Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2024/00057/И |
Дугаар | 150/ШШ2024/00105 |
Огноо | 2024-04-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 150/ШШ2024/00105
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сумын сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *-р баг, ******* хөдөө хаягт оршин суух, ******* овогт ******* ******* (РД:*******),
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *-р баг, ******* хөдөө хаягт оршин суух, ******* овогт ******* (РД:) нарт холбогдох,
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 399,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймаг ******* сумын сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* аймгийн ******* сумын * дугаар багийн иргэд болох Л.*******, Ч. нар нь 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн орчимд хонио нийлүүллээ гэдэг шалтгаанаар хохирогч тэй маргалдаж бие эрх чөлөөнд халдаж танхайрсан зөрчилд холбогдон шалгагдсан байна.
******* аймгийн ******* сумын сум дундын цагдаагийн хэлтсээс Л.*******, Ч. нарын танхайрсан зөрчилд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар №0290500, 0290501 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж тус бүрийг 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Уг зөрчлийн улмаас хохирсон иргэн болох хохирсон иргэн болох , РД: нь өөрийн биеийг эмчлүүлэх зорилгоор ******* аймгийн ******* сумын тосгоны эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээнээс 43,000 төгрөгийн, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжаас өндөр өртөгт оношилгооноос 120,000 төгрөгийн, мөн амбулаторийн үзлэгээр 10 удаагийн үзлэгээр 236,900 төгрөгийн төгрөгийн үйлчилгээг тус тус авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 399,900 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр гаргуулан авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/1884 дугаартай албан бичгээр "******* аймгийн ******* сумын прокурорын газарт хянагдаж байгаа болон шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү" гэсэн хүсэлтийг прокурорын газарт ирүүлсэн.
Төрийн байгууллагын дээрх хүсэлтийг прокурор хүлээн авч, судалж үзэхэд, эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй." гэж тус тус хуульчилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно." Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана." гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Иймд Л.*******, Ч. нараас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 399,900 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Иргэн Л.*******, Ч. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 399,900 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь тоот дансанд төлүүлэх. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Л.*******, Ч. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Лхагва овогтой ******* би Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын хүсэлтээр ******* сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжилсэн 399,900 (гурван зуун ерэн есөн мянга гурван зуу) төгрөгийг Төрийн банкны тоот дансанд 2024 оны 04 сарын 17-ны өдөр шилжүүлсэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 102-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймаг ******* сумын сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор ******* нь хариуцагч Л.*******, Ч. нарт холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 399,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.*******, Ч. нар нь нэхэмжлэгч ******* аймаг ******* сумын сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор *******гийн нэхэмжилж буй Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 399,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Л.*******, Ч. нар нь “399,900 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.*******, Ч. нар биелүүлсэн байна.
Хэдийгээр хариуцагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгч ******* аймгийн “******* сумын сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор *******”-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.*******, Ч. нарт холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 399,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Л.*******, Ч. нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч Л.*******, Ч. нараас 6,323.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* сумын сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор *******”-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.*******, Ч. нарт холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 399,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч .*******, Ч. нараас 6,323.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.Г.Алгирмаа