Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 112/ШШ2023/0039

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах    би  тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Бд холбогдуулан гаргасан дүгнэлтийг  2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би, тус аймгийн Авто тээврийн төвийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.Б нь ...Ш.К нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ачаа тээвэрлэхдээ ачааны даац тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангаж тээвэрлэлт эрхлээгүй... гэх 001 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ш.К-т 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ............. дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Ш.К-ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон бусад нотлох баримтууд материалд цугларчээ.

Дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд Ш.К нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ачаа тээвэрлэхдээ ачааны даац хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл 6 тэнхлэгтэй ачааны машины бүх жин 44000 тонн жинтэй байх атал холбогдогчийн ачаа ачсан машины бүх жин 58275 тонн байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 46 дахь хэсэгт заасан 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд, овор ихтэй, хортой, аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэх хуулийн зохицуулалт байх ба холбогдогч энэ хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрх бүхий албан тушаалтны оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил нь Тээвэрлэгч нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэх зөрчил ба энэ хуулийн зохицуулалт нь тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагатай холбогдуулан оногдуулах хуулийн зохицуулалт байх тул хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх зөрчилд тохироогүй шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны хууль зүйн үндэслэлгүй оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хангалттай нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Авто тээврийн төвийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.Бийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ............. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

  Хариуцагч Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч миний бие аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гийн гаргасан 41 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Бийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ............. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

           Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Б нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023  оны 8 дугаар сарын  29-ний  өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.  Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

           Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Бийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ............. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛБАДРАХ