Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 150/ШШ2024/00092

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       ******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын * дугаар багт оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын * дугаар багт оршин суух хаягтай, ******* овогт *******ын ******* /РД:/-т холбогдох

 

23,051,616.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие ******* овогтой ******* ******* 2023 оны 08 сарын 04-нд Хаан банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч *******ын *******ийн данс руу өдөрт нь шилжүүлсэн. ******* нь зээл аваад өгөөч Солонгос улс руу гарч ажил хийх гэсэн юм. Банканд мөнгө байршуулахгүй бол виз гарахгүй гээд нөхөр багийн засаг дарга Энхбаярын хамт ирж гуйхаар нь зээл авч өгсөн. Солонгос улс руу виз гарангуут таны мөнгийг буцаагаад хийнэ гэж хэлсэн нь худал боллоо. Иймд нотариатын баталгааны дагуу 2024 оны 02 сарын 02-нд 20,000,000 төгрөгөө зээлийн хүүтэй хамт төлнө гэсэн нотариатын гэрээ зөрчсөн. Банкны төлөлт хийгдээгүй. Үүнийг би удаа дараа уулзан шаардаж байсан боловч төлөлт хийгдээгүй өнөөдрийг хүрлээ. Нэхэмжлэл гомдлыг минь барагдуулж өгнө үү...” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Л.*******ээс 23,051,616.44 төгрөг гаргуулахыг шаардсан ба нэхэмжлэлийн шаардлагаа 51,616.44 төгрөгөөр багасгаж, 23,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч Л.*******ийн зөвшөөрөл нь түүний шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

  Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 273,208 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 136,604 төгрөгийг хариуцагч Л.*******ээс, улсын орлогоос 136,604,төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон        

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Л.*******ээс 23,051,616.44 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа 51,616.44 төгрөгөөр багасгаж, 23,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Л.******* 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ээс 136,604 төгрөгийг, улсын орлогоос 136,604 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА