Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 101/шш2024/01010

 

 

 

 

 

 

2024 02 22 101/ШШ2024/01010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,, тоот, РД:, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,,,, тоот, РД:, *******,

Хариуцагч: *******,*******,,,, тоот, РД:, ******* нарт холбогдох 135,201,300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, төлөөлөгч *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, ******* нар 2022 оны 04 сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийг орон сууцны төлбөр төлөх зорилгоор сарын хугацаатай сарын хувийн хүүтэй, өөрсдийн өмчлөлийн амины сууц, газар барьцаалж авсан боловч өнөөдрийг хүртэл зээл болон зээлийн хүүг төлөөгүй. Энэ хугацаанд бид зээл болон зээлийн хүүгээ төлөхийг байнга шаардаж байсан боловч *******-аас авсан 106.51 м.кв оффис үйлчилгээний талбайг зарж борлуулаад мөн бусдаас авах авлагаас зээлээ төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлж биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 47,184,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,016,600 төгрөг, нийт 135,201,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох *******,*******,, талбайтай 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******,*******,,,,, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******,*******,, талбайтай амины орон сууцны зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн газраар хангаж өгнө үү гэв.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийн барьцаа хөрөнгө бидний өмчлөлийн амины орон сууц нь -ийн менежер ын компанидаа хөрөнгө оруулахаар өөрийнхөө нэр дээр зээлж авсан00,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд *******-ийн барьцаанд бас байгаа. нь өөрсдийн барьж байсан барилгын санхүүжилт тасрах гээд байгаа тул тус объектоо түр барьцаалж тусламж үзүүлээч гэж гуйсан тул бид нэг сарын дараа чөлөөлнө гэж хэлсэнд нь итгэж тус ББСБ-ын барьцаанд тавьсан. Бидэнд тус -аас мөнгөний авлага байгаа. *******-аас зээлсэн дээрх 80,000,000 төгрөгийг нь бидэнд өртэй учраас яаралтай төлж барагдуулна, хүүг ч манай компани төлнө гэж амласан учир дээрх банк бус ч тэр бид ч тэр итгэсээр өдийг хүрсэн. Бид дээрх амины орон сууцандаа хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан учир улсаас зарласан цэцэрлэгийн барилга авна гэсэн тендерт шалгарч цэцэрлэгээ улсад худалдахаар гэрээ хийсэн боловч барьцаа чөлөөлж өгөхгүй байгаагаас болж нэр шилжүүлж өгч чадаагүйд хүрээд байна. Бид улсад цэцэрлэгийн зориулалтаар өгөхдөө өргөтгөл хийснээр одоо Баянзүрх дүүргийн 265 дугаар цэцэрлэг дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус барьцааг нь чөлөөлж өгөхгүй байгаагаас болж бид улсаас мөнгөө ч авч чадахгүй маш их хэмжээний өрөнд орж байр сууц барьцаа хөрөнгөө ч алдах эрсдэлд орсон. Бид ч мөн хохир байна. Иймд бидний тус ББСБ-аас зээлж авсан 80,000,000 төгрөгийг төлөх ёстой. Мөн уг барьцаа хөрөнгөн дээр -ийн зээл давхар байгаа тул уг барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, УТХ төлсөн баримт, 2022 оны 04 сарын 20-ны өдрийн ЗГ22/40 зээлийн гэрээ, 2022 оны 04 сарын 20-ны өдрийн БГ22/40 зээлийн барьцааны гэрээ, Хаанбанк ХК-ийн дансны хуулга, *******, ******* нарын зээлийн дансны мэдээлэл, зээлдэгч *******ын анкет, *******ын зээлийн өргөдөл, зээлдэгч *******гийн анкет, *******гийн зээлийн өргөдөл, дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 04 сарын 202ны өдрийн хүсэлт, *******, ******* нарын байнга оршин суугаа хаягийн лавлагаа, 2023 оны 01 сарын 17-ны өдрийн *******, ******* нарын өргөдөл зэрэг баримтыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 135,201,300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч *******омпани дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. *******, ******* нар 2022 оны 04 сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийг сарын хугацаатай сарын хувийн хүүтэй, өөрсдийн өмчлөлийн амины сууц, газар барьцаалж авсан. Иймд үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 47,184,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,016,600 төгрөг, нийт 135,201,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах,

2022 оны 04 сарын 20-ны өдрийн БГ22/40 дугаар зээлийн барьцааны гэрээнд зааснаар Улсын бүртгэлийн гэрчилгээтэй *******,*******,,ны талбайтай 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, , *******,*******,,,,, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээтэй *******,*******,, талбайтай амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

3. Хариуцагч *******, ******* нар үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү0,000,000 төгрөг, нийт 110,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Бидний барьцаанд тавьсан эд хөрөнгө мөн -ийн менежер ын компанидаа хөрөнгө оруулахаар өөрийнхөө нэр дээр зээлж авсан00,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд *******-ийн барьцаанд байгаа. нь барилгын санхүүжилт тасрах гээд байна гэж гуйхад нь бмд барьцаанд тавьж, өгсөн. *******-аас авсан 80,000,000 төгрөгийг нь бидэнд өртэй учраас яаралтай төлж барагдуулна, хүүг ч манай компани төлнө гэж амласан учир зээлийг авсан. Бид дээрх амины орон сууцандаа хувийн цэцэрлэг ажиллуулдаг улсаас зарласан цэцэрлэгийн барилга авна гэсэн тендерт шалгарч цэцэрлэгээ улсад худалдахаар гэрээ хийсэн боловч барьцаа чөлөөлж өгөхгүй байгаагаас болж нэр шилжүүлж өгч чадаагүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 04 сарын 20-ны өдөр зээлийн гэрээнд дагуу хариуцагч , ******* нар 80,000,000 төгрөгийг сарын хугацаатай, сарын хувийн хүүтэйгээр авсан,

Мөн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн БГ22/40 дугаар зээлийн барьцааны гэрээнд зааснаар Улсын бүртгэлийн гэрчилгээтэй *******,*******,,ны талбайтай 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, , *******,*******,,,,, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээтэй *******,*******,, талбайтай амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй эд хөрөнгийг барьцаалсан дээр маргаагүй.

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч үндсэн *******омпани зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч *******, ******* нар нь бидэнд өртэй учраас яаралтай төлж барагдуулна *******-иас зээл авчих бид, үндсэн зээл, хүүг төлнө гэсэн учир бид 80,000,000 төгрөг зээлж авсан гэж тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2,8 дугаар зүйлийн8.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн04,157 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******, ******* нараас04,157 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1 хариуцагч *******, ******* нараас 135,201,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ХХК-нд барьцаа хөрөнгүүдээ үүргийн гүйцэтгэлийг олгосугай.

УТХ04,157 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас04,157 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох.

Гэрээний 1.8, 1.1-т зааснаар төлөх үндэслэлтэй байна. 1.7-д зааснаар нэмэгдүүлсэн хүү, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 135,201,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ХХКомпанид олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагчийн өмчлөлийн ,,, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,,, хаягт байрлах улсын бүртгэлийн , үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ,,, талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн04,157 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******, ******* нараас04,157 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА