Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 448

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Д.Агар,

хохирогч Ц.Б,

шинжээч М.Энхбаяр,

гэрч Б.Нэргүй,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:         

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч холбогдох эрүүгийн 201625012967 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30ы өдөр өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Б.Ч /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 1-3б тоотод хүргэн ах Ц.Б хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Б баруун гарын бугалга хэсэгт зүсэж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэхэд ууж байсан архины шилээр хохирогч Бат-Эрдэнийн гарыг нь зүссэн. 3 дугаар сард хутга гээд биччихсэн байсан болохоор сандарсан учраас тийм гэж хэлсэн гэв.

Хохирогч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хотод ажил хөөцөлдөж байгаад орой буцсан. Гэртээ хариад амарч байхад Чинбат орж ирээд над руу ууралхаар нь би битгий олон юм яриад бай гар гээд өшиглөсөн. Би цонхон дээр зогсож байхад миний ард ирэхээр нь цаашаа зайлаад өрөөндөө ор гэж түлэхсэн. Тэгээд миний гар хачин болоод явчихсан. Тухайн үед хутга гэж мэдээгүй дараа нь авчирсан нь манай хутга байсан гэв.

Гэрч Б.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед байсан. Бат-Эрдэнэ, Чинбат нар хоорондоо маргалдаж байсан. Маргааны дараа Бат-Эрдэнэ цохиж байсан. Удаагүй байтал Бат-Эрдэнэ миний гар эвгүй болчихлоо цус гарлаа гэсэн. Цус гарахыг нь хараад би Чинбатын толгой руу сандал авч шидэхэд Чинбат гараад гүйсэн. Би дараа нь түргэн дуудах гэж гарсан. Ийм зүйл болсон гэв.

Шүүгдэгч Б.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эгч Нэргүйн нөхөр Бат-Эрдэнэтэй маргалдсан. Яагаад маргалдсан гэхээр өмнө нь намайг “чи муу банди, танай эгчийг чинь би хошногоддог шдээ” гээд согтуудаа хэлж байсан санаанд ороод, дээрээс нь бага зэрэг архи уугаад зориг орчихсон байсан. Тэгээд би чи миний хөгшин эгчийг хайрлаж чадах уу гэж хэлээд доошоо буугаад өрөөнөөсөө хутга авч дээшээ гарсан. Уг нь айлгая гэж бодсон боловч архиндаа согтсон байсан учраас баруун гарын эрээн булчин хэсэгт зүсэх шиг болсон. Маш их цус гарахаар нь би айгаад сандраад гараад гүйчихсэн...” гэх мэдүүлэг. /хх 50-55 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ч согтуу ирээд “чи яасан том юм” гээд маргаад хэл амаар доромжилоод байсан. Доромжилоод байхаар нь эхлээд “чи зүгээр байгаач дээ” гэж хэлчихээд болихгүй байхаар нь орноосоо босоод ирсэн чинь өрөөнөөс гараад явчихсан. Би цонхон дээр очоод гадагшаа хараад зогсож байхад араас хүрээд ирэхээр нь эргээд харсан чинь дахиад хэл амаар доромжилоод маргаад байхаар нь “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь баруун гар халуун оргиод байхаар нь харсан чинь хутгалсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 11-15, 39 дүгээр хуудас/,

