Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 370

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч С.Уянга, хохирогч Ц.Отгонцэцэг, шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Даваасүрэнд холбогдох эрүүгийн 2016 2501 0335 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Боржигон овогт Эрдэнийн Эрдэнэсүрэн 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр 11 дүгээр баг, Цагаанчулуутын 12-р гудамж 8 тоотод оршин суудаг, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Эсто ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. /РД: ФБ82112015/

 

урьд 2006 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 24 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

          2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж,

          2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 9 сар 6 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 161 дугаартай, ялыг нийцүүлэн хасах тухай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 2 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж 2008 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

          2009 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

          2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаартай, шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /

 

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 584 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонцэцэгийн Монгол гэрийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч, скай ворт маркийн 42 инчийн зурагт, удирдлага, жи мобайлын гар утас, нокиа 6300 маркийн гар утас, орны бүтээлэг, эрэгтэй хүний түрийвч 2 ширхэг, 12 доллар, 6 юань, 87 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.297.133 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахиж ийм хэрэг хийхгүй. Мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хуралдаан дээр ярьж хэлсэн зүйл үнэн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.  

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Отгонцэцэгийн өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг 40 минут болж байхад би гэрээсээ гарсан ба гадуур явж байгаад оройн 16 цаг 15 минутанд гэртээ орж иртэл гэрийн хаалга хаалттай байсан ба хаалгыг эвдэлсэн байсан. Мөн амбаарын хаалга нээлттэй байсан ба амбаар дотор байсан 2 ширхэг лоом гэрийн хажууд тавьсан байсан. Тэгэхээр нь хаалгаа нээгээд дотогш ортол зурагт болон баруун орон дээр байсан бүтээлэг байхгүй болсон байсан. Зарим нэг шүүгээг онгойлгож үзсэн шинжтэй бас тооно онгорхой байсан. Гэрт байсан 42 инчийн Скай ворт маркийн лед зурагт, эрэгтэй хүний 2 түрүүвч, нокиа маркийн товчлууртай гар утас, Жи мобайлын гар утас мөн алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх 18/,

           Мөрдөн байцаалтад гэрч Г.Өнөрмөнхийн өгсөн: “...Тухайн өдөр өдрийн 13 цагийн орчим дэлгүүрээсээ гараад тамхи татах гээд зогсож байтал дэлгүүрийн урдуур хар өнгийн савхитай, саарал өмдтэй эрэгтэй хүн зүүн мөрөн дээрээ улаан өнгийн /улаан эрээн/ адеяланд зурагт боосон байдалтай урд зүгт уруудаад алхаж байсан. Уг эрэгтэй хүний зүүн гарын атгаас яс, гарын ар хэсэгт шивээстэй байсан ба цагаан гартай болохоор шивээс нь тод харагдаж байсан. Царайг нь хараагүй, нилээд өндөр 175 см орчим өндөр, туранхай хүн байсан” гэх мэдүүлэг /хх.20/,

                Мөрдөн байцаалтад сэжигтэнээр Э.Эрдэнэсүрэнгийн өгсөн: “…Би Шар хаднаас наашаагаа хотын төв рүү хойгуураа уулан дээгүүр дөтөлж явж байтал хоёр гэр нийлүүлээд барьсан айл байсан ба би хашаанд нь ороод эхний гэрийнх нь хаалганд дүүжилдэг цүүтэй цоож байхаар нь хашаанд байсан лоомоор хөшиж нээгээд дотор нь ортол авах зүйл байхгүй байсан, тэгэхээр нь тэр гэрээр дамжаад 2 дахь гэрийн хаалганд очиж нээх гэтэл нууц цоожтой байсан тэгэхээр нь би шууд татаад байтал хаалганы рам нь цоожныхоо тэр хэсгээр эвдрээд хаалга нь онгойсон. Тэгэхээр нь арын гэрт нь ортол хойморт нь том 41 инчийн маркийг нь мэдэхгүй ЛСД зурагт байсан. Тэр зурагтыг зүүн талын орон дээр байсан адеяланд боож аваад, гэрийн авдар дээр ил байсан шар өнгийн түрийвчийг аваад тухайн айлаас гарсан. Тэгээд урд зүгт чиглэн алхсаар төв зам ороод такси бариад шууд Нарантуул зах орсон ба тэндээ хүнд зурагтыг зарах гэж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх.40/,  

          Мөрдөн байцаалтанд гэрч М.Батсайханы өгсөн: “…Э.Эрдэнэсүрэн бол миний төрсөн дүү Мөнхөөгийн Батдэлгэр гэдэг эмэгтэйн хамгийн том хүү нь бөгөөд 1982 онд төрсөн, эрэгтэй. Батдэлгэр нь 3 хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь Эрдэнэсүрэн бөгөөд Эрдэнэсүрэнгийн доор байдаг дүү нар нь ажил хийгээд амьдарч байгаа энгийн хүмүүс байдаг”. гэх мэдүүлэг /хх 45/,

 

          Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл фото зургийн үзүүлэлт /хх3-9/, эд зүйлийн үнэлгээ /хх19, 107/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх16/, урьд шийтгэгдэж байсан гэх шийтгэл тогтоолууд /хх69-77, 91-99/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх44/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх52-53/, шүүхийн мэдэгдэх хуудасд хохирогч “... шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хохиролд 200.000 гаруй төгрөг авсан. ”гэх баримт /хх-184/, хохирлын төлбөр төлсөн баримт /хх143/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 584 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонцэцэгийн Монгол гэрийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч, скай ворт маркийн 42 инчийн зурагт, удирдлага, жи мобайлын гар утас, нокиа 6300 маркийн гар утас, орны бүтээлэг, эрэгтэй хүний түрүүвч 2 ширхэг, 12 ам доллар, 6 юань, 87 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.297.133 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн 2002 оны хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь урьд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 584 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонцэцэгийн Монгол гэрийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч, скай ворт маркийн 42 инчийн зурагт, удирдлага, жи мобайлын гар утас, нокиа 6300 маркийн гар утас, орны бүтээлэг, эрэгтэй хүний түрүүвч 2 ширхэг, 12 ам доллар, 6 юань, 87 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.297.133 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 2 жил, дээд хэмжээ 8 жил болж оногдуулах ял хүндэрч байх тул гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа 2002 оны эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь хүний эрхийг хангахад чиглэсэн Монгол улсын хууль болон Олон улсын гэрээ конвенцид нийцнэ гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн урьд нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 584 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонцэцэгийн Монгол гэрийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч, скай ворт маркийн 42 инчийн зурагт, удирдлага, жи мобайлын гар утас, нокиа 6300 маркийн гар утас, орны бүтээлэг, эрэгтэй хүний түрүүвч 2 ширхэг, 12 ам доллар, 6 юань, 87 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 1.297.133 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараахи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Үүнд: 

                 Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Отгонцэцэгийн өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг 40 минут болж байхад би гэрээсээ гарсан ба гадуур явж байгаад оройн 16 цаг 15 минутанд гэртээ орж иртэл гэрийн хаалга хаалттай байсан ба хаалгыг эвдэлсэн байсан. Мөн амбаарын хаалга нээлттэй байсан ба амбаар дотор байсан 2 ширхэг лоом гэрийн хажууд тавьсан байсан, …Гэрт байсан 42 инчийн Скай ворт маркийн лед зурагт, эрэгтэй хүний 2 түрүүвч, нокиа маркийн товчлууртай гар утас, Жи мобайлын гар утас мөн алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх 18/,

           Мөрдөн байцаалтад гэрч Г.Өнөрмөнхийн өгсөн: “...Тухайн өдөр өдрийн 13 цагийн орчим дэлгүүрээсээ гараад тамхи татах гээд зогсож байтал дэлгүүрийн урдуур хар өнгийн савхитай, саарал өмдтэй эрэгтэй хүн зүүн мөрөн дээрээ улаан өнгийн /улаан эрээн/ адеяланд зурагт боосон байдалтай урд зүгт уруудаад алхаж байсан. Уг эрэгтэй хүний зүүн гарын атгаас яс, гарын ар хэсэгт шивээстэй байсан ба цагаан гартай болохоор шивээс нь тод харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх.20/,

          Мөрдөн байцаалтад сэжигтэнээр Э.Эрдэнэсүрэнгийн өгсөн: “…би хашаанд нь ороод эхний гэрийнх нь хаалганд дүүжилдэг цүүтэй цоож байхаар нь хашаанд байсан лоомоор хөшиж нээгээд дотор нь ортол авах зүйл байхгүй байсан, тэгэхээр нь тэр гэрээр дамжаад 2 дахь гэрийн хаалганд очиж нээх гэтэл нууц цоожтой байсан тэгэхээр нь би шууд татаад байтал хаалганы рам нь цоожныхоо тэр хэсгээр эвдрээд хаалга нь онгойсон. Тэгэхээр нь арын гэрт нь ортол хойморт нь том 41 инчийн маркийг нь мэдэхгүй ЛСД зурагт байсан. Тэр зурагтыг зүүн талын орон дээр байсан адеяланд боож аваад, гэрийн авдар дээр ил байсан шар өнгийн түрийвчийг аваад тухайн айлаас гарсан. Тэгээд урд зүгт чиглэн алхсаар төв зам ороод такси бариад шууд Нарантуул зах орсон ба тэндээ хүнд зурагтыг зарах гэж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх.40/,  

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл фото зургийн үзүүлэлт /хх3-9/, эд зүйлийн үнэлгээ /хх19, 107/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх16/, урьд шийтгэгдэж байсан гэх шийтгэл тогтоолууд /хх69-77, 91-99/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх44/, хохирлын төлбөр төлсөн баримт /хх143/ зэрэг болно.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний 162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа буюу түүний ялтай байдал дуусаагүй байхдаа, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                                    

          Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь 176 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

          Харин шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.