4-д заасан "Компанийн үйл ажиллагааны талаарх албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх”, 4.2.5-д заасан "Компанийн зорилго, зорилт, нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэх талаар байгууллагын зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл, худал мэдээлэл тараахгүй байх”, 4.2.8-д заасан “Бусдад бие болон сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх”, 4.5.1- д заасан "Бусад ажилтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх”, 5.4-д заасан "Байгууллагын үйл ажиллагаа болон удирдлагын эсрэг хууль, дүрэм, журмаар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох”, 5.5-д заасан "Олон нийтийн сүлжээ, сошиал орчинд ... нийтлэл оруулах" гэх заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 7.2.1-д заасан "Ажилтан хууль, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй”, 7.3.4-д заасан "Байгууллага хамт олон, худал цуу тараасан, хэвлэл мэдээлэл, цахим хэрэгслээр цацсан, байгууллага ажилтны ажил хэргийн нэр хүндийг гутаасан, унагасан, гүжирдсэн, энэ нь холбогдох баримтаар нотлогдож байгууллага, ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхол, нэр хүндэд хохирол учруулсан", 7.3.5-д заасан "Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан, ...”, 7.3.6-д заасан "Байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон”, 7.3.18-д заасан “Хууль бус ажил хаялт зохион байгуулсан, түүнд оролцсон, бусдын хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан, хөдөлмөрлөх эрхтэй нь холбогдуулан бусдад дарамт шахалт үзүүлсэн", 7.3.23-д заасан “Албан тушаалын давуу байдлаа ашиглан бусдад дарамт шахалт үзүүлсэн, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон зэрэг заалтуудыг зөрчсөн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийн 123.2.5-д зааснаар “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн байх ба байгууллагын Ёс зүйн зөвлөл тухайн зөрчлийг ёс зүйн зөрчил болохыг тогтоож дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэгч тухайн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзэв.

Мөн дээрх зөрчил нь шүүх хуралдааны шатанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Гэвч  дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч С.******* гаргасан нь тогтоогдож байгаа боловч ажил олгогч нь ажилтанд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дүгээр зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг өгөөгүйгээс үйлдвэрлэлийн осол гарч, ажилтан гэмтсэн зөрчил 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр гарсан.

 

Өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнуудыг албан үүрэгт нь хамраалгүй үйл ажиллагаанд хууран мэхэлж дагуулан явж, улмаар дарамт шахалт үзүүлсэн, ажил олгогчийн үйл ажиллагааны талаар худал мэдээллийг олон нийтэд тарааж, байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан зөрчил 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очсон гэж хугацааг дурдсан байгааг үзвэл тухайн зөрчлүүдийг мөн хугацаанд ажил олгогч илрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хуульд заасан хугацаанд шийтгэл оногдуулаагүй үндэслэлээ “...ажилтан ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй байсан тул шийтгэл оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй...” гэж тайлбарлана.

 

Нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан байх ба 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтын хугацаа дуусаж, ажилдаа орж 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хэвийн ажилласан байна.

Дээрх хугацаанд ажиллахдаа 11 өдөр илүү цагийн амралттай байсан байх ба илүү цагийн амралт эдэлсэн хугацаа хуульд заасан хувийн чөлөөтэй байсан хугацаанд хамаарахгүй.

 

Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа С.*******ийн ээлжийн амралттай байх хугацаанд тасалдаж, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр тоолж, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд шийтгэл ногдуулах боломжтой байхад ажил олгогч хуульд заасан хугацаанд шийтгэл ногдуулаагүй гэж шүүх дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгчийг “*******” ХХК-ийн *******ийн үйлдвэрийн инженер /кран/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

Ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэх нь зүйтэй.

Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн ажилласан нийт цалин 5,733,970 төгрөг байна.

Дээрх журмын 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг тооцохдоо 5,733,970 төгрөгийг 3 сарын хугацаанд ажилласан нийт 60 хоногт хуваахад нэг өдрийн цалин 95,566 төгрөг болох ба нийт 13,283,674 төгрөг гаргуулахаар байгаа боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,534,878 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 9,534,878 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар ажил олгогч “*******” ХХК нь ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх үүрэгтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас 237,708 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ийг “*******” ХХК-ийн *******ийн үйлдвэрийн инженер /кран/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,534,878 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 237,708 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.АЛГИРМАА