Гэрч Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ч гаднаас согтуу орж ирээд Бат-Эрдэнэтэй маргаад байсан. Тэгээд Ч нэг сүр сар гээд гал тогоо руу орох шиг болсон. Харин Бат-Эрдэнэ цонхон дээр очоод зогсоод байж байхад Ч дахиж өрөөнд орж ирээд Бат-Эрдэнэ дээр очоод маргаан дөнгөж эхлээд удаагүй байхад Бат-Эрдэнэ намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 16-18 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹11575 дүгнэлтэд “Ц.Б биед баруун бугалганы булчин, том артери, венийн судас, мэдрэл гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас баруун гарын сарвууны хөдөлгөөн хязгаарлагдсан нь тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 50% тогтонги алдагдуулна” гэжээ /хх 20 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 38 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 56 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 1-3б тоотод өөрийн төрсөн эгч Б.Нэргүйн хамтран амьдрагч Ц.Б хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Б баруун гарын бугалга хэсэгт зүсэж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эгч Нэргүйн нөхөр Бат-Эрдэнэтэй маргалдсан. Яагаад маргалдсан гэхээр өмнө нь намайг “чи муу банди, танай эгчийг чинь би хошногоддог шдээ” гээд согтуудаа хэлж байсан санаанд ороод, дээрээс нь бага зэрэг архи уугаад зориг орчихсон байсан. Тэгээд би чи миний хөгшин эгчийг хайрлаж чадах уу гэж хэлээд доошоо буугаад өрөөнөөсөө хутга авч дээшээ гарсан. Уг нь айлгая гэж бодсон боловч архиндаа согтсон байсан учраас баруун гарын эрээн булчин хэсэгт зүсэх шиг болсон. Маш их цус гарахаар нь би айгаад сандраад гараад гүйчихсэн...” гэх мэдүүлэг. /хх 50-55 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ч согтуу ирээд “чи яасан том юм” гээд маргаад хэл амаар доромжилоод байсан. Доромжилоод байхаар нь эхлээд “чи зүгээр байгаач дээ” гэж хэлчихээд болихгүй байхаар нь орноосоо босоод ирсэн чинь өрөөнөөс гараад явчихсан. Би цонхон дээр очоод гадагшаа хараад зогсож байхад араас хүрээд ирэхээр нь эргээд харсан чинь дахиад хэл амаар доромжилоод маргаад байхаар нь “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь баруун гар халуун оргиод байхаар нь харсан чинь хутгалсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 11-15, 39 дүгээр хуудас/,

Гэрч Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ч гаднаас согтуу орж ирээд Бат-Эрдэнэтэй маргаад байсан. Тэгээд Ч нэг сүр сар гээд гал тогоо руу орох шиг болсон. Харин Бат-Эрдэнэ цонхон дээр очоод зогсоод байж байхад Ч дахиж өрөөнд орж ирээд Бат-Эрдэнэ дээр очоод маргаан дөнгөж эхлээд удаагүй байхад Бат-Эрдэнэ намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх 16-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: Хэрэг болдог өдөр манай бэр над руу утасдаад Синбат ах Баагий ахыг гар луу нь хутгалчихлаа гэхээр нь эхнэртэйгээяваад очсон чинь Бат-Эрдэнэ гартаа хутгалуулчихсан эмч нар арга хэмжээ аваад байж байсан ба Цагдаагийнхан гэрлүү нь очно гэхээр нь хамт гэрээр нь очиход шалан дээгүүр нь цус болчихсон хутгалсан хутга нь ширээн доогуур нь байсныг танайхан хурааж авч байсан гэх мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹11575 дүгнэлтэд “Ц.Б биед баруун бугалганы булчин, том артери, венийн судас, мэдрэл гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас баруун гарын сарвууны хөдөлгөөн хязгаарлагдсан нь тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 50% тогтонги алдагдуулна” гэжээ /хх 20 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч дүгнэлтээ тайлбарлахдаа: Хохирогчийн баруун гарын бугалганы дотор талд 15 см урт, 8-10 см гүн, 2 толгой булчин зүсэгдсэн, артери вени тасарсан шархтай. Энэ гэмтлийг хутгаар үүсгэгдэх боломжтой, шилээр үүсгэгдэхгүй гэсэн тайлбар болон гэрч Б.Нэргүйн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн “Бат-Эрдэнэ хутгалчихлаа гэсэн, шил, шилний хагархай хараагүй” гэх мэдүүлэгүүд зэргээр шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Ч холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Ч эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нь эгч Б.Нэргүйгээс 1.000.000 төгрөг авах ёстой байснаа хохиролд тооцож төлөхөөр тохиролцсон, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

Мөн шүүгдэгч Б.Ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй, ажлын хэсэг дээрээ Хонг Ли гэсэн бичиглэл бүхий үзүүр хэсэг нь хугарч мухарласан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